Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/968

 

 

  2024            08             27                                        2024/ДШМ/968          

 

 Б.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох эрүүгийн 2310015281952 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн Б-н А.........., ............ оны ... дүгээр...сарын ...-ний өдөр .............төрсөн, ... настай, э..эгтэй, ...................., ....................... мэргэжил...., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...,  дүүргийн .... дугаар хороо, ......................... тоотод оршин суух, /РД:............../,

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.У-с “ачаа тээврийн вагон явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул “Тауэр”-ийн Хаан банкнаас 40.000.000 төгрөгийг “С л” ХХК-ийн Голомт банкны 170..........078 тоот дансаар,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Т.С-с
“ачаа тээврийн вагон явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн Хаан банкнаас 70.000.000 төгрөгийг “С л” ХХК-ийн 170........078 тоот дансаар тус тус шилжүүлж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д шийтгэсэн 04 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-с 110.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.С-д 70.000.000 төгрөг, хохирогч С.У-т 40.000.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн 2310015281952 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.А-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.С, С.У нар гомдолтой гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан, хохирогч С.У, Т.С нартай уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Тэгтэл Б.А-г Х.З гэгч эмэгтэй БНХАУ-аас их хэмжээний буюу тэрбумын зээл бүтээх гэж байгаа хамтарч ажиллана бизнес хийнэ гэж түүний хүнд итгэмтгий занг нь ашиглан хуурч “С л” ХХК-ийг байгуулуулж, ачаа тээврийн вагон явуулна гэж гэрээ хүртэл байгуулуулж Т.С гэж хүнийг өөрөө А-тай танилцуулж, түүнээс 70.000.000 төгрөгийг компаний дансаар шилжүүлүүлж өөрөө түүнийг нь Хаан банк, Голомт банкныхаа дансаар болон бусад хүний дансаар авсан үйл баримт байдаг. Энэ нь Б.А-ын дансны хуулга, түүний эгч болон эхнэрийнх нь дансны хуулгаар нотлогдоно.

Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулах авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зуучлуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаардаг.

Б.А-н хувьд анхнаасаа энэ бүх байдлыг сэдэж санаачлаагүй. Өөрөөр хэлбэл, сэдэл санаа зорилго нь шууд бус санаатай байна гэж үзэхээр байдаг.

Эрүүгиин хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон
хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байх ёстой гэж үзэж
байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Шүүгдэгч Б.А эрхэлсэн тодорхой ажилгүй, “С л” ХХК-ийн үүсгэн байгуулсан боловч тухайн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулаагүй атлаа амар хялбар аргаар мөнгө олж, өөрийн бусад өрийг дарах шунахайн сэдэлтээр хохирогч Т.С, С.У нарт нүүрс тээвэр хийх вагон олж өгч чадна гэж хуурч, Улаанбаатар төмөр замтай гэрээтэй гэж хуурамч гэрээ үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.С-с 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “С Л” ХХК-ийн данс руу 70.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С.У-с 40.000.000 төгрөгийг шилжүүпэн авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч,
шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохыг мөрдөгч, прокурорт үүрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
хуульчилсан.

Бодит байдал дээр Б.А-д Х.З гэгч нь БНХАУ-аас их хэмжээний зээл бүтээх гэж байгаа гэж итгүүлсэн байдаг ба энэ их зээлийг бүтээхийн өөрт нь мөнгө хэрэгтэй, их зээлээ бүтэхээр Б.А-д мөнгө өгнө гэж итгүүлсэн, мөн ачаа тээврийн вагон явуулна гэж “С Л” ХХК-ийг байгуулж түүнийг нь ашиглан бусдаас зээл авхуулж өөрөө хугацааг нь богино, болон хүүг нь хэлж түүнийг нь Б.А нь бусдад /С, У нарт/ дамжуулж З-н хэлснээр нь богино хугацаатайгаар, бас түүний хэлсэнээр хүүг нь үнийн дүнтэй тооцон баталгаа гэж Сод бичиж өгсөн баримтаас харагдана.

С нь мэдүүлэгтээ: “...Х.3 нь өөрөө А-ын санхүүг хариуцсан захирал гэж хэлээд дээр нь А гэрээ үзүүлсэн...” гэдэг, мөн Ачаа тээврййн үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим хэлбэрээр солилцох гэрээг төмөр замтай байгуулсан зэргээр нотлогддог.

Б.А-д тэрнээс дээрх компанийг байгуулах болон бусдаас их бага хэмжээгээр мөнгийг хүүтэй зээлж хүмүүст ер тавих ч ямар ч шаардлага байхгүй байсан байдаг.

Шүүх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шапгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үндэслэл бүрдэнэ гэж ойлгож байна.

Мөн шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гарах юм.

Нөгөөтэйгүүр ялладач шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтооход ач холбогдолтой хэдий ч тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас мэдүүлэг дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгахгүйгээр, тухайлбал, мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг  тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулахгүйгээр үйл баримтын үндэслэл болгох нь ноцтой алдаанд хүргэдэг.

Гэтэл шүүхэд Б.А-с гаргаж өгсөн түүний болон эхнэр эгчийнх  нь дансны хуулгаар Х.З гэгчийн данс руу олон удаагийн давтамжтай мөнгө шилжсэн байгаа нь Б.А-н хэлж буй асуудалтай холбоотой байж гэж үзэхээр байгаа. Жишээ нь: Х.3-н Хаан банкны ........ данс, Төрийн банкны
............................ данс руу Б.А нь өөрийнхөө Хаан банкны.................... дугаарын
данснаас 10.900.000 төгрөгийг, мөн Худалдаа хөгжлийн банкны ...................... дугаарын
данснаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 56.737.487 төгрөг, эхнэр А.Б-н Хаан банкны .................. дугаарын данснаас Х.З Хаан банкны ................ данс руу 1.500.000 төгрөг, бас Б.А-н эгч Б.А-н Хаан банкны ............. данснаас Х.Згийн Хаан банкны...................... дансруу 18.000.000 төгрөг нийт 87.137.487 төгрөгийг шилжүүлсэн, бас бэлнээр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөгийг шилжүүлсэнтэй нийлээд 117.137.487 төгрөг болж байгаа бас Х.З нь иргэний үнэмлэхний хуулбарын доор өөрийнхөө гараараа 120.000.000 төгрөгийг Б.А-д төлөх талаар бичсэн баримтуудаас Х.З холбоотой гэдэг нь нотлогдож байна.

Тэгтэл тогтоолын тодорхойлох хэсгийн гуравт: “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч
Б.А нь Х.З энэ хэрэгт хамааралтай, БНХАУ-аас их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа, хамтарч ажиллаач, чи компани байгуулчих, тэгээд вагон оруулж ирэх боломжтой таньдаг эгч олсон, долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гарагт гурван удаа вагон тавьж өгч чадна, хамтарч ажиллъя гэж надтай хамт оролцоотой байсан тул Х.Зг энэ хэрэгт шалгуулах хүсэлтэй байна гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар огт ярьж, мэдүүлж байгаагүйн дээр энэ талаарх баримт хэрэгт, Х.З, шүүгдэгч Б.А нарын хооронд шилжуүлсэн мөнгө, санхүүгийн нөхцөл байдал нь энэ хэрэгт хамааралгүй байх тул хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. “ гэсэн.

Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон бөгөөд хэргийг
нэг талыг барьж шалгасан. Жишээ нь: Б.А-г .... оны ..... дүгээр сарын ...-ны өдөр гэрийнхээ гадаа явж байхад нь дайчлан баривчиллаа гэж түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсийн камерт өдөржингөө суулгаж, энэ хугацаанд нь мөрдөгч, прокурор нь түүнийг оргон зайлсан, эрэн сурвалжилсан гэж шүүхээр цагдан хорих шүүгчийн захирамж гаргуулан хорьсон байдаг ба энэ өдрөө л эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байтлаа оргосон гэж хорьж байсан байдаг. Мөн Б.А нь гэрчээр болон мэдүүлэг өгөхдөө Х.З-гийн талаар хэлж мэдүүлэхэд түүнийг нь мөрдөгч нь энэ чинь хамаагүй чи хүнээс мөнгө авсан асуудал л яригдана гээд бичээгүй гэдэг ба энэ үед өмгөөлөгчгүй байсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх заалтуудад заасныг тусгана гэж заажээ.

Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч “...Б.Аын мэдүүлэг, Ачаа тээврийн
үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим хэлбэрээр солилцох
гэрээний хуулбар, Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар, “С Л”
ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Улаанбаатар төмөр замын 16/706 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын
дагуу явагдсан, хэрэг хяхан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэсэн нь
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагч нь баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй гэж заасан байхад мөрдөгч нь Б.А-г энэ хэрэгт буруутай, өөрөөр хэлбэл энэ хэргийг үйлдсэн гэдэг хандлагаар хандаж Б.А-с бүтэн ч мэдүүлэг авахгүй, мөн түүнээс хүсэлт, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй зөвхөн хохирогч нарын мэдүүлгээр л буруутгасан нь учир дутагдалтай.

Гэрч Г.Э-ны мэдүүлэгт: “...2019 онд миний танил Т гэдэг хүн А-тай танилцуулж байсан. ...” гэсэн байдаг ба Б.А-н эхнэр А.Б-н .............. дугаартай утас руу .............. гэсэн дугаараас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр залгаад өөрийгөө У гэж хэлэн Өвөр монгол эмэгтэй ярьж “...А уг нь буруугүй ш дээ надад Т гэж хүний мөнгө төлнө гэсэн бичиг байгаа Аод хэрэг болох байх өгье уулзъя...” гэж хэлэхэд нь А.Б нь ажилтай завгүй байгаа талаар хэлсэн гэсэн ба тэр эмэгтэй дахин, дахин залгаж ярьсны эцэст ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр уулзахаар болж уулзахад нь нэг бичиг өгсөн байна. Энэ бичгийн агуулга нь Т гэж хүн А-н төлөх ёстой мөнгийг өмнөөс нь өгөх тухай баталгаа гэж толгойлж бичиж, гарын үсэг зурж компанийн “Вальки транс” ХХК гэсэн тамга тэмдэг дарагдсан.

Энэ Т гэж хүнийг олж гэрчээр асуух /яагаад ийм баталгаа гэж бичих болов,
яагаад А-ын өмнөөс мөнгө төлөх гэж байгаа гэх мэт/, мөн У гэж өөрийгөө
нэрлэн залгасан ........... дугаарын утас нь хэний нэр дээр байдаг эсэх болон орсон,
гарсан дуудлагын лавлагааг “Юнител”-ийн үүрэн холбооноос авах. Хэрэв үнэхээр залгасан бол У гэх Өвөр монгол эмэгтэйг гэрчээр асуух /яагаад Т гэж хүний бичсэн
баримтыг А-ын эхнэр Б-т өгөх болов, Б-н дугаарыг хаанаас
авсан гэх мэт/ зүйлүүдийг асууж тодруулах шаардлагатай байна.

Бас гэрч Х.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээсээ өөрөөр мэдүүлгийг хуралдаанд өгдөг. Тухайлбал, Э гэж ямар ч хамаагүй нэг нэр гаргаж ирээд тэр хүнээс Б.А-г мөнгө зээлсэн би тэр зээлийг нь төлөөд А-с мөнгө авсан гэж мэдүүлсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгтээ караокены түрээс авсан гэж мэдүүлсэн байдаг зэргээс харахад энэ хүн яагаад өөрөөр мэдүүлэх болов гэдэг нь эргэлзээтэй байна.

Тиймээс энэ хэрэгт хийгдэх ажиллагаа, шалгавал зохих асуудлууд байгаа
тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, шүүх өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах зэрэг анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд болон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж бэхжүүлэх журам болон зарим зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар заасан байдаг.           

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/373 дугаар шийтгэх тоггоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, улмаар оролцогч бидний хуульд заасан эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.У-с “ачаа тээврийн вагон явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул “Тауэр”-ийн Хаан банкнаас 40.000.000 төгрөгийг “С л” ХХК-ийн Голомт банкны 170..........078 тоот дансаар,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Т.С-с
“ачаа тээврийн вагон явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн Хаан банкнаас 70.000.000 төгрөгийг “С л” ХХК-ийн 170........078 тоот дансаар тус тус шилжүүлж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс гаргасан Т.С, Б.У нарын өргөдөл /1хх 14, 82/,

хохирогч Т.Сын “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр надтай урьд өмнө хамт ажиллаж байсан. Э.Н гэх эмэгтэй надаа вагон олж өгч болно. Миний нөхрийн хамаатны бэр З гэдэг эмэгтэй А-тай хамтарч ажилладаг. А вагон олж өгч болно гэж хэлж байсан. Тэр үед нэг цуваа буюу 50 ширхэг вагон хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нүүрс худалдаж авсан компанийн нэрээр Аын “С л” ХХК-тай гэрээ байгуулаад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний эхнэр Л.Т-н Хаан банкны 511хххх035 тоот данснаас Аын “С л” ХХК-ийн Голомт банкны 170хххх078 тоот данс руу 70.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.А надаа 7 хоногийн дотор вагон тавьж өгнө удахгүй өнөө маргааш бүтлээ гэх нэрээр хойшлуулсаар байсан. Би 2022 оны 10 дугаар сард 02-ны өдөр А-тай уулзаад би чамаас мөнгөө авмаар байна чи вагон өгч чадахгүй юм байна гэж хэлсэн чинь би мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлэхээр нь би Аод чи надаа бичиг хийж өгөө чамаас мөнгөө авмаар байна гэж хэлсэн чинь надаа 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Т.С-с авсан 70.000.000 төгрөгийг хүү болох 5.000.000 төгрөгийг нэмж өгөөд нийт 75.000.000 төгрөгийг өгнө гэж надаа баталгаа бичиж өгөөд өнөөдрийг хүртэл надтай уулзахгүй утсаа авахгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа учраас би иргэн А-д залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн байгаа. Би А гэдэг хүнтэй уулзаж байсан анх гэрээ байгуулахад уулзаад сүүлд надаа баталгаа бичиж өгөхөд уулзаж байсан. Анх надтай уулзаж байхдаа Улаанбаатар төмөр замтай хийсэн ачаа тээврийн үйлчилгээний цахим хэлбэрийн гэрээ үзүүлж байсан. Бид нар Улаанбаатар төмөр замтай ийм гэрээтэй учраас асуудалгүй вагон авдаг гэж хэлж байсан. Надтай урьд өмнө хамт олон жил ажиллаж байсан Н хэлсэн, Н болохоор нэг айлын бэр З-той уулзаад З нь өөрөө Аын санхүүг хариуцсан захирал гэж хэлээд дээр нь А гэрээ үзүүлсэн мөн Н, З, А бид 4 цуг уулзаад ярилцаад үнэхээр баталгаатай гэж хэлсэн учраас уүнд нь итгэж 70.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...” /1 хх 20-22/,

хохирогч С.У-н “...“...Би БНХАУ-аас аяллын бараа оруулж ирж зарж борлуулдаг юм. Худалдаа явцдаа БНХАУ-д байдаг “Х Ю" компанитай 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа. “Х Ю” компани нь Монгол Улсаас нүүрс, төмрийн хүдэр импортолж авдаг. Би “Х Ю” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчөөр нь ажиллаж байгаа. Ковидын улмаас үйл ажиллагаа зогссон байж байгаад 2022 оны 01 дүгээр сараас “Х Ю" компанийн үйл ажиллагааг сэргээж Монгол Улсаас нүүрс, төмрийн хүдэр худалдан авахыг хүссэн. 2022 оны 04 дүгээр сард “Х Ю” компаниас намайг нүүрсийг БНХАУ руу зөөх вагон олж өгөхийг хүссэн. Тэгээд би ажлаа хөөцөлдөж явж байгаад Төмөр замын удирдах газарт ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан Э гэдэг хүнтэй уулзаж вагон олж өгөх таньж мэдэх хүн байна уу гэхэд Э гэдэг хүн надад А гэх хүний мэйл болон утасны дугаарыг өгөөд энэ хүнтэй холбогдоод асуудлаа шийд гэхээр нь би Аын 89хххх44 гэсэн дугаарын утсаар холбогдож ярихад А нь би вагон олж өгдөг хүн байгаа юм, танай ажлыг хийж агаад вагоны 14 хоногийн дотор олж өгье гэсэн. Би Аын өөрийнхөө компанийн танилцуулга, төмөр замтай байгуулсан гэрээ, бусад бичиг баримтыг шаардахад А надад миний шаардсан бүх бичиг баримтыг чатаар явуулж үзүүлсэн. Би бичиг баримттай нь танилцаад 80.000.000 төгрөгөөр вагон олж өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 40.000.000 төгрөгийг өгчих гэсэн үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул Тауэрын Голомт банкны гадаа таньдаг хүн болох Б, Т гэх хүний Голомт банкны данснаас нь А-ын компани болох “С л” ХХК-ийн голомт банкны 170хххх078 гэсэн дугаар данс руу 5.000.000 төгрөгөөр 8 удаа шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш хоног алгасахгүй А руу залгахад маргааш гээд хойшлуулаад байсан. Тэгээд Аын над руу явуулсан гэрээг хэвлэж аваад Төмөр замын удирдах газар дээр очиж А-тай уулзаж гэрээг шалгахад, манай байгууллагад “С л” ХХК-тай гэрээ байгуулаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...А-тай би уулзаж байгаагүй, утсаар ярилцаж тохиролцож байсан. Би А-тай уулзъя гэхээр маргааш уулзъя гэдэг, уулзах газар нь очихоор ажилтай болчихлоо гээд зугтаад байхаар нь мөнгөө авъя гэсэн чинь маргааш мөнгийг чинь өгье гэж хэлээд өдийг хүрч байна. “С л” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, экс тайлантай, 1 гишүүнтэй компани байсан. Гэр нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороолол, .. дугаар байр .. дүгээр орцны .. тоот гэрт нь очиход хаалга тайлж өгөхгүй, манайхаас зайл гээд эмэгтэй хүн хөөгөөд байсан Тэгэхээр нь жижүүрээс А-ын зургийг үзүүлэхэд байдаг. Эхнэр, 3 хүүхэдтэй амьдардаг гэж хэлж байсан. ...А-тай гэрээ хэлцэл байгуулаагүй, амаар тохиролцсон...” /1 хх 89-91/,

гэрч Л.Т-н “...А гэх хүнийг би сайн танихгүй. Нөхөр маань ...А гэдэг хүн надад Улаанбаатар төмөр замаас ачаа тээврийн вагон олж өгнө гэж байна гэж ярьж байсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А гэх хүний Голомт банкны данс руу 70.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би за гэж хэлээд тухайн хүний явуулсан данс руу 70.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Данс нь миний данс ч гэсэн мөнгө нь бол нөхрийн маань мөнгө байсан. Бизнес хийх гээд тухайн мөнгийг миний данс руу хийсэн байсан. Тэгээд нөхөр маань шилжүүлчих гэж хэлэхээр нь би за гэж хэлээд, тухайн мөнгийг нь шилжүүлсэн байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би нөхрийн хамт явж байсан чинь А гэдэг хүн нөхөртэй маань яриад удахгүй вагон тавигдах гээд байна мөнгөө хийгээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн Хаан банкнаас би өөрийнхөө Хаан банкны 511хххх035 тоот данснаас Аын “С л” ХХК-ийн Голомт банкны 170хххх078 тоот данс руу 70.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...А гэдэг хүн Улаанбаатар Төмөр замын ачаа тээвэр хийнэ гэсэн нэг бичиг өгч явуулсан байсан. Тэрийг л надаа үзүүлсэн. Миний бодлоор бол А гэдэг хүн ачаа тээвэр хийх зөвшөөрөлтэй гээд Улаанбаатар төмөр замтай хамтарч ажиллах гэрээг нь үзээд итгээд шилжүүлчих гэсэн юм шиг байгаа юм. Ингээд би нөхрөөсөө мөнгө авсан хүн чинь юу болсон бэ? гээд асуухаар харин утсаа салгаад алга болсон утас нь холбогдохгүй байна. Улаанбаатар төмөр зам дээр очоод асуухаар ямар нэгэн хүсэлт болон ачаа явуулах захиалга өгөөгүй байна гээд намайг залилсан байна гэж хэлж байсан. ...” /1 хх 25-27/,

гэрч Ч Ш И-н “...“Х ю” компани бол миний хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч юм, давхар бас орчуулагч хийдэг. С.У нь манай компани болох “Х ю” компанийн Монгол Улсад суух төлөөлөгчөөр ажиллаж, Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг хариуцан ажилладаг. С.У-т сар болгон цалин өгдөг. ...Манай “Х ю” компани нь Монгол Улсаас нүүрс худалдан аваад Хятад Улс руу тээвэрлэж авдаг. Манай “Х ю” компани 2021 оны 09 дүгээр сард нүүрс худалдан авч Дорноговь аймгийн Олон овоот гэдэг газар буулгасан байсан. Тэгээд нүүрсээ тээвэрлүүлэхээр вагон хайж байхад 2022 оны 04 дүгээр сарын эхээр бид нарын танил Э-с А гэдэг хүн миний утасны дугаарыг авч надтай холбогдоод танай нүүрсийг тээвэрлэж чадна, манай компани вагонтай, нүүрсийг чинь ачиж чадна гэж байна. Урьдчилгаанд 80.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би Э-ыг А гэх хүнийг шалгаад үзчих гэж хэлсэн чинь Аыг шалгаад найдвартай юм байна, төмөр замын вагон шалгадаг үнэмлэхтэй найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь би 80.000.000 төгрөг өгөхгүй, 40.000.000 төгрөгийг өгье, вагон тавьсны дараа 40.000.000 төгрөгийг нэмж өгье гэсэн. Тэгэхээр нь би У гэх хүний данс руу мөнгө Эрээн хотоос шилжүүлээд. У нь Аын данс руу 40.000.000 төгрөг шилжүүлсэн, вагоныг 10 хоногийн дотор тавьчихна гэж хэлсэн боловч хугацаандаа тавьж өгч чадаагүй. Сүүлдээ А нь миний утсыг авахаа больчихсон. ...”/1 хх 94-96/,

гэрч Х.Згийн “...А гэх хүнтэй 2021 онд танилцаж байсан. ...Тухайн үедээ төмөр замын гэрээтэй компанитай гэж хэлж байсан. ...Надад Хятад хүмүүс олоод өгөөч гэхээр нь би хүнээс асууж үзье гэж хэлсэн. ...Би тухайн төмөр замын гэрээг үзсэн чинь хуурамч гэрээ байсан. Миний таньдаг хүн намайг БНХАУ-ын иргэн С гэх хүнийг надтай танилцуулсан чинь А С-той уулзаад надаа Төмөр замын ачаа тээврийн вагон байгаа гэж хэлээд С гэх хүнээс 70.000.000 төгрөг авсан гэж С надад хэлсэн. Би А-тай уулзаад чи яагаад С гэх хүнээс 70.000.000 төгрөг авч байгаа юм бэ, надад хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь А чамд хамаагүй, би яаж ийж байгаад болгоно гэж хэлсэн. ...2022 оны 05 дугаар сард А надад караокены түрээс болон бусад засвар үйлчилгээнд хэрэглээрэй гээд мөнгө өгч байсан. Бусдаар бол С гэдэг хүнээс авсан мөнгөнөөс би авсан зүйлгүй. ...” /1 хх 106-108/,

гэрч Г.Э-н “...Миний хуучны БНХАУ-ын Өвөр Монгол улсын иргэн У ...намайг ачаа тээврийн вагон ачих нүүрс тээврийн вагон байна уу гэхээр нь би А гэдэг залуу надад ачаа тээвэр явуулах зөвшөөрөл байгаа гэж хэлсэн учраас А-ыг У-тай холбож өгсөн. ...У надтай утсаар яриад ирж уулзаад А гэдэг хүн нүүрс тээврийн вагон авахаар 40.000.000 төгрөг өгсөн, вагон олж өгөөгүй намайг залилсан гэдэг зүйл ярисан...” /1 хх 111-113/,

гэрч Э.Н-н “...Аын таньдаг хүн нь Улаанбаатар төмөр замд ажилладаг, тэр хүн нь зөвшөөрөл гаргаж өгнө гэдэг зүйл ярьж байсан. ...2022 оны 04 дүгээр сард С ах надад А-оос Улаанбаатар төмөр замаас ачаа тээврийн вагон авах гээд 70.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. ...”/1 хх 116-117/ гэсэн мэдүүлгүүд,

Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим
хэлбэрээр солилцох гэрээний хуулбар /1 хх 56-59/,

Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар /1 хх 62/,

“С Л” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хх 158/,

Улаанбаатар төмөр замын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10/706 дугаар албан бичиг /1 хх 250/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А-н үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.У-т “ачаа тээврийн вагон явуулж өгнө” хэмээн 40.000.000 төгрөгийг нь, хохирогч Т.С “ачаа тээврийн вагон явуулж өгнө” хэмээн 70.000.000 төгрөгийг нь тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 110.000.000 төгрөгийг нь залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/373 дугаар шийтгэх тоггоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, улмаар оролцогч бидний хуульд заасан эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.У, Т.С нараас “ачаа тээврийн вагон явуулж өгнө” хэмээн нийт 110.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Б.У, Т.С нарыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулсаныг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймд шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.А-н 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 98 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 98 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                           Ц.МӨНХТУЛГА

 

                             ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                             ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР