2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05342

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******,******* нарт холбогдох батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, гэрээнээс учирсан хохирол 76,440,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний шаардлага хангуулж, худалдан борлуулах, барьцааны гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөг гаргуулах тухай Сэц оюу трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 94,940,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар үлдэх 1,5000,000 төгрөгийг төлөх,

- мөн Улаанбаатар хот, Багахангай дүүрэг,*******,*******,*******,******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 710,350 /640,150+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 355,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэц оюу трейд ХХК-д олгосугай.

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.УРАНЗУЛ