2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/07100

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******,******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 750,907,038.35 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 750,907,038.35 төгрөгийг 2026.06.30-2027.07.30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 50,060,500 төгрөг, 2027 оны 08 сарын 30-ны өдөр үлдэх 50,060,038.35 төгрөгийг тус тус төлж барагдуулах, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг,*******,*******,******* тоот хаягт байршилтай, 149 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн*******0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,982,686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,982,686 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ