Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00012

 

*******, *******, хөнгөн үйлдвэрийн яамны
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00969/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1134 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, *******, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас:

******* нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн 2 ширхэг ӨЭ-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт урьдчилгаа 20 хувь болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 80 хувь болох 8,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 29-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 8,000,000 төгрөг байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 заалтыг анз тооцоход 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч *******гаас:

Миний бие дунд оврын трактор авсан нь үнэн. Нэг тракторыг манай найз ******* авсан. Тухайн өдөр миний данс руу урьдчилгаа сая төгрөгийг хийж, миний нэр нь дээр авчихъя гээд өөрийнх нь тодорхойлолт ирэхгүй байна гээд миний нэр дээр авсан.

Зээл авсан өдрөөс хойш надтай нэг ч холбогдож мөнгө энэ тэр нэхээгүй. Хэлэхгүй байж байгаад гэнэт энэ хэцүү цаг үед мөнгө төгрөг нэхэж байгаа нь надад хэцүү байна. Надад хугацаа хэрэгтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбартаа:

Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1134 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гаас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч ******* би тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1134 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэл болгосон Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв тайлбарлаж 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот гэрээний үндсэн дээр нэхэмжилсэн алданги 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч мөн тус гэрээний үндсэн төлбөр хэмээн гэрээний үүргээс шаардаж буй 8,000,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж хангаж шийдвэрлэсэн нь:

1. Шаардах эрхийн үндэслэл болсон нотлох баримт 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот гэрээг шүүх үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн.

2. Шаардах эрхийн үндэслэл болох хуулийн заалтыг буруу сонгож хэрэглэх ёсгүй хуулийн заалт болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3. Шүүх хөндлөнгийн байж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх чиг үүргээ зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1134 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******-ийн ажлын алба хариуцагч *******д холбогдуулж, гэрээний үлдэгдэл төлбөр 8.000.000 төгрөг түүний алданги 4.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч ******* зээлээр дунд оврын трактор 2-ыг авсан үнэн бөгөөд нэгийг нь манай найз ******* миний нэр дээр гэрээ байгуулж, зээлээр авхуулсан, одоо би ганцаараа энэ зээлийг төлөхөд хэцүү байна, хугацаа хэрэгтэй байна гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад МӨХ-ны өмгөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэсэн үндэслэлээр маргажээ.

Шүүх талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч , ******* нарын хооронд хийгдсэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Бага оврын трактор худалдан борлуулах зээлийн гэрээ-ээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2015 оны 07 дугаар 29-ний өдөр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн БОТ төслөөс FT-250 маркийн баг оврын 2 трактор, анжисны хамт зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, зээлдэгч ******* зээлийн урьдчилгаа төлбөрт 2.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 8.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдагч нь худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Худалдан авагч ******* нь зээлийн урьдчилгаа төлбөр 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх 8.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Хэргийн 11-13 дугаар талд авагдсан бичгийн баримтаас үзвэл Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор -г байгуулж, /цаашид гэх/ -ийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шилжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.  

Улмаар Засгийн газрын энэхүү тогтоолыг үндэслэн ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар -ийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан Япон болон БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж, -нд балансаас балансад шилжүүлсэн байна.

-ийн ажлын албыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. 

нь засгийн газрын тогтоол, яамны сайдын тушаалаар -ийн өглөг авлагыг шилжүүлэн авснаар -аас бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч *******гаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл -ийн ажлын алба байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгчийн гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа үргэлжлүүлэн тоологдох бөгөөд зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. 

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссанаар зээлийн гэрээ дуусгавар болохыг тохиролцсон байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д гэрээний 3.2-т заасан хуваарьт хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги гаргуулж шийдвэрлэх нь зөв байна.

Иймд дээрх хуулийн үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1134 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******гаас 12,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгосугай гэж,

2 дугаар заалтыг хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 206.950 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.БАЙГАЛМАА

                                                                                             ШҮҮГЧ                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                             ШҮҮГЧ                          Л.АМАРСАНАА