| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2016/1103/Э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2016-08-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 540
Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт
Холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гэрэлмаа,
Ялтан Г.Төмөрчөдөр,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт холбогдох 201525012732 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Олхонууд овогт Бат-Эрдэнийн Ууганбаатар,1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, 4 дүгээр баг, Харзат, 24 дүгээр байрны 1 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бага Нарангийн 2-6-99 тоотод түр оршин суух,
2003 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 4 cap хорих ялаар шийтгүүлсэн,
2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1772 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 cap 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 capын хорих ял шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 cap 24 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 cap хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 10 cap 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:ДЮ88042237/,
2. Чулуун тайж овогт Тогтохын Гантулга, 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, 4 дүгээр баг, Харзат, 11 гудамжны 10 тоотод оршин суух, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн 2-17 тоотод түр оршин суух,
2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил хорих ялаар,
мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 cap хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 2 жил 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 8 cap хорих ял оногдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 cap хорих ял оногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 10 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:ДЛ87101910/,
3. Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөр, 1982 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сум, 3 дугаар баг, Завхан голд оршин суух, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 хэсэг, Сургуулийн 1618б тоотод түр оршин суух,
2002 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
2011 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 cap хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ДЖ82012519/,
Б.Ууганбаатар нь Т.Гантулгатай бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь, дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртка, хаш хөөрөг, цасны өмд, темберланд загварын эрэгтэй, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол,
давтан үйлдлээр Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, “Мартин” нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,
мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайваны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчигноров хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй соёо цохилууртай, угалзан хүрэн ширэн хавтгай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага, хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эрэгтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 20.141.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Т.Гантулга нь Б.Ууганбаатартай бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зорь, дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртка, хаш хөөрөг, цасны өмд, Темберланд загварын эрэгтэй, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол,
давтан үйлдлээр Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, “Мартин” нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,
мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчигноров хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй соёо цохилууртай, угалзан хүрэн ширэн хавтгай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага, хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эрэгтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 20.141.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Г.Төмөрчөдөр нь Б.Ууганбаатар, Г.Гантулга нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, “Мартин” нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,
мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчигноров хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй соёо цохилууртай, угалзан хүрэн ширэн хавтгай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага, хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эрэгтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 20.141.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарыг давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Ууганбаатар, Т.Гантулга нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар, Г.Төмөрчөдөрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мерседес бенз” загварын 21-61 УНЧ улсын дугаартай автомашины үнэ болох 7.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 84-12 УНВ улсын дугаартай “Тоёота Rav-4” загварын автомашиныг битүүмжилсэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг машиныг хохирогч, эзэмшигч Б.Батболд /РД:ДЮ90073091/-д буцаан олгож, Г.Төмөрчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаатарын цагдан хоригдсон 151 хоног, Т.Гантулгын цагдан хоригдсон 150 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хагас түрийтэй, хар үдээстэй пүүзэн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ууганбаатарт буцаан олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ууганбаатар, Т.Гантулга нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Төмөрчөдөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Ялтан Г.Төмөрчөдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “…Би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өөрийн үйлдсэн гэмт хэргүүдээ нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор холбогдох хэргээ эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан ч уг хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэсэн. 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч байцаалт авч энэ оны 4 дүгээр сард үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Мөн намайг дээрх гэмт хэрэгт шалгагдаж байгааг мэдээд хэргийг чинь нэгтгэнэ гэж байсан ч нэгтгэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрийн гэм бурууг ухамсарлаж хохирогч нарын хохирол, гомдлыг барагдуулсан. Зөвхөн өөрийн үйлдсэн гэмт хэргүүдээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах”-аар хуульчилсан байтал шүүх зөвхөн яллах талыг барьж ялласнаар миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа тул надад холбогдох хэргийг нэгтгэж үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлүүлэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү…” гэжээ.
Ялтан Г.Төмөрчөдөрийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдолдоо: “...Г.Төмөрчөдөр нь Б.Ууганбаатар, Г.Гантулга нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол, мөн өдөр тус аймаг сумын 6 дугаар баг, Энхтайваны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн эд зүйлийг хулгайлж нийт 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 19.627.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Г.Төмөрчөдөр нь урьд ял шийтгүүлж байсан боловч түүний ялтай байдал арилсан. Гэтэл шүүхээс түүний хувийн байдлыг хэт явцуу дүгнэж, яллах байр сууртайгаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг өөрт оногдох хувиас гадна бусдын өмнөөс бүх хохирлыг сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан. Хувийн байдлын хувьд бага насны 4 хүүхэдтэй эхнэр нь ажилгүй хүүхдүүдээ гэртээ хардаг зэрэг ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан Г.Төмөрчөдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Давж заалдах гомдлоо дэмжиж байна…” гэв.
Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Ялтны гаргасан давж заалдах гомдолд хэргийг нэгтгэн шалгаж ял оногдуулаагүй, эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд хэд хэдэн шийтгэл тогтоолоор ял оногдуулж болно гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд тогтоодог. Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчид холбогдуулан яллаж буй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх хуулийн шаардлага буй. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдал илэрч энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байвал түүнийг засуулах ёстой. Гэтэл Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсний улмаас шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:
1. Прокуророос давтан үйлдлээр Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нар бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайваны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчигноров хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй соёо цохилууртай, угалзан хүрэн ширэн хавтгай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага, хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эрэгтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлтэд дурджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт хохирлыг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болон хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан байдаг. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл юм.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Алтантуяа “…сийлбэртэй шүрэн толгойтой алтан нуухтай чүнчигноров хөөрөг, цагаан өнгийн хаш гаанс …зэрэг эд зүйлс алдагдсан” /1-р хх-ийн 160/, гэрч Б.Лувсандамба “…алтан нуухтай сийлбэртэй шүрэн толгойтой чүнчигноров хөөрөг, жижигхэн хөөрөг үе уламжилж ирсэн хөөрөг 40 сая болох байх, нэг сөөм урттай хаш соруултай, хуучны хийцтэй төмөр толгойтой гаанс 1 ширхэг 60 сая төгрөг болох байх, 10 лан мөнгө орсон хос мөнгөн гинжтэй цохилуур, сэтгүүртэй гаансны хавтага 10 сая төгрөг болох байх, мөн мөнгөн ембүүн цохилууртай суран оосортой ширэн хавтага 500 мянга болох байх…” /1-р ххийн 163/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь хуудсанд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээнд хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдсан эд зүйлийн нэр, хэр хэмжээ, үнийн санал тусгагджээ.
Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээнд “…Алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой, замагт мана хөөрөг, …хаш соруултай 2 сөөм урттай хуучны гаанс…” /1-р хх-ийн 220/ гэж хөөрөгний нэр, гаансны хэмжээг прокурорын яллах дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, өмнөх эд зүйлийн үнэлгээнд дурдагдсанаас зөрүүтэй байна. Нөгөөтэйгүүр хохирогч, гэрч нарын 40.000.000 төгрөгөөр үнэлсэн хөөрөгийг 4.000.000 төгрөг, 60.000.000 төгрөгөөр үнэлсэн хаш гаансыг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, тухайн эд зүйлийн чухам ямар шинж чанараар үнийг тогтоосон тухай баримт хэрэгт алга.
Энэ тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоогоогүй гэж үзнэ.
Хэдийгээр хохирогч гэмт хэргийн улмаас алдагдсан зарим нэр төрлийн эд зүйлээ буцаан авсан, үнэлгээг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /1-р хх-ийн 161/ өгсөн, түүнд тусгайлан гомдол, санал гаргаагүй хэдий ч мөрдөн байцаалтын шатанд хохирлын хэр хэмжээ, эд зүйлийн нэр, үнэлгээг зөв тогтоож, бусдын эд хөрөнгийг хулгайх гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдлыг нарийвлан шалгах үүрэгтэй.
Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” , Эрүүгийн хуулийн хууль ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим, зорилтод нийцэх юм.
Дээрх байдлаас дүгнэхэд хохирогч Ч.Алтантуяагийн хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг нэг бүрчлэн нэр, хэр хэмжээг зөв тогтоож, түүний буцаан авсан гэх зарим эд зүйлийг биет байдлаар нь тусгай мэдлэг, туршлага бүхий этгээдийг шинжээчээр томилж, тухайн эд зүйлийн материалын шинж, чанар, онцгой содон байдал, хийц болон үнэлгээнд нөлөөлөх ямар зүйл байгаа, хэдийд хийгдсэн, хэрэглээний элэгдэл, эвдрэл гэмтэлтэй эсэх гэх мэтийг тодруулах замаар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хохирлын хэр хэмжээг дахин нарийн шалгаж тогтоох шаардлагатай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт эд хөрөнгө хураах буюу хураахгүй нэмэгдэл ялыг хэрэглэх эсэхийг заасан байдаг учир гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, түүнчлэн шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах бол хураах эд хөрөнгийн нэр төрөл, хэлбэр, тоо хэмжээ, түүний үнэлгээг мөнгөн илэрхийлэлд оруулж шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заах ёстой байдаг.
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8и4/942 тоот албан бичгээр Улсын бүртгэл, ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байдаг эсэх талаар лавлагаа гаргуулах тухай баримтаас өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг албан бичигт хариу ирээгүй байна. /1-р хх-ийн 237/
Гэтэл Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарын өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд тогтоож ирүүлээгүй байхад анхан шатны шүүх ялтан нарын нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Иймээс ялтан Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарын өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг мөрдөн байцаалтын шатанд тогтоох.
3. Ялтан Б.Ууганбаатар нь Т.Гантулгатай нарыг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь, дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртка, хаш хөөрөг, цасны өмд, темберланд загварын эрэгтэй, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. /1-р хх-ийн 33, 40/
Улмаар мөрдөн байцаагч ялтан нарын үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /1-р хх-ийн 232/ үйлдэж, дахин байцаалт авахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамласан байсанаа хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсаныг тодруулах.
4. Хавтаст хэрэгт Дундговь аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, Г.Төмөрчөдөрийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байсан тэмдэглэл /2-р хх-ийн 164-166/ авагдсан байх тул эдгээр баримт үнэн эсэхийг шалгаж тогтоох.
Хэрэв Г.Төмөрчөдөр Дундговь аймгийн Цагдаагийн газарт ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа тохиолдолд хэргийг нэгтгэх, харъяалал тогтоох зэрэг байцаан шийтгэх ажиллагааг нэг мөр хийх.
Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Г.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан гомдлуудыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Үүнээс гадна ялтан Т.Гантулга 2001 онд ял шийтгүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо түүнийг 2001 онд ял шийтгүүлсэн мэтээр бичсэн, түүнчлэн ялтан нар нь урьд хорих ял эдэлж байсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар тэдний хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн хэрэгт битүүмжилж үнэлгээ хийгдээгүй “Мерседес бенз” загварын 21-61 УНЧ улсын дугаартай автомашины үнийг ялтан нараас хувь тэнцүүлэн гаргуулсан нь шүүгчийн хайнга, хариуцлагагүй, хуулийг буруу хэрэглэсэн зэрэг ноцтой алдаа зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: