| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04380/И |
| Дугаар | 192/ШШ2025/05384 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05384
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***гт холбогдох 26 436 056 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь нэхэмжлэлийн шаардлага 26 436 056 төгрөгийн 4,340,459 төгрөгөөс татгалзаж, үлдэх 22,095,597 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2025.07.20-нд 500,000 төгрөг, 2025.08.20-нд 500,000 төгрөг, 2025.09.20-нд 500,000 төгрөг, 2025.10.20-ны өдрөөс 2027.06.20-ны өдөр хүртэл 980,742.71 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,131 төгрөгөөс 145,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 145,065 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч ***с 145,065 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ