Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/135

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

ШүүгдэгчС.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүхбаатарын  Гд холбогдох эрүүгийн 1838001630162 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ШүүгдэгчС.Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд иргэн С.Шүрэнцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд иргэн С.Шүрэнцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Төрсөн эгч болох Шүрэнцэцэгтэй Тосонцэнгэл сум руу явах замдаа хүүхдүүдээсээ болж маргалдан аав Сүхбаатарын гэрт очсон чинь Одхүүг цохисон шүүх, цагдаад өгнө гэснээс болж дахин маргалдсан. Намайг хүүхдүүдээ авч явах гэтэл гэрээс гаргахгүй хэрүүл маргаан хийгээд байхаар нь алгадаж биенээс нь чимхээд гарахдаа сандлаар толгой руу нь цохичхоод явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тосонцэнгэл сум руу явах замд Г, Одхүү хоёр маргалдаад байхаар нь би Одхүүд чи яахаараа эхнэртэйгээ маргалдаад байгаа юм чамайг эхнэрээ зоддог сурагтай байсан боль гэсэн...Тэгээд манай аав, ээжийн гэрт очсон чинь Г надтай маргалдаж намайг цохиж, чимхсэн. Мөн сандлаар миний толгой руу цохиж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охин Шүрэнцэцэг, Г хоёр хүүхдүүдээсээ болоод маргалдах болсон. Шүрэнцэцэг, Ггаа зууралдаад чангаагаад байхаар нь салгах гэж зууралдаад хөгшин бид хоёр хүчрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Г Шүрэнцэцэг эгчийг сандлаар толгой руу нь цохисон талаар Шүрэнцэцэг эгч надад хэлсэн. Тухайн үед аав Сүхбаатарын гэрт болсон маргааны үед гэрт байхгүй гадаа машинд сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 116 тоот дүгнэлтэд:

  1. С.Ш-ийн биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, хэвлийн зүүн хэсэг, зүүн гуя, хоёр талын шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. С.Ш-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

       Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 21-23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838001630162 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

ШүүгдэгчС.Г нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 26 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

ШүүгдэгчС.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч С.Ш нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838001630162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн 4 хөлтэй модон сандал 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч С.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчС.Гг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838001630162 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн 4 хөлтэй модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      5.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчС.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР