| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04802/И |
| Дугаар | 192/ШШ2025/05884 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/05884
2025 07 22 192/ШШ2025/05884
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 25, ****** байрлах, Х****** ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, нүхт 26 гудамж, ***** тоотод оршин суух, Х******* овогт Б******* Б******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,239,640.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Б******* нь Х****** банктай 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №31/54344375 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ/54344375 тоот барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Б******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,912,877.48 төгрөг, зээлийн хүү 991,733.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 2,904,610.51 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Б.Б******* гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 363 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг. нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Б.Б*******эс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 18,087,122.52 төгрөг, зээлийн хүү 3,944,456.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,061.62 төгрөг, нийт 22,239,640.33 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х****** ХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,239,640.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 22,239,640.33 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х****** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 22,239,640.33 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.Б******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1,853,304 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,148 төгрөгийн 50 хувь болох 134,574 төгрөгийг хариуцагч Б.Б*******эс, үлдэх 50 хувь буюу 134,574 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ