2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/06360

                                                         2025             08            18  

                                       192/ШШ2025/06360

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК,

Хариуцагч:Ш.Ж,

Хариуцагч: О.С нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 423,744,346.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Н.Б, А ХХК, О.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Улсын бүртгэлийн .. тоот гэрчилгээтэй, ..тоот регистрийн дугаартай А ХХК нь Т ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 229,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатайгаар зээлж авсан. Т ХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч А ХХК-ийн харилцах дансанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 229,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Т.ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор А ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... барьцааны гэрээ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд: .... гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ... хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг болно. Мөн А ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.С  нь Т ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 04/20-380 тоот батлан даалтын гэрээ байгуулж зээлдэгч А ХХК нь Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх батлан даалт гаргасан. А ХХК нь ... тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл төлөх байсан боловч 2021 оны 05 дугаар сараас хойш зээлийн төлбөрөө төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал О.С..эй биечлэн болон утсаар ярьж гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж, мэдэгдэл шаардлага гардуулан өгч байсан боловч сүүлдээ утсаа авахгүй байх, банктай холбоо барихгүй зэргээр зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл банкийг хохироож байна. Хариуцагч А ХХК-д холбогдуулан тус компанийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягаар харъяалалын дагуу Банзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн .. дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэргт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаягыг олж тогтоох зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаар шийдвэрээр А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.С...г эрэн сурвалжлуулах шийдвэр гаргасан. Зээлдэгч А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.С. нь ...тоот хаягт оршин сууж байгаагаа банканд ирж мэдэгдсэн тул зээлдэгч А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.С.. оршин сууж байгаа хаягаар нь нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч А ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 229,800,000.00 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 38,168,450.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,712,291.48 төгрөг, нийт 272,680,742.07 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд А ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 272,680,742.07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,521,360.00төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү,

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Төрийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК, О.С, Ш.Ж нарт  холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлцэгдэж байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа зээл хүүгийн тооцооллоо дутуу хийж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хуанлийн 887 хоногоор хүү бодох ёстой байтал 442 хоногоор бодож зээлийн хүүгийн төлбөр болох 58,997,532.71 төгрөгийг дутуу нэхэмжилжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг тодруулан нэхэмжлэлийн шаардлагын зөрүү болох үндсэн хүү 50,430,084.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,567,448.12 төгрөг, нийт 58,997,532.71 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, мөн 2024 оны 05 дугаар сарын 16-нд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснээс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн тул энэ хугацааны хүүг дахин хуримтлуулж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх нөхцөл бүрдсэн. Иймд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн хүү 35,357,720.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,071,551.76 төгрөг нийт 42,429,272.31 төгрөгөөр ихэсгэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тус тус нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг нэмэгдүүлсэн нийт дүн 101,426,805.02 төгрөг болж, хариуцагч А ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 229,800,000.00 төгрөг, үндсэн хүү 165,320,255.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,624,090.95 төгрөг, нийт 423,744,346.68 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.” гэжээ.

2. Хариуцагч А ХХК хариу тайлбартаа: “А ХХК нь Т..-тай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээний дагуу 229,800,000 төгрөгийг сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэн авсан бөгөөд, уг зээлийн барьцаанд өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, холбогдох байгууллагаар баталгаажуулсан байдаг. Төрийн банк нь А ХХК-д холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 22- ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт 272,680,742.07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,521,360 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 41,364,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,272,800 төгрөг нийт 49,636,800 төгрөгөөр нэмэгдүүлж, дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгджээ. Энд үндсэн зээлийн төлбөрт 229,800,000 төгрөг, үндсэн хүүд 79,533,250.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,985,091.48 төгрөг, нийт 322,318,341.57 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж ... оршин суух хаягтай иргэн Ш.Ж...г хариуцагчаар татсан гэтэл иргэн Ш.Ж нь өнөөг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаад А ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй билээ. А ХХК-ийн гэм буруугаас үл хамааран хариуцагч Ш.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйд нэхэмжлэгч Т нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг Т нь А ХХК нь санаатайгаар хугацаа хэтрүүлсэн гэж үндсэн хүү болоод нэмэгдүүлсэн хүүд 49,636,800 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.", 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.", 224.1-д "Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй." болон 224 дүгээр зүйлийн 224.2.3-д “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах." заасныг зөрчиж байна. А ХХК нь зээлийн хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж байсан ба зээлийн төлбөрт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 32,900 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний 535,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,349,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5,309,204.10 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1,939,134.25 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,233,994.52 төгрөг, 2023 оны 05 сарын 16-ны өдөр 22,420.56 төгрөг нийт 11,921,653.43 төгрөгийг төлсөн. Гэтэл Төрийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бүгдийг нь зээлийн хүүд тооцож суутгасан байдаг нь хэрэгт авагдсан зээл тооцооны хуудас баримтаас харагддаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” Гэж заасан байхад хариуцагчийн төлсөн 11,921,653.43 төгрөгийг үндсэн зээлд тооцолгүйгээр хүүд тооцож авсан нь хуулийг зөрчиж, тооцоог гаргахад нь сөргөөр нөлөөлсөн. Иймд А ХХК нь зээлийн үлдэгдэл төлбөр болон түүнээс тооцсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.

Хариуцагч О.С хариу тайлбартаа: “Т ХК-ийн нэхэмжлэлтэй А  ХХК, О.С, Ш.Ж нарт холбогдох 322,318,341.57 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Ж миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Т ХК, А ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу олгогдсон 229,800,000 төгрөгөөс Ш.Ж миний бие нэг төгрөг ч авч хэрэглээгүй бөгөөд тухайн үед А ХХК-ийн гүйцэтгэх захирал О.С нь миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авна гэж итгүүлэн мөнгөө төлөөгүй ч гэсэн зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгүүдээ тавиад өгөөч гэж удаа дараа гуйсан учраас л би өөрийн эд хөрөнгүүдээ зээлийн барьцаанд тавьсан. Мөн нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А ХХК нь 2021 оны 5 дугаар сараас хойш зээлийн төлбөрөө төлөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар дурдсан боловч түүнээс хойш 2 жил орчмын хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд А ХХК нь тухайн хугацаанд зээлийн төлөлтийг хийх хангалттай ашиг орлоготой байсан бөгөөд зээлдэгчийгээ ашиг орлоготой байх хугацаанд Т ХК нь зээлийн төлбөрийг төлүүлэх бодитой арга хэмжээ авч, ажиллаагүй байх тул хариуцагч Ш.Ж миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, О.С.н иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл, хүүний тооцооны хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримт, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаар зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ...дугаар батлан даалтын гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаар барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, А ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээлдэгчийн анкет, Т..ны 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..дугаар шийдвэр, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, барьцаалбар, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамтран ажиллах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ерөнхий гэрээ шүүхэд гаргаж өгсөн байна.

          ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч  Т ХК нь хариуцагч А ХХК, О.С, Ш.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 423,744,346.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А ХХК анхны нэхэмжлэлийн шаардлага 272,680,742.07 төгрөгийг зөвшөөрч, нөгөө хариуцагч Ш.Ж шүүхэд ирээгүйд А ХХК буруугүй гэж нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрсөн бол Ш.Ж барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

            6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Т ХК нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 229,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримт, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаар зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч ...гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус барьцаалсан нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, барьцаалбараар тогтоогджээ.

Хариуцач А ХХК нь 11,921,653.43 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 229,800,000 төгрөг, хүү 38,168,450.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,712,291.48 төгрөг, нийт 272,680,742.07 төгрөгийг хариуцагч А ХХК хүлээн зөвшөөрчээ.

7. Нэхэмжлэгч Т ХК нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А ХХК-тай зээлийн гэрээ бичгээр байгуулж, 229,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ Т ХК болон А ХХК нарын хооронд байгуулагджээ.

8. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 229,800,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.

Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” тус тус зааснаар үндсэн зээл 229,800,000 төгрөг, хүү 165,320,255.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,624,090.95 төгрөг, нийт 423,744,346.68 төгрөгийг нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч А ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй юм.

Хариуцагч А ХХК нь анхны нэхэмжлэлийн шаардлага болох 272,680,742.07 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь үндэслэл муутай байна. Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан асуудал хамааралгүй тул энэ талаарх татгалзал үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Т ХК нь хариуцагчаар О.С..н тодорхойлсон боловч А ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

9. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

Т ХК болон Ш.Ж.. нар барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Иймд А ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох .... гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,662,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 2,276,672 төгрөг, хариуцагч Ш.Ж...с 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А ХХК-иаас 423,744,346.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,662,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 2,276,672 төгрөг, улсын төсвийн хариуцагч Ш.Ж...с 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ