Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

                    *******т  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбаяр /цахим/

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ****************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, ******* Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ****** оны **** дугаар сарын ****-ний өдөр төрсөн, *** настай, ***эгтэй, *********** боловсролтой, ********* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ****** хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, ****** сум **** дүгээр баг **** дугаар хэсэг ****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:************/,

Шүүгдэгч ******* нь ******* ******* хувьцаат компанийн Сэлэнгэ эймгийн *******гийн ний газарт ний ажилтан бэлэн мөнгө хүлээн авах ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 2023 оны 06 дугаар сарын 23- ны өдрийн хооронд нийт 2,436,975.54 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар *******гийн *******ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******ээс хохирол 2,076.975.54 төгрөгийг гаргуулж “******* Шуудан” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Шуудан ний газарт олгож,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч ******* миний биеийг 2022 оны 08 сарын 01 нээс 2023 оны 06 сарын 23 өдөр хүртэл ажилласан.

Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ХК-н ний газарт ний ажилтан хийж байх хугацаандаа 2,436,975.54 төгрөгийн хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон гэж үзэж хуулийн тусгай ангийн 17.4.3.2 дахь хэсгийн 2.1 зааснаар 10,000,000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл оногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна. анхан шатны шүүх хуралд итгэмжлэгч төлөөлөгч нь Сэлэнгэ аймаг дахь Шуудан ний даргаар ажиллаж байхдаа ажлын байрны дарамт үзүүлж нэг өдөр ажилдаа ирэхэд ажлаас халсан байсан. 2 сая төгрөгний дутагдал гарсан гэж цагдаагийн байгууллагад хандаж мөрдөн шалгах ажиллагаа миний биед явуулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Аудиторын гарсан шинжээчийн дүгнэлтийг орон нутгийн аудиторын шалгуулъя гэхэд мөрдөг хаанаас шинжээч гаргахыг би мэдэж байна гээд гарын үсэг зуруулсан. Ингэж мөрдөн байцаах ажиллагаа нэг талыг барин явагдсаны гадна, хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тохиолдолд өмгөөлөгчөөр хангагдах ёстой байсан эрхийг тайлбарлаж өгөлгүй ажиллагаа хийгдэж явсаар хэрэг шүүхэд шилжиж шүүх хурал зарлагдсан хурлын тов гарсан хугацаанд шүүх хүнл хэрэг өмгөөлөгч ав гэж эрх олгосноор хуулиар олгогдсон эрхээ ямар байдлаар хөндөгдсөн мэдсэн юм. Ингэж миний эрхийг 2,463,975.54 төгрөгөн дээр ялтан болгож гаргаж ирсэнд туйлын гомдолтой байна. Гэхдээ төрийн шударга шүүхэд хандаж үнэнийг олуулахыг хүсч байна. Миний ажил үүргийн хуваарьт хөдөө сумдаас хэвлэл зохиолчийн тоо авч нягтланд өгнө үү гэхээс биш нягтлан өглөг авлага тооцож явуулдаг. Нягтлан ******* мэдүүлэхдээ 6 сарын 20 ажилд орсон гэж мэдүүлж байгаа нь үнэн тул өмнөх нягтлан ******* хоёрын тооцоо нийлж байж үнэн зөв тооцоо гарах ба энэ хэвлэл захиалга үнийн авлага надтай холбогдолгүй болохыг хүлээж авна уу. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд учир дутагдалтай. Учир нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан болон шийтгэх тогтоолд тодруулж дурьдсан прокурор гэсэн гүйлгээний утгатай анхан шатны баримтгүй 360,000 хий орлого буюу бараа материалын дутагдал гэж үзсэн.

Мөн Сэлэнгэ 700,000 төгрөг хий зарлагдсан 70,000 төгрөгийн дутагдал гэж үзсэн. Энэ хоёр байгууллагатай өмгөөлөгчийн хүсэлтээр тооцоо байгаа эсэхийг тодруулж санхүүтэй нь тооцоо хийхэд прокурорт өглөг авлага байхгүй ба т ******* ******* ХК 70,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн нотлох баримт гаргаж өгсөн. Энэ мэт байгууллага хоорондын санхүү баланс, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг ******* над дээр ашигласан ба дутагдал аудиторын , нарын дүгнэлтийг хөтөлбөргүй үнэн нотлох баримт үндэслэлгүй. Шүүх дээр сөхөгдөхөд нягтлан холбоотой байж болно гэж зөвшөөрсөн юм. Хохирогч буюу хууль ёсны төлөөлөгч ингэний нэхэмжлэгч португалд тусгагдсан. Миний бие орох байсан орлогоос завшсан огт зүйл байхгүй Нягтлан *******тай сар болгон тооллого тооцоо хийж тайлангаа гаргадаг байсан.

Би байгууллага хоорондох хэвлэл захиалгын орлого зарлагыг нягтлан гардаг гэдгийг хэлье. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэх хөтөлбөргүй гэх тогтоогдсон нотлох баримт хангалтгүй байгаад дүгнэлт хийлгүй гэм буруутай гэж эрүүгийн хариуцлагыг хянан үзэж Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч ******* миний биеийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2,000,000 төгрөгийг огт төлөхгүй гэж хэлээгүй. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэнэт ажлаас халагдсан. Гэнэт ажлаас халагдаад өр 2,000,000 төгрөг гарсан гэж дарга хэлсэн. Яагаад гэнэт ажлаас халаад, 2,000,000 төгрөгийн өртэй болчихсон бэ, өртэйгөө танилцмаар байна гэсэн боловч анхан шатны баримт үзүүлээгүй. Чи ажлаа хүлээлгээд өгчихсөн учир ******* ******* компани руу орох үндэслэлгүй гэж хэлсэн. Тийм учраас 2,000,000 төгрөгийн учрыг одоог хүртэл олж чадахгүй яваад байгаа. Ялын хувьд гомдолтой байна. Надад 10,000,000 төгрөгийн төлбөр төл эсхүл хорих ялтай гэж хэлсэн. Би өөрөө жирэмсэн. 5 дугаар сарын дундуур төрнө гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

*******ийг ******* улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Мөрдөн байцаалтын шатанд намайг эрхээр хангаж өгөөгүй. Хүнд хэрэгт холбогдуулж шалгаж байж өмгөөлөгчөөр хангаагүй гэж хэлдэг. Анхан шатны шүүх *******ийг өмгөөлөгч авах эрхээр хангаж өгсөн гэж гомдолдоо дурдсан байсан. Аудитын дүгнэлт гаргахдаа прокурорын байгууллагад 360,000 төгрөгийн хий орлогыг хасаж, прокурорын газарт 360,000 төгрөг төлөхөөр аудитын дүгнэлт гарсан. Мөн гэр бүл хүчирхийллийн газарт 630,000 төгрөгийн борлуулалтыг 700,000 төгрөг болгон засаж, 70,000 төгрөгийн бараа материалыг хий зарлагдсаныг борлуулалтаас хасаж тооцсон байгаа. Нийт хохирлын дүнгээс өмгөөлөгчийн зүгээс тайлбарлахад нийт учруулсан 2,436,975.54 төгрөгөөс прокурорын 360,000 төгрөгийг хасах, гэр бүл хүүхэд хөгжлийн төвийн 70,000 төгрөгийг хасах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас өмнө өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж, прокурорын байгууллагаас албан ёсны тоот гаргуулж авсан. 360,000 төгрөг бол прокурорт ямар нэгэн өр авлага байхгүй гэсэн албан ёсны бичгийг өгсөн. Гэр бүл хүүхэд хөгжлийн төв 630,000 төгрөгийг шилжүүлж, 70,000 төгрөгийн бараа материал аваагүй байгаа нь үнэн юм гэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Нийт хохирлоос эдгээр дүнгүүд хасагдаж явна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2.1-д албан тушаалын байдлаа ашиглаж гэдэг үг байгаа. 17.4 дүгээр зүйлийн 1 нь бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан бол гэж заагаад өгчихсөн байгаа. Энэ хүн албан тушаалтай ажилтан мөн үү, ний ажилтан уу. Энэ дээр заавал гарч ирэх ёстой гэж үзэж байна. Албан тушаалтан гэдэг үгээр зүйл ангийг нь хүндрүүлээд ороод ирчихсэн байгаа юм. Тийм учраас зүйчлэл дээр анхаарах ёстой байсан гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ******* ******* компанийг төлөөлж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Манай байгууллага *******гийн бүртгэлийн систем буюу поснет 3, поснет 4 гэсэн системийг үйл ажиллагаандаа ашигладаг. Үйлчилгээ үзүүлэхдээ тухайн систем дээр бүртгээд явдаг.

Давж заалдах шатны шүүх хуралд оролцохдоо холбоотой Сэлэнгэ аймаг дээр программтай холбоотой алдаа байна уу гэж харж үзэхээр *********************** гэсэн хаягаар 316 ширхэг төлөгдөөгүй төлөвтэй гэсэн программын тооцоо байна. Энэ нь программын борлуулалтын орлого давхар үүссэн байж магадгүй, цаг хугацааны хувьд ний ажилтан болон тухайн илгээмж бүрээр нь холбогдож байж, араас нь шалгах ажиллагаа хийгдэж байж тогтоохоор байна. Хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл байна. Мөнгөн дүнгийн хувьд 607,026 төгрөг гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр ******* маань тооцоо хийгээгүй, аудитын дүгнэлттэй нэг бүрчлэн танилцаж, өөрийгөө хамгаалах зүйлийг хийгээгүйтэй холбоотой асуудлууд гарч байна. Байгууллагын хувьд аудитын төлбөрөөр үүссэн мөнгөн дүн дутагдал гарсан нь тодорхой. Дутагдал гарсан дүнг гэм буруугийн санаатай хэлбэрээр үү, болгоомжгүй хэлбэрээр үү, эсхүл программ болон процесс ажиллагаанаас үүссэн үү гэдгийг нарийн тогтоогдоогүй байна гэж харж байна.

 2023 оны 01 дүгээр сараас 06 сар хүртэлх хугацааны нийт ерөнхий дүнгээр авч байгаа нь гэм буруугийн хэлбэрийг тодорхойлоход учир дутагдалтай гарсан юм болов уу гэж харж байна. Учир нь ******* ******* компанийн ний орлого нь тодорхой байдаг. Бусдаас бичиг, захидал, цаасан хайрцагтай битүүмжлэгдсэн илгээлтийг хүлээж аваад үүнд бүртгэлийн дугаар тавьж, тээвэрлэгдэж, ялган боловсруулагдах ажиллагаа хийгдэж хүлээн авагчдаа гардуулагддаг. Яг ямар бүртгэлийн дугаартай буюу хэн гэдэг хүний өгсөн бэлэн мөнгийг авсан уу, аваагүй юу. Уг өгсөн мөнгийг ******* гэдэг хүн тушаасан уу үгүй юу гэдэгтэй холбоотой гэм буруугийн хэлбэр харагдахгүй байна. Төлбөрийн хувьд дутагдал байгаа нь тодорхой байна. Энэ нь иргэний журмаар шийдвэрлэх боломжтой. Хариуцагчийн хувьд нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй бол төлөх ёстой төлбөр байсан байна гэж харж байна. Тэр утгаараа *******ийг байгууллагыг хохиролгүй болгох ёстой гэж хэлсэн. Байгууллагыг хохиролгүй болгож анхан шатны шийдвэрт дурдсан 2,076,975 төгрөгийг төлсөн байна. Байгууллага мөнгөн дүнгийн хувьд хохиролгүй, хохирол барагдсан гэж хэлмээр байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Гэмт хэрэг гарах болсон гомдол мэдээллийн талаар ярих нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл уг гэмт хэргийн талаар гарсан гомдол мэдээлэл нь ******* ******* компани өөрсдөө Цагдаагийн байгууллага руу энэ үйлдлийг шалгуулмаар байна гэж хүсэлт гаргаж шалгагдаж эхэлсэн. Уг гомдлыг гаргахдаа ******* ******* компани дотооддоо өөрийн гэсэн аудиттайгаа явуулсан байдаг. Уг аудитаар ******* 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Мөнгийг завшсан байх болзошгүй гэх дүгнэлтийг гаргаж ирээд уг дүгнэлтийнхээ дагуу холбогдох арга хэмжээг авхуулахаар Цагдаагийн байгууллагад шалгуулсан. Уг шалгалтын ажиллагаа явагдахад ******* нь тухайн ******* ******* компанид ажилладаг нь тодорхой болсон. Ажилд орсон тушаал байгаа, тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээний дагуу ажил байдлын тодорхойлолтыг зааж өгсөн байгаа. Ажил байрны тодорхойлолт дээр ******* нь туслах ажилтан гэх албан тушаалаар явж байгаа хэдий ч тухайн байгууллагын үйл ажиллагааг эрхлэхдээ мөнгөн дүнтэй холбоотой гүйлгээг хийдэг болох нь тодорхой болсон.  

...Зүйлчлэлийн хувьд ялгаатай гэсэн зүйлийг ярьж байна. Уг зүйл анги дээр албан тушаалыг тодорхойлсон зүйл байхгүй. Тухайн албан тушаал нь яаж тодорхойлогдож гарч ирж байна гэхээр тухайн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэх гэрээ байгуулсан байна уу, үгүй юу тухайн ажил хөдөлмөр эрхлэх эрхийг авснаар ямар ажил хөдөлмөр хийх ёстойг тодорхойлж өгсөн байдаг. Өнөөдөр тухайн дэлгүүрийн кассчин хийж байгаа хүн мөнгө авсан бол албан тушаалын байдал гэсэн үг. Яагаад гэвэл тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тухайн хүний ажил байдлын тодорхойлолтод олгогдчихсон байгаа учраас албан тушаалын байдлыг ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн байна гэдэг нь тодорхой болж гарч ирсэн. Тийм учраас шүүгдэгчийн зүйлчлэлийн хүрээнд хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.

... Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгчийн эрхийг зөрчсөн холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Ял шийтгэлийн хувьд тухайн зүйл ангийн хамгийн боломжит ялын хэмжээг шүүх оногдуулсан. Торгох ялын хэмжээ 3-36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан байдаг. Шүүгдэгч ******* нь 36 сар буюу боломжит хугацаагаар ял шийтгэсэн байгаа гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулгыг логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос шүүгдэгч *******ийг “******* *******” хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн *******гийн ний газарт ний ажилтан бэлэн мөнгө хүлээн авах ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 2,436,975.54 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, санаа зорилгыг хөдөлбөргүй нотолж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх *******ийг албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

3. Аливаа хүний гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “ ... Сэлэнгэ аймаг дээр программтай холбоотой алдаа байна уу гэж харж үзэхээр Selenge-02_erdenechimeg.mn гэсэн хаягаар 316 ширхэг төлөгдөөгүй төлөвтэй гэсэн программын тооцоо байна. Энэ нь программын борлуулалтын орлого давхар үүссэн байж магадгүй, цаг хугацааны хувьд ний ажилтан болон тухайн илгээмж бүрээр нь холбогдож байж, араас нь шалгах ажиллагаа хийгдэж байж тогтоохоор байна.  

Хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл байна. Мөнгөн дүнгийн хувьд 607,026 төгрөг гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр ******* маань тооцоо хийгээгүй, аудитын дүгнэлттэй нэг бүрчлэн танилцаж, өөрийгөө хамгаалах зүйлийг хийгээгүйтэй холбоотой асуудлууд гарсан гэж үзэж байна.   Дутагдал гарсан дүнг гэм буруугийн санаатай хэлбэрээр үү, болгоомжгүй хэлбэрээр үү, эсхүл программ болон процесс ажиллагаанаас үүссэн үү гэдгийг нарийн тогтоогдоогүй байна гэж харж байна.

 2023 оны 01 дүгээр сараас 06 сар хүртэлх хугацааны нийт ерөнхий дүнгээр авч байгаа нь гэм буруугийн хэлбэрийг тодорхойлоход учир дутагдалтай гарсан юм болов уу гэж харж байна. Учир нь ******* ******* компанийн ний орлого нь тодорхой байдаг. Бусдаас бичиг, захидал, цаасан хайрцагтай битүүмжлэгдсэн илгээлтийг хүлээж аваад үүнд бүртгэлийн дугаар тавьж, тээвэрлэгдэж, ялган боловсруулагдах ажиллагаа хийгдэж хүлээн авагчдаа гардуулагддаг. Яг ямар бүртгэлийн дугаартай буюу хэн гэдэг хүний өгсөн бэлэн мөнгийг авсан уу, аваагүй юу. Уг өгсөн мөнгийг ******* гэдэг хүн тушаасан уу үгүй юу гэдэгтэй холбоотой гэм буруугийн хэлбэр харагдахгүй байна. Төлбөрийн хувьд дутагдал байгаа нь тодорхой байна. Дутагдуулсан төлбөрийг ******* нь төлсөн...” гэсэн тайлбар,

Гэрч *******гийн “ ... *******ийн  ажилд  нярав, нягтлан хоёр  шууд хяналт тавих ёстой. Байгууллага орлого бэлэн мөнгө болон бэлэн бусаар ордог, Бэлэн мөнгө орж ирсэн тохиолдолд тухайн өдрөө банк дээр очиж байгууллагын дансанд хийдэг. Гэхдээ байгууллагаас бэлэн орлого орох нь бага юм.  Байгууллагаас орлого орсон тохиолдолд заавал посс машинаас баримт гаргаж өгдөг...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн ажил олгогчтой 2023 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан 08 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хангалттай  нотлогдоогүй байна гэж үзлээ.

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өмчлөгчийн зөвшөөрлөөр эсхүл хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх гэсэн шинжээрээ “Завших” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой.

 “Итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно.

Шүүгдэгч ******* нь “******* *******” ХК-ийн Сэлэнгэ  аймгийн ******* ний  газарт ний ажилтнаар ажилладаг бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар бүх төрлийн ******* илгээмжийг хүлээн авах, дамжуулах явуулах ажиллагааг  хууль дүрэмд заасны дагуу  хангаж ажиллах, *******гийн орлогыг үзүүлэлт бүрээр тооцож холбогдох дансанд тушаах  баримтыг  нягтлан бодогчид хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэдэг ба байгууллагаас түүний ажил үүрэгтэй нь холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ болон дагалдах гэрээгээр ажил олгогчоос ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй байна.

Гэтэл Прокуророос шүүгдэгч *******ийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч  хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь ямар албан тушаалтан болох нь тодорхойгүй, байгууллагын хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй байх ба шүүгдэгч энгийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тухайн байгууллагын ний ажилтан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг “Албан тушаалтан” гэж үзэх үндэслэлгүй байна.

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг.

Завших гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Энэ хэргийн тухайд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болон түүнээс завшсан хөрөнгийн хэмжээг эргэлзээгүй тогтоох нь нотолбол зохих байдалд зүй ёсоор тооцогдоно.

Хэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, завшсан хөрөнгийн хэмжээг зөвхөн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хохирогчийн  мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдэл нь ажлын дутагдал байж болох талаар тайлбарласан байдал,   Сэлэнгэ аймгийн ******* ний газартай харилцагч байгууллагын хоорондын тооцоо байгаа эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй байхад анхан шатны шүүхээс нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар зэрэг нотолгооны зүйлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүргээ биелүүлэхгүйгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.  

5.Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад ******* Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтууд чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Мөн энэхүү зорилтын үүднээс хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэгдэх ёстой болохыг анхаарч уг ажиллагааны үр дүнд цугларсан бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ үүсвэл хэрэгт холбогдсон тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нийтлэг үндэслэлийг баримтлах чиг үүргийг шүүх хүлээдэг.

Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, шүүгдэгчийн  үйлдлийн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүхэд гаргасан тайлбараар үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байх тул шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, энэ талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч  нарын гаргасан “... шүүхийн тогтоолд заасан дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцээгүй, ... цагаатгаж өгнө үү ...” гэсэн агуулгатай гомдлуудыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******ийг  цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ийг цагаатгасугай.

2.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН