Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 541

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “...Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Xll.1.1.163 сургуулийн барилга, 640 суудалтай /Завхан, Их-Уул сум/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн болон 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулж, “Х*******” ХХК-ийг шалгаруулах үндэслэлтэй болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О*******аас ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус компани нь Худалдан авах ажиллагааны газар, үнэлгээний хороонд холбогдуулан “...Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Xll.1.1.163 сургуулийн барилга, 640 суудалтай /Завхан, Их-Уул сум/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн болон 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулж, “Х*******” ХХК-ийг шалгаруулах үндэслэлтэй болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул “...Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Xll.1.1.163 сургуулийн барилга, 640 суудалтай /Завхан, Их-Уул сум/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн болон 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулж, “Х*******” ХХК-ийг шалгаруулах үндэслэлтэй болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О******* нь Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “...Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Xll.1.1.163 сургуулийн барилга, 640 суудалтай /Завхан, Их-Уул сум/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн болон 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулж, “Х*******” ХХК-ийг шалгаруулах үндэслэлтэй болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Нэхэмжлэлийг “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О******* өөрөө гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О******* нь Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О*******т тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.4-д заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн захирал Б.О******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох “...Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 04, 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулж, “Хаппиыбьюлдинг” ХХК-ийг шалгаруулах үндэслэлтэй болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                        Г.МӨНХТУЛГА