| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0070/З |
| Дугаар | 110/ШШ2026/0018 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 110/ШШ2026/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ж,
Нэхэмжлэгч: Н.Е,
Нэхэмжлэгч: Х.Б,
Нэхэмжлэгч: Т****** Э******,
Нэхэмжлэгч: М******** Д******,
Нэхэмжлэгч: С*********** Н*****,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,
Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б******** М******** нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, Н.Е, Н.Ж, М.Д, Х.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчид С.Н, А.С, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Н.Ж нарын 6 хүнээс Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:
2.1. Баян-Өлгий аймгийн О*** нутгийн өмчийн газрын Д***** ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Н.Ж, Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн Н.Е, Н**** Х.Б, Ө***** ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Э, Х******** бүртэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн М.Д, Ө***** удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтэн С.Н бидний ажиллаж байгаа орон тоог Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн “О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамжаар хасаж, орон тооны цомхотголд оруулах гэж байгаа талаар мэдэгдлийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан. А****** Засаг даргаас манай байгууллагын бүтэц орон тоог батлахдаа ихэнхдээ төрийн захиргааны ажилтнуудын орон тоог хассан байсан ба 16 орон тоог 6 болгон баталж 62 хувийг цомхотголд оруулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль бус гэж үзэж байгаа бөгөөд үүнээс болж бидний хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөхөд хурч, орон тооны цомхотголд орох гэж байгаа. Үүнд:
2.2. Монгол Улсын Их Х****** улсын хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цомхотгохоор тусгагдсаны дагуу Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр албан даалгавар гарч, төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны орон тоог бууруулах арга хэмжээ авч орон тоо нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх, тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцаах, нөхөн томилгоо хийхгүй байхыг үүрэгдсэн. Мөн үүнтэй холбоотой З****** газрын хэрэг эрхлэх газрын даргаас төрийн албан хаагчдын 9 хувийг цомхотгохдоо удирдах албан тушаалтны орон тоог бууруулах арга хэмжээ авч, шинэ орон тоо нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх, тэтгэвэр тогтоолгох болон бусад үндэслэлээр чөлөөлөгдсөн, халагдсан ажилтан, албан тушаалтны орон тоонд томилгоо хийхгүй байх зэргээр зохион байгуулахыг чиглүүлсэн байхад аймгийн Засаг дарга УИХ, ЗГ-ын шийдвэрийг зөрчиж тус аймагт хэд хэдэн шинээр хэлтэс, тасаг нэмж байгуулан төрийн албан хаагч, дарга нарын орон тоог нэмсэн мөртлөө манай байгууллагын 10 орон тоог ямар ч судалгаа, шинжилгээгүйгээр хасаж баталсан нь хууль бус юм.
2.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А-1/1819 дугаартай албан бичгийн хавсралтаар баталсан А****** Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээний агентлаг орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загвар гаргаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандаж орон нутгийн өмчийн газар хэвийн үйл ажиллагаагаа явуулахад дээрх бүтэц орон тооны дагуу төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгч байх талаар албан бичиг хүргүүлж байсан.
2.4. А****** Засаг дарга 2025 онд шинээр бүтэц орон тоог цөөрүүлэн батлахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын баталж өгсөн орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загварыг үндэслээгүйгээс болж манай аймгийн орон нутгийн өмчийн газар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч байгаагаас гадна тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын тэн хагасаас илүү нь орон тооны цомхотголд орох гээд байна.
2.5. А****** Засаг даргаас Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12.-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” заасныг үндэслэн төсвийг баталсан байна.
И******* байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэхтэй холбоотой ямар нэгэн судалгаа явуулаагүй, дүн шинжилгээ хийгээгүй, тухайн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллагатай зөвлөлдөөгүй, санал аваагүй юм.
2.6. Мөн Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2.-Т “Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах бүрэн эрх”-тэй.
Гэтэл төрийн албан хаагчийн орон тооны давхардал, орон тоог нягтруулахтай холбоотой цөөрүүлэх асуудлаар судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн дүгнэлт гаргуулахгүйгээр дур мэдэн төрийн албан хаагчийн орон тоог өөрчлөн баталсан нь илт хууль бус.
2.7. О*** нутгийн өмчийн газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/22 дугаар тушаалаар байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоонд чиг үүргийн шинжилгээ хийх, хасагдах албан тушаалын жагсаалт гаргах, чиг үүргийн давхардлыг арилгах үүрэг” ажлын хэсгийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргажээ.
Уг дүгнэлтээр тус байгууллагын алба хаагчдын чиг үүрэг нь давхардалгүй гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл аймгийн Засаг дарга бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа тухайн дүгнэлтийг үндэслэл болгоогүй нь хууль бус юм. Хэрэв Засаг дарга болон тухайн байгууллагын удирдлагаас энэхүү дүгнэлтийг үндэслэл болгохгүй юм бол яах гэж ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүй болжээ.
2.8. Монгол Улсын Их Х****** улсын хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цомхотгохоор тусгагдсаны дагуу Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгавар гарч "Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны орон тоог бууруулах арга хэмжээ авч, орон тоо нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх, тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцаах, нөхөн томилгоо хийхгүй байх", мөн "Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөхгүй, халахгүй, хуулиар чиг үүрэгт нь өөрчлөлт ороогүй тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахгүй байх"-аар тус тус чиглэл болгосон.
Гэтэл Баян-Өлгий аймагт дээрээс төсвөө хасаж танасан, төсөв хүрэлцэхгүй гэх шалтгаанаар чиг үүргийн давхардалгүй жирийн төрийн захиргааны албан хаагчдын орон тоог ямар ч үндэслэлгүйгээр хасаж, урьд өмнө нь байгаагүй шинэ хэлтэс, нэгж, тасаг байгуулан шинэ орон тоо, ажлын байр бий болгож илтэд хууль зөрчиж байна.
2.9. УИХ, ЗГ-ын шийдвэрээр шинээр орон тоо бий болгохгүйгээр төрийн албан хаагчдын тоог 9 хувь хүртэл цөөрүүлэх шийдвэр гаргасан байхад аймгийн Засаг даргаас шинэ орон тоо байтугай хэд хэдэн хэлтэс, нэгж нэмж байгуулан гаднаас маш олон шинэ төрийн албан хаагч нарыг нэмж ажилд авч байгаа.
Ү**** золиос бид болж манай байгууллагын бүтэц орон тоо, төсвийг хэд дахин хасаж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хааж байгаад гомдолтой байна. Засаг даргын бүтэц орон тоо баталсан захирамжийг бидэнд албан ёсоор танилцуулаагүй, танилцах боломж олгоогүй, биднийг орон тооны цомхотголд оруулах тухай сонсгох ажиллагааны мэдэгдэлд аймгийн Засаг даргын захирамжийн огноо дугаарыг л бичсэн байдалтай байсан.
А****** Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудсанд бүтэц орон тоо баталсан захирамжуудыг тавихгүй нууцлаад байсан юм. Бид өмгөөлөгч авч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог батлах тухай” А/713 дугаар захирамжийн хуулбарыг авах хүсэлт гаргасан боловч одоо хүртэл захирамжийн хуулбарыг өгөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1 Нэхэмжлэгч Х.Ж:
Ц******** яригдсанаас хойш 2006 оны 01 дүгээр сард Х******* авах ажиллагааны газарт нэмж хүн авч, шинээр орон тоо батлаад байгаа гэв.
3.2. Нэхэмжлэгч Х.Е:
С****** яамнаас 6 орон тоогоор хянагдсан гэж байна. Гэхдээ бусад бүх аймгийн иргэдийн Т************ Х****, Засаг даргын тамгын газар, А**** гэх мэт байгууллагуудыг тодорхой хэмжээгээр хянасан байгаа. Ж********, манай байгууллагыг 6-гаар хянагдаж ирсэн үед аймгийн иргэдийн Т************ Х***** 9 орон тоогоор хянагдаад ирсэн. Гэтэл тухайн үед иргэдийн Т************ Х****** 16 орон тоогоор нэмээд баталсан, тамгын газрыг 74 орон тоогоор ирснийг 92 болгосон. А****** газар 5 орон тоогоор ирснийг 8 болгосон байгаа гэв.
3.3. Нэхэмжлэгч Т.Э:
Миний бие анх 2009 оноос төрийн байгууллагад манаач, жижүүрээс эхлэн ажиллаж байгаад, 2025 он хүртэл тухайн албан тушаалд томилогдож ирсэн. 2023 оны 4 дүгээр сард О*** нутгийн өмчийн газарт шилжин томилон ажиллаж байгаад, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цомхотголд ороод, ажлаас чөлөөлөгдсөн. Би А******** сумын төрийн сангийн мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургуульд манаач, Ерөнхий боловсролын сургуульд галч, Ерөнхий боловсролын сургууль няравын албан үүргийг тус тус түр ажиллаж байсан. Энэ 9 хувийн цомхотголд орсноор хойш зээл төлөгдөөгүй, манай эхнэр бас ажилгүй, 2 хүүхэдтэй. 9 хувийн ийн цомхотгол хуулийн дагуу явагдах эсэхийг шалгах хэрэгтэй, маш их гомдолтой байна гэв.
3.4. Нэхэмжлэгч М.Д:
Миний бие [****] сумын [**] дугаар багт ээж, дүүгийн хамт амьдарч байгаа. Д** маань хөгжлийн бэрхшээлтэй, надаас өөр асран хамгаалах хүн байхгүй, бас цалингийн зээлтэй. Тиймээс би цомхотголд оруулсан шийдвэрт маш их гомдолтой байна гэв.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн бүтэц орон тоо, баталсан захирамжтай холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоёр чиглэлээр хоёр хэсэгт хуваагаад тайлбар гаргах гэж байна.
Н*********, 16 орон тоог 6 орон тоо болгож баталсан нь Төсвийн тухай хуультай нийцээгүй, Төрийн албаны тухай хуультай бас нийцээгүй гэсэн байдлаар буюу 2 дахь хэсэг дээр 16 орон тоог цаанаас нь 6 орон тоо болгож баталчихсан байна гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд энэ бүтэц орон тоо батлахтай холбоотой шийдвэр гаргахаас өмнө процесс журмыг зөрчсөн байна гэдэг утгаар нь тайлбарлах болно гэдгийг хэлье.
4.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас байгууллагын бүтэц, орон тооны жишиг загварыг баталсан байдаг. Уг жишиг загвар нь төрийн албаны стандартад нийцсэн байх бөгөөд тухайн байгууллагад ямар төрлийн албан тушаал, тухайлбал удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан хэдий хэмжээтэй байхыг жишиг байдлаар тогтоосон зохицуулалт юм. Энэхүү жишиг загварыг З****** газрын агентлаг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан бөгөөд төрийн өмчит байгууллагууд бүтэц, орон тоог тогтоохдоо уг жишгийг баримтлах үндэслэлтэй
Энэ батлагдсан жишгийг үе үеийн Засаг дарга, С****** яам, Улсын Их Х**** хэрэгжүүлж мөрдөж ирсэн. Гэтэл 2025 онд өөр болсон. Я***** гэхээр, Төсвийн тухай хуулийн төсвийг батлах үе шатыг орон нутаг өөрөө зөрчсөн байна гэж үзэж байна. Улсын Их Х**** 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгдсэн төсвийг батлах ёстой. Үүнийг батлахаас өмнө аймаг, аймгийн Засаг даргын тамгын газар, агентлаг нэгж, аймагт үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн байгууллага зарцуулагдах ёстой төсвийн асуудлаар төлөвлөгөө төсөл боловсруулдаг юм. Т**** боловсруулахдаа орон нутгийн орлогын хэмжээ, улс орон нутгаас дэмжлэг авах ёстой төсвийн хэмжээнээс авхуулаад маш нарийн гаргах ёстой байсан.
4.3. Гэтэл манай аймгийн хувьд О*** нутгийн өмчийн газар нь 16 орон тоогоор ажиллах ёстой. Засаг даргын дэргэдэх байгууллага агентлагийн бүтэц орон тооны хувьд 16 орон тоог 6 орон тоо болгосон асуудал дээр дотоод дүн шинжилгээ, судалгаа, ажиллаж байсан төрийн албан хаагчдын нөхцөл байдалтай холбоотой нарийн мэдээллийг тухайн үедээ хүргүүлж ажиллаагүй.
4.4. Үүнд мөн адилхан төсвийн ерөнхийлөн захирагчийн буруутай үйл ажиллагаа байна. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч улсын хэмжээнд төсөв батлагдсанаас гаднах хүрэлцэхгүй байгаа зарим зардал төсвийг орон нутгаас санхүүжүүлэх боломж бас байсан.
У*** нь С****** яамнаас Улсын Их Х****** тухайн газрыг 7 орон тоотой болгож баталж ирүүлсэн байхад орон нутгийн орлогоос үлдсэн 9 хүнийг нэмж санхүүжүүлээд ажиллуулж ирсэн байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд тогтоогдож байна. М**** нэхэмжлэгч нарын маргаж байгаа зүйл нь яагаад бусад байгууллагад С****** яамнаас Улсын Их хурлаасаа баталж өгсөн төсөв нь 5 орон тоо байхад 9 хүн ажиллаж байгаа, 70 хүн орон тоо байхад 90 хүн ажиллаж байгаа.
Иймд орон нутаг өөрөө нэмж батлуулах бүрэн боломжтой байсан гэдгийг бас ярьж байна. А****** иргэдийн Т************ Х***** төсвийн төсөөлөл, төсвийн санал оруулан батлуулсан Засаг даргын шийдвэр нь ямар нэгэн тооцоолол судалгаа, дүн шинжилгээгүйгээр төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан хүмүүсийн орон тоо, төсвийг батлуулахгүй орхигдуулсан санаа зорилго бас байгаа, үүнийг бид нар хууль бус гэж үзэж байгаа гэсэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий байна.
4.5. Ерөнхий сайдын өгсөн чиглэл байна. 2025 оны 4 албан даалгаварт төрийн албан хаагчдын 9 хувийг цомхотгох, чиглэл хүргүүлсэн. О*** нутгийн өмчийн газрыг 9 хувь биш, 62 хувиар цомхотгох шийдвэр гаргаж байгаа нь дээд шатны байгууллагын шийдвэрт нийцээгүй гэсэн үндэслэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл, З********* ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5 дахь хэсэгт зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцээгүй.
4.6. Ерөнхий сайдын албан бичигт тусгасан 9 хувийг цөөрүүлэхийг яаж баримталдаг гэхээр ажлаас чөлөөлөгдсөн хүн, тэтгэвэрт гарсан хүний оронд битгий хүн томилоорой гэх маягаар ажиллаж байсан албан хаагч цомхотголд орох ёсгүй, төрийн албан хаагчдыг битгий хасаарай гэдэг байдлаар чиглэл өгсөн байхад үүнийг зөрчиж, жишээлбэл, тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд яаруу сандруу түр орлон гүйцэтгэгчээр шалгалт аваагүй байхад томилж ажиллуулж, өөр шинэ хэлтэс, нэгж, агентлаг, тасаг бий болгож, тэнд дарга томилж байгаа атлаа төрийн албанд ажиллаж байсан нэг агентлаг, байгууллагын төрийн тодорхой хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа байгууллагын 62 хувийг нь шууд хасаж байгаа нь зорилгод нийцээгүй байна.
З********* ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн шийдвэр байна. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасныг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийг батлагдсан зориулалтын дагуу ашиглах, зарцуулах үүргээ зөрчсөн.
4.7. 2025 оны төсвийг аймгийн иргэдийн Т************ Х****** батлахдаа 16 ажилтны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлс болон нэмэгдэл урамшуулал гэсэн зардлуудыг тухайлан баталж өгсөн. Гэтэл Засаг дарга дур мэдэн орон тоог хасаж, батлагдсан цалингийн санг бусад зардал руу шилжүүлж байгаа нөхцөл байдлын төсвийн зориулалтын бусаар дур мэдэн өөрчилж буй үйлдэл юм гэж үзэж байна.Төсвийн тодотгол хийж байна гэсэн байдлаар ажиллаж байгаа нь Засаг дарга буюу төсвийн ерөнхий захирагч эрх хэмжээгээ үндэслэлгүйгээр дур мэдэн хэтрүүлж байгаа зүйл гэж үзэж байна.
4.8. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь хэсэгт заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ зөрчсөн. Б********* орон тооны хязгаар төсөвт багтсан байх ёстой. Ж***** эхэнд батлагдсан төсөв орон тооны хязгаарыг өөрсдөө хурлаас баталж өгсөн байхад тодотгол хийж, төсвийн санал оруулж байгаа гэдэг шалтгаанаар 16 орон тоог багасгаж баталж өгсөн асуудал хууль зөрчсөн.
Энэ нь мөн адилхан Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь хэсгийг зөрчиж байгаа учраас бид нар ерөнхийлөн захирагч буюу Засаг даргын шийдвэрийг зөвшөөрөхгүй маргаж байна. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь хэсэгт зааснаар Засаг дарга төсвийг хасаж, бүтэц орон тоог хэмнэх шийдвэр гаргахдаа чиг үүргийн давхардал зэргийг харгалзан үзээгүй, дүн шинжилгээ хийгээгүй. Мөн Төсвийн тухай хуулийн тодорхой үе шатыг зөрчиж, төсөвтэй холбоотой батлах ажиллагаа дээр санал гаргах, нийтэд мэдээлэх зэрэг үйл ажиллагааг зөрчиж, аймгийн иргэдийн Т************ Х***** төсөв оруулж батлуулсан энэ шийдвэр нь төсвийн төсөөллийг боловсруулах, санал гаргах, хурлаар батлуулах шийдвэр гаргах ажиллагаа дээр Засаг дарга мөн эрх хэмжээ, үүргээ зөрчсөн. 16 орон тооны хувьд Засаг даргын хувьд хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэдэг байдлаар тайлбарлаж байна.
4.9. Улсын Их Х****** С****** яамнаас О*** нутгийн өмчийн газарт 6 орон тоог нь баталж, төсвийг нь суулгуулж өгсөн. Гэтэл баталж өгсөн төсвийн хүрээнд Засаг дарга санал гаргаж, энэ байгууллагыг 6 орон тоо болгоё гэдэг саналыг аймгийн иргэдийн Т************ Х***** оруулж батлуулжээ. Тухай тогтоол шийдвэрүүд нь байгаа, төсөв нь тэгж батлагдсан гэж үзье.
А****** Засаг дарга 16 орон тоог 6 орон тоо болгох маш хариуцлагатай үүрэг хүлээсэн, 10 хүний ажлыг хасах батлах гэж байгаа учраас Засаг дарга Төрийн албаны тухай хууль болон З********* ерөнхий хуулийг мөрдөх ёстой байсан. Гэхдээ Засаг дарга үүнийг мөрдөөгүй, ямар нэгэн дүн шинжилгээ хийгээгүй, Төсвийн тухай хуулийг мөрдөөгүй, чиг үүргийн давхардалтай холбоотой дүн шинжилгээ хийгээд тухайн дүн шинжилгээг үндэслэж давхардсан илүү орон тоо хасаж явах ёстой байсан.
4.10. Ж********, сурталчилгааны асуудал огт хэрэггүй гэж Засаг даргын зүгээс шийдвэрлэж байгаа нь буруу. Н****** ажил хэрэггүй байна гэж шийдвэрлэж байна. Гэхдээ тухайн орон тоо хэрэггүй гэдгийг яаж тооцоолж гаргасан бэ. Я*** дүн шинжилгээ байгаа вэ. О*** тооны чиг үүргийг хасах биш нэгтгэсэн замаар цөөрүүлэх ёстой байсан. 2 хүний ажлыг нэг хүн хийх боломжтой байна гэдэг дүн шинжилгээг үндэслээд эсвэл чиг үүргүүдийг нэгтгэсэн байдлаар бүтэц орон тоог баталдаг юм. Ч** үүрэг нь хэвээрээ хадгалагдсан 2,3 хүн байна. Тухайн 2,3 хүний дотор хэн нь энэ орон тоон үргэлжлүүлэн ажиллах юм бэ, ар гэрийн нөхцөл байдал цомхотголд орох, орохгүй хүмүүсийн асуудал үүнд харагддаг. Тиймээс Засаг дарга нь байсан чиг үүргийг шууд байхгүй гэдэг үүднээс хасаж байгаа асуудал хуульд нийцээгүй.
Төрийн албаны тухай хуультай нийцээгүй, хууль зөрчсөн, илт үндэслэлгүй, бүтэц орон тоо баталсан шийдвэр байна. Т******* холбоотой зөвхөн 6 хүний төсөв мөнгө нь байгаа гэвэл Засаг дарга 6 орон тоогоор 16 хүнийг авч үлдэх боломжгүй бол ядаж орон нутгаас, татварын мөнгөнөөс хэдэн хүнийг нэмж оруулж ирвэл боломжтой гэдэг зэрэг аргументыг тухайн үед гаргаагүй, батлаагүй, шийдвэрлүүлээгүй.
Ж********, иргэдийн төлөөлөгчдийг гадаадад аялуулах, аяллын туршлага судлуулах зардлыг, энэ зайлшгүй зардал байна, үүнийг хасаж болохгүй гэдэг үүднээсээ тайлбарлах ёстой. Я***** гэхээр аяллын зардлыг Б*******, Ж******* нарын цалингаас илүү ач холбогдолтой, чухал юм гэдгийг өнөөдөр хариуцагчийн зүгээс тайлбарлах ёстой. Гэтэл тэр аяллын зардлыг үлдээгээд, ажилтныг цомтгосон. О*** нутгийн өмчийн газар 3 жил тутам өмч хөрөнгө дээр нэгдсэн журмаар тооллого хийдэг. Энэ тооллого 2026 онд хийгдэх ёстой. Т** үлдсэн 6 хүний нэг нь дарга, нэг нь нягтлан бодогч, үлдсэн 3 хүн ямар ч тооллого хийх боломжгүй болно.
4.11. Энэ нөхцөл байдал цаашид чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байгууллага болсон, З****** газрын хэрэг эрхлэх газраас та нар үүнийг эргэж хараарай гэдэг чиг үүрэг өгсөн байхад үл тоомсорлож байгаа асуудал байна. 16 хүн байсан, 6 хүн нь үлдсэн, 4 албан хаагч бид нар ажиллах ёсгүй, илүү хүмүүс байна гэж нэхэмжлэл өгөөгүй, шүүхэд гомдол гаргаагүй. Энэ 6 хүний асуудлыг дахиж бүтцээ эргэж хараад батлаад 12 хүнээр орон нутгаас ч юм уу, төсвийг нь гаргаад ажиллуулах бүрэн боломжтой.
Т** нэхэмжлэл гаргаагүй 4 хүний хувьд үнэхээр бид нарын чиг үүрэг давхацсан үнэн байна гэдэг үүднээс яваад байна. Н****** бодогч гэдэг хүн гадаадад явчихсан, тэр нягтлангийн орон тоо шаардлагатай байсан уу, үгүй юм уу. Засаг даргын бүтэц орон тоог баталчихсан шийдвэр нь шударга ёсны зарчимд буюу хууль ёсны зарчимд нийцэхгүй байгаа учраас хүчингүй болгож өгнө үү. Ү**** улмаас энэ 6 хүн ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, одоо ажилгүй байгаа гэдгийг хэлье. Нэхэмжлэлийн шаардлага хангах шаардлагатай байна гэв.
5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай З****** газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай даалгаврын 1.2-т “төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх” гэдэг даалгавар гаргажээ.
5.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 60.1.1-д “З****** газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцна” гэж үзнэ.
А****** Засаг дарга албан даалгаврыг буруу ойлгон хэрэгжүүлсэн гэж үзэж байна. М****** бүхий актын 3 дугаар заалтад энэ захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/431 дугаартай захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн байна. 431 дүгээр захирамж хавтаст хэрэгт авагдсан байна.
Үүнээс үзэхэд, Баян-Өлгий аймгийн О*** нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт нийт 16 орон тоо байхаар баталж байсан. Үүнд, О*** нутгийн өмчийн газрын дарга, нэг өмчийн удирдлага, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Б******, өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Г*******, өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтэн Н*****, өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Г******, хөрөнгө бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д******, өмчийн ашиглалт зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Е******, хууль хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн Е****, дотоод ажил, хүний нөөцийн мэргэжилтэн Ж******* гэх мэт эрэмбэлэгдэж байгаа.
5.3. А****** О*** нутгийн өмчийн газрын даргын 2025 оны 22 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг дүн шинжилгээ хийж, 16 орон тоо албан тушаалын чиг үүргийг судалсан байна. А**** тушаалын тодорхойлолтын дагуу судалж үзээд дүгнэлт гаргасан байна. Шийдвэр гаргаад 100%-ийн саналаар албан тушаалын давхардал манай байгууллагад байхгүй байна гэж дүгнэсэн. У***** 9 дүгээр сарын 09-ний өдрийн О*** нутгийн өмчийн газрын даргын албан бичгээр аймгийн Засаг даргад энэ дүн шинжилгээг танилцуулсан юм байна.
Т******* Засаг дарга энэ тохиолдолд З********* ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ чиг үүргийн давхардал байхгүй, тэтгэвэрт гарсан хүн байхгүй. А***** чөлөөлөгдөөд сул орон тоо гараагүй юм байна. Энэ тохиолдолд яагаад цөөрүүлж байгаа юм бэ, З****** газрын шийдвэр, Ерөнхий сайдын шийдвэрээр байгууллагын алба хаагч нарын орон тоог 9 хувь хүртэл гэж байгаа. Ц******* ажиллах цомхон бүтэцтэй байхаар зорилт тавьчихсан байхад энэ байгууллагын хувьд 62 хувиар цөөрүүлчихсэн.
5.4. Ингээд Б******, Г****** нар нь үлдээд, Э******, Ж*******, Е**** нарыг ажлаас гаргасан. Ө***** удирдлага, хяналт хариуцсан мэргэжилтэн, өмчийн бүртгэл, ашиглалтын хариуцсан мэргэжилтэн байх ёстой гэж яагаад үзсэн нь ойлгомжгүй. Энэ орон тоо зайлшгүй байх ёстой, эсхүл зайлшгүй шаардлагагүй гэсэн дүн шинжилгээ хийсэн баримт байхгүй байхад З********* ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг зөрчөөд, дураараа үзэмжээрээ гэх юм уу, ялгавартай байдал гаргаад байна. Я********* гадуурхсан гэж дүгнэж байгаа, ямар ч тооцоо судалгүйгээр үзэмжээр хассан, хууль бус байна.
5.5. Дараа нь З****** газрын Хэрэг эрхлэх газар нь энэ асуудлаар иргэдээс ирсэн өргөдөл гомдлын мөрөөр шалгалт хийгээд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Е.З зөвлөмж, шаардлага хүргүүлэх тухай бичиг явуулсан. Ерөнхий сайдын даалгавраар нэг байгууллагын бүтэц, орон тоог 62 хүртэл хувиар, цөөрүүлэх цомхотголд оруулах байдлаар бүтэц батал гэж даалгавар гаргаагүй. З****** газрын шийдвэрийг Засаг дарга та буруу хэрэгжүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, О*** нутгийн өмчийн газар нь 6 орон тоотойгоор салбарын хууль тогтоомж, байгууллагын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх эрсдэлтэй байна.
Иймд тухайн байгууллагын зайлшгүй байх ёстой зарим орон тоог хадгалан үлдээж, орон нутгийн төсвөөс цалинжуулахад анхаарах гэдэг сануулга өгөөд байхад З****** газрын Хэрэг эрхлэх газраас бичиг ирсний дараа аймгийн Засаг дарга 2026 оны төсвийг батлуулахдаа энэ тухай хэлээгүй юм байна.
5.6. Энэ алдаатай захирамж гарсан байна гэж хүлээн зөвшөөрч, дахиад дүн шинжилгээ хийгээд, иргэдийн Т************ Х**** хуралдаад төсвийг өргөн барихдаа энэ асуудлыг танилцуулж, эсвэл дахиад төсвийн тодотголыг хийлгүүлэх арга хэмжээ авах ёстой байсан. Засаг дарга хөгжлийн төлөвлөгөөг зөрчсөн байна. Улсын Их Х****** гаргасан баримт бичиг дээр мөн ялгаагүй аливаа байгууллагын бүтэц, орон тоог 50-аас дээш хувь буюу 62 хувиар бууруулах арга хэмжээ авахаар хөгжлийн төлөвлөгөөг батлаагүй байсан юм.
Засаг даргын энэ Улсын Их Х***** тогтоол, З****** газрын шийдвэрийг буруу хэрэгжүүлж ажилласан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх өгөөч гэсэн санал дүгнэлт гаргаж байна. Мөн Засаг дарга энэ алдаатай шийдвэр гаргасан учраас дахиад шинэ акт гаргах байдлаар даалгаж, шийдвэрлэх бас боломжтой гэж харж байгаа.
Засаг даргын 713 дугаар захирамж хуульд нийцээгүй, З****** газрын шийдвэртэй нийцэхгүй, зорилготой нийцэхгүй байна. Энэ орон нутгийн өмчийн газрын бүтцийг эргэж хараад Төрийн бодлого, зохицуулалтын газрын баталсан жишиг нормативын дагуу батлахыг хугацаа тогтоогоод даалгаж шийдвэрлэх бас боломжтой гэж харж байна гэв.
6. Хариуцагч аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
6.1. Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдаж, С****** яамны бүтэц орон тооны хязгаарыг тогтоосон шийдвэр, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны “А****** 2025 оны төсөвт тодотгол хийх тухай” 58 дугаар тогтоолоор О*** нутгийн өмчийн газрын төсөв 554,100 сая төгрөг байсныг төсвийн тодотголоор 501,240 сая төгрөг болгож цалингийн санг 53,650 сая төгрөгөөр бууруулж баталсантай холбогдуулан аймгийн О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог 6-аар тогтоож аймгийн Засаг даргын А/713 дугаар захирамжаар шинэчлэн баталсан.
6.2. Үүнтэй холбогдуулан аймгийн О*** нутгийн өмчийн газарт 2025 оны 1-01/1199 дугаар албан бичгээр төсөвт байгууллагын орон тооны хязгаарт багтааж санал оруулах бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад З********* ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү чиглэлийн дагуу О*** нутгийн өмчийн газрын даргын А/22 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг чиг үүргийн шинжилгээ хийж албан хаагчдын чиг үүрэг нь давхардалгүй гэж үзсэн боловч цалингийн сантай холбогдуулан дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Н.Ж, хууль, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын мэргэжилтэн Н.Е, нярав Х.Б, хөрөнгийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн М.Д, өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтэн С.Н нарыг орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл, сонсох ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж, О*** нутгийн өмчийн газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн.
О*** тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан гарсан шийдвэр нь орон нутгийн төсөвтэй холбоотой гарсан шийдвэр тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
7. Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. 2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор аймгийн төсөвт тодотгол хийгдэж, улсын төсөв батлагдах явцад манай аймгийн төсөв 10.7 тэрбум төгрөгөөр буурсан. Түүнчлэн, З****** газрын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулах шийдвэр тусгагдсантай холбогдуулан С****** сайдаас 10 дугаар сард албан бичиг ирүүлж, төсвийн тодотголоор батлагдсан орон тооны дээд хязгаарт нийцүүлэн орон нутгийн байгууллагууд орон тоогоо батлуулах чиглэл өгсөн. Ү**** дагуу аймаг, орон нутгийн бүх байгууллагуудын орон тоог тодорхой хэмжээгээр бууруулж, шинэчлэн баталсан болно.
7.2. О*** нутгийн өмчийн газраас 10 орон тоо хасагдсан шалтгаан нь С****** яамны орон тооны хязгаар нь өмнө 7 орон тоо байсан. О*** нутгаас 9 орон тоо нэмж, орон нутгийн орлогоос тухайн албан хаагч нарын цалинг олгож байсан. Үүнтэй холбоотой 9 хувийн цомхотголд ороход 7-оос 9 хувь гэхэд 1 хүний орон тоог цомхотголд оруулаад, С****** яам 6 орон тоо болгож ирүүлсэн. С****** яам 6 орон тоо болгож ирүүлсэн нь С****** яамны хязгаарын дагуу орон нутаг үүгээр батлуулна гэсэн .
7.3. Мөн О*** нутгийн өмчийн газарт тэтгэвэрт гарах, өөр ажилд шилжсэн албан хаагч нар байхгүй бөгөөд бусад байгууллагууд дээр ч тийм нөхцөл байгаагүй болохоор цомхотголд оруулсан. Гэхдээ тухайн байгууллагын дарга нь дүн шинжилгээ хийж цомхотгосон байх гэж бодож байна. Цаашид тогтвортой ажиллуулахад орон нутгийн орлого хүрэлцэхгүй байгаа болохоор цомхотголд оруулсан. Д** шинжилгээтэй холбоотой улсын хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хийгдэж байгаа одоохондоо нэгдсэн дүн гараагүй гэж ойлгож байна. Т******* дүн шинжилгээ улсын хэмжээнд хийгдэх шалтгаан нь байгууллагууд тус бүр өөрсдөө хийсэн болохоор нэг буруутай, зөрүүтэй юм гарсантай холбоотой байх.
7.4. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр анх батлагдсан төсөвт эргээд 9 дүгээр сард өөрчлөлт орсон. Тухайн хурлаас гарсан шийдвэрийг Засаг дарга хэрэгжүүлж байгаа. Т***** биш ямар нэгэн дур мэдэн ашиглаж, төсвийг зориулалт бусаар ашигласан зүйл байхгүй. Мөн зайлшгүй шаардлагатай гэдэг бүх зардал хасагдсан гэдгийг хэллээ.
Т***** шатахуун, бичиг хэрэгтэй холбоотой зардлууд 50% хасагдсан, бусад урсгал зардлууд 30%-аар хасагдсан гэх мэтчилэн 10,7 тэрбум төгрөгийг бид нөхөхийн тулд бүх зардлуудыг хасаад, мөн 5 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хийгдэх хөрөнгө оруулалтуудыг авч үлдсэн. Бид нар 31-ний өдрөөс хойш Х********* тухай хуулийн дагуу тендер зарлагдаагүй хөрөнгө оруулалтуудыг хасаж, 10,7 тэрбум төгрөгийг нөхсөн. М**** аймгийн орлого тааруухан болохоор энэ жилдээ бас урьдчилсан байдлаар 4,5 тэрбум төгрөгөөр тасарч байгаа, тэрэнтэй холбоотой бас нэг хүндрэлтэй асуудлууд байна гэж хэлье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ж нарын 6 хүний Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Т********** үйл баримтуудын тухайд:
2.1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А-1/1819 дүгээр “З****** хүргүүлэх тухай” албан бичгээр аймгуудын О*** нутгийн өмчийн газрын бүтцийн жишиг загвар, албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт хамаарах чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх хуулийн шаардлагыг хавсралтын хамт 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн, улмаар аймгийн Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/431 дүгээр “О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийн хавсралтаар аймгийн О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог 16-аар шинэчлэн тогтоосон.
2.2. А****** иргэдийн Т************ Х***** 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “А****** 2025 оны төсөв батлах тухай “ 30 дугаар тогтоолын холбогдох хэсгээр аймгийн О*** нутгийн өмчийн газрын 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 554,070,9 төгрөгөөр тогтоосон боловч 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолын холбогдох хэсгээр тухайн байгууллагын зарцуулах төсвийг 501,420,9 болгон багасгажээ.
2.3. Дээрх байдлаар тухайн байгууллагын төсвийг багасгаж тогтоохоос өмнө буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга нь О*** нутгийн өмчийн газрын дарга Б.С 1-01/1199 дугаар “М******* хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байх ба уг албан бичигт “... аймгийн 2025 оны төсвийн тодотголыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийхтэй холбогдуулан төсөвт байгууллагын орон тооны хязгаарт багтааж, санал оруулах тул бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад З********* ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсгийг тус тус үндэслэн урьдчилж мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч ажиллуулахыг үүрэг болгож байна” гэж тусгажээ.
2.4. Дээрх албан бичгийг үндэслэн аймгийн О*** нутгийн өмчийн газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/22 дугаар “А**** хэсэг байгуулах тухай” тушаалаар байгууллагын бүтэц орон тоонд чиг үүргийн шинжилгээ хийж, албан тушаалын давхардал байгаа эсэх, хасагдах албан тушаалын жагсаалтыг гаргах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсэг нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, хасагдах албан тушаалын жагсаалтыг ажлын хэсэг гаргах боломжгүй гэж үзэн уг асуудлыг хэлэлцээгүй, харин байгууллага бүтэц, орон тоонд чиг үүргийн давхардал байгаа эсэхэд шинжилгээ хийж хэлэлцээд, албан хаагчдын чиг үүргийн давхардалгүй гэж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээр батлагдаж байна.
2.5. У***** ажлын хэсгийн гаргасан шийдвэрийг үндэслэн аймгийн О*** нутгийн өмчийн газраас аймгийн Засаг даргад 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/162 дугаар “Х***** гаргах тухай” албан бичгээр “ ...байгууллагын бүтэц, орон тоонд чиг үүргийн давхардал байхгүйтэй холбогдуулан бүтэц орон тоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн бүтэц, зохион байгуулалтын жишиг загвараар баталж, цалингийн зардлыг төсөвт тусган батлуулж өгөх” агуулга бүхий хүсэлтийг гаргасан.
2.6. А****** Засаг дарга 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/713 дугаар “О*** нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж болон түүний хавсралтаар аймгийн О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог 6-аар шинэчлэн тогтоож, уг захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.
2.7. М****** бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч Н.Ж нарын 6 хүний ажиллаж байсан дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтний, хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний, өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний, хөрөнгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний, өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтний, няравын орон тоог тус тус хасаж шийдвэрлэсэн, уг шийдвэртэй холбогдуулан аймгийн О*** нутгийн өмчийн газрын даргаас нэр бүхий нэхэмжлэгчдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Н.Ж дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтний, Б/19 дүгээр тушаалаар С.Н өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтний, Б/21 дүгээр тушаалаар Н.Е хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний, Б/17 дугаар тушаалаар Т.Э өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний, Б/18 дугаар тушаалаар М.Д хөрөнгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний, Б/25 дугаар тушаалаар Х.Б няравын ажлаас тус тус чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
2.8. Х*********** маргаан бүхий захиргааны актаар аймгийн О*** нутгийн өмчийн газрын бүтцийг 6 орон тоогоор баталсан үндэслэлээ “... Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсан, тухайн байгууллагын 2025 оны төсөв 501,420 төргөг, болгож, цалингийн санг 52,650 төгрөгөөр бууруулж баталсантай холбогдуулан шийдвэр гаргасан” гэж тайлбарлажээ.
2.9. Монгол Улсын З****** газрын хэрэг эрхлэх газрын Баян-Өлгий аймгийн Засаг даргад хаягласан 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/3360 дугаар “З******, шаардлага хүргүүлэх тухай” албан бичигт хавсаргаж ирүүлсэн Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан тайлангийн 4-т буюу аймгийн О*** нутгийн өмчийн газрын орон тоог цомхотгосон асуудлаар гаргасан гомдлын дагуу гаргасан санал дүгнэлтэд “...Б********** чиг үүргийн шинжилгээ хийн орон тоо хасах боломжгүй гэсэн санал гаргасныг аймгийн Засаг дарга анхаарч үзэн зайлшгүй байх зарим орон тоог хадгалан үлдээж, орон нутгийн төсвөөс цалинжуулах боломжтой орон тооны хязгаарт багтаахад анхаарах нь зүйтэй” гэж тусгажээ.
3. М****** бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Монгол Улсын Их Х***** 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтын Төрийн албаны реформ хэсэгт “Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр “З****** газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын 1.2-т “төрийн албаны чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг З****** газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга, З****** газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад” гэж тус тус заасан.
3.2. Дээрх шийдвэрүүдийн агуулга, зорилго нь төрийн албаны чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх замаар төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулж, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх гэж ойлгогдохоор байна.
3.3. Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах”, З********* ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “З********* байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
3.4. Хариуцагч нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд аймгийн О*** нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа З********* ерөнхий хуулийн дээрх заалтуудын дагуу ажиллагаа явуулаагүй, тодруулбал, нэхэмжлэгчдийн ажиллаж байсан албан тушаалын орон тоог ямар үндэслэлээр хассан нь тодорхой бус, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, байгууллагад албан тушаалын чиг үүргийн давхардал байгаа эсэхэд нарийвчлан шинжилгээ, судалгаа хийгээгүй зэрэг нь З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчмуудтай нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.
3.5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбарт “... бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад З********* ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон” гэж тайлбарласан боловч аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн О*** нутгийн өмчийн газрын дарга Б.С хүргүүлсэн 1-01/1199 дугаар “М******* хүргүүлэх тухай” албан бичигт тухайн байгууллагын бүтэц орон тооны өөрчлөлтөд хамрагдах албан тушаалын нэрийг болон үндэслэлийн талаар тодорхой заагаагүй байна.
3.6. Түүнчлэн, аймгийн Засаг даргын дээрх 1-01/1199 дугаар “М******* хүргүүлэх тухай” албан бичгийн хариуг аймгийн О*** нутгийн өмчийн газрын дарга 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 01/162 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн, энэ нь цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон аймгийн 2025 оны төсвийг баталсан аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 58 дугаар тогтоол гарахаас өмнө хүргэгдсэн байх тул дээрх мэдэгдлийг З********* ерөнхий хуулийн холбогдох заалтуудын дагуу тухайн байгууллагад болон албан хаагч бүрт мэдэгдсэн гэж үзэх боломжгүйгээс гадна захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ.
Иймд, маргаан бүхий захиргааны акт хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчдийн тухайн албан тушаал эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ж нарын 6 хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “О*** нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор З********* хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША