Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00023

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00738/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар :

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: *******гийн үүргийн гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэж байгаа үйл ажиллагааг зөвтгүүлэх тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага :

******* банкны Дархан салбар нь *******тай анх барьцааны гэрээ байгуулахдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,******* тоотод байрлах 78 мкв талбайтай *******,******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаанд авсан.

Гэтэл банк ******* миний өмчлөлийн дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,, тоотод байрлах 90 м.кв талбай бүхий нэг давхар хувийн сууцны фото зургийг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь *******гийн өмчлөлийн эд хөрөнгийг биш, харин ******* миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх тул миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

2014.06.09-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу ХХК-ийн үнэлгээчин ирж *******гийн өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ 78 м.кв бүхий******* дугаартай хувийн сууц биш, миний өмчлөлийн дугаартай хувийн сууцны зургийг авч зах зээлийн үнэлгээг 56,4 сая төгрөгөөр үнэлж гаргасны дагуу одоо миний сууц албадан дуудлага худалдаанд орох гэж байна.

*******гийн өмчлөлийн******* дугаартай 78 м.кв хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа 2003.03.05-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг нээж, бүртгэж баталгаажуулсан байна. Үүнээс 2008 онд баригдсан барилгыг 2003 онд бүртгэж баталгаажуулна гэсэн асуудал байхгүй. Харин миний өмчлөлийн дугаартай хувийн сууц нь 2008 онд баригдсан. Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019.05.03-ны өдрийн №45-103167 дугаартай тодорхойлолтоос миний өмчлөлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2018.04.17-ны өдөр ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд барьцаанд байгаа.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ******* банкны Дархан салбарын төлбөрийг барагдуулах зорилгоор иргэн *******гийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ноцтой төөрөгдөл гарч гуравдагч этгээд ******* миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг андуурч үнэлж улмаар миний үл хөдлөх хөрөнгийг *******гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,******* тоотод байрлах 78 м.кв талбайтай******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцтай андуурч үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөх эрхэд халдаж байна. Иймд төөрөгдлийг арилган зөвтгөж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 дугаар шийдвэрээр *******, нараас 75,820,000 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан заасан улсын бүртгэлийн Г-2003001249 дугаарт бүртгэлтэй 2825.52 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй 68.0 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013866 дугаарт бүртгэлтэй 162.0 м.кв талбайтай 9 машины гражийг битүүмжлэн хувааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад, төлбөр төлөгч , ******* нар нь үнийн санал ирүүлээгүй, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шинжээчээр ХХК-ийг томилсон.

ХХК нь эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хэсэг 2-4 тоотод байрлах 78.0 м.кв хувийн сууцыг 56.400.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011023 дугаартай 68.0 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 27.200.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013866 дугаартай 162.0 м.кв гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99.800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг үнэлж худалдан борлуулах ажиллагаа хийх гэж байгаа тухай гомдол гаргасан нь үндэслэлгүй нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг Мангирт 1-р хэсэг 4в тоотод бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн гэх нотлох баримт байхгүй байна.  

Төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгө болох******* дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 2 давхар хувийн сууц гэх боловч энэ нь Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох нь нэхэмжлэгч *******ийн ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, гэрээнд хавсаргасан зургаар нотлогдож байна. Төлбөр төлөгч нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж 72.0 м.кв хувийн сууцаа өргөтгөж 158.5 м.кв болгож гэрчилгээг гаргуулсан байна. Иймд нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга :

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нэхэмжлэгч *******ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан *******гийн үүргийг гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах үйл ажиллагааг зөвтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2., 120.2-т тус тус зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4466 дугаартай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нотлох баримтуудыг үнэлсэн тухайд:

Эд хөрөнгийн барьцаа буруу үнэлж шүүхийн шийдвэрт ямар ч холбоогүй хөрөнгийн андууран үнэлсэн.

Нэхэмжлэгч ******* би анхан шатны шүүхэд ахиж 4-5 хуудас нотлох баримт нэмж өгсөн хариуцагч талаас нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, байхгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь илт хууль зөрчиж нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.  

ХЯНАВАЛ : 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,маргаж буй үйл баримтыг зөв тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч *******гийн үүргийн гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар үнэлгээ хийлгэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь миний хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж тодорхойлжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх бичиг баримтад дурдсан барьцааны эд зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 472 тоот гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 242/4476 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх баримтуудыг үндэслэн 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх-ийн 149-163/ Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-4 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 78 м/кв хувийн орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч , ******* нар оролцож, үнийн санал өгөхөөс татгалзаж байсан байна.

Одоо маргаж буй үндэслэл нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 78 м/кв талбайтай хувийн орон сууцыг үнэлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёстой байтал нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 158 м/кв талбайтай хувийн орон сууцыг үнэлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй нь буруу, өмнөх ******* банктай байгуулсан барьцааны гэрээнээс хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө гэж тайлбарлан Гео-Од ХХК-ий гаргасан 2007, 2021 оны зургийг ирүүлжээ.

Мөн Эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй орон сууц 78 м/кв гэж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууц 158 м/кв гэж гэрэл зураг болон Газар капитал Партнерс ХХК-тай *******ийн байгуулсан барьцааны гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

Хавтаст хэргийн 14, 69-70 талуудад авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанаас үзэхэд маргаж буй эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай 78,0 м.кв, дугаартай 158,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн лавлагаагаар 2 давхар нэг үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд хэрэгт авагдсан гэрэл зураг болон бусад баримтаар тусдаа байршилтай үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх боломжгүй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө солигдож бүртгэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийг зөвтгөн бүртгэх эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгогдоогүй, өмчлөх эрхэнд халдсан гэх үйлдэлд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар эрх нь зөрчигдсөн гэж буй иргэн нь эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй 78 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 158 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө солигдож, эсхүл давхардуулж бүртгэгдсэн бол энэ талаар шийдвэрлэвэл зохих эрх бүхий байгууллагад гомдлоо гаргах эрх нь нээлттэй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдэнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Х.БАЙГАЛМАА

                                                              ШҮҮГЧ                     Г.ДАВААРЕНЧИН

                                                              ШҮҮГЧ                     Л.АМАРСАНАА