2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/06375

 

2025 08 19   192/ШШ2025/06375

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн **-р хороо, ** Tower ** тоотод байрлах Б ББСБ ХХК /РД:5*******8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, 1**-р хороолол, **-р байр, ** тоотод оршин суух Д-ийн Т /РД:ШД*********2/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,657,599.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ББСБ нь Д.Т-ын хэрэглээний зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 06-ний өдөр №12*******358 тоот Зээлийн гэрээ байгуулж, түүнд жилийн 33.6%-ийн хүүтэйгээр 45,552,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай олгосон байдаг. Уг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Д.Т-тай 2024 оны 02 дугаар сарын 06-ний өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж түүний өмчлөлийн 5******УЕТ улсын дугаартай Тоуо1а Сгоууп автомашины өмчлөлийг Б ББСБ ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт №1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх байсан ч, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхгүй, хугацаа хэтрүүлж, дутуу дүнгээр төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүргээ үл биелүүлсэн. Манай байгууллагын зүгээс зээлээ бүрэн төлөх талаар зээлдэгчээс удаа дараа амаар болон бичгээр шаардаж, 2024 оны 05 сарын 15-ны өдөр, 2024 оны 10 сарын 28-ны өдөр, 2024 оны 11 сарын 01-ны өдрүүдэд зээл эргэн төлөлтийн хуваариа зөрчилгүй болгох, зээлээ төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгч, ийнхүү төлөхгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч төлөлт хийж, зээлийн хуваарийн зөрчилгүй болох ямар нэг арга хэмжээ авахгүй, хугацаа олгохыг хүсч өнөөдрийг хүрсэн тул ийнхүү арга буюу шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүлйин 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодохой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Зээлийн гэрээний 2.3-д Зээлдэгч нь үндсэн зээл болон түүний хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарь /Хавсралт №1/-ийн дагуу төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй, 2.6-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй ба гэрээний хугацаа дууссанаасүл хамааран зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал хохирол нь энэхүү гэрээний үүргийн биелэлт бүрэн биелүүлж дуусгавар болох өдөр хүртэл хоногоор тооцогдоно гэж тус тус заасан. Иймд хариуцагч Д.Т-аас үндсэн зээлийн үлдэгдэл 43,085,537.36 төгрөг, зээлийн хүү 5,433,952.16 нэмэгдүүлсэн хүү 138,109.80 төгрөг нийт 48,657,599.32 төгрөгийг гаргуулж, Б ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Т-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,657,599.32 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Үүнд: 1. 45,657,599.32 төгрөгийг 2025 оны 08 сарын 19-ны өдөр, 2. 1,000,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 19-ны өдөр, 3. 1,000,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 19-ны өдөр, 4. 1,000,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 19-ны өдөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Д.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,657,599.32 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,657,599.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 сарын 19-ны өдөр 45,657,599.32 төгрөгийг, 2025 оны 09 сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 10 сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 11 сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,657,599.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 45,657,599.32 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,238 төгрөгийн 200,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжинд 200,619 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 200,619 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ