| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04146/И |
| Дугаар | 192/ШШ2025/05702 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/05702
2025 07 07 192/ШШ2025/05702
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Стадион оргил-1, Х цамхаг, ** дахварт байрлах Н ХХК /РД:53*******1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** хэсэг блю скай, *** тоотод байрлах С ХХК /РД:5******8/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 32,515,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага "С" ХХК-тай 2022.09.01-ний өдөр П-*******00 дугаартай "Түрээсийн гэрээг" 1 жилийн хугацаатай байгуулан Баянзүрх дүүргийн **-р хороо, Намъянжүгийн гудамж, ** тоот хаягт байрлах Б их дэлгүүрийн в1 давхарын 236м2 талбайг сарын 9,204,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2022.12.15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж түрээсийн сарын төлбөрийг 6,864.000 төгрөг болгосон. Гэвч түрээслэгч тал түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж 2025.03.24-ний өдрийн байдлаар түрээсийн гэрээний 32,515.423 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас 32,515.423 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага болох 32 515 423 төгрөгийг 4,515,423 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28,000,000 төгрөгийг С ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч 7 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд: 1. 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2. 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 3. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 4. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 5. 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 6. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 7. 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь С ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 32,515,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 32 515 423 төгрөгийн 4,515,423 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28,000,000 төгрөгийг хариуцагч С ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 32 515 423 төгрөгийн 4,515,423 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28,000,000 төгрөгийг хариуцагч Супернова ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,527 төгрөгийн 203,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 116,665 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 116,665 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ