Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0316/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024      07          08                                          2024/ШЦТ/324

                               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,    

улсын яллагч Н.Д, 

шүүгдэгч 11.6. нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Н, Ч.А нарт холбогдох эрүүгийн 2425000000179 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

1.-Ч.А

2.-Б.Н

Шүүгдэгч Ч.А нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг  баруун дэнжийн ****** тоотод “хүний өөдөөс чичилж ярилаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Н-тэй маргалдаж, улмаар үснээс нь зулгаан газар унагааж, нүүрэн тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Н нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг  баруун дэнжийн ****** тоотод хохирогч Ч.А хуруугаараа чичлэх үед нь зүүн гарын ядам хурууг дарж, үснээс нь зулгааж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.А “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй.” гэв.   

шүүгдэгч Б.Н “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Б.Н “...найзуудтайгаа арван жилд суралцаж байсан талаар ярилцаж байсан чинь А, О гэх хоёр эмэгтэй “урьдны юм ярилаа” гэх шалтгаанаар уурлаж, надтай маргалдаж эхэлсэн. Ингээд маргалдаж байх үед би найз Д руу хуруугаараа зааж юм ярьсан чинь А “эрэгтэй хүн рүү хуруугаараа зааж юм ярилаа” гэж уурласан, би “ангийнхаа хүүхэдтэй юм ярьж байна, чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн чинь миний үснээс татсан, би эргүүлж үснээс нь татсан, А намайг үснээс татаж газар унагаасан. ...би газар сууж байсан чинь миний нүүр хэсэг рүү өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

“...Би бусдад зодуулсны улмаас бүсийн оношилгоо эмчилгээний төвд зураг авахуулахад 40.000 төгрөг төлсөн, Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт нүдний ухархайн яс нөхөх хагалгаанд орсон зардал 1.800.000 төгрөг, хагалгааны төлбөр 300.000 төгрөг, хагалгаанд орсны дараа сарын хугацаатай уух гармоны эмийг 24.000 төгрөгөөр авсан, хагалгааны өмнөх дусаалга 25.000 төгрөг, хагалгаанд орсны дараа 62.500 төгрөгөөр эм худалдаж авсан, Улаанбаатар хот руу гурван удаа ирж, очих зардал 220.000 төгрөг болсон, нийт 2.471.500 төгрөгийн зардал гарсан. Би 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа явж чадаагүй, сар гаруй хугацаанд ажилдаа явж чадаагүй, сард 1.300.000 төгрөгийн цалин авдаг үүнийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

хохирогч Ч.А “...Д, Ч, Э, Н нар арван  жилийн талаараа ярилцаад хоорондоо маргалдах үед Од-Эрдэнэ уурлаж, “та нарын арван жилийн явдал хэнд хамаатай юм, одоо ярихаа боль” гэж хэлсэн чинь Н уурлаж О-тэй маргалдаж эхэлсэн. ...Н хуруугаараа чичилж, Д руу дайраад “халтар банди байсан” гэж хэл амаар доромжлоод орилоод байсан. Энэ үед би Н “битгий хүн рүү хуруугаараа чичилж яриад бай” гэж хэлээд хоёр удаа болиулаад гурав дахь удаад нь “чамайг ингээд байвал муухай биз дээ” гэж хэлээд хуруугаараа чичилсэн чинь Н миний хурууг барьж аваад хойш нь дарсан. Энэ үед миний хуруу өвдөөд баруун гараараа зүүн гарын ядам хуруугаа барих үед Н миний араас үснээс татаж газар дараад унасан. ...Н дахин миний үснээс татаж бид хоёр газар унасан. ...би Д ийг дагаад гарахдаа Н газар сууж байхаар нь түүний шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөөд гараад явчихсан. ...Хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, 

гэрч Г.Д-ийн “...Н нь Эыг янз бүрээр доромжилсон, О уурлаж Н.тэй маргалдаж, бие биенийхээ үснээс татаж газар унасан. ...Н над руу хуруугаараа чичиж юм ярьсан чинь А “чи хуруугаараа хүн рүү чичилж ярилаа, чамтай ингэж ярьвал ямар байна” гэж хэлээд хуруугаараа өөдөөс нь чичилсэн чинь Н А-гийн хурууг бариад дарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

гэрч Б.О-ийн “...Н хуруугаараа Д руу заагаад “халтар бандиа” гээд чичлээд доромжлоод байхаар нь Адарь “чи эрэгтэй хүн рүү яаж байгаа юм” гэж хэлсэн чинь “чамд хамаагүй” гэж хэлээд А гарыг дарах шиг болсон, Н, А дарь хоёр нэг нэгнийхээ үснээс татаж, зулгааж газар унасан. ...А хумс уначихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

                Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 219 дугаартай; “...Б.Н биед зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуя, хүзүү, зүүн чихэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаА-гийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн нүдний ухархайн хананы хугарал, баруун, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуя, хүзүү, зүүн чихэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Д-гийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2668 дугаартай; “...Ч.А биед зүүн гарын ядам хурууны хумс хууларсан шарх, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаА-гийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Б.Н-эс гаргасан 62.500 төгрөгийн, 300.000 төгрөгийн, 1.800.000 төгрөгийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

шүүгдэгч Ч.А;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/,

шүүгдэгч Б.Н;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/,

Улаанбаатар төмөр замын “Эрдэнэт Өртөө”-ний даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 83/148 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 86 дахь тал/,

хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн тооцоо /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ зэрэг болно.

                Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

гэрч нараас, мөн Б.Н, Ч.А нараас хохирогч, яллагдагчаар  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Н “...А миний үснээс татсан, би эргүүлж үснээс нь татсан, А намайг үснээс татаж газар унагаасан. ...газар сууж байсан чинь А миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн.” гэх,

хохирогч Ч.А “...Н хуруугаараа чичилж, Д руу дайраад “халтар банди байсан” гэж хэл амаар доромжлоод орилоод байсан. Энэ үед би Н “битгий хүн рүү хуруугаараа чичилж яриад бай” гэж хэлээд хоёр удаа болиулаад гурав дахь удаад нь “чамайг ингээд байвал муухай биз дээ” гэж хэлээд хуруугаараа чичилсэн чинь Н миний хурууг барьж аваад хойш нь дарсан. Энэ үед миний хуруу өвдөөд баруун гараараа зүүн гарын ядам хуруугаа барих үед миний араас үснээс татаж газар дараад унасан. ...Н дахин миний үснээс татаж бид хоёр газар унасан. ...би Д-ийг дагаад гарахдаа Н газар сууж байхаар нь түүний шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөөд гараад явчихсан.” гэх,

гэрч Г.Д-ийн “...Н над руу хуруугаараа чичиж юм ярьсан чинь А “чи хуруугаараа хүн рүү чичилж ярилаа, чамтай ингэж яривал ямар байна” гэж хэлээд хуруугаараа өөдөөс нь чичилсэн чинь Н А-гийн хурууг нь бариад дарсан.” гэх,

гэрч Б.О-ийн “...Н хуруугаараа Д руу заагаад “халтар бандиа” гээд чичлээд доромжлоод байхаар нь Адарь “чи эрэгтэй хүн рүү яаж байгаа юм” гэж хэлсэн чинь “чамд хамаагүй” гэж хэлээд А гарыг дарах шиг болсон, Н, Адарь хоёр нэг нэгнийхээ үснээс татаж, зулгааж газар унасан. ...А хумс уначихсан байсан.” гэх мэдүүлгүүд,

                Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 219 дугаартай, “...Б.Н биед зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуя, хүзүү, зүүн чихэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Д-гийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2668 дугаартай, “...Ч.А биед зүүн гарын ядам хурууны хумс хууларсан шарх, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Б.Н, Ч.А нарын харилцан зодолдож, бие, биенийхээ эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас тэдний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, харилцан зодолдож, бие биенийхээ эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж,

шүүгдэгч Ч.А нь хохирогч Б.Н эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуя, хүзүү, зүүн чихэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Б.Н нь хохирогч Ч.А эрүүл мэндэд “зүүн гарын ядам хурууны хумс хууларсан шарх, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Н, Ч.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

                Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Н, Ч.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Ч.А нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн санал гаргахад, 

шүүгдэгч нар “...улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна.” гэсэн болно.

                Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

                тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Б.Н хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Ч.А нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

шүүгдэгч Б.Н нь энэ хуулийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг

шүүгдэгч нарын хувьд мөн хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй ч шүүгдэгч Ч.А хохирол төлбөр нэхэмжлээгүй,

хохирогч Б.Н “...бүсийн оношилгоо эмчилгээний төвд зураг авахуулахад төлсөн 40.000 төгрөг, нүдний ухархайн яс нөхөх хагалгааны зардал 1.800.000 төгрөг, хагалгааны төлбөр 300.000 төгрөг, хагалгаанд орсны дараа сарын хугацаатай уух гармоны эмний 24.000 төгрөг, хагалгааны өмнө хэрэглэсэн дусаалганы 25.000 төгрөг, хагалгаанд орсны дараа эм худалдаж авсны 62.500 төгрөг, Улаанбаатар хот руу гурван удаа ирж, очсон зардал 220.000 төгрөг, нийт 2.471.500 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үед өөрөө “...Ч.Адараас 2.471.500 төгрөг хүлээн авсан, харин ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг авахгүй, энэ шаардлагаас татгалзаж байна.” гэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хороо овогт Чанцалсүрэнгийн Адарь, Боржигон овогт Баттулгын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Б.Н нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

                3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

                шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

                4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А, Б.Н нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчиН.тэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.Э