Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2026/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Е даргалж, Ховд аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.М, Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч З.Г /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнээр тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Б********” ХХК,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг дарга хоорондын газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, иргэдийн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “[****] сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн “Б********” ХХК-д холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. М****** бүхий захиргааны актаар “Б********” ХХК-д [****] сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс  2500 м2 газрыг  ойжуулах зориулалтаар 2016 онд  эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй”  үндэслэлээр  хүчингүй болгожээ. 

3. Уг шийдвэрийг нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр гардан авч,  Г***** тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.3-т “Э***** гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу мөн өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

3.1. М**** компани 2015 онд байгалийн боржин чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж, аймгийн төв талбайн чулуун хавтанг анх үйлдвэрлэж эхэлсэн ба үүнээс хойш 10 жилийн хугацаанд 6-11 хүнийг жил бүр 4-10 дугаар саруудад ажлын байраар хангаж, нэмүү өртөг шингэсэн байгалийн чулуун бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэж, [ХОТ] хот болон баруун аймгуудын зах зээлд нийлүүлэн эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа онцлогтой үйлдвэр юм.

Бид үйл ажиллагаагаа [****] сумын 4 дүгээр багийн үйлдвэрлэлийн бүсэд орших 000322223 дугаар эзэмшлийн гэрчилгээ бүхий үйлдвэрийн зориулалттай 2500 м2 талбайтай газар болон 000322223 дугаар эзэмшлийн гэрчилгээ бүхий ойжуулалт таримал ойн зориулалттай 2500 м2 талбайтай, бүгд 5000 м2 газарт явуулдаг. Тус газруудыг [****] сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 240 дүгээр захирамжаар дээрх зориулалтаар нь эзэмшилдээ авсан юм.

3.2. Үүнээс өмнө нь [****] сумын Засаг даргын 2014 оны 98 дугаар захирамжаар 031306553 дугаар эзэмшлийн гэрчилгээгээр 2500 м2 талбай бүхий газрыг үйлдвэрлэл явуулах зориулалтаар, 031306553 дугаар бүхий гэрчилгээтэй 2500 м2 талбай бүхий газрыг ойжуулалтын зориулалтаар “А*****” ХХК эзэмшиж байсан. 2014 онд  үйлдвэрийн барилгын зохих хэсгийг уг газруудад байрлуулсан байсан юм. 2015 онд “Б********” ХХК байгуулагдсаны дараа дээрх газруудад байгаа бүх үл хөдлөх хөрөнгүүдийг “Б********” ХХК-ийн нэрэн дээр шилжүүлсэн юм.

3.3. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээрх газруудад үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн ба 2023 оны 11 дүгээр сард аймгийн Г***** харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар дээрх газарт мод тарих болсон боловч нэгэнт өвөл болсон тул тэр ондоо амжаагүй юм. Х**** *** ***** *** ***** компани нь Н********* сумын нутгаас 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чулуу бэлдэж авахгүй бол түүнээс хойш ялаа шумуулаас болж чулуу бэлдэх боломжгүй болдог юм.

Иймд дээрх газарт 2024 оны намар мод тарихаар төлөвлөсөн байлаа. Гэтэл манай компанийн дээрх газрыг хүчингүй болгосныг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэж, [****] сумын Засаг даргын тамгын газрын нарийн бичгээс захирамжийн хуулбарыг гардаж авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.4. [****] сумын Засаг даргын 2024 оны А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсэгт газрын хэмжээг 25000 м2 гэж бичсэн нь уг захирамж эрх зүйн чадамжгүй байгааг харуулна. [****] сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт бичигдэж хүчингүй болсон “Б********” ХХК-ийн 2500 м2 газарт үйлдвэрийн сам хөрөө, цахилгааны под станц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 2014 онд байрлуулаад одоо хүртэл ажиллуулж байгаа юм. Б***** өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бидэнд мэдэгдэхгүйгээр шууд хүчингүй болгосноор манай компанийн үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг зөрчиж байна. Бид цаашид ойжуулалтын зориулалттай 2500 м2 газарт мод тарихаар төлөвлөж, түүнд үйлдвэрийн бусад тоног төхөөрөмжийг нэмж байрлуулахгүй ирсэн. Цаашид буюу энэ онд уг газарт мод тарих болно.

3.5. Энэхүү бүс дэх газар нь анх үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байхад ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн нь мөн хуульд нийцээгүй байсан. Г***** алба болон Засаг даргаас газар эзэмшүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй. Г***** ойжуулах зориулалтаар олгосон гэх боловч ямар хугацаанд ойжуулах талаар бичгээр гэрээ байгуулж, мөн хэсэгчилсэн ойжуулах төлөвлөгөө баталж өгөөгүй байсан. О******* гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний биелэлтийг өнгөрсөн хугацаанд дүгнэж гэрээний үүрэг зөрчсөн талаар урьдчилж мэдэгдэл өгч ажиллагаагүй мөртлөө шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.6. Бид санхүүгийн боломж болон улирлын чанартай давчуу хугацаанд үйл ажиллагаа явуулдаг нөхцөлөөс болж мод тарьж амжаагүй байсан юм. Монгол Улсын З****** газраас жижиг дунд үйлдвэрийг тал бүрээр дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах бодлого баримталж байгааг болон тус үйлдвэр нь 6-11 хүнийг ажлын байраар хангаж, том даацын олон машин тээвэрлэлт хийж ашиг олж байгаа, [ХОТ] хот болон баруун аймгуудад баригдаж буй барилгууд нь нутгийн боржин чулуун бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэснээр эх орныхоо бүтээн байгуулалтад зохих хувь нэмэр оруулж байгааг  тус тус харгалзан үзэж, [****] сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. 2017 онд “А*****” компаниас “Б********” компани үйлдвэрийн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг шилжүүлэн авсан.  Тухайн үед газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал бий болсноор газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн.

4.2. Г***** шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үйлдвэрийн зориулалтын бус газарт үйлдвэр барьж бусдад шилжүүлэн худалдсан асуудал байгаагүй. Хэрэв “А*****” компани нь өөр компанид тухайн үйлдвэрийг худалдан шилжүүлэхдээ газрын хувьд зөрчилдөөнтэй, зориулалтын бус газарт  үйлдвэрийн барилга барьсан  бол шилжүүлэн авах ёсгүй байсан. Тухайн үед Г***** алба нь  энэ газрыг үйлдвэрийн зориулалтаар байгаагаар нь ашиглах боломжтой мэтээр итгэл төрүүлэн “Б********” компани руу шилжүүлж өгч байсан.

Ү******, үйлчилгээний  зориулалттай газрын хувьд нэг талд нь үйлдвэрийн газар, нөгөө талд нь ойжуулах зориулалттай нэг цогц газар дээр баригдсан үйлдвэрийн хувьд “Б********” компани шилжүүлэн авч,  үйл ажиллагаагаа явуулах хугацаанд Г***** харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ойжуулах газартай холбоотой ямар нэгэн гэрээг дүгнээгүй, ойжуулалтын төлөвлөгөө баталж өгөөгүй.

4.3. Өөрөөр хэлбэл, Г***** тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дүгнэх  нь захиргааны байгууллагын үүрэг юм. З********* байгууллага нь зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх асуудал дээр хяналт тавьж, гэрээгээ дүгнэх үүрэгтэй.

2017 оноос хойш 2024 оны хүртэлх 7 жилийн хугацаанд энэ газрыг хэсэгчилж ойжуулах талаар  жил тутам төлөвлөгөөг нь гаргаж батлах үүрэгтэй байсан,  энэ үүргээ биелүүлээгүй.

4.4. Мөн энэ ойжуулалтын газар дээр анхнаасаа үл хөдлөх хөрөнгө барьж үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд  Г***** тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчиж байгаа гэдэг үүднээс зөрчлөө  арилгах шаардлага өгсөн зүйл огт байгаагүй. Энэ  газрыг анхнаасаа “Б********” компанийн хувьд бусдаас шилжүүлж авсан ба энэ газрын зориулалт нь ойжуулалтын зориулалттай гэдгийг мэдэлгүйгээр явж ирсэн нөхцөл байдал байдаг.

У*** нь “А*****” ***** компани энэ үйлдвэрийг барьсан, газрыг эзэмшсэн шийдвэр гаргуулж авсан, үйл ажиллагаагаа явуулж байгаад 2 жилийн дараа бусдад худалдсан, худалдан авч байгаа компанийн хувьд анхнаасаа хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна гэдэг үүднээс нэр дээрээ шилжүүлж авсан.

Мөн маш их хэмжээний хөрөнгийн асуудал гарч байгаа. Энэ үйл ажиллагааг явуулж ирсэн хугацаанд тодорхой хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулсан.

4.5. 2024 онд  тухайн  газрыг хүчингүй болгохоос  өмнө газрын албанаас ажлын хэсэг очиж үзэж, энэ газар дээр та нар ойжуулалтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэсэн шаардлага, мэдэгдлийг хүчингүй болгохоос хэдхэн сарын өмнө мэдэгдсэн байна.

Т** үед “Б********” компанийн хувьд  шууд ойжуулалтыг гүйцэтгэх боломжит хугацаа байгаагүй. Учир нь, нэхэмжлэлд бичсэнээр “Б********” компанийн үйл ажиллагааны зориулалт нь чулууны үйлдвэр эрхэлж явуулдаг. Х***** хэдхэн сарын хугацаанд буюу мод тариалдаг хугацаанд энэ компанийн хувьд гол үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд завгүй, ямар ч ойжуулалтын зориулалтаар үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан. Тэгээд намрын боломжит хугацаанд мод тарьж ойжуулна гэсэн зорилгоор цахилгаанаар хангасан, худаг гаргасан, мод тарих газрын бэлтгэсэн, үүнийг нотлох зургийг нь сая нотлох баримтаар гаргаж өгсөн.

Б****** үйл ажиллагаанд  байсан үед ойжуулалтын ажиллагааг богино хугацаанд хийж хэрэгжүүлээгүй гэж хүчингүй болгосон байна. Т******* захиргааны байгууллагын хууль ёсны шаардлага нь хэрэгжих бодит хугацаа боломж олгосон байх ёстой.  2024 онд  мэдэгдээд хэдэн сарын дараа шууд хүчингүй болгож байгаа буюу боломж олгоогүй. Г***** байгуулж ойжуулах төлөвлөгөөг өөрсдөө баталж өгөөгүй, төлөвлөгөө батлаагүй байж тухайн газрыг ойжуулаагүй гэж хүчингүй болгож байна.

4.6.  А**** ***** ******* ***** компани *** компани байсан. Дээрх  зөрчлийг сүүлд мэдэгдсэнээс хойш боломжит хугацаа олгоогүй нь  захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.  Г**** зохион байгуулалтын төлөвлөгөөний асуудал бас зөрчигдсөн гэж үзэж байна.

А** “А*****” компанийн зүгээс анх  “ ... 0,5 га газрыг манай компанид 10 хүн ажилладаг, арваад хүнийг цалинтай, ажилтай болгож байна, цаашид  үйлдвэрлэл үйлчилгээ явуулах газар олгож өгнө үү” гэдэг хүсэлтээ илэрхийлсэн. Ү**** дагуу 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тухайн бүс нутаг бүхэлдээ үйлдвэрлэлийн бүсэд хамаарч байсан. Тухайн [****] сумын 4 дүгээр багийн бүс нутаг дээр ямар нэгэн ойжуулах бүс байгаагүй, төлөвлөгөөний дагуу Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэрийг анх гаргахдаа “А*****” компанийн хүсэлтийн дагуу бүхэлдээ 0,5 га газрыг буюу 5000 м2 газрыг анх үйлдвэрийн бүс болгож эзэмшүүлэх ёстой атлаа заримыг нь ойжуулах, заримыг нь үйлдвэрийн болгож эзэмшүүлэхээр шийдвэр гаргажээ.

Энэ асуудалтай холбоотой “А*****” компанийн захирал Т**** гэдэг хүн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн. Т******** хувьд “... бид анхнаасаа чулууны үйлдвэрийн газар эзэмших тухай хүсэлт гаргасан. Ү**** дагуу бид нар газрыг эзэмшиж, үйл ажиллагааг зориулалтаар нь ашиглаж байсан, дараа нь 2 жилийн дараа өөр компанид газар болон үйлдвэрлэх хөрөнгийг тус тус шилжүүлж өгсөн юм...” гэж  мэдүүлэг өгсөн байдаг.

“А*****” компанийн захирал Т**** гэдэг хүн бид нар энэ газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшсэн гэдэг мэдүүлэг өгч байгаа.  Мөн адилхан Т******** хувьд “Б********” компанид бол энэ газрыг шилжүүлсэн үед энэ үйлдвэрийн бүс байна гэж итгэл төрүүлээд, тухайн үедээ тухайн компанид шилжүүлж өгсөн нөхцөл байдал байна.

4.7. Тиймээс итгэл хамгаалах зарчмын хүрээнд Г***** тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нь захиргааны байгууллага тавигдах шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал байна. Үүнийг шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хүсэж байна.

Г**** зохион байгуулалтын төлөвлөгөө болон тухайн бүс нутаг бүхэлдээ үйлдвэрийн бүс нутаг байсан учраас энэ хэмжээнд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах ёстой атлаа зарим газрыг үйлдвэрийнх, зарим газрыг ойжуулах зориулалттай гэж эзэмшүүлж шийдвэрлэж байгаа нь захиргааны байгууллага тодорхой үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймээс тэр хүрээнд шийдвэрийг эргэн харж өгнө үү гэдэг байдлаар тайлбар гаргаж байна.

4.8. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал байна. 2017 онд “А*****” компаниас “Б********” компани нь газар болон үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийг нэр дээр шилжүүлэн авах үед ойжуулалтын зориулалттай газар  дээр үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмж хэсэг байсан, нэг хэсэг нь  үйлдвэр үйлчилгээний зориулалтын газар дээр байсан. Энэ хэсгийг захиргааны байгууллагын 2024 оны захирамжаар хүчингүй болгоход үл хөдлөх хөрөнгө байсан газрын доорх газрыг хүчингүй болгосон байна.

А** эзэмшүүлсэн газрын зориулалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Т******* энэ асуудалд  захиргааны байгууллага нь эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй, их хэмжээний хохирол амсаж болзошгүй хуулийн этгээдийн хувьд боломж олгох байсан.

4.9. Ү********* зориулалттай  газар дээр үл хөдлөх хөрөнгө үлдээж,  хүчингүй болох үед уян хатан боломж олгож хандсан байсан бол боломж байсан. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Гэтэл зориулалтын хувьд  зөрчилдөөн үүссэн байгаа учраас тухайн зөрчилдөөнийг арилгах боломж захиргааны байгууллагын хувьд байсан. Үүнийг ашиглаагүй, энэ талаар боломж олгоогүй, хугацаа заагаагүй, гэрээ байгуулаагүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  маргаан бүхий захирамжийн “Б********” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Х*********** шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн.

А**** шаардлагаас үзэхэд эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэрчилгээнүүдийн хүчингүй болгож хариу хүргүүлэх тухай даалгасан. А**** шаардлагад тусгагдсан эзэмшлийн газруудын зориулалт эзэмшсэн  хугацаа зэргийг шалгаж үзэхэд таримал ой, мод үржүүлэх зэргээр ойжуулах зориулалтаар эзэмшсэн газрууд байв.

Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг  шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба өвлийн улирал байсан учраас мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай талаар Г***** харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.

5.2. Харин 2024 оны 03 дугаар саарын 21-ний өдөр [****] сумын Засаг даргын А/60 дугаар захирамжийн дагуу 02-15/-04/050/33 дугаар бүхий албан шаардлагыг үндэслэл болгож ажлын хэсэг байгуулсан ба ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 5 дугаар сарын дундуур таримал ой, мод үржүүлэх, ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулаагүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж, дуудаж албан шаардлагыг танилцуулж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан болно.

5.3. Энэхүү байдлаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын гэрчилгээ хүчингүй болж, эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдмэгцээ 07 дугаар сарын 22-ны өдөр тайлбар ирүүлсэн тайлбарын дагуу газрыг хэвээр үлдээх боломжгүй байсан бөгөөд Г***** тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасны дагуу 6 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдсон.

5.2. Мөн [****] сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт газрын хэмжээг 25000 м2 гэж нэг 0 илүү тусгагдаж техникийн алдаатай бичигдсэн байхыг тайлбарлаж байна. Тус компанийн эзэмшиж байсан газар нь 2500 м2 болно гэжээ.

6. Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. [****] сум 40-50 мянган хүн амтай,  Өлгий суманд 2  газрын даамал ажилладаг. А**** ачааллаар жилд 5 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг. Г**** эзэмшсэн хүн бүрийн газар дээр нь очиж зориулалтын дагуу ашигласан эсэхэд дүгнэлт гаргах боломжгүй. М***** эзэмшиж байгаа газрыг дүгнэлт гаргах, гэрээний дагуу ашиглаж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй, эзэмшиж байгаа байгууллага бас гэрээний үүргийг шалгуулах үүрэгтэй.

6.2. Г***** шилжүүлж өгөх үед шалгаагүй, материалыг аваад шилжүүлж өгсөн. Гэхдээ  нэхэмжлэгчийн өмгөөлөгч анх газрыг олгохдоо ойжуулалтын зориулалтаар олгосон нь буруу, өргөдөл дээр 0,5 га бүхэлдээ үйлдвэрийн зориулалтаар авахаар өргөдөл бичсэн гэж хэлж байна. С** нотлох баримт шинжлэн судлахдаа тухайн газрыг ойжуулна, жимс жимсгэнийн мод тарина, 4252 метр кв газар гэж нэмж бичиж өгсөн байна. А** өргөдөл гаргахдаа тухайн газрын тал нь ойжуулах зориулалтаар, тал нь үйлдвэрийн зориулалтаар авахаар өргөдөл гаргасан. Тухайн үед газрыг шилжүүлж өгсөн газрын даамал ажлаас гарсан байна.

6.3. Хоёрдугаарт, шилжүүлэх үед дүгнэлт хийгээгүй, хүчингүй болгох үед урьдчилаад бид нарт мэдэгдээгүй гэж хэлж байна. Би сая бас хэллээ, манай Өлгий суманд хүн ам ихтэй, нэгж талбар ихтэй болохоор жил болгон тэрийг дүгнэх боломж байхгүй.

6.4. Бид  улсын байцаагчийн гаргаж өгсөн 154 нэрсийн дагуу газар дээр 3 долоо хоног явж, газар дээр нь шалгахдаа үйлдвэрийн зориулалттай баригдсан байшин байсан, ойжуулах зориулалтын дагуу ашигласан зүйл харагдаагүй. О*** ч гэсэн 20 мянга гаруй нэгж талбар дээр жил болгон газар дээр нь очиж, шалгах ямар ч боломжгүй. Харин манайх иргэний авч ирсэн  материал дээр  заавал дүгнэлт хийгээд яг шилжүүлэх  боломжтой эсэхийг шалгаж, хэрвээ шилжүүлэх боломжгүй бол буцааж, шилжих боломжтой байвал шилжүүлж өгч байна.

 Эндээс өмнө нь дүгнэлтийг гаргах маягт гараагүй болохоор бид нар журмын дагуу яваагүй байсан гэв.

7. И******* төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт:

“Б********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, [****] сумын Засаг даргад холбогдох газрын маргаантай шүүх хуралдаанд оролцоход [****] сумын Г***** алба нь 2 компанийн хооронд газар болон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхэд  зүгээр цаасан дээр гэрээ хийсэн нь нэг талаар буруутай үйл ажиллагаа юм.

“Б********” компанийн үл хөдлөх хөрөнгийг ойжуулах газар дээр бариад 7 жил болоход нэг ч удаа шалгаж байгаагүй атлаа их хэмжээний хөрөнгө гаргасныг бодолцож яагаад уян хатан нөхцөлтэйгөөр хандаагүй юм  гэж бодож байна.

Иймд “Б********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Б********” ХХК-ийн [****] сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “[****] сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн “Б********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  хангах үндэслэлтэй байна.

2. Т********** үйл баримтуудын тухайд:

2.1. А** “А*****” ХХК-аас  [****] сумын Засаг даргад  0.5 га газар олгох хүсэлтийг, үүнээс 2500 м2 газрыг ойжуулах зориулалтаар олгох өргөдлийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус гаргаснаар [****] сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаар “Г**** эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр  4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс нийт  5000 м2 газрыг, үүний   2500 м2 газрыг мах боловсруулах үйлдвэрийн зориулалтаар, 2500 м2 газрыг ойжуулах зориулалтаар  тус тус эзэмшүүлсэн,  ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн газарт 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 031306554  дугаар бүхий нэгж талбарын газрын 000303282 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

2.2. Дээрх 2 газар нь хил залгаа байршилтай  бөгөөд газар эзэмшигч нь 2014 оны 8 дугаар сараас эхлэн  үйлдвэрийн зориулалттай газар болон ойжуулах зориулалттай газрыг тусгаарлахгүйгээр нэгтгэн хашаа татсан, үйлдвэрийн зориулалттай газарт чулууны үйлдвэр ажиллуулах зорилгоор  ажилчдын байрны зориулалттай 119.12 м2 талбайтай, үйлдвэрийн зориулалттай 220 м2, 63 м2 талбайтай  объектуудыг, мөн  ойжуулах зориулалттай газарт үйлдвэрийн зориулалттай 60.3 м2 талбайтай объектыг тус тус барьсан, уг үл хөдлөх  хөрөнгүүдэд  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон  нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд болон  гэрч “А*****” ХХК-ийн менежер Р.Т мэдүүлгээр   тус тус тогтоогдож байна.

2.3. Дээрх маргаан бүхий газрын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг “А*****” ХХК болон “Б********” ХХК-нь хоорондоо байгуулснаар “А*****” ХХК-аас “Б********” ХХК-д уг газрыг  шилжүүлэх өргөдлийг эрх бүхий байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан, улмаар [****] сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 240 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр “А*****” ХХК-ийн ойжуулах зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Б********” ХХК-д шилжүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000322226 дугаар газар эзэмших гэрчилгээг олгож, тухайн өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан, мөн  газар эзэмших эрхийг  шилжүүлэх үед эрх бүхий захиргааны байгууллагаас тухайн газарт очиж бодит нөхцөл байдалтай танилцаагүй, зөвхөн  өргөдлийг үндэслэн анхны зориулалтаар нэхэмжлэгчид шилжүүлсэн  нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  гаргасан тайлбараар тогтоогдсон.

2.4. Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “З***** арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Ш******” хэсгийн 4 дэх заалт/  “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг тусгасан байх ба уг  албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 36-д “Б********” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээ  тусгагджээ.

2.5. [****] сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь маргаан бүхий газар дээр очиж танилцан, “Б********” ХХК-ийн газарт  хашаа татагдаагүй гэж фото зураг хавсарган хариуцагчид хүргүүлснээр [****] сумын Засаг даргын 2024  оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “З********** холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр “Б********” ХХК-ийн газар эзэмшүүлсэн захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг Г***** тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгожээ.

2.6. Дээрх маргаан бүхий  захирамж гарахаас өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар албан бичгээр нэхэмжлэгчээс [****] сумын Засаг даргад  хаяглан тухайн газарт цахилгаан татаж, хашаажуулж, мод тарьж, худаг гаргаж байгаа тухай тайлбарлан газар эзэмших эрхийг хэвээр үлдээх агуулга бүхий  хүсэлтийг  гаргажээ.

2.7. Шүүхээс маргаан бүхий газарт 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийхэд, газрыг хашаалаагүй, уг газрын хойд хэсэгт 84.5 м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалттай объект, 48.8 м2 талбай бүхий усны сав, газрын баруун хэсэгт АТП-97 цахилгааны трансформатор, цахилгааны шон зэрэг нь байрласан, мөн мод тарих зориулалтаар 32 тооны нүх ухсан нөхцөл байдал тогтоогджээ.

2.8.  [****] сумын иргэдийн Т************ Х***** 4 дүгээр хуралдаанаас баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд [****] сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 15 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар, 5 га газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгасан боловч, уг төлөвлөгөөнд  газрын нэгж талбарыг тодорхой нарийвчлан заагаагүйн улмаас маргаан бүхий газар нь төлөвлөгөөний аль хэсэгт хамаарч буйг тогтоох боломжгүй болох нь  аймгийн  Г***** харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/69 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

2.9. Мөн газар эзэмших гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь 2014 оноос хойш маргаан бүхий газрын анхны эзэмшигч “А*****” ХХК-тай болон нэхэмжлэгчтэй байгуулсан  газар эзэмших гэрээг хуулийн хугацаанд жил бүр дүгнэж байгаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

3. М****** бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Г***** тухай 31 дүгээр зүйлийн 31.2-т “Х***** гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан байх ба маргаан бүхий  газар нь 2014 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  ойжуулах зориулалтаар, эсхүл үйлдвэр үйлчилгээний зориулалтаар олгохоор төлөвлөгдсөн   нь тодорхой бус байхад уг газрыг   “А*****” ХХК-д анх  ойжуулах зориулалтаар  олгосон захиргааны байгууллагын шийдвэр  нь  хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

    3.2. Г***** тухай 34 дүгээр зүйлийн 34.6-д “Г**** эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана”,  34.6.4-д “газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт”,   34.6.8-д “газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо” , 34.8-д “Г**** эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”,  39 дүгээр 39.1-д “Г**** эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”,  39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж тус тус заажээ.

3.3.  [****] сумын Засаг даргын 2016 оны  240 дүгээр захирамжийн 2 дах заалтаар “А*****” ХХК-д  анх марган бүхий газрыг   эзэмшүүлсэн [****] сумын Засаг даргын 2014 оны 98 дугаар захирамжийн холбогдох хэсгийг болон  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор “А*****” ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон бөгөөд маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид шилжүүлэх шийдвэр гарсны дараа газар эзэмшүүлэх гэрээг байгуулах үед  тухайн газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт хэрхэн байсан,  тухайн газарт барьсан  үл хөдлөх хөрөнгийг хэрхэх талаар  гэрээнд  тусгаагүй, эрх бүхий албан тушаалтан 2014 оноос хойш маргаан бүхий газрын  газар эзэмшигчидтэй байгуулсан гэрээг дүгнээгүй нь   хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.4. Тодруулбал,  маргаан бүхий газрыг ойжуулах зориулалтаар нэхэмжлэгчид шилжүүлэхдээ  анхны эзэмшигч нь ”А*****” ХХК нь гэрээ байгуулснаас хойш   2 жилийн хугацаанд  тухайн газраа ойжуулах зориулалтаар эзэмшсэн эсэхийг, газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлж байсан эсэхийг, мөн нэхэмжлэгчид тухайн газрыг шилжүүлэх үед  ойжуулах зориулалтаар үргэлжлүүлэн  эзэмшүүлэхэд боломжтой  эсэхийг, зэрэгцээ орших хил залгаа газарт чулууны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа  тохиолдолд уг газарт мод тарихад газрын төлөв, чанарын үзүүлэлт нь  тохиромжтой эсэхийг тогтоогоогүй, мөн маргаан бүхий газарт барьсан үйлдвэрийн зориулалттай  үл хөдлөх хөрөнгийг хэрхэх эсэхийг шийдвэрлээгүй  болох нь тогтоогдож байна.

3.5. Д******* дүгнэхэд,  захиргааны байгууллага нь маргаан бүхий газрыг  нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлэх  үед тухайн газрыг ойжуулах зориулалтаар  үргэлжлүүлэн эзэмшүүлэх   боломжтой  эсэхийг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан байх ба дараа нь маргаан бүхий захиргааны актаар  Г***** тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  заасан “хуульд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр хүчингүй болгосныг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа  гэж үзлээ.

3.6. Г***** тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан,  мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Г***** тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

3.7. Нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлэх үед анхны эзэмшигч нь маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийж,  үл хөдлөх хөрөнгө барьж чулууны үйлдвэрийг ажиллуулж байсныг газраа зориулалтын бусаар ашиглаж ирсэн гэж үзэх үндэслэлтэй боловч энэ тохиолдлыг нэхэмжлэгчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх үндэслэлд хамааруулан ойлгохоор байна.

3.8. Иймд, захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа газраа ойжуулах зориулалтаар ашиглах боломж нэхэмжлэгчид байсан эсэхийг тогтоохгүйгээр газар эзэмших эрхийг   хүчингүй болгосон нь  З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-т заасан  ”зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,  24 дүгээр зүйлийн  24.1-д заасан “З********* байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”,  24.2-т заасан “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэнтэй тус тус нийцээгүй, хууль бус,  үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3.9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан “... тухайн газарт үйлдвэр явуулж байгаа учраас “Б********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1. Г***** тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.4,  34.6.8,  34.8,  40 дүгээр зүйлийн  40.1.6,  З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т  заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Б********” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг  даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн “Б********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор З********* хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                   ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ

                                           ШҮҮГЧ                                    М.МЯНГАНБАЯР

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ГҮЛБАРША