Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 116

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

      Улсын яллагч                                       М.Энхбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       А.Отгонбаяр

      Орчуулагч                                            Р.Жамбалсүрэн

      Нарийн бичгийн даргаар                     Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яковлев Виталий Юрьевичид холбогдох 1831000950083 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Үндсэн захиргаа; ОХУ-ын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Октябрскийн районы 122 дугаар гудамжны 99 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай Яковлев Виталий Юрьевич,            

 Шүүгдэгч  Яковлев Виталий Юрьевич нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “Арангатын даваа” гэх газарт “Тоёота Виш” маркийн Т881 КУ03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа осол гаргасны улмаас уг машин дотор зорчин явж байсан иргэн Р.Энхсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн:  ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хотоос Ванжилова Сэржэн Дашдоржиевна эгчийн эзэмшлийн “Тоёота Виш” маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож Ванжилов Виктор Сергеевч, Ванжилова Сэржэн Дашдоржиевна болон Монгол улсын иргэн Энхсайхан, Түвшинсайхан нарын хамт Улаанбаатар хот руу явж байгаад Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум өнгөрөөд яг хаана нь гэдгийг мэдэхгүй замд эсрэг урсгалаас машин ирэхээр нь би зөрөхдөө замын хажуу тал руу жолооны хүрдээ дарахад машин хальтирч гулгаад замын хажууд байсан ургаа модыг машин зүүн хойд талаар мөргөсөн. Энэ ослын улмаас Энхсайханы биед хүнд гэмтэл учирсан. Бусад зорчигч нарын биеийн байдал сайн байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гадаа ширүүн цасан шуургатай үзэгдэх орчин муу байсан. Зам хальтиргаатай, гулгаатай, мөстсөн байсан. Замын хөдөлгөөнд саад болох мал, эд зүйл байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

2.Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 12-нд ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хот руу явахаар гарсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орж ирэхэд бага зэрэг цас орж байсан. Сүхбаатар сумаас гараад 40-50 километр явж байтал өөдөөс гэрлээ шилжүүлээгүй холын гэрэлтэй машин гэнэт гарч ирсэн. Би баруун гар тийш рүүлээ дарахад мод мөргөж машин зогссон. Тэгээд машинаас буугаад эмнэлэгийн тусламж дуудахад удалгүй эмч нар ирж Р.Энхсайхан Р.Түвшинсайхан бид 3-ыг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед хамт машинд явж байсан ОХУ-ын 2 иргэний биед гэмтэл учраагүй байсан тул тэр газраа үлдсэн. Би шатахууны 200.000 төгрөг, эмчид нь тодорхой хэмжээний мөнгө, эм тариа эмчилгээнд нь мөнгө өгсөн. Нийт ойролцоогоор 420.000 төгрөг гаргасан. Ослын дараа хохирогчтой 2-3 удаа уулзаж биеийн байдлыг нь асуусан. Би архи согнтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогч Р.Энхсайхан, иргэний нэхэмжлэгч Р.Түвшинсайхан нар замдаа архи уугаад байсан. Цуг явж байсан 2 Орос хүн архи уугаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшин байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохиролд 1.100.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь 3 сарын дотор төлж барагдуулна гэж хохирогч Энхсайхантай тохиролцсон. Энхсайхан нь Улаан Үд хотод манай хөрш амьдардаг учир байнга уулзалддаг. Хэрвээ цаашид эмчилгээний зардал гарвал би төлнө.  ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Р.Энхсайханы 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай найз Виктор, эхнэр Сержене нар “Улаанбаатар хотод сурч байгаа хүүхэд дээрээ очно” гэхээр нь ах Түвшинсайхан бид хоёр гэрт нь очиж уулзаад хамт явахаар болсон. Машины марк дугаарыг мэдэхгүй. Викторын дүү Виталий машин жолоодож Улаан-Үдээс 13 цагийн орчим гарч яваад Алтанбулаг боомт дээр ирээд шалгуулсан. Бид нар машинд суухдаа жолоочийн хажууд Виктор, зүүн арын суудалд би, миний хажууд буюу голд Түвшинсайхан ах, баруун хажууд Сержене сууж явсаар Алтанбулаг сум өнгөрөөд замдаа унтаад өгсөн. Улаанбаатар хотод эмнэлэгт сэрсэн. Би замын хаана, юунаас болж осолд орсон талаар мэдэхгүй, санахгүй байна. Жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Түвшинсайхан ах бид хоёр 3-4 шил архи уусан. Миний биеийн байдал тааруухан байна. Эмчилгээний зардал цаашид нэхэмжлэх болно. Одоогоор 3 сая төгрөг нэхэмжлэх болов уу. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-р ху/,

4. Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевич, хохирогч Р.Энхсайхан нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Төлбөр төлөхөөр тохиролцсон” гэрээнд:

ОХУ ын харъяат Яковлев Виталий Юрьевич  би хохирогч МУ ын иргэн Р.Энхсайханд учирсан хохрлын мөнгөнөөс 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийг хүлээлгэн өглөө. Одоо үлдэгдэл 1.751.300 /нэг сая долоон зуун тавин нэгэн мянга гурван зуу/ мөнгийг шүүх хурлын дараа 3 сарын дотор төлж барагдуулах болно.

Р.Энхсайхан нь өөрийн гэр бүлийн хамт ОХУ ын Улаан-Үд хотод манайхтай хөрш зэргэлдээ амьдардаг. Бид үлдэгдэл мөнгийг саадгүй төлөх талаар харилцан сайн дурын үндсэн дээр тохиролцсон болно.

                 Гэрээ байгуулсан   1.Яковлев В.Ю      2. Р.Энхсайхан гэжээ.

5. Иргэний нэхэмжлэгч Р.Түвшинсайханы 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Биеийн байдал хэвийн сайн байгаа. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 21-р ху/,

6. Иргэний нэхэмжлэгч Р.Түвшинсайханы 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Энхсайханы найз, миний зүс таних Виктор Сергеевч эхнэрийн хамт “Улаанбаатар хот руу явж сурч байгаа хүүхэд дээрээ очно” гэхээр нь ах бид 2 хамт явахаар болж тэдний гэрт очсон. Алтанбулаг боомт дээр 16 цагийн орчим шалгуулж Алтанбулагт зогсолгүй цааш яваад би унтаад өгсөн. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Дүү бид 2 замдаа 0,33 граммын архи 3-4 шил уусан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 33-р ху/,

7.Иргэний нэхэмжлэгч Ванжилова Сэржэн Дашдоржиевнагийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын Буриад улсаас Монгол Улсын Улаанбаатар хот руу хүүгээ эргэхээр нөхөр Ванжилова Выктор Сергеевч, нөхрийн дүү Яковлев Виталий Юрьевич болон манай нөхрийн найзууд болох Монгол улсын иргэн Энхсайхан, Түвшинсайхан нар бид нартай явахаар болж бид 5-уулаа Улаан-Үд хотоод миний эзэмшлийн “Тоёота Виш” маркийн Т881КУ03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний нөхрийн дүү Яковлев Виталий Юрьевич жолоодож, жолоочийн хажууд манай нөхөр Ванжилов Выктор Сергеевич, жолоочийн арын суудалд би, суудлын голд Түвшинсайхан, зүүн талд Энхсайхан суугаад замдаа явсаар Алтанбулаг боомт дээр 18 цагийн орчимд ирээд бичиг баримтаа шалгуулж цааш явахад Монголд цас их орж байсан. Сүхбаатар сум өнгөрч зам шуургатай болж, замын үзэгдэх орчин хязгаарлагдаж яваад хаана гэдгийг газар байрлалаа одоо зааж мэдэхгүй, замдаа машин хальтарч зүүн хажуугаар замын хажууд байгаа ургаа модыг машины зүүн хажуу талаар мөргөж машин замаас гарсан. Надад машинтай холбоотой санал хүсэлт байхгүй. Миний тээврийн хэрэгсэлд 3.720.000 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлын мөнгийг би Яковлев Виталий Юрьевичээс нэхэмжлэхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/,

8.Гэрч Р.Дэлгэрсайханы 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн ах Энхсайхан, Түвшинсайхан хоёр ОХУ-аас Улаанбаатар хот руу машинаар ирж яваад осолд орсон талаар хэлсэн. Хэргийн талаар өөр мэдэх зүйлгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 35-р ху/,

9.Гэрч М.Ганзоригийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Яковлев Виталий Юрьевичийг би 2-3 жилийн өмнөөс зүс танина. Яковлев Виталий Юрьевич нь ОХУ-ын Буриад улс Улаан-Үд хотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Өмнө нь Буриад улсад цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодож чадна. Үг дуу цөөтэй, даруу төлөв, шулуун шударга зантай хүн шиг санагддаг.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 36-р ху/,        

 10.Гэрч П.Мягмарсүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Яковлев Виталий Юрьевичийг би 2-3 жилийн өмнөөс зүс танина. Яковлев Виталий Юрьевич нь ОХУ-ын Буриад улс Улаан-Үд хотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Өмнө нь Буриад улсад цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Ухаан санаа эрүүл, хүнд тусархаг, ажилч хөдөлмөрч, хувийн зохион байгуулалт сайтай залуу гэж боддог. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,     

       11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 3848 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Р.Түвшинсайханы биед толгойн хуйханд шархтай, цээжинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 51-р ху/, 

         12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн № 115 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ванжилов Сэржэнгийн биед зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 55-р ху/, 

         13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн № 114 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Виктор Сергеевичийн биед баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 60-р ху/,  

         14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн № 113 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Яковлев Виталийгийн биед баруун эгэм ясны хугарал, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 64-р ху/, 

         15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 3684 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Р.Энхсайханы биед зүүн талын нүдний ухархайн гадна хана чамархай яс, хацар яс дайрсан шугаман хугарал, баруун талын хацар яс, баруун талын ухархайн гадна хана, хамрын таславч, баруун талын этмойд болон спенойд хөндийн хойд хана, суурь яс дайрсан хугарал, зүүн талын чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн талд суганы урд шугамаар 2.4.5.6-р хавирганууд зөрөөтэй, суганы арын шугамаар 2.3.4.5.6-р хавирга зөрөөтэй хоёрлосон хугарал, баруун талд суганы урд шугамаар 3.4.5-р хавиргууд зөрөөтэй хугарал, 2 талын эгэм ясны далд хугарал, зүүн сүүжний дэлбэ ясны сэлтэрсэн хугарал, баруун талын цээжний хөндийд хий, шингэн хуралт, баруун уушгины бүрэн авчилт, зүүн уушгины бүрэн бус авчилт, 2 талын уушгины няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломтжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна  ...гэх дүгнэлт /хх-ийн 69-р ху/, 

16. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №21 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг:

1.”Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: тул зам тээврийн осол мөн.

2.ОХУ-ын Буриад улсын иргэн Яковлев Виталий Юрьевич нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.1 Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл ... ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн.

3.ОХУ-ын Буриад улсын иргэн Яковлет Виталий Юрьевич нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.1 Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл ... ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. гэсэн заалтуудыг зөрчсөн.

4.Хурдыг тогтоох боломжгүй, гэхдээ замын нөхцөл байдал цастай, гулгаатай байгаа нь үзлэгийн фото зурагнаас харагдаж байх тул жолооч нь тээврийн хэрэгслийг гулгаж шарвах, аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ авах хэмжээний хурдтай явна.

5. Яковлев Виталий Юрьевич нь ОХУ-ын иргэн байх тул, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа манай лавлагаанаас харагдахгүй байна. Яковлев Виталий Юрьевич нь 03 ОС 334614 дугаарын ВС ангилалын үнэмлэхтэй материалд авагдсан байна. гэх дүгнэлт /хх-ийн 75-76-р ху/,

17. Ашид билгүүн ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1862 дугаар үнэлгээний тайлан:

1

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

11

Кузов

Их

2,500,000

Солих

22

Хаалга /зүүн хойд/

Их

150,000

Солих

33

Багажны шил /зүүн/

Их

60,000

Солих

44

Буфер /урд/

Дунд

20,000

Засах

55

Буфер /хойд/

Дунд

40,000

Засах

 

Шууд зардлын дүн:

 

2,770,000

 

 

 

 

 

 

 

750гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

150,000

Материалын үнэ

 

Будах зардал

 

350,000

Ажлын хөлс

 

Эд анги солих зардал

 

450,000

Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

 

Ажлын хөлс

 

Шууд бус зардалын дүн:

 

950,000

 

 

Нийт дүн

 

3,720,000

 

  гэх дүгнэлт /хх-ийн 79-р ху/,

            Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 119-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 07-09-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-10-р ху/, шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 12-13-р ху/, яллагдагчаар татсан тогтоол, /хх-ийн 39-41-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 42-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 84-р ху, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 82-р ху/, хохирогчийн эмнлэгт хэвтсэн тухай өвчний түүх /хх-ийн 91-108-р ху/, хохиролчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг  тогтоосон актын хуубар, /хх-ийн 122-р ху/, хохирлын талаарх баримт /хх-ийн 143-166-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “Арангатын даваа” гэх газарт “Тоёота Виш” маркийн Т881 КУ03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа осол гаргасны улмаас уг машин дотор зорчин явж байсан иргэн Р.Энхсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Тоёота Виш” маркийн Т881 КУ03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Дархан Уул аймгийн замын 54-55 дахь киломерт замын хажуу руу орж ургаа мод машины зүүн хойд хаалга хаалга хэсгээрээ гуядан осол гаргасны улмаас уг машин дотор зорчин явж байсан иргэн Р.Энхсайханы эрүүл мэндэд хүнд хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевич нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевич нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Р.Энхсайханд  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.851.300 төгрөгний төлбөр төлөхөөс 1.100.000 төгрөгийг төлж, үлдэх 1.751.300 төгрөгийг  нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялаас нь чөлөөлөх нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4,36.5-р зүйлийн 2, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус  удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичид оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Яковлев Виталий Юрьевичид оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.

5.Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевич нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6.Шүүгдэгч Яковлев Виталий Юрьевич нь хохирогч Р.Энхсайханд  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.851.300 төгрөгний төлбөр төлөхөөс 1.100.000 төгрөгийг төлж, үлдэх 1.751.300 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Энхсайхан нь цаашид эмчилгээний зардал гарвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурьдсугай.

8.Шүүгдэгч  Яковлев Виталий Юрьевичид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслах О.Төгөлдөрт даалгасугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй хэсэгт/ нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН