2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/06562

 

 

 

 

 

 

 

 

    2025           08           28                                         192/ШШ2025/06562                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,  ************ байрлах, Х****** ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, ****** байр, ***** тоотод оршин суух, Б******* овогт Ч******* А******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,152,223 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ч.А******* нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Х******* 2010104534 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 19,800,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт буюу жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Ч.А******* нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2,643,500 төгрөг, хүүгийн төлбөрт 1,413,315.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,522.2 төгрөг, нийт 4,060,337.78 төгрөг төлсөн. Зээлдэгч Ч.А******* нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-д заасан хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж, 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010104534 дугаартай зээлийн гэрээний дагуу 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг Ч.А*******гаас нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 17,156,500 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,945,867.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,855.69 төгрөг, нийт 19,152,223 төгрөг болно. Иймд 2010104534 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 19,152,223 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х****** ХК нь хариуцагч Ч.А*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,152,223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,152,223 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х****** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 19,152,223 төгрөг гаргуулахыг хариуцагч Ч.А******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,596,018.58 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,711 төгрөгийн 50 хувь болох 126,855.5 төгрөгийг хариуцагч Ч.А*******гаас, үлдэх 50 хувь буюу 126,855.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч Х****** ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ