Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2026/0022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г даргалж,   шүүгч С.Е, Ховд аймаг дах З********* хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С******** Ж*****,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Т**** сумын Засаг дарга,

Г******** этгээд: Ш***** К******, К******* Т******** нарын хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч  Т**** сумын Засаг дарга Б.Ж, гуравдагч этгээд Ш.К, К.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Т, орчуулагч Т.Х, иргэдийн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч С.Ж нь Т**** сумын Засаг даргад холбогдуулан “Т**** сумын Засаг  даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжийг хүчингүй болгох”-оор маргаж байна.

2. М****** бүхий захирамжаар  нэхэмжлэгч  С.Ж  Т**** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс  700 м.кв газар эзэмшүүлсэн  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг  хүчингүй болгосон байна

3. Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжаар “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгч С.Ж нь  Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байх тул  2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие С.Ж Баян-Өлгий аймгийн Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар Т**** сумын 1 дүгээр баг, Х** Д**** жалга дээд талд байрлалтай, нэгж талбарын [**********] дугаар бүхий 700 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж, байшин барьж, хашаа татаж тэндээ амьдарч байсан юм. Г**** эзэмших эрхийн Э-[**********] дугаартай гэрчилгээ авсан.

 

Гэвч Т**** сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамжаар миний энэхүү эзэмшиж байгаа газрыг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгосныг мэдсэн юм. Миний газрыг хүчингүй болгосон тухайн захирамжийг одоо хүртэл гардуулж өгөөгүй. Би үүнийг газрын даамал С****** гэдэг хүнээс хүнээр дамжуулан зургийг татаж авч, өнөөдөр танилцсан ба эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргаж байна. С**** Засаг даргаар шинээр сонгогдсон Б.Ж гэдэг хүн нь сонгуульд санал өгсөн, өгөөгүй гэх байдлаар иргэдийн газрыг хүчингүй болгож, хууль зөрчиж дураараа аашилж байгаад гомдолтой байна. Тус газарт миний эцэг, эх 30 гаруй жилийн хугацаанд хашаа байшин барьж, мал маллаж амьдарч ирсэн. Миний өвөг дээдсийн эзэмшилд нь байсан газар  бөгөөд Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар хууль, журмын дагуу эзэмшиж авсан. Т****** өөр амьдрах газар надад байхгүй. С**** Засаг даргаас миний газрыг хүчингүй болгох гэж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа хийгээгүй, шууд хүчингүй болгосон байна.

Иймд Т**** сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Тухайн хашааны хажууд байшин байгаа, тэр байшингийн доорх газарт гэрчилгээ авсан.  Д*** үеэс эхлэн хамтдаа ашиглаж ирсэн газар ба энэ хүмүүс намайг тухайн газраас хөөсөн гэж худлаа ярьж байна. Би энэ хүмүүсийг хөөсөн ямар нэгэн асуудал байгаагүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Энэ хэргийг урьд нь нэг удаа шүүхээс шийдвэрлэж байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ш.К гэдэг хүнтэй хамтран эзэмшдэг малын чулуун хашааны доорх газрыг зөвхөн С.Ж эзэмшүүлж болохгүй гэсэн байдлаар шийдвэр гаргасан. Шүүхээс нөхцөл байдлыг буруу тогтоож, буруу шийдвэр гаргасан гэдэг үүднээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах  шатны шүүх С.Ж  эзэмшүүлсэн 700 м.кв газар хаана байдаг, тухайн чулуун хашаа буюу бусдын дундаа эзэмшдэг газартай  давхцаж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт, удаан жилийн хугацаанд эзэмшээд ирсэн газраас  амины сууц барих зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байгаа эсэхийг тодруулах асуудлаар хэргийг дахин шийдвэрлэхээр буцаасан.

Тухайн үед үзлэг хийх ажиллагаанд миний бие оролцоогүй, нэхэмжлэгч өөрөө оролцсон байсан. Нэхэмжлэгч тухайн үедээ монгол хэл, үг, үсэг мэдэхгүйн улмаас буруу тайлбарласан зүйл нь  үзлэгийн тэмдэглэл дээр бичигдсэн нөхцөл байдал байсан, энэ нь хэл мэдэхгүйн улмаас болсон. Гэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр Ш.К дундаа хамтран эзэмшиж байгаа чулуун хашааны гаднах, өөрийн үл хөдлөх хөрөнгө болох байшингийн доорх  жижигхэн 700 м.кв талбайтай газрыг  авсан, Ш.К гэдэг хүнд ямар ч хамааралгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодруулж хэлсээр байсан. Гэтэл шүүх тэр чулуун хашааны доорх газар давхацсан гээд гуравдагч этгээд Ш.К эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна гэж шийдвэр гаргасан.  Яг бодит байдал дээр 700 м.кв  газар нь  үл хөдлөх хөрөнгийн доорх жижигхэн газар байсан. Тухайн газар нь хэний ч газартай  давхцаагүй.

Х*********** хувьд Ш.К болон К.Т гэдэг хүмүүсийн гомдлын дагуу С.Ж үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн 2022 оны өмнөх Засаг даргын шийдвэрийг хуульд нийцээгүй тул хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр тухайн захирамж нь Ш.К болон К.Т нарын ямар ч эрх ашгийг зөрчөөгүй. Ш.К болон К.Т гэдэг хүмүүс “Д**** жалгат” гэдэг газарт  ямар нэгэн газар эзэмших эрхгүй, урьд өмнө нь шийдвэр гаргуулж байгаагүй.  Э***** хүмүүс 20-30 жилийн хугацаанд амьдарч байсан нь үнэн. Гэхдээ тэдгээр хүмүүс тус тусдаа байшингаа бариад, бэлчээрийг нь ашиглаад амьдарч ирсэн, одоо ч гэсэн амьдарч байна.

Г******** этгээд нарын зүгээс “та нар байшингаа авч явцгаа” гэж хэлсэн, биднийг суулгахгүй байна гэж  ярьдаг боловч тэрийг нотлох ямар ч нотлох баримт байхгүй байна. К.Т гомдол бичиж байгаа гол асуудал нь бэлчээрийн асуудалтай холбоотой юм. Гэхдээ бэлчээрийн асуудал тусдаа өөр асуудал байгаа. Үүнийг захиргааны журмаар сумын Засаг дарга нь  шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан. К.Т нь бэлчээртэй холбоотой газар дээр С.Ж холбогдуулан  Засаг даргад гомдол гаргасан, Засаг дарга нь буруугаар ойлгож, С.Ж байшингийн доорх газрыг хүчингүй болгосон. Б********* доорх газрыг хүчингүй болгох асуудал нь бэлчээрийн асуудалд ямар ч хамааралгүй.

Гэтэл сонгуулийн үр дүнгээр орж ирсэн Засаг дарга нь өмнөх Засаг даргын  гаргасан шийдвэр учраас бидэнд хамаагүй, өмнөх Засаг дарга хууль бусаар эзэмшүүлчихсэн учраас би энийг хүчингүй болгоно, С.Ж эцэг ,эх, хамаатан садан, эхнэр, хүүхэд нь надад санал өгдөггүй гэдэг үүднээс хавчин гадуурхаж, газар эзэмшсэн шийдвэр байвал энийг ямар нэгэн байдлаар  хүчингүй болгоё гэдэг байдлаар хандаж болохгүй. Ө**** Засаг даргын шийдвэр гэдэг бол иргэнд эрх олгосон, эерэг нөлөө бүхий захиргааны шийдвэр юм.  Ө**** Засаг дарга нь өргөдөл гаргасных нь дагуу шийдвэрлэж өгсөн юм гэж өргөдлийг  гаргаж өгсөн байна.

О******* Засаг дарга нь газар эзэмшүүлэх тухай С.Ж ямар нэгэн өргөдөл байхгүй, холбогдох шийдвэр байхгүй, олон жил ажил ашигласан гэдэг нотлох баримт байхгүй гэж хүчингүй болгох гэж байгаа талаар  өмнөх Засаг даргаас гаргасан шийдвэртэй нь холбоотой яагаад тодруулж болсонгүй юм бэ?  Нэхэмжлэгч С.Ж эзэмшсэн газрыг 2-3 жилийн дараа хүчингүй болгохдоо Засаг дарга Б.Ж  огт мэдэгдэхгүйгээр шууд хүчингүй болгодог. Я*** ч тайлбар аваагүй, гуравдагч этгээд буюу Ш.К, К.Т гэдэг хүмүүсийн өргөдлийг үндэслээд хүчингүй болгосон гэж байна. Бодит байдал дээр гуравдагч этгээд гэж байгаа хүмүүс ямар ч эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс биш, зөрчигдөж болзошгүй этгээд бас биш, ямар ч хамааралгүй хүмүүс юм.

 Засаг дарга нь тухайн газартай холбоотой Ш.К, К.Т нарын шийдвэр давхар гарах ёстой гэсэн шалтгаанаар би хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Т***** энэ хүмүүсийн өргөдлийн дагуу  эзэмшүүлэх шийдвэрээ тусдаа гаргаж өгч болно. Гэхдээ С.Ж газар энэ дээр мөн адилхан хамаагүй, давхцахгүй, байшингууд нь тус тусдаа байна. Нэг нэгний эрх ашгийг зөрчөөгүй зүйл дээр Засаг дарга шийдвэр гаргаж, шийдвэр гаргахдаа хамаагүй хуулийн заалтыг барьсан байна.

Хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа төлөвлөгөөнд ороогүй гэж тайлбарлаж байна. Г**** зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах асуудлыг иргэн С.Ж мэдэхгүй, хөдөө мал дээр суудаг малчин, 4 улиралд 4 газарт нүүдэллэж  амьдардаг. Нэг л газар эзэмших шийдвэр гаргуулж авсан, С.Ж өөр эзэмшиж авсан газар байхгүй. Т** газрыг шинээр аваагүй, 30 жилийн өмнөөс уламжлагдаад үлдсэн газар юм. С.Ж маргаж байгаа газар нь зөвхөн өөрийнх нь үл хөдлөх хөрөнгийн доорх газар байна. Ш.К дундаа эзэмшдэг хашааны доорх газар биш, тэрийг буруу бичсэн байна, энэ талаар бичгээр тайлбарыг хүргүүлсэн. Ө**** Засаг дарга Н.Е С.Ж 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бичсэн  өргөдлийг нь гаргаж өгсөн байна.  Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагч Т**** сумын Засаг дарга Б.Ж хариу тайлбартаа :

“ С.Ж уг газрыг эзэмших тухай 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Х***** хүсэлт гаргаагүй, хэлэлцэж батлуулаагүй,тогтоол гараагүй, зуслан, намаржаа бүхий иргэдийн нийтээрээ эзэмших бэлчээр бүхий газраас олгогдсон ба тухайн газарт өмнө хэн ч амьдарч байгаагүй, одоо хэний ч эзэмшилд эрх байхгүй болохыг мэдээгдэж байна.

Г***** тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “З*****, намаржаа ,отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана" гэх заалтыг , Г***** тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-т “Э***** гэрчилгээ эзэмшигчийн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” учраас хүчингүй болгосныг үүгээр уламжлан хүргүүлж байна” гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Тухайн газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон  багийн иргэдийн Нийтийн Х****** гарсан шийдвэрт тусгасан зүйл байхгүй. Г******** этгээдүүд надад С.Ж захирамж гаргуулж авсны дараа бид нарыг удаа дараа хөөгөөд байгаа, энэ газрыг хамтдаа эзэмшье, өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол удаа дараа  гаргасан.  Тэгээд би газрын даамлаас тодруулж асуухад, хувийн хэрэг нээгээгүй, тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгаагүй, багийн иргэдийн Нийтийн Х***** оруулж, санал ирүүлээгүй байсан.  2019, 2021 онд бэлчээрийн зориулалттай эзэмшихээр шийдвэрлэснийг үндэслэн 2022 оны 12 дугаар сард гарсан захирамжийг хүчингүй  болгосон” гэв.

 

6.Г******** этгээд Ш.К, К.Т нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“[****] сумын 1 дүгээр багт оршин суудаг С.Ж Т**** сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дугаартай захирамжаар Д**** жалгатад 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар, 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Энэ асуудлыг тухайн үед бид мэдээгүй ба С.Ж болон түүний эцэг С****** нар миний намаржааны зориулалтаар 55 жил гаруй ашиглаж, чулуун хашаа татсан газарт үл хөдлөх хөрөнгө болох байшин барьж эхлэх үед мэдсэн.

Би 2024 онд Засаг даргаар ажиллаж байсан Н.Е болон газрын даамал Б.С нарт тус тусад нь өргөдөл гаргаж, миний хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна, намаржаа бүхий газраас давхцуулан өвөлжөөний зориулалтаар гэрчилгээ бичиж газар олгосон байна, уг асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй явж ирсэн. Дараа нь Т**** сумын Засаг даргад 2025 оны 02 дугаар сараас эхлэн дахин өргөдөл гаргасан ба 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжаар С.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Иргэн С.Ж нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэж байна.

1.Т**** сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжид хаваржааны зориулалтай, 30 жилээр, [**********] дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд өвөлжөө, хаваржааны зориулалтай, 29 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль тогтоомж зөрчсөн ба хийсвэрээр олгосон байна. Иргэн С.Ж нь багийн Нийтийн Х**** болон сумын Засаг дарга нарт өргөдөл гаргаж байгаагүй. [****] сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Х****** хэлэлцэгдээгүй, тогтоол гаргаагүй байна. Дээрх газар нь зуслан, намаржаа бүхий иргэдийн нийтээрээ эзэмших бэлчээр бүхий газраас хууль бусаар олгосон байна.

 2.Т**** сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжид Т**** сумын иргэдийн Т************ Х***** 2021 оны 25 дугаартай "2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолд заагдаагүй, батлагдаагүй, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах зуслан, намаржаа бүхий бэлчээрийн бүс газраас С.Ж олгож, бусдад давуу байдал бий болгож, сумын Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

3. Дээрх 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Д**** жалга" нэртэй газраас газар олгохоор 2022 оны төлөвлөгөөнд орсон бол тус багийн иргэд бүгд газар эзэмших эрхтэй тул бусад иргэд болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд тухайн үеийн сумын Засаг дарга халдсан байна.

 4. Г***** тухай хуулийн 23.4 дүгээр зүйлд сумын газрын даамлын эрх хэмжээг заахдаа тус хуулийн 23.4.2. 23.4.3 дугаар заалтуудыг заавал биелүүлэх эрхийг нь олгосон байдаг. Иргэн С.Ж Т**** сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжаар олгогдсон газар дээрх хуулийн заалтад багтаагүй тул газрын даамал уг ажиллагааг  хэрэгжүүлээгүй байна.

Дээрх 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу "Д**** жалга" нэртэй газар нь сумаас 30-35 км зайтай,уулархаг бүс ба иргэд намаржааны зориулалтаар 9 дүгээр сард 30 хоног намарждаг, нийтээрээ  ашиглах бэлчээрийн бүс нутаг юм. Ө*** болон  хаврын цаг цас ихээр ордог, иргэд өвөлжөөний зориулалтаар эзэмших боломжгүй газар юм.

Г******** этгээд Ш.К шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгч С.Ж өвөө нь манай ах Ш**** гэдэг хүн  байсан. Ш**** гэдэг ах маань нас барсан, одоо С.Ж аавтайгаа хамт амьдардаг. Тухайн маргаан бүхий газарт С.Ж өвөө Ш**** бид хоёр хамтдаа мал маллаж, амьдарч ирсэн газар юм. Тухайн үед гэрчилгээ гаргуулж аваагүй. Н********* 20 гаруй хоног тухайн газарт намаржиж, тэгээд буцаж нүүгээд явдаг. С.Ж гэрчилгээ аваад, тухайн газраас бид нарыг хөөж, гэрчилгээнээс болж маргаан үүсэж байна. Тухайн газарт бид нар хамтдаа хашаа барьсан байсан, өнгөрсөн жилийн зун тухайн хашааны ар талыг нурааж, 5-6 метр холдуулж хашаа барьж авсан.  Тухайн газарт мал төллүүлдэг газар биш, мөн өвөлжих ямар ч боломжгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Г******** этгээдийн өмгөөлөгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч С.Ж нь “Д**** жалгат” гэх газарт 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар, 30 жилийн хугацаатайгаар эзэмшихээр Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/ 139 дүгээр захирамж гаргуулан авсан байна. Дээрх захирамжийн хүрээнд 2024 онд тус газарт нэхэмжлэгч Ж***** болон түүний эцэг С****** нь гуравдагч этгээд болох Ш.К, К.Т нарын намаржааны  зориулалттай ашиглаж байсан чулуун хашаатай давхцуулан үл хөдлөх хөрөнгө, хашаанууд татсан асуудлаас болж гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна. Энэ талаар гуравдагч этгээд Ш.К, К.Т нар нь 2024 онд тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.Е, мөн газрын даамал Б.С нарт өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй орхигдуулсан байна. Дараа нь тус сумын Засаг даргаар томилогдсон Б.Ж дахин өргөдөл гаргаснаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн С.Ж холбоотой хууль бусаар газар олгогдсон хэсгийг хүчингүй болгосон байна.

 Т**** сумын Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр нэхэмжлэгч С.Ж газар эзэмшүүлсэн захирамж гаргахдаа Г***** тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хууль бусаар захирамж гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үүнд, нэхэмжлэгч С.Ж  нь 2021 онд  газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг дарга болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтанд Г***** тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар гаргаагүй байна. Энэ нь шүүхэд гэрчээр асуугдсан Засаг дарга Н.Е 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэг, 2026 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Н.Е шүүхэд гаргаж өгсөн С.Ж хүсэлт, газрын даамал Б.С 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэг,  багийн Засаг дарга Л.К 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мэдүүлэг, мөн шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газрын хувийн хэрэгт  хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа.

 Хоёрдугаарт,  нэхэмжлэгч С.Ж Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар олгогдсон газар нь сумын иргэдийн Т************ Х***** 2021 оны  25 дугаар  “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолд заагдаагүй, батлагдаагүй, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах зуслан, намаржаа бүхий бэлчээрийн бүс нутаг газраас олгогдсон. Засаг дарга Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.4.2, 21.4.3 дахь заалтууд,  52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дугаар заалтуудыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн олгосон гэж үзэж байна. Энэ нь шүүхэд гэрчээр асуугдсан 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Х***** дарга Л.А 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мэдүүлэг, газрын даамал Б.С 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Г***********, Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжид хаваржааны зориулалттай, 30   жилээр, [**********] дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 29 жилийн хугацаатай эзэмшүүлж гэрчилгээ олгосон боловч Г***** тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2 31.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ нь шүүхэд гэрчээр асуугдсан газрын даамал Б.С 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэг,  2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн захиргааны хэргийн шүүхэд нотлох баримт хүргүүлэх тухай  албан бичгүүдээр нотлогдсон.

 Д***********, Г***** тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж газрын улсын бүртгэлд бүртгэх” талаар тодорхой хуульчилсан ба нэхэмжлэгч С.Ж нь газрын даамалтай газрыг эзэмшүүлэх талаар гэрээ байгуулаагүй, газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах ажиллагааг хийлгүүлээгүй байгаа нь Г***** тухай хуулийн 35 дугаар зүйлийн газар эзэмшигчийн эрх, үүргийн 35.3.2, 35.3.3, 35.3.4, 35.3.5 дах заалтуудыг өөрөө зөрчсөн байна.

Нэхэмжлэгч С.Ж Т**** сумын Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дугаар захирамжаар  олгосон газар нь гуравдагч этгээд Ш.К, К.Т нарын хуулиар олгогдсон эрх ашиг, хууль ёсны сонирхлыг хөндсөн, Г***** тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн тул хууль бусаар олгогдсон захирамжийг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Т**** сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч С.Ж газар эзэмших эрх хуулийн хүрээнд үүсээгүй байхад газар эзэмшүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсэж байна” гэв.

И******* төлөөлөгч  Х.А дүгнэлтдээ:

“2022 онд С.Ж газрын гэрчилгээ авсан байна. Тухайн газрыг хүчингүй болгосон байна. Миний ойлгосноор иргэн С.Ж ашиглаж ирсэн газар байна. Ө*** нь газар аваагүй байна. Иргэн бүр 700 м.кв газар авах эрхтэй. Т*** учраас С.Ж газрыг нэр дээр нь үлдээсэн  нь зөв гэж бодож байна.С.Ж өвөө нь эзэмшиж байсан газар юм байна. Х****** дагуу тухайн өмнөх Засаг дарга, даамал бүгд мэдэж байсан, хуулийн дагуу газрыг эзэмших эрх авсан, дараа нь түр зуур  ирээд явдаг хүний буруу юм байна. С.Ж тухайн хүмүүст мэдэгдэх албагүй гэж бодож байна. С.Ж хүсэж байгаа  700 м.кв газар нэг иргэний өмч К******, Т******** хоёрын эрх зөрчигдөөгүй юм байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн “Т**** сумын Засаг  даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар “З********** холбогдох хэсгийг  хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

 

            2. Баян-Өлгий аймгийн  Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  А/139 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч С.Ж  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах “Д**** жалгат” нэртэй газраас 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар, 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх ба  уг шийдвэрийг үндэслэн [**********] дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

           

3.  М****** бүхий захиргааны акт болох Т**** сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамжаар “Г***** тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “З*****, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана” гэсэн заалтыг зөрчсөн тул” гэсэн үндэслэлээр  Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/[**] тоот захирамжийн С.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. 

Хариуцагч нь  маргаан бүхий захирамжид Г***** тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч Г***** тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх заалтыг нэхэмжлэгч С.Ж нь хэрхэн зөрчсөн талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд “нэхэмжлэгч С.Ж тухайн  жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдаагүй, багийн иргэдийн Нийтийн Х******  шийдвэр гаргаагүй  газрыг  эзэмшүүлсэн, газрын хувийн хэрэг  байхгүй, уг шийдвэрийн улмаас гуравдагч этгээд Ш.К, К.Т нарын  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн тул  тэд нарын гомдлын дагуу сумын Засаг даргын 2022 оны А/139 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг  хүчингүй болгосон“  гэж  тайлбарласан.

4. Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “С**** Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3. энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын И******* Т************ Х****** баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.4-т “С**** газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох; 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д “И***** гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Х***** гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”/ 2022 онд мөрдөгдөж байсан буюу  2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/,  32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:32.2.1.овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар;32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;32.2.3.газар эзэмших зориулалт, хугацаа”, 33 дугаар зүйлийн 33.8-д “Эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын хаяг, байршил, хэмжээ, хугацаа болон эзэмшигч, ашиглагчийн талаарх мэдээллийг нийтэд нээлттэй мэдээлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.6-д “Г**** эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.1.газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/;34.6.2.газар эзэмших зориулалт; 34.6.3. газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар”, 52 дугаар зүйлийн 52.7-д “Ө******, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан.

5. Нэхэмжлэгч С.Ж нь 2022 оны  8 дугаар  сард   Т**** сумын Засаг даргад сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэр  “Д**** жалгат” гэж нэрлэдэг түүний өвөг эцэг Ш****** хаваржиж,намарждаг байсан газарт байрлах байшин /хуучин амбаар/  буй  хэсгээс  хаваржааны зориулалтаар 700 м.кв газар  эзэмших хүсэлт гаргасан,  сумын Засаг даргаас С.Ж газар эзэмших тухай хүсэлтийг танилцуулснаар  сумын газрын даамал нь  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Ж газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу  газар эзэмших тухай хүсэлтийг бичүүлж авсан.

У***** сумын газрын даамлаас нэхэмжлэгч С.Ж эзэмших хүсэлт гаргасан газар нь сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж үзээд газар эзэмшүүлэх тухай захирамж төлөвлөснөөр Т**** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  А/139 дүгээр захирамжаар “Д**** жалгат”  нэртэй газраас нэхэмжлэгч С.Ж 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн, мөн [**********] дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 1 дэх хавтаст хэргийн 23,25, 2 дах хавтаст хэргийн 33-34,140-144,150-151,157-161,175,190-192, 3 дах хавтаст хэргийн 59 дэх тал/ тус тус тогтоогдож байна.

6.  Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар,гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 247-249, 2 дах хавтаст хэргийн11-12,46-48,3 дах хавтаст хэргийн 40-41,45-46 дах тал/ Т**** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Д**** жалгат” нэртэй газрын хажууд  казахаар  “С*** төс” гэж нэрлэдэг газарт байрлах  малын  хуучин чулуун хашааг  1980 оны үед нэхэмжлэгчийн өвөг эцэг Ш****, түүний эцгийн талын хамаатан болох гуравдагч этгээд Ш.К нар хамтарч барьсан ба хаваржаа, намаржааны зориулалтаар дундаа ашигладаг байсан, улмаар  тухайн малын хашаа болон  ойр орчмын газрыг Ш****** хүү С******, ач хүү нь болох нэхэмжлэгч С.Ж болон  гуравдагч этгээд Ш.К, түүний хүү К.Т нар нь  хаваржаа, намаржааны зориулалтаар  үргэлжлүүлэн ашиглаж ирсэн, ингэхдээ эдгээр иргэд нь уг хашаа болон  газрыг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр  олон жилийн турш  эзэмшиж, ашиглаж байсан болох нь тус тус тогтоогдож байна.

Мөн  шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн өвөг эцэг Ш**** болон гуравдагч этгээд Ш.К нарын хамтарч барьсан малын  хуучин чулуун хашаа нь 909,5 м.кв талбайтай бөгөөд уг  малын хуучин чулуун хашааны хажууд буюу  баруун талд нэхэмжлэгч С.Ж  эцэг С******** барьсан  байшин /хуучин амбаар/,  2022 онд С.Ж газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр гарсны дараа түүний эцэг С******** шинээр барьсан  малын блокон болон чулуун  хашаа байгаа, түүнчлэн тухайн малын хуучин чулуун хашаанаас  38 метр гаруй зайтай гуравдагч этгээд Ш.К, К.Т нарын барьсан байшин байрладаг болох нь /1 дэх хавтаст хэргийн 221-231 дэх  тал/ тус тус тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно. 

7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч С.Ж нь   Т**** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Д**** жалгат” нэртэй газарт байрлах түүний өвөг эцэг Ш**** болон гуравдагч этгээд Ш.К нарын хамтран барьсан малын хуучин чулуун хашааны  хажууд байгаа эцэг С******** барьсан байшин /хуучин амбаар/  байрлах газраас 700 м.кв газар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргасан болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Ж нь Г***** тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1,32.2-т заасны дагуу эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, байршил, газар эзэмших зориулалт, хугацааг  тусгаж   газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан гэж үзэхээр байна.

Харин Т**** сумын Засаг даргаас 2022 оны А/139 дүгээр захирамжаар С.Ж  700 м.кв газар эзэмшүүлэхдээ  газрын байршлыг тодорхой тусгаагүй,  мөн сумын газрын даамлаас уг газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулаагүй, газрын кадастрын зургийг үйлдээгүй буюу  Г***** тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 33 дугаар зүйлийн 33.8, 34 дүгээр зүйлийн 34.1,34.6-д заасныг  тус тус зөрчиж, эрх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон болно.

8. Т**** сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е нь  2022 оны А/139 дүгээр захирамжид  эзэмшүүлсэн газрын байршлыг тодорхой тусгаагүй хэдий ч  “...амбаарын ойр орчмын газраас С.Ж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа” гэж гэрчээр мэдүүлсэн, мөн  “Д**** жалгат”-ын  хажууд  казахаар  “С*** төс” гэж нэрлэдэг газарт нэхэмжлэгчийн эцгийн барьсан, түүний  ашиглаж байгаа 15 м.кв  талбайтай байшин /хуучин амбаар/ байрладаг  бөгөөд  2022 онд С.Ж газар эзэмшүүлэх шийдвэр гарснаар  уг амбаарын хажууд 269,7 м.кв талбайтай чулуун болон  95,7 м.кв талбайтай блокон  малын 2 хашааг шинээр барьсан, мөн нэхэмжлэгч С.Ж нь тус сумын нутаг дэвсгэрээс өөр газар эзэмшдэггүй  үйл баримтууд  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 221-231,247-249, 2 дах хавтаст хэргийн 11-12,26-28,190-192,197,3 дах хавтаст хэргийн 40-41,45-46 дах тал/ тус тус  тогтоогдож байгаа.

Түүнчлэн гуравдагч этгээд Ш.К, К.Т нар нь  дээр дурдсан 909,5 м.кв талбайтай малын хуучин чулуун хашаанаас 38 м гаруй  зайтай байрлах байшинтай болох нь тогтоогдож байгаа боловч   уг байшин болон  малын хуучин чулуун хашаа байрлаж байгаа газраас газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, эрх бүхий этгээдийн шийдвэрээр  газар эзэмшдэггүй, ашигладаггүй болох нь  гуравдагч этгээдүүдийн тайлбар болон хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 145 дах тал/ тогтоогдсон.

9.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 700 м.кв  газар нь  нэхэмжлэгчийн өвөг эцэг Ш**** болон гуравдагч этгээд Ш.К нарын хамтран барьсан  малын хуучин чулуун хашаа байрлах газартай  буюу  бусдын эзэмшлийн хөрөнгө байрлаж буй газартай давхацсан гэж үзэх  үндэслэлгүй байгаагаас гадна  гуравдагч  этгээдүүд нь тухайн эд хөрөнгө  байрлаж байгаа болон ойр орчмын газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр   эзэмшдэггүй, ашигладаггүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас гуравдагч этгээдүүдийн эрх ,хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Үүнээс гадна, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаас газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохдоо З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлэхгүй нь  тогтоогдож байна.

10. Иймд нэхэмжлэгч С.Ж  өвөг эцгийн үеэс  хаваржаа, намаржааны зориулалтаар  ашиглаж байсан газрын эцэг С********  барьсан байшин /хуучин  амбаар/ байрлах хэсгээс 700 м.кв газар эзэмшүүлэх тухай  хүсэлтийн дагуу бусдын хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулахгүйгээр  700 м.кв газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр нь Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 52 дугаар зүйлийн 52.7-д заасантай тус тус нийцсэн  байна гэж үзлээ.

Гэтэл хариуцагчаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа хийхгүйгээр, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах дээрх  бодит нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр, С.Ж газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас  гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад уг захиргааны актыг хүчингүй болгосон нь З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимтай нийцээгүй, нэхэмжлэгчийн Г***** тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу  газрыг эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн  байна.

Түүнчлэн Г***** тухай хуульд зааснаар газар эзэмшүүлсэн шийдвэрт эзэмшүүлсэн газрын хаяг,байршлыг тодорхой тусгах,газар эзэмших гэрээ байгуулах, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх нь хуульд заасан холбогдох  эрх бүхий албан тушаалтнуудын үүрэг  бөгөөд албан тушаалтнууд энэ үүргээ  хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөх учиргүй гэж үзсэнийг  дурдах нь зүйтэй.

11. Нэхэмжлэгчид Т**** сумын Засаг даргын 2022 оны А/139  дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газар нь сумын  иргэдийн Т************ Х***** 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор  тусгагдаагүй нь   хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /3 дах хавтаст хэргийн 64-65 дах тал/ тогтоогдсон.

Энэ талаар гэрч  сумын газрын даамал Б.С 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэгтээ “...М****** бүхий газар нь Т**** сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн газар гэж бодож шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч шүүхийн албан бичгийн дагуу  сумын Х***** дээрх 25 дугаар тогтоолд тусгагдсан газар болон маргаан бүхий газрын координатын дагуу газрын байршлыг тулгаж шалгаж үзэхэд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь  Т**** сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй газар байна” гэж, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэгтээ “...Т******* хэлэхэд А/139 дүгээр захирамжийг гаргах үед С.Ж эзэмшүүлэх хуучин чулуун хашааны доорх газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгахгүйгээр захирамжийг төлөвлөсөн байсан. Т**** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөндөө газрыг иргэдэд олгохоор тусгасан байсан тул тухайн маргаан бүхий хашааны доорх газар бас төлөвлөгөөнд тусгагдсан байх гэж бодсон юм” гэж, гэрч Т**** сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэгтээ “... “Д**** жалгат”-д  байдаг хаваржааны газраас газар эзэмших тухай хүсэлт гаргасан байна гэдгийг хэлээд уг хүсэлтийг судлаад хууль, журамд нийцэж байвал захирамжийн төслөө боловсруулаад оруулаад ирээрэй гэж газрын даамалд хэлсэн. Г***** даамлаас газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг багцалж судалж байгаад хэд хэдэн хүнд газар олгох нэг захирамж төлөвлөж оруулж ирдэг байсан. Г***** даамлаас С.Ж  болон хэд хэдэн иргэнд газар эзэмшүүлэх захирамжийн төслийг  авчирч, “газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг судаллаа, хууль журамд нийцэж байна” гэж танилцуулсан. ...Г***** даамал Б.С А/139 дүгээр захирамжаар газар олгох гэж байгаа хүмүүсийн газар нь 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан юм уу  гэж асуухад  “бүгд тусгагдсан”  гэсэн” гэж тус тус мэдүүлсэн.

12.Г***** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.4.2, 23 дугаар зүйлийн 23.4.1, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-т тус тус зааснаар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, өргөн мэдүүлж батлуулах, газар эзэмших тухай хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах,газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн жилийн төлөвлөгөөний дагуу гаргах нь сумын Засаг дарга, газрын даамлын эрх, үүрэгт хамаарах бөгөөд  Т**** сумын газрын даамлаас  нэхэмжлэгч С.Ж  эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдсан гэж үзэж газар эзэмшүүлэх шийдвэрийн төслийг боловсруулсны дагуу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан байх тул  сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн асуудалд иргэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн дээрх байдлаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улмаар тухайн газарт 2 малын хашаа шинээр барьсны дараа  түүнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг  дээрх байдлаар хүчингүй болгосон нь  З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан  “хууль ёсны итгэлийг хамгаалах”  захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй байна гэж үзлээ.

13. Г***** тухай хуулийн газар эзэмшүүлэхтэй холбоотой дээр дурдсан заалтууд болон 52 дугаар зүйлд зааснаар өвөлжөө, хаваржааны доорх газрыг иргэнд эзэмшүүлэх  асуудал нь багийн иргэдийн Нийтийн Х***** эрх хэмжээнд хамааралгүй, харин бэлчээр ашиглалттай холбоотой маргааныг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т “Б****** ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Х****** хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.  

Нэхэмжлэгч С.Ж нь 2022 оны А/139 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсний дараа  ойр орчмын  бэлчээрийг ашиглуулахгүй, малыг нь хөөж туусан гэж гуравдагч этгээд Ш.К, Х.Т нараас маргаж байгаа ба  Т**** сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Х******  нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын  бэлчээр ашиглалтын маргааныг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байх тул  энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаарх маргаан нь газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбоотой энэхүү маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс  маргааны үйл баримтын талаар “Иргэн бүр 700 м.кв газар авах эрхтэй. Т*** учраас С.Ж газрыг нэр дээр нь үлдээсэн  нь зөв гэж бодож байна” гэж дүгнэлт гаргасныг шүүх  дээрх байдлаар үндэслэлтэй гэж үзсэн болно.

15. Иймд хариуцагч Т**** сумын Засаг  даргаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон  нь Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3,32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 52 дугаар зүйлийн 52.7, З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6,4.2.8-д заасантай тус тус нийцээгүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т**** сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжийг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

16. Шүүхээс нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2022 оны А/139  дүгээр захирамжийг хүчингүй болгосон Т**** сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор газар эзэмшигч С.Ж  газар эзэмших эрх нь сэргэх бөгөөд  хариуцагч нь  бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулахгүйгээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 700 м.кв газрын кадастрын зургийг үйлдэх, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, газар эзэмших гэрээ байгуулах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх учиртайг дурдах нь зүйтэй.

З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,   106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3,32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 52 дугаар зүйлийн 52.7, З********* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6,4.2.8-д заасныг  тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баян-Өлгий аймгийн Т**** сумын Засаг  даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай “З********** холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг   хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор З********* хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.ГҮЛБАРША

                             ШҮҮГЧ                                                                С.ЕРКЕШ

 ШҮҮГЧ                                                             М.МЯНГАНБАЯР