2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/05589

 

2025 06 30   192/ШШ2025/05589

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч: Сухбаатар дүүрэг, ** дугаар хороо, бага тойруу, сүхбаатар, ****** тоотод байрлах, Ж ХХК /РД:5*****6/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг ** дугаар хороо, Г цогцолбор, Фидес тауэрын ** тоотоод байрлах, Г ХХК /РД:5******3/-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 15/11 дугаартай Хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх гэрээ байгуулан нэг бүр нь 130 000 төгрөгийн үнэтэй 240x360x600 хэмжээтэй 1300м3, нийт 169 000 000 төгрөгийн үнэ бүхий хийт хөнгөн бетоныг Ж ХХК нь Г ХХК-д нийлүүлсэн. Мөн талууд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр харилцан тохиролцож 15/034 дугаартай Хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх гэрээний нэмэлт гэрээг байгуулан 846 м3, 110 000 000 төгрөгийн хийт хөнгөн бетоныг Ж ХХК нь Г ХХК-д нийлүүлсэн бөгөөд Г ХХК нь Ж ХХК-аас хүлээн авсан Хийт хөнгөн бетоноор Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, 71А дугаартай орон сууцыг барьсан болно. Г ХХК нь хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх гэрээний үнийн дүнгийн тодорхой хэсэгт буюу 150 314 000 төгрөгт худалдан борлуулах эрхийг Г ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн **дугаар хороо, ** дугаар хороолол, 71А байрны 2 дугаар орцны 157 тоот 42,3 мерт квадрат, 179 тоот 46.05 метр квадрат орон сууцуудыг өгөхөөр санал болгосоныг Ж ХХК нь хүлээн авсан. Талууд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд орон сууцуудыг баридаж дуусангуут нь Ж ХХК хүлээн авч эзэмшиж байна. Г ХХК нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, 71А байрны 2 дугаар орцны 157 тоот 42.3 мерт квадрат, 179 тоот 46,05 метр квадрат орон сууцыг Ж ХХК-д хүлээлгэн өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, 71А байрны 2 дугаар орцны 157 тоот 42,3 метр квадрат, 179 тоот 46,5 метр квадраторон сууцнуудын өмчлөгчөөр Ж ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гарган өгөхийг Г ХХК-д даалгаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Г ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж ХХК нь манай компанид холбогдуулж Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, **А байрны 2-р орц 157 тоот 42.3 м.кв 179 тоот 46.5 м.кв орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Г ХХК холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК нь Баянзүрх дүүрэг, **-р хороо, ** дугаар хороолол, 71А байрны 2-р орц 157 тоот, 42,3 м.кв, 179 тоот 46,5 м.кв орон сууцнуудын өмчлөгчлөгчөөр тогтоолгох Ж ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

 

Шүүхээс тус орон сууцыг бусдын өмчлөлд бүртгэгдсэн эсэх, ямар нэг үүргийн дагуу барьцааны эрх бүртгэгдсэн эсэх лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх тайлбарыг ирүүлжээ.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгч буцаан тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Г ХХК нь Баянзүрх дүүрэг, **-р хороо, ** дугаар хороолол, **А байрны 2-р орц 157 тоот, 42,3 м.кв, 179 тоот 46,5 м.кв орон сууцнуудын өмчлөгч Ж ХХК мөн болохыг хүлээн зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 979,920 төгрөгийн 489,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 489,960 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 489,960 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ