2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03842

 

 

 

 

 

 

 

 

2025  05  07

192/ШШ2025/03842

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, **** тоотод байрлах хаягтай, Т ХХК /РД:6106714/-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **** хаягт байрлах, Т газар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **** хаягт байрлах, Б газрын нэхэмжлэлтэй,

  

Хариуцагчийн хүсэлт: Төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т

Хэрэг гүйцэтгэгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хариуцагч Т ХХК шүүхэд төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлт гаргасан байна. Хариуцагчийн хүсэлтийн үндэслэл, тайлбар: Т ХХК нь анх 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2 гишүүнтэйгээр Авто машинаар ачаа тээвэр, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд юм. Компанийн хувьд сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн зүгээс болон бусад этгээдийн хувьд хөрөнгө оруулалт хийгдээгүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөөц бололцоогүй болсон, удирдлагын оновчгүй менежментийн үр дүнд их хэмжээний өр төлбөртэй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй байна. Т ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02803 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Шунхлай петролиум ХХК-д 100,076,730 төгрөгөөр 5,000,000 төгрөг төлж 95,076,730 төгрөг төлөхөөр байгаа ба аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас шалтгаалж цаашид бусдад төлөх өр, төлбөр нэмэгдэж болзошгүй, хувьцаа эзэмшигчийн зүгээс хөрөнгө оруулалт хийж компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болсон тул Т ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Компанид 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 23 төрлийн үндсэн хөрөнгө байгаа ба 39.893.841 төгрөгөөр үнэлж байгаа, нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдүүдийн өр төлбөрийн талаар жагсаалтаар хавсаргасан ба компанийн хувьд бусдаас авах авлагагүй болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дампууруулах хүсэлтийг гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 102/Ш32024/00512 дугаар шүүгчийн захирамжаар 2020, 2021, 2022 оны тайлан тэнцэл нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн тул /шүүхэд өгөхөд баталгаажсан гэдэг тэмдэглэгээтэй байсан тул гарын үсэг зурж, тамга дараагүй байсан/ тайлангуудад нэг бүрчлэн захирлын хувьд гарын үсэг зурж, тамга дарсан болно. Хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд ханд гэсэн тул улсын бүртгэлд дурдагдсан хаягаар бус одоогийн байдлаар оршин суугаа газрын хаягаар /түр хугацаанд байрлаж байсан тул хороонд болон бүртгэлийн байгууллагад хаягийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийлгээгүй/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ дахин гаргасан боловч тус пгүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/Ш32024/02428 дугаар Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хүсэлт гаргагчийн зүгээс дээрх захирамжид гомдол гаргасан боловч Сүхбаатар лүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны 181/ШТ2024/00062 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор оршин суугаа газрын тодорхойлолт байхгүй, хаягийн өөрчлөлт хийлгээгүй, өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн татвар, нийгмийн даатгалтын хэлтсүүдэд тайлангаа тушаадаг үндэслэлээр захирамж хэвээр үлдсэн тул буцаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргаж байгаа болно. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол газар компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Т газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Т ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн 102/Ш32024/12865 дугаар захирамжаар тус аж ахуйн нэгжийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон байна. Татварын алба Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсзхийг татварын алба хянан шалгана гэж заасны дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсээс Т ХХК-ийн албн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн НА-26210000021 дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,042,756,031.64 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна. Татварын удирдлагын нэгдсэн системийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Т ХХК нь татварын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 353,945,602.75 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 196,950,508.73 төгрөг, татварын торгууль 208,551,206.32 төгрөг, татварын алданги 139,034,137.55 төгрөг мөн татварын тайлангаар ногдуулсан Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 239,019,120.27 төгрөг, бусад татварын төрлөөр 45,561,606.50 төгрөгнийт 1,187,022,182.12 төгрөгийн өртэй байна. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлээр хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийг татварын өрд тооцохоор хуульчилсан бөгөөд Т ХХК-иас 1,187,022,182.12 төгрөгийн татварын өрийг гаргуулж Нийслэлийн татварын газарт 790,195,231.75 төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтэст 396,826,950.37 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Б газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар: Т ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйл 32.2.2 дахь хэсэг орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргийг зөрчин 2023 оны 03 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 2024 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 1 796 999,58 төгрөг, шимтгэлд ногдуулах алданги 898,499,79 төгрөг, нийт 2,695,499,37 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Т ХХК-нд 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд дараагийн шатны арга хэмжээ болох 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 453 дугаартай Дансны зарлагын гүйлгээг зогсоож. төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг Хаан, Голомт банкинд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд Т ХХК-аас 2023 оны 03 дугаар сараас хойш төлөөгүй байгаа нийгмийн даатгалын шимтгэл болох 1 796 999,58 төгрөг, шимтгэлд ногдуулах алданги 898 499,79 төгрөг, нийт 2 695 499,37 төгрөгийг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг Т ХХК-д даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 5/, компанийн дүрэм /1хх-ийн 6-8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 9/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 10/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 11/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 12/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 13/, Т ХХК-ийн эхлэлтийн тайлан, тэнцэл /1хх-ийн 14-94/, 2023 оны 1-р хагасын санхүүгийн тайлан /1хх-ийн 95-112/, нэхэмжлэгчдийн нэрс, төлбөрийн жагсаалт /1хх-ийн 135/, авлага, өглөгийн бүртгэл /1хх-ийн 136/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /1хх-ийн 137/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 3-2/3297 тоот албан бичиг /1хх-ийн 138/, шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх-ийн 139/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1хх-ийн 140-142/, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1хх-ийн 143/, хүсэлт /1хх-ийн 144/, шүүхээс Хаан банк ХК-ийн 299/4665 тоот албан бичиг /1хх-ийн 171/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх-ийн 172-182/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан 5/5448 тоот албан бичиг /1хх-ийн 183/, Богд банк ХК-ийн 05/3599 тоот албан бичиг /1хх-ийн 184/, Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн 04/01-3-87 тоот албан бичиг /1хх-ийн 185/, М банк ХК-ийн 04/1384 тоот албан бичиг /1хх-ийн 186/, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 10/507 тоот албан бичиг /1хх-ийн 187/, Чингис хаан банк ХХК-ийн БХ/788 тоот албан бичиг /1хх-ийн 188/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 6/5131 тоот албан бичиг /1хх-ийн 189-191/, Капитрон банк ХК-ийн Д1305 тоот албан бичиг /1хх-ийн 192/, Ариг банк ХК-ийн 902 тоот албан бичиг /1хх-ийн 193/, Төрийн банк ХК-ийн 12/2440 тоот албан бичиг /1хх-ийн 194/, Голомт банк ХК-ийн 14/ХХ/03-541 тоот албан бичиг /1хх-ийн 197-199/, Хас банк ХК-ийн 5в/2585 тоот албан бичиг /1хх-ийн 201/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/7987 тоот албан бичиг /1хх-ийн 205/, Татварын ерөнхий газрын 09/1468 тоот албан бичиг /1хх-ийн 206/, Газар зохион байгуулалтын албаны 01-05/4112 тоот албан бичиг /1хх-ийн 207/, нэхэмжлэгч Татварын ерөнхий газраас нэхэмжлэх /1хх-ийн 214/, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /1хх-ийн 215-233/, татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай /1хх-ийн 233,234/, татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл /1хх-ийн 235/, нэхэмжлэгч Б газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 239/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /1хх-ийн 241-246/, улсын байцаагчийн албан шаардлага /1хх-ийн 247/, мэдэгдэл /1хх-ийн 248/, хэрэг гүйцэтгэгчээс дүгнэлт /2хх-ийн 10-22/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагчийн хүсэлт, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Хариуцагч Т ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т ХХК-д холбогдуулан Т газар 1,187,022,182.12 төгрөг гаргуулах, Б газар 2,695,499.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

4.Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах талаар хүсэлтийг нэхэмжлэгч нар үгүйсгэж маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг мөн татгалзаж маргаагүй.

 

5.Хариуцагчийн хүсэлт, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд маргаагүй боловч шүүх хариуцагчийн хүсэлт, нэхэмжлэгч нарын шаардлага үндэслэлтэй эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэг, 115 дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны даасны дагуу шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Нэхэмжлэгч Т газар, Б газрын нэхэмжлэлийн тухайд

 

1.Нэхэмжлэгч Т газар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт нийт 1,187,022,182.12 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

2.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 50 дугаар зүйлийн 50.1-т Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно, 50.1.1.-т татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр;, 50.1.2-т тайлан боловсруулалтаар болон татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн залруулгын тайлангаар тодорхойлсон татварын хувьд залруулгын тайлан хүлээн авсан өдөр;, 50.1.3-т нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр, 50.1.4-т татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр гэж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно гэж тус тус заасан.

 

3.Хариуцагч Т ХХК нь 695,170,687.77 төгрөгийн нөхөн татвар, 208,551,206.32 төгрөгийн торгууль, 139,034,137.55 төгрөгийн алданги, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Татварын тайлангаар ногдуулсан дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 239,019,120.27 төгрөг, бусад татварын төрлөөр 45,561,606.50 төгрөг нийт 1,187,022,182.12 төгрөгийн өр төлбөртэй болох нь Татварын улсыг байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн НА-26210000021 тоот татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан акт, Т ХХК-ийн татварын тайлан, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 214-234/

 

4.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т ХХК нь 1,187,022,182.12 төгрөгийн татварын өр төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

5.Нэхэмжлэгч Б газар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 1,796,999.58 төгрөг, алданги 898,499.79 төгрөг нийт 2,695,499.37 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

6.Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ...төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан.

 

7.Хариуцагч Т ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлд 1,796,999.58 төгрөг, алданги 898,499.79 төгрөг нийт 2,695,499.37 төгрөг өртэй болох нь улсыг байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00000453 дугаар Улсын байцаагчийн албан шаардлага, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 000157 тоот мэдэгдэл, Т ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

8.Хариуцагч Т ХХК нь Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу Нийгмийн даатгалын нийгмийн даатгалын шимтгэл 1,796,999.58 төгрөг, алданги 898,499.79 төгрөг нийт 2,695,499.37 төгрөг төлөх үүрэгтэй.

 

9.Нэхэмжлэгч Т газар, Б газар нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу хуулийн нэхэмжлэлээ тус тус гаргасан. Хэрэгт авагдсан нолох баримтаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Т ХХК-аас татварын өр төлбөрт нийт 1,187,022,182.12 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т газарт, нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 2,695,499.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б газарт тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Хариуцагч гарагч Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийн тухайд

 

1.Т ХХК-ийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2 гишүүнтэй, автомашинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантай улсын бүртгэлд бүртгүүлж, үүсгэн байгуулсан байна.

 

2.Хүсэлт гаргагч Т ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасантай холбоотойгоор Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2024/04866 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2024/12865 дугаар захирамжаар Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт хуралдахаар зарласан байна.

 

3.Иймд шүүхэд нэхэмжлэгч Т газар, Б газар хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчдийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулах саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2024/19294 дагаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилсон.

 

4.Хэрэг гүйцэтгэгч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Дүгнэлтэд:

 

4.1.Т ХХК-ийн өр төлбөр

Т газарт 1,187,022,182.12 төгрөг, Б газарт 2,695,499.37 төгрөг, Шунхлай петролиум ХХК-д 95,076,730 төгрөг нийт 1,284,794,411.49 төгрөг.

 

4.2.Т ХХК-ийн төлбөрийн чадварын талаар

1.Т ХХК-ийн 2020-2023 онуудад санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

2.Тус компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Т ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 1,284,794,411.46 төгрөг болж өөрийн хөрөнгийн -110.31 хутай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

3.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Т ХХК нь 2023 оноос өөрийн хөрөнгийн -110.31 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

 

4.3.Т ХХК төлбөртийн чадваргүй болсон шалтгаан

1. Т ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд 1,635,031,700 төгрөг, 2021 онд 1,759,200,300 төгрөг, 2022 онд 2,020382,600 төгрөг 2023 онд 2,024,736,645 төгрөгт хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болох гол шалтгаан болсон байна.

2.Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс 2650 дахин их байгаа нь ч үүнийг нотолж байна.

3.Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгэгчээс хэт хараат байдалтай болсон нь Т ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрт хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.

 

4.4.Т ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаах дүгнэлт

Т ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог таг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежмент цаг тухайд нь хийж чадаагүй зэрэг шалтгаан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагааны нөлөөлсөн байна.

 

4.5.Хуваарилагдах эд хөрөнгийн талаар

1.    Банкин дахь дансны үлдэгдэл 151,230.88 төгрөг.

2.    Нэгж талбарын ****** дугаартай, Өмнөговь аймаг, ****** байрлах, 0.1 га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар /эзэмших эрх 15 жил/.

3.    Нэгж талбарын ****** дугаартай, Өмнөговь аймаг, ****** байрлах, 1000м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар /эзэмших эрх 13 жил/.

4.    Т ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, 30 нэр төрлийн 47 ширхэг балансын элэгдэл тооцсон үлдэгдэл дүнгээр 39,893,841.53 төгрөгийн тавилга, эд хогшил. /хх-ийн 109/

5.    Т ХХК-ийн өмчлөлийн 9 тээврийн хэрэгсэл /хх-ийн 173/ гэж дүгнэсэн.

 

 

5.Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

6.Төлбөрийн чадваргүй хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэл нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д даасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон төлбөрийн чадваргүй байдал болно. Хэрэв нэхэмжлэгч, хүсэлт гаргагч /хариуцагч/, хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг татан буулгахгүйгээр өр төлбөрийг барагдуулах боломжтой гэж үзвэл шүүхээс хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш хуульд заасан хугацаанд дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа явуулахаар мөн хуульд зохицуулсан.

 

7.Нэхэмжлэгч, хүсэлт гаргагч, хэрэг гүйцэтгэгч хэн аль нь Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хугацаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлт гаргаагүй болно.

 

8.Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хариуцагчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Т ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар дампуурсанд тооцон, татан буулгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

9.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасан.

 

10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Т ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах, хуваарилагдах эд хөрөнгийг хуульд заасны дагуу хуваарилах зэрэг эрхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э/-д шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу хариуцагч Т ХХК-аас 1,187,022,182.12 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т газарт, 2,695,499.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б газарт тус тус олгосугай.

 

2.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу хариуцагч Т ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 17, 18 дугаар зүйлд заасны дагуу Т ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах, хуваарилагдах эд хөрөнгийг хуульд заасны дагуу хуваарилах зэрэг эрхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э/-д шилжүүлсүгэй.

 

4. Т ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж, дуусгавар болгож, тайлангаа ирүүлсний дараа бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э/-д даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т газар, Б газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР