Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0349/Э

 

 

 

 

 

 

 

 

2024       08          05                                          2024/ШЦТ/356

         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,        

улсын яллагч Ц.Л,

хохирогч Ү.О,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Э.С-д холбогдох эрүүгийн 2425000000255 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Э.С

Шүүгдэгч Э.С нь;

2024 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” /Вэйв/ баарны бие засах өрөөнд хохирогч Ү.О-гөөс савтай ус гуйж, хохирогчийн “...гуйлгачингийн мөнгөөр яах юм” гэж хэлсэн үл ялих зүйлээс шалтаглан түүний нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.С “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч О.О “...2024 оны 3 дугаар сарын 16-17-ныг шилжих шөнө “Wave баарны нойлд Э.С таараад “уснаасаа балгуулаач” гэхээр нь бүтэн савтай ус өгснөөс болж ийм хэрэг үүссэн. Миний баруун шанааны яс цөмөрсөн, нүдний ухархайн хана дотор талаасаа болон доод талаасаа цөмөрсөн, хамар хугарсан. 2024 оны 4 дүгээр сарын 24-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд нүдний ухархайн хана нөхөх хагалгаанд орсон, дараа дараагийн хагалгаанд ороход төлбөрийн чадамжгүй байгаа тул Э.С-ос төлбөрөө авч байж хагалгаанд орох хүсэлтэй байгаа. Энэ хүн “өөрөөсөө мөнгөө гаргаад хагалгаандаа ор, дараа нь баримтаар гарсан мөнгийг төлнө” гэсэн тайлбар өгөөд байгаа.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 03.11 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хохирогч Ү.О-гийн;

Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний 2.16 хувийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

амбулаториор эмчлүүлэгС-дийн картын хуулбар /хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

Орхон БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 35 дахь тал/,

1.200.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/,

638.232 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 64, 67 дахь тал/,

7.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /хавтаст хэргийн 65 дахь тал/,

          2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар дуусах хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/,

хохирогч Ү.О-гийн “...Би 2024 оны 3 дугаар сарын 16-ны орой гэртээ байж байхад 21 цаг 30 минутын орчимд П ах залгаад “найзтайгаа Шанд багт пиво ууж байна, манай найз пиво уусан болохоор машинаа унаж болохгүй байна, чи ирээд машиныг нь унаад гэрт нь хүргээд өгөөч” гэсэн. ...С гэх залуу толинд хараад зогсож, хажууд нь У гэх залуу угаалтуур налаад сууж байсан. С миний ус, ундааг хараад “уснаасаа нэг балгуулаач” гэхээр нь нэг сав ус өгөөд “бүүр ав” гэсэн. Энэ үед У нь С руу дохисон, яагаад дохисныг ойлгоогүй. С-д ус өгөөд хажуу тийшээ хараад зогсож байхад С миний баруун шанаа руу хоёр удаа цохисон, толгой эргээд нүүрээ дарах үед нүүр лүү нэг хүн өшиглөсөн, өшиглүүлээд би ухаан алдаад унасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

гэрч М.Т “...бие засаад гараад ирэхэд О хүнд зодуулчихсан байдалтай, хамраас нь цус гарсан, нүүрээ дараад шалан дээр хэвтэж байсан, би “юу болсон, яасан” гээд босгоход “С миний нүүр лүү цохисон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

гэрч Л.П-ын “...баарны гадаа О-гийн найз Т уулзаад бид гурав баар луу ороход О-гийн биед гэмтэл шарх байхгүй байсан. ...Өөрөө ярихдаа “С гэх залууд цохиулсан” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь/,

гэрч Б.У-ын “...Намайг бие засаж байхад С “нэг ус өгчих тэгэх үү” гэж гуйсан, би эргээд жорлонгийн хаалганы дээгүүр харахад энэ хэргийн хохирогч залуу савтай усыг С-ын цээж рүү нь цохиж наагаад “май, чи наад усаа бүүр ав” гэж хэлээд өгсөн. С “мөнгийг нь өгье” гэхэд хохирогч залуу “гуйлгачингийн мөнгөөр яах юм” гэсэн, намайг бие засаад гарч ирэхэд хохирогч залуу газар хэвтэж байсан. ...Тэр залуугаас “юу болсон бэ” гэж асуухад “гуйлгачингууд, пизда нар” гээд хараагаад байхаар нь би эргээд явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

Э.С-ын яллагдагчаар өгсөн “…Миний ам цангаад бие засах өрөөнд байж байхад гаднаас хохирогч залуу баахан ус ундаа бариад ороод ирсэн, ам цангаж байсан болохоор “нэг усаа өгөөч” гэсэн чинь хохирогч урдаас цээж рүү цохиод “чи наадхаа бүүр ав” гэсэн, би “мөнгөөр нь худалдаад явъя” гэсэн чинь “гуйлгачин минь чиний мөнгөөр яадаг юм” гээд миний цээж рүү усаар цохиод хэл, үгээр доромжлоод байхаар нь би түүнд “чи яасан сүртэй юм, зүгээр мөнгөөр нь худалдаад авъя” гэж хэлсэн. Намайг хэл үгээр доромжлоод байхаар нь түүний баруун талын шанаанд нь гараараа нэг удаа цохисон, тэгсэн чинь хохирогч доошоо хараад унасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай; “...Ү.О-гийн биед баруун хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, Э.М нарын гаргасан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 691 дугаартай;

“...Ү.О-гийн сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө буС-дад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх хэргээс шалтгаалан гэмтлийн дараахь сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

шүүгдэгч Э.С-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Э.С-ос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрС-дийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.С дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн, шүүгдэгч Э.С-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

хохирогч О.О-гийн “...Миний баруун шанааны яс цөмөрсөн, нүдний ухархайн хана дотор талаасаа болон доод талаасаа цөмөрсөн, хамар хугарсан. 2024 оны 4 дүгээр сарын 24-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд нүдний ухархайны хана нөхөх хагалгаанд орсон, дараа дараагийн хагалгаанд ороход төлбөрийн чадамжгүй байгаа тул Э.С-ос төлбөрөө авч байж хагалгаанд орох хүсэлтэй байгаа.” гэх мэдүүлгүүд,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Ү.О-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, амбулаториор эмчлүүлэгС-дийн картын хуулбар,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай, “...Ү.О-гийн биед баруун хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, Э.М нарын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 691 дугаартай, “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлтүүд,

хохирогч Ү.О-гийн “...С миний ус, ундааг хараад “уснаасаа нэг балгуулаач” гэхээр нь нэг сав ус өгөөд “бүүр ав” гэсэн. Энэ үед У нь С руу дохисон, яагаад дохисныг ойлгоогүй. С-д ус өгөөд хажуу тийшээ хараад зогсож байхад С миний баруун шанаа руу хоёр удаа цохисон, толгой эргээд нүүрээ дарах үед нүүр лүү нэг хүн өшиглөсөн, өшиглүүлээд би ухаан алдаад унасан.” гэх,

гэрч М.Т “...бие засаад гараад ирэхэд О хүнд зодуулчихсан байдалтай, хамраас нь цус гарсан, нүүрээ дараад шалан дээр хэвтэж байсан, би “юу болсон, яасан” гээд босгоход “С миний нүүр лүү цохисон” гэж хэлсэн.” гэх,

гэрч Л.П-ын “...бааранд ороход О-гийн биед гэмтэл шарх байхгүй байсан. ...Өөрөө ярихдаа “С гэх залууд цохиулсан” гэж байсан.” гэх,

гэрч Б.У-ын “...энэ хэргийн хохирогч залуу савтай усыг С-ын цээж рүү нь цохиж наагаад “май, чи наад усаа бүүр ав” гэж хэлээд өгсөн. С “мөнгийг нь өгье” гэхэд хохирогч залуу “гуйлгачингийн мөнгөөр яах юм” гэсэн, намайг бие засаад гарч ирэхэд хохирогч залуу газар хэвтэж байсан.” гэх,

Э.С-ын яллагдагчаар өгсөн “…Намайг хэл үгээр доромжлоод байхаар нь түүний баруун талын шанаанд нь гараараа нэг удаа цохисон, тэгсэн чинь хохирогч доошоо хараад унасан.” гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Э.С нь 2024 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” /Вэйв/ баарны бие засах өрөөнд хохирогч Ү.О-гөөс савтай ус гуйж, хохирогчийн “...гуйлгачингийн мөнгөөр яах юм” гэж хэлсэн үл ялих зүйлээс шалтаглан түүний нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд санаатай учруулсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй,

хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Э.С-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Э.С-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч буС-дын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Э.С-ын үйлдэл “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Э.Соёмбыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.Соёмбыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.С-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

          дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхаарууллаа. 

Шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “БуС-дын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “БуС-дын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-д сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 2-р зэрэглэлийг 4-8% гэж тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тооцохоор,

3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж журамласан байна.

Шүүх дээрх аргачлалд дурьдсан дагуу, шинжээч эмч Э.Э, Э.М нарын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 691 дугаартай,

“...Ү.О-гийн сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө буС-дад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх хэргээс шалтгаалан гэмтлийн дараахь сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлтийг үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс 2-р зэрэглэлийг 4-8% гэж тогтоосон хүрээнд 5%-иар тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг 4.950.000 төгрөгөөр тогтоосныг дурьдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Э.С-ос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 4.950.000 төгрөг, мэс засал эмчилгээний үед зарцуулсан зардал 638.232 төгрөг, нийт 5.588.232 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж,

хохирогч Ү.О-гийн 7.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон тул холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг,

мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан  зардлын баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Балжир овогт Эрдэнэчимэгийн Соёмбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Соёмбыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Соёмбыг энэ хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар күйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.С-ос 5.588.232 төгрөг гаргуулж хохирогч Ү.О олгож,

хохирогч Ү.О-гийн 7.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон тул холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг,

мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан  зардлын баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээсүгэй.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хонО-гийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э