| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03931/И |
| Дугаар | 192/ШШ2025/05439 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/05439
2025 06 24 192/ШШ2025/05439
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Х банк ХХК /РД:2******34/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, цэргийн анги, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, Д-ийн Ц /РД:ЧЖ********18/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, цэргийн анги, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, Д-ийн Д /РД:ЧЖ*****18/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12 089 951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д овогтой Ц, Д овогтой Д нар нь Х банк -тай 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №ЦЗ*********09 Цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 9 200 000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 22,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэххэсэгтзаасныг үндэслэн банкны зүгээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Иймд цалингийн зээлийн үлдэгдэл 6 574 840 төгрөг, зээлийн үндсэн хүү 4 907 953 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 592 157 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 15 000 төгрөг, нийт 12 089 951 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Д.Ц, Д.Д бид Х банк ХК-ийн нэхэмжилж буй шаардлага болох 12,089,951 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: 1. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2. 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 3. 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 4. 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 5. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 6. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,089,951.16 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Д.Ц, Д.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 089 951 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц, Д.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 12 089 951 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,089,951.16 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Ц, Д.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 12 089 951 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,089,951.16 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,389 төгрөгийн 104,194.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, Д.Дн нараас улсын тэмдэгтийн хураамжинд 104,194.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 104,194.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ