| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00414/И |
| Дугаар | 301/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2025/00406
| 2025 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 301/ШШ2025/00406 | Архангай аймаг |
Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би,
А аймгийн Э сумын 1 дүгээр багт байрлах А аймгийн Цгийн газрын хүсэлттэй “Архины албадан эмчилгээнд явуулах тухай” иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: . “...А аймгийн Э сумын 3 дугаар багт амьдардаг Тгийн А нь байнга архидан согтуурч, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчилд холбогдсон, мансуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр F10.2 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг даслын хам шинжтэй нь тогтоогдсон тул Т.Аийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ...“ гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: А аймгийн Цгийн газрын хэсгийн байцаагч дэслэгч Ж.Ө би Т.Аийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан. Т.А нь өөрөө болон гэр бүлийнх нь сайн дураар архинаас гаргах хүсэл эрмэлзэлтэй байгаа талаар тайлбар өгсөн тул гаргасан хүсэлтээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А аймгийн Цгийн газар нь Т.Аийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь “Архины албадан эмчилгээнд явуулах тухай” хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А аймгийн Цгийн газрын хүсэлттэй “Архины албадан эмчилгээнд явуулах” тухай хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хүсэлт гаргагч А аймгийн Цгийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР