2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/06061

 

 

 

 

 

 

 

2025  07  30

192/ШШ2025/06061

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, О ургийн овогтой Шийн Б /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүрэг, **** хаягт байрлах, А ХХК /РД:******/,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, ****** тоотод оршин суух, Э ургийн овогтой Тийн Б /РД:******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Б нь А ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу А ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Ш.Б д шилжүүлэхийг А ХХК, Т.Б нарт даалгуулах, 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, М.Ц

Хариуцагч Т.Б ,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Т.Б , А ХХК-д холбогдуулан Ш.Б нь А ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу А ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Ш.Б д шилжүүлэхийг А ХХК, Т.Б нарт даалгуулах, 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд А ХХК-ийг анх 2013 оны 06-р сарын 21- ний өдөр Ш.Б надад буцаан шилжүүлэхээр Э.Бтой харилцан тохиролцож үүсгэн байгуулж байсан бөгөөд 2018 оны 08-р сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, хувьцааг 2021 оны 08-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дотор надад шилжүүлэхээр Э.Бтой харилцан тохиролцож байсан. Э.Б нь 2018 оны 08-р сарын 29-ний өдрийн 08 дугаартай А ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр-ийг гаргаж, 2021 оны 08-р сарын 31-ний өдрийн дотор компанийн нийт хувьцааг Ш.Б надад шилжүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл дээрх гэрээ болон хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу А ХХК-ийн 100 хувийн хувьцааг Ш.Б надад шилжүүлээгүй бөгөөд Э.Б нь 2022 оны 11-р сарын 13-ны өдөр өвчний улмаас нар барсан билээ. Ийнхүү А ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Гэрэлбаттай уулзаж дээрх гэрээ, хувьцаа эзэмшичийн шийдвэрийн дагуу компанийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардаж улмаар хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, миний нэр дээр тус компанийн 100 хувийн хувьцаа шилжих байсан боловч талийгаач Э.Бын эхнэр Т.Б гаас Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гомдол гаргаж, улмаар улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тус компанийн Гүйцэтгэх захирал А.Гэрэлбат нь хувьцаа эзэмшигч талийгаачч Э.Боос хувьцааг надад шилжүүлэх гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, төлөөлөх итгэмжпэлийг авч байсан атлаа өнөөдрийг хүртэл сайн дураараа компанийн эрхийг надад шилжүүлэхгүй байгаа нь компанийн цаашдын үйл ажиллагааг доголдуулах, хувьцаа эзэмшигчгүй, эцсийн өмчлөгчгүй хуулийн этгээд бий болгож байгаа нь учир дутагдалтай байна. Миний хувьд тус компанийг анхнаас нь үүсгэн байгуулж, холбогдох зардал, хураамж зэргийг 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл төлж ирсэн, мөн талийгаач Э.Бтой компанийн хувьцаа болон хувьцааны эрхийг шилжүүлэн авах гэрээг байгуулж, тэрээр компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн эрхийг надад шилжүүлэх шийдвэрийг гаргасан байхад компанийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авч ажиллахгүй өдийг хүрч байгаа миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. 2018 оны 08-р сарын 29-ний өдрийн "Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ"-ний 2.6-д талууд гарын үсэг зурснаар энэ гэрээ хүчин төгөлдөр болохыг тодорхой заасан байдаг. Энэхүү гэрээнд зурсан гарын үсэг эрх шилжүүлэгч Э.Бын мөн биш гэдэг дээр талууд огт маргадаггүй. Тиймээс уг гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлж, улсын бүртгэлд "А " ХХК-ийг Ш.Б д шлижүүлэх нь зүй ёсны хэрэг учраас хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлэн байна. Т.Б гийн хувьд 2018 оны 08-р сарын 29-ний өдрийн "Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ", Хувьцаа шилжүүлэх гэрээ"-нүүдээр хувьцаа эзэмших эрх нь шилжигдсэн тус гэрээнд компанийн хувьцаа эзэмшигч байсан Э.Б нь гарын үсгээ зурчихсан байсан бөгөөд уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэж амжаагүй байхад түүнийг нас барсны дараа өв залгамжпагч гэж өөр дээрээ өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь хууль бус учраас мөн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2.Хариуцагч Т.Б нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 26 жил хамтран амьдарч гэр бүлээ албан ёсоор батлуулж, 2 хүүхдийн эцэг Э.Бын 100 хувийн өмчлөлтэй А ХХК өв залгамжлах хуулийн дагуу Т.Б болон түүний үр хүүхдүүдэд ирэх ёстой байхад хуурамч баримт бичиг бүрдүүлэн Ш.Б нар хууль бусаар шилжүүлэн авсан байдаг. Уг асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Д.Буянбат 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ.

 

3.Хариуцагч А ХХК нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А ХХК-аас юу шаардаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлагын хариуцагч этгээд биш гэжээ.

 

4.Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэгч Ш.Б д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2025 оны 03 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ийнхүү нэмэгдүүлэхдээ хариуцагчаар Т.Б намайг тодорхойлсон байна. Нэмэгдүүлсэн шаардлагаа 2018.08.29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр болохыг тогтоолгох гэж тодорхойлсон. Миний зүтээс энэхүү шаардлага, түүнд дурдсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний нөхөр болох Э.Бын хувьцаа эзэмших эрхтэй А ХХК-ийн 100 хувийн нэг бүрийн 100 төгрөгийн үнэтэй, дүрмийн сан нь 700,000 төгрөгийн хэмжээтэй компанийг Т.Б надад шилжүүлэхийг төрөөс эрх шилжүүлэн авсан хуульд заасан бүрэн эрхтэй нотариатын байгууллага нотолж, баталж, 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ" гарсан байдаг. Ш.Б гийн тухайд 2018,08.29-ний өдөр гэрээг байгуулж, хувьцааны эрхийг 2021 оны 08 сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохирсон гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ хугацаа өнгөрсний дараагаар талийгаачийг амьд сэрүүн үед шилжүүлж авах эрхээ яагаад хэрэгжүүлээгүй вэ гэдэг нь дээрх Ш.Б гийн буй агуулгаас зөрүүтэй байна. Анх Ш.Б нь 2000 онд манайд ирэхдээ би Ш.Сгийн дүү та байна та намайг авч ажиллуулж өгөөч гэж гуйж байсан. Тухайн үед Б гуйагаас Э.Б геологич, түүний аав Э геологич удам дамжсан хүмүүс, геологийн талаар гүнзгий мэдлэгтэй, Бумцайдам ХХК гээд нүүрсний ирээдүйтэй ордтой болохыг сонсоод мэдэж ирсэн байсан. А ХХК анх үүсгэн байгуулахдаа нэг хувьцаа эзэмшигчтэй, 100 хувь Э.Б үүсгэн байгуулж, үйл ажиллагааг явуулж, өнөөдрийг хүрсэн. Э.Б нь геологийн салбарт түүчээ болсон, Монгол Улсын ашигт малтмалын нөөц баялгын талаар судалдаг, мэргэжлээрээ насаараа ажилласан хүн юм. Ш.Б тай хамтарч ажиллаж байсныг үгүйсгэхгүй гэхдээ энэхүү хамтын ажиллагаа нь өөр бусад төслүүд дээр байсан. Тухайлбал Э.Б нь Төв аймгийн Баян суман дахь Цайдам нуурийн хөндийд байрлах Бөөрөлжүүлтийн талын хүрэн нүүрсний ордыг нээн илрүүлсэн, сулын хайгуулын ажлыг гардан зохион байгуулсан. Мөн Дорнод аймгийн Баяндун суманд байрлах Алтан дун нэртэй алтны ордын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл авах бүхий л үе шатанд ажилласан. Мөн үүнээс гадна хэд хэдэн төслүүд байдаг. Нийгэмд нилээн тархсан, алдартай, нөөц ихтэй төслүүд нь эдгээр байна. Тиймээс Э.Б өөрийн компанийг хэзээ ч бусдад үнэ төлбөргүй өгөх хүн биш бөгөөд энэ гэрээ бодит байдал дээр яг 2018 онд байгуулагдсан эсэх, мөн нотариатын тамга тэмдэг үнэн зөв дарагдсан эсэхийг шалгуулах шаардлагатай. Энэ их хэмжээний зэс молибдений нөөцтэй ордыг үнэ төлбөргүй өгнө гэж тэнэг хүн ч гэрээ хийхгүй. Энэ гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл гэжээ.

 

6.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 4/, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ /1хх-ийн 5,6/, хувьцаа шилжүүлэх гэрээ /1хх-ийн 7,8/, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 9/, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх-ийн 10/, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /1хх-ийн 31/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /1хх-ийн 32,33/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /1хх-ийн 34/, М ХХК-ийн дүрэм /1хх-ийн 49-53/, М ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн санал /1хх-ийн 54/, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах гэрээ /1хх-ийн 55/, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд /1хх-ийн 56/, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах гэрээ /1хх-ийн 57/, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн М ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Б танаа /1хх-ийн 58/, мөнгө хүлээн авсан тухай бичиг /1хх-ийн 59/, М ХХК-ийн дүрэм /1хх-ийн 60-62/, Ц ХХК-ийн дүрэм /1хх-ийн 66-69/, А ХХК-ийн эзэмшиж буй MV-20737 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн түүхчилсэн мэдээлэл /1хх-ийн 70/, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /1хх-ийн 71/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /1хх-ийн 72,73/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /1хх-ийн 74/, Ш.Б д Э.Б, Т.Б нараас өөрсдийн гараар бичсэн өргөдөл, хүсэлтийн товч агуулга, товьёог /1хх-ийн 75-77/, зээл хүсэх тухай бичиг /1хх-ийн 78-81/, Цэцэнс-Цайдам-Бум ХХК-ийн захирал Ш.Б д /1хх-ийн 82/, 2000 оноос 2003 оны 12 сар хүртэлх хугацаанд компанийн санхүүгээс авч зарцуулсан мөнгөний тооцоо /1хх-ийн 83,84/, Цэцэнс ХХК-д гаргасан бичиг /1хх-ийн 85,86/, ажилд эргэн орох өргөдөл /1хх-ийн 87-89/, Э.Бын хүсэлт /1хх-ийн 90-95/, мөнгө хүлээн авсан баримт /1хх-ийн 96,97/, Ш.Б д гаргасан хүсэлт /1хх-ийн 98-110/, Э.Бын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 111/, 2012 онд хийсэн хайгуулын ажлын зардлын мэдээлэл /1хх-ийн 112-114/, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт /1хх-ийн 115-117/, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ /1хх-ийн139,140/, хувьцаа шилжүүлэх гэрээ /1хх-ийн 142,143/, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх-ийн 145/, итгэмжлэл /1хх-ийн 146/, өвлөх эрхийн гэрчилгээ /1хх-ийн 208/, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт /1хх-ийн 209/, А ХХК-ийн хурлын шийдвэр /2хх-ийн 34/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/5510 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /2хх-ийн 48/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 85-87/, улсын байцаагчийн дүгнэлт /2хх-ийн 89-94/, хувьцаа шилжүүлэх гэрээ /3хх-ийн 92/, Ц и ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /3хх-ийн 94/, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай албан бичиг /3хх-ийн 95,96/, ашигт малтмалын хайгуулын лицензийн гэрчилгээ /3хх-ийн 100/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /3хх-ийн 101/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /3хх-ийн 102/, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл /3хх-ийн 103/, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ /3хх-ийн 104/, гаргасан зөвшөөрлийн нотолгоо /3хх-ийн 105/, хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл /3хх-ийн 106/, тусгай зөвшөөрлийг шилжүүлж буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт /3хх-ийн 107,108/, хүсэлтийн хариу /3хх-ийн 109/, шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /3хх-ийн 110/, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэр /3хх-ийн 111/, өргөдөл хүлээн авсан хуудас /3хх-ийн 112/, өргөдөл /3хх-ийн 113/, Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол /3хх-ийн 115/, К ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /3хх-ийн 116/, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /3хх-ийн 117/, К ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /3хх-ийн 118,119/, Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл /3хх-ийн 120/, хувьцааны эрх шилжүүлэх гэрээ /3хх-ийн 121-132/, тодорхойлолт /3хх-ийн 133/, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /3хх-ийн 134-196/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 14/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 175/, компанийн дүрэм /1хх-ийн 175,176/, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /2хх-ийн 97/, Геологийн баримтын төвийн архивд хадгалагдаж байгаа Э.Бын бүтээлийн жагсаалт /2хх-ийн 121/, А ХХК-ийн дүрэм /2хх-ийн 122,123/, улсын байцаагчийн дүгнэлт /2хх-ийн 124-126/, А ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай албан бичиг /2хх-ийн 127/, А ХХК-ийн дүрэм /2хх-ийн 128-131/, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /2хх-ийн 132/, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай албан бичиг /2хх-ийн 135/, мэдэгдэл /2хх-ийн 136-138/, Хэнтий аймгийн Г сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаартай албан бичиг /2хх-ийн 139/, Хэнтий аймгийн Г сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай албан бичиг /2хх-ийн 140/, Ашигт малтмалын газрын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156 тоот албан бичиг /2хх-ийн 141/, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /2хх-ийн 142-146/, Сүүл өндөр 1 ордын хүдрийн нөөцийн тооцооны нэгдсэн хүснэгт /2хх-ийн 147-149/, А ХХК-ийн тамга шинээр авах тухай албан бичиг /2хх-ийн 150/, хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт /2хх-ийн 151/, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /2хх-ийн 152/, өргөдөл хүлээн авсан хуудас /2хх-ийн 153/, хуулийн этгээдийн үүсгэх байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэл оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /2хх-ийн 154/, Ц и ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол /2хх-ийн 155,156/, Ц и ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл /2хх-ийн 157,158/, М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичиг /2хх-ийн 159/, Ц и ХХК-ийн дүрэм /2хх-ийн 160-166/, Ц и ХХК-ийн итгэмжлэл /2хх-ийн 167,168/, өргөдөл хүлээн авсан хуудас /2хх-ийн 170/, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /2хх-ийн 171/, А ХХК болон Ц ХХК нарын хооронд байгуулсан хувьцаа шилжүүлэх гэрээ /2хх-ийн 172-182/, К ХХК болон Ц ХХК нарын хооронд байгуулсан хувьцаа шилжүүлэх гэрээ /2хх-ийн 183-195/, Ц и ХХК-ийн дүрэм /2хх-ийн 195-200/, өргөдөл хүлээн авсан хуудас /2хх-ийн 201/, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /2хх-ийн 204/, хувьцаа шилжүүлэх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /2хх-ийн 207/, хувьцаа шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах тухай албан бичиг /2хх-ийн 208/, Ц и ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /2хх-ийн 209/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /2хх-ийн 211/, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /2хх-ийн 212/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /2хх-ийн 213/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /2хх-ийн 214/, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /2хх-ийн 215/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /2хх-ийн 216/, эрчим хүчний тусгай зөвшөөрөл /2хх-ийн 217/, тодорхойлолт /2хх-ийн 218/, итгэмжлэл олгох тухай албан бичиг /2хх-ийн 219/, Ц и ХХК-ийн дүрэм /2хх-ийн 220-233/, Ашигт малтмалын газрын шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 234/, итгэмжлэл /2хх-ийн 235/, тодорхойлолт /2хх-ийн 236/, Ашигт малтмалын газрын шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /2хх-ийн 237/, тусгай зөвшөөрөл /2хх-ийн 240/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /2хх-ийн 241/, ашигт малтмалын хайгуулын 7403х тоот лицензийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /2хх-ийн 242/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /2хх-ийн 243/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /2хх-ийн 244/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /2хх-ийн 245/, ашигт малтмалын хайгуулын 1514Х тоот тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралт /2хх-ийн 246/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /2хх-ийн 247/, ашигт малтмалын хайгуулын 1483Х тоот тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралт /2хх-ийн 248/, уул уурхайн кадастрын зураг /2хх-ийн 249/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /2хх-ийн 250/, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /3хх-ийн 1/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /3хх-ийн 2/, ашигт малтмалын хайгуулын 14835Х тоот тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралт /3хх-ийн 3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /3хх-ийн 4,5/, уул уурхайн кадастрын зураг /хх-ийн 6/, Ц и ХХК-ийн дүрэм /3хх-ийн 15-21/, Ц и ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр /3хх-ийн 22/, Ц и ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр /3хх-ийн 23/, баталгаа, зөвшөөрөл /3хх-ийн 24/, мэдэгдэл /3хх-ийн 25/, хувьцаа буцаан шаардах эрхийг баталгаажуулах гэрээ /хх-ийн 26-28/, хувьцаа болон түүнтэй холбоотой эрх шилжүүлэх гэрээ /3хх-ийн 29,30/, итгэмжлэл /3хх-ийн 31/, хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ /3хх-ийн 32,33/, Ц и ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 34/, хувьцаа бэлэглэх гэрээ /3хх-ийн 37,38/, Ц и ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 39/, Ц и ХХК-ийн дүрэм /3хх-ийн 42-49/, Ц и ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /3хх-ийн 50/, Ц и ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /3хх-ийн 52-54/, Ц и ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ /3хх-ийн 55-62/, Ц и ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл /3хх-ийн 63,64/, Ц и ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /3хх-ийн 65/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /1хх-ийн 169,170/, Хаан банк ХК-иас дансны хуулга /1хх-ийн 221-223/, Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй лавлагаа болон төлбөр төлсөн баримтууд /1хх-ийн 225-239/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас эрүүгийн ****** дугаартай хэргийн материал /2хх-ийн 2-22/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 808а дугаартай прокурорын тогтоол /2хх-ийн 41-43/, Хаан банк ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29/1478 дугаартай албан бичиг /2хх-ийн 62-68/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэлийн үндэслэлээ ... А ХХК-ийн өмчлөгч нь Ш.Б бөгөөд компанийн хувьцааг буцаан авах нөхцөлтэйгөөр Э.Бод эзэмшүүлсэн. Компанийн хувьцааг нэхэмжлэгч өөр дээрээ аваагүй шалтгаан нь Улсын Их хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбоотой юм. Улмаар компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан бөгөөд хувьцаа шилжүүлэх тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээний 30 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөхөд хүндрэлтэй байсан учир хувьцааг шилжүүлэхийг хойшлуулсаар ирсэн. Хуульд өөрчлөлт орж, татвар багассан учир шилжүүлэх боломжтой болсон. Компанийг үүсгэн байгуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрлийн татварыг жил бүр төлөх бүхий л зардлыг Ш.Б гаргаж байсан. Өвлөгч нь өв хүлээн авсан хэмжээгээр үүрэг хүлээж компанийн хувьцааг шилжүүлж өгөх үүрэгтэй. ...2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ нь хүчинтэй бөгөөд хариуцагч хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргасан учир хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. ...Өвлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө компанийн хувьцааны талаар маргаантай байхад нотариатч нотариатын үйлдэл хийх заавар журам зөрчиж өвчлөх эрхийн гэрчилгээ олгосон учир уг гэрчилгээ хүчингүй болгохоор шаардлага гаргасан гэж тодорхойлсон байна.

 

3.Хариуцагч Т.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... А ХХК-ийг миний нөхөр Э.Б өөрөө үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан явуулж, 100 хувь хувьцааг эзшиж байсан. ...2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ нь эргэлзээ бүхий хэлцэл байна. Хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн он сар нь зөрүүтэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх зохицуулалттай. Гэрээг хуульд заасан байдлаар бүртгүүлээгүй. Нотариатын үйлдэл хийх заавар журам зөрчсөн байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг тодорхойлсон. Хувьцаа эзэмшигчээр Э.Б бүртгэлтэй байсан бөгөөд Т.Б нь хувьцааг өв залгамжлалаар хүлээн авсан. Өвлөх эрхийн гэрчилгээ хуульд зааснаар олгосон. Нөгөө талаар худалдах, худалдан авах гэрээний нэг тал Э.Б нас барсан учир хариуцах этгээд нас барснаар үүрэг дуусгавар болсон. Мөн гэрээний дагуу 2018 оноос шаардах эртэй үүсэн байхад 2024 он хүртэл шаардлага гаргаж байгаагүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан байна.

 

4.Хариуцагч А ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...А ХХК-аас юу шаардаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлагын хариуцагч этгээд биш гэж тайлбарласан байна.

 

5.Хариуцагч Т.Б сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...А ХХК-ийг миний нөхөр Э.Б өөрөө үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан явуулж, 100 хувь хувьцааг эзшиж байсан. ...2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ нь эргэлзээ бүхий хэлцэл байна. Хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн он сар нь зөрүүтэй байна. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тайлбарласан.

 

6.Нэхэмжлэгч Ш.Б сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл гэж тайлбарласан байна.

 

7.Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч А ХХК, Т.Б нарт холбогдуулан 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан хэдий ч хэлцэл хүчин төгөлдөр эсэх нь нэхэмжлэлийн шаардлага бус шаардлагын үндэслэлд хамаарах юм.

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.М ХХК-ийн 2001.08.27-ны өдрийн дүрэм /1хх-ийн 49/, Э.Б 2011.01.05-ны өдөр М ХХК-ийн 5 хулийн хувьцааг Ш.Б д худалдах санал /1хх-ийн 54/, Хувьцаа худалдах гэрээ /1хх-ийн 55-58/, 2011.01.12-ны өдөр 5 хувийн хувьцаа худалдаж, мөнгө хүлээж авсан баримт /1хх-ийн 97/-аар Ш.Б нь М ХХК-ийн 95 хувь, Э.Б 5 хувийн хувьцааг эзэмшиж байсан байх бөгөөд Э.Б өөрийн 5 хувийн хувьцааг Ш.Б д тэргүүн ээлжид худалдах санал гаргаж, улмаар хувьцаагаа 176,270,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна.

 

8.2.Ц ХХК-ийн 2011.05.04-ны өдрийн дүрэм /1ХХ-ийн 66/-ээр Ц ХХК-ий 66 хувийн хувьцааг Ш.Б , 34 хувийг Бодь интернэшнл ХХК эзэмшиж, Бод интернешнл ХХК-ийн эрх үүргийг Эрчимт оргил гранд ХХК хэрэгжүүлэх тохиролцжээ. /2хх-ийн 24-25/

 

8.3.2011.12.23-ны өдрийн Ц ХХК-ийн 66 хувийн хувьцааг буцаан шаардах эрхийг баталгаажуулах гэрээ /2хх-ийн 26-27/, 2011.12.24-ны өдрийн Хувьцаа болон түүнтэй холбоотой эрх шилжүүлэх гэрээ, 2011.12.24-ний өдрийн итгэмжлэл, 2012.07.16-ны өдрийн хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ, 2012.07.16-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээгээр 2013.08.06-ны өдрийн Э.Бод Ц ХХК-ийн 66 хувийг шилжүүлж, А ХХК-ийг 2013 оны 06 сарын 21-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, А ХХК-ийг үүгсэн байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

8.4.Э.Б нь Ш.Б д 2019.03.18-ны өдөр гаргасан баталгаа гэх баримтад Э.Б миний бие тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 1-р сард өгсөн 40 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг авч өөртөө зарцуулсан. ...би өөрийн энэ байдлыг бүрэн ухамсарлаж дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ батлан тангараглаж байна. Намайг дахин ажилд авахыг чин сэтгэлээсээ хүсч байна. гэж, 2022.07.09-ний гаргасан өргөдөлд .Таны өгсөн үүргийн дагуу 2013 онд А компанийг байгуулсан. Энэ компанийн хувь, хувьцааны асуудал хөндөж ярихгүй гэдгээ танд удаа дараа илэрхийлсэн. Учир нь таны байгуулж өгсөн компанийг 2013 онд 100 хувь шилжүүлж өгөхөөр миний бие хүсэлт гаргаж гэрээ байгуулсан, 2018 оны гэрээ мөн үүнийг үргэлжлүүлэн баталгаажуулсан. ...бас гэр бүлдээ энэ тухай сайн хэлж ойлгуулна. А бол таны компани бөгөөд бүх хөрөнгө оруулалт, зардлыг 100 хувь хариуцан ажиллаж ирснийг би баталгаажуулж байна. гэжээ. /1хх-ийн 108, 179/

 

8.5.А ХХК-ийн 2018.11.17-ны өдрийн №0122 дугаар хурлын шийдвэрээр Ш.Б д А ХХК-ийн Хаан банкин дахь дансны гүйлгээ, орлого, зарлага, төлбөр тооцоо хийх захиран зарцуулах, гарын үсэг зурах олгож шийдвэрлэсэн байна. /2хх-ийн 34/

 

8.6.Э.Б нь Ш.Б тай 2013.11.14-ний өдөр Хувьцааны эрх шилжүүлэн өгөх гэрээ, Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулж, А ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл үйлдсэн байна. /1хх-ийн 139-147/

 

8.7.А ХХК-д МҮ-020737 дугаартай, Хэнтий аймаг Гал шар сумын Зүүн гол толгой-Эрдэнэт нэртэй газарт орших 2,914.52 гектар тайлбай бүхий ашигт малтмалыг ашиглах гэрчилгээг 2017.01.06-ны өдөр олгосон байна. /1хх-ийн 31/

 

8.8.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024.06.06-ны өдрийн №1753 дугаартай дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд ****** дугаартай хувийн хэрэгт хадгалагдаж байх 2018 оны 08 сарын 29-ний огноотой Хувьцаа шилжүүлэх гэрээ гэсэн баримтын баруун доод хэсэгт Э.Б гэсний дээр зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Э.Бын гэх гарын үсгийн чөлөөлт, харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байна гэж тогтоосон байна. Харин 2024.07.02-ны өдрийн №1826 дугаар дүгнэлтээр 1.-т ...шинжлэх баримт хэрэгт байхгүй, 2-т ...баримт олшруулах төхөөрөмжөөр хэвлэсэн шинж тэмдэг илэрч байгаа тул шинжилгээ хийх боломжгүй, 3-т ...харьцуулан шинжлэх боломжгүй, 4-т ...Э.Бын Ш.Б д бичиж өгсөн гэх гар бичвэр болон гарын үсгүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн байгааг тогтоосон байна. /2хх-ийн 4-13, 85-87/

 

9.Талууд А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Б улсын бүртгэлтэй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар маргаагүй.

 

10.Дээрх үйл баримтаас дүгнэвэл Э.Бод нь Ш.Б тай харилцан тохиролцсоны дагуу А ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн үйл ажиллагааг гүйцэтгэх захирлын хувьд удирдан явуулж, хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардсан үед компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

11.Талуудын хооронд А ХХК-ийг Э.Б нь Ш.Б гийн хөрөнгөөр түүний өгсөн үүргийн дагуу үүсгэн байгуулж, 2013, 2018 онд компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх үүргийг хэрэгжүүлэх хэлцэл хийсэн үйл баримт тогтоогдсон. Хүсэл зоригийн агуулгыг өөр этгээд тайлбарлах боломжгүй бөгөөд үүнээс дүгнэвэл Ш.Б , Э.Б нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

12.Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

13.Ш.Б , Э.Б нар 2018 оны 08 сарын 29-ний өдөр Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр Э.Б нь Ш.Б д А ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх хэлцэл хийсэн байна. Уг хэлцэлд Э.Б гарын үсэг зурж баталгаажуулсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн тул хэлцэл хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

14.2022 оны 11 сарын 13-ны өдөр Э.Б нас барж, түүний эхнэр Т.Б нь 2024 оны 03 сарын 13-ны өдөр А ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Нотариатчид гаргаж, Нийслэлийн тойргийн нотариатч Ч.Отгонбаяр 2024 оны 03 сарын 13-ны өдөр Бүртгэлийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. /1хх-ийн 208-209/

 

15.Т.Б 2024 оны 04 сарын 19-ний өдөр А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүргэгдсэн байна. Ийнхүү өвлөх эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй. /1хх-ийн 174/

 

16.Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-т Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

17.А ХХК-ийн хувьцааг Э.Б дангаар эзэмшиж байсан бөгөөд түүний өвлөгч нарын хооронд өвлөгдөх эд хөрөнгө болох компанийн хувьцааны эзэмшлийн талаар маргаан гарсан үйл баримт тогтоогдоогүй. Иймээс А ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй.

 

18.Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т зааснаар өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

 

19.Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана, 536.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Б нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу гомдлын шаардлага гаргах хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

 

20.Ш.Б болон Э.Б нарын хооронд А ХХК-ийг байгуулж, хувьцааг үнэ төлбөргүй буцаан шилжүүлэх хэлцэл хийгдэж, хэлцлийн дагуу хувьцааг шилжүүлэх үүрэг Э.Бод үүссэн. Энэ үүрэг өв залгамжлалаар Т.Б д шилжих тул өвлүүлэгчийн үүргийг өвлөгч буюу хариуцагч Т.Б хүлээж, А ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Ш.Б д шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ.

 

21.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а. дахь хэсэгт зааснаас үзвэл эцсийн өмчлөгч гэж Тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ. Иймээс Ш.Б г А ХХК-ийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.

 

22.Үүрэг нь хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр үүсдэг. Нэхэмжлэгч Ш.Б нь А ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан боловч А ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр үүрэг хүлээгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн нь тогтоогдохгүй байна.

 

23.Иймд нэхэмжлэгч Ш.Б нь А ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, А ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Ш.Б д шилжүүлэхийг хариуцагч Т.Б д даалгаж, нэхэмжлэлээс 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага, хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэл, нэхэмжлэгч Ш.Б д холбогдох 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Т.Б гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

24.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,600 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Б гаас 426,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.Б нь А ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, А ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Ш.Б д шилжүүлэхийг хариуцагч Т.Б д даалгаж, нэхэмжлэлээс 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага, хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ш.Б д холбогдох 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Т.Б гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,600 төгрөг, хариуцагч Т.Б гаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Б гаас 426,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР