2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/06682

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 18,209,621 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ***-ийн 18,209,621 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 сараас эхлээд 2026 оны 04 сар хүртэл 8 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 2,276,203 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,998 төгрөгөөс 124,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 124,499 төгрөгийг, хариуцагч ***с 124,499 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ