| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/07048/И |
| Дугаар | 192/ШШ2025/06683 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/06683
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох 20,837,818 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч***-ийн 20,837,818 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 1. 2025.09.20-ны өдөр 2,083,782 төгрөг 2. 2025.10.20-ны өдөр 2,083,782 төгрөг 3. 2025.11.20-ны өдөр 2,083,782 төгрөг 4. 2025.12.20-ны өдөр 2,083,782 төгрөг 5. 2026.01.20-ны өдөр 2,083,782 төгрөг 6. 2026.02.20-ны өдөр 2,083,782 төгрөг 7. 2026.03.20-ны өдөр 2,083,782 төгрөг 8. 2026.04.20-ны өдөр 2,083,782 төгрөг 9. 2026.05.20-ны өдөр 2,083,782 төгрөг 10. 2026.06.20-ны өдөр 2,083,782 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,139 төгрөгөөс 131,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 131,069 төгрөгийг, хариуцагч ***с 131,069 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ