Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0333/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024       07         24                                          2024/ШЦТ/336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,     

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Т холбогдох эрүүгийн 2425000000409 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Н.Т

Шүүгдэгч Н.Т нь;

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/175 дугаар тушаалаар тус ангийн инженерын салааны механик жолооч, дэд ахлагч цолтой томилогдон ажиллаж байх хугацаандаа 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн удаа дараа шалтгаангүй ажил тасалсан,

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус ангийн захирагчаар уламжлуулан Хуурай замын цэргийн командлагчид “ажлаас чөлөөлж өгнө үү” гэх өргөдөл гаргаад цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Н.Т дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...шалтгаангүй ажлаа таслаад цэргийн анги байрлалаа орхиж явсан нь үнэн.” гэх хавтаст хэргийн 43 дахь талд авагдсан мэдүүлгээс гадна,

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 197 дугаартай албан бичиг, цэргийн алба хаагчийн дэлгэрэнгүй судалгаа /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

гэрч Б.М-ын “...инженерийн салаанд ажилладаг Н.Т нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн албан ажлаа тасалсан, олон удаа ажлаа таслаад байсан учир албаны даргад нь мэдэгдэх хуудсыг нь өгсөн, Н.Т руу утсаар залгасан боловч “Говь-Алтай аймагт гэртээ ээжийгээ сахиж байна, би ажилдаа очихгүй” гэж хэлээд утсаа салгаад алга болсон. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр түүн рүү утсаар залгаж хууль эрх зүйн зөвлөгөө өгч, сонсох ажиллагаа явуулсан. 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа ирээгүй, анги байрлалаа орхиж явсан учир Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.” гэх /хавтаст хэргийн 10 дахь тал/,

гэрч Г.Б “...Н.Т нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн анги байрлалдаа ирээгүй, алга болсон. ...надад 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөдлөө өгсөн, тухайн өдрөө би ангийн захирагчид танилцуулаад нууцын ажилтандаа өгч цаашаа холбогдох дээд байгууллага руу шилжүүлсэн бөгөөд манай анги өргөдөл, гомдол хүлээж авснаас хойш нэг сарын хугацаанд шийдвэрлэдэг. ... Н.Т ямар нэгэн шалтгаан хэлж чөлөө зөвшөөрөл хүсэж байгаагүй.” гэх /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Б.Б-н “...Н.Т манай салаанд томилогдож ажилласнаас хойш ажлаа тасалж үзээгүй, ажилдаа нягт нямбай, үүрэг даалгавар сайн биелүүлдэг дэд ахлагч байсан. ...намайг сургалтад явсан хойгуур ажлаад таслаад, өргөдлөө өгөөд ажлаа хаяад явчихсан байсан.” гэх /хавтаст хэргийн 14 дэх тал/ мэдүүлгүүд,

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Захирагчийн 2023 оны Б/175 дугаартай, “Дэд ахлагч Н.Т-ыг нөхөн хангалтад авч, цалинжуулах тухай” тушаал /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын “...Инженерийн дугуйт машины механик жолооч мэргэжлээр төгссөн, …Н.Т-ыг ахлагчийн албанд авч, дэд ахлагч цол олгосугай.” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/1358 дугаартай тушаал /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

Н.Т-ын өргөдлийн хуулбар, мэдэгдэх хуудас, ажил үүргийн хуваарь, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 2024 оны 5, 6 дугаар сарын офицер, ахлагч нарын ирцийн бүртгэл, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/430 дугаартай тушаал /хавтаст хэргийн 20, 29-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн алба хаагч  цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах гэмт хэргийг ахлагч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Н.Т  ухамсарлан ойлгосон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, уг саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч У овогт Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах гэмт хэргийг ахлагч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э