2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05847

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь

1. Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ****нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан ****нарыг эх ***н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийг асрах, тэжээн тэтгэх асуудлаар ****нарын амьдрах, эрүүл энх, эсэн мэнд, зөв боловсон өсөн бойжиж, хөгжих, сурч боловсроход нь *** анхаарал тавьж, энэ асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. ****нар өөрийн эцэг ***эй байнгын харилцаатай байх эрхтэй ба тэд хүссэн үедээ ***тэй талтай уулзах, долоо хоног бүрийн нийтээр амардаг Бямба гаригт түүний асрамжид байж, уулзах, өсгөж, хүмүүжүүлэхэд оролцохыг *** тал хүлээн зөвшөөрч, энэ тохиолдолд зөвхөн хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хүүхдүүдийн хүсэл зоригийг харгалзаж байхаар тохиролцов. ***нарын суралцаж байгаа сургуулийн эцэг, эхийн хуралд суух, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлага бий болсон болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хүүхдүүдийг хамруулах, эмнэлэгт үзүүлэх зэрэг зайлшгүй тусламж шаардлага бий болсон тохиолдолд ***д мэдэгдэж, түүний саналаар асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэхээр талууд тохиролцов. Талууд хүүхдүүдийн эрүүл мэнд, төлөвшил хүмүүжил, зан байдал, сурлагын талаарх мэдээллийг бие биедээ үнэн зөв өгөх үүрэгтэй бөгөөд хүүхдүүдэд тулгарч болзошгүй үзэл бодлын зөрүү гэх мэт асуудлуудыг аль болох ярилцаж шийдвэрлэнэ. Талууд гагцхүү *** нарын төлөө хүүхдүүдийн асрамжийг тохиролцож байгаа гэдгээ ухамсарлаж, бие биедээ хүндэтгэлтэй хандан, аливаа нэг шахалтгүй, хүндрэл учруулахгүйгээр хүүхдүүдийн өмнө хүлээх эрх, үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгээ бүрэн харилцан хүлээн зөвшөөрсөн болно. Талууд хүүхдүүдтэй хамт байх үедээ хүүхдүүдтэйгээ эелдэг зөөлөн харилцаж, элдэв үг хэлээр загнаж зандрахгүй, биед нь гар хүрэхийг хатуу хориглоно. Мөн түүнчлэн хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон тоглоом, ном, хоол хүнс, үзвэр үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийг бүрэн хариуцна. *** хүүхдүүдтэйгээ хамт байх хугацаандаа тэдний дэргэд бие биенээ болон ойр дотны хүмүүсийг элдвээр муулж, зүй бус, зохисгүй үг хэрэглэхгүй байх, бөгөөд талууд хүүхдүүдийн дэргэд хоорондоо зөв боловсон, хүндэтгэлтэй харилцах үүрэгтэй. Талууд хүүхдүүдтэйгээ байх үед бусадтай муудалцаж, бүдүүлэг үг хэллэг (хараал) хэрэглэхгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, тамхи татахгүй, буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байх үүрэгтэй болохыг харилцан тохиролцов. Хэрэв энэ заалтыг*** зөрчсөн тохиолдолд бие биедээ хүүхдүүдийн зөв боловсон хүмүүжих байдлыг хангах үүднээс анхааруулга, сануулга өгөх эрхтэй. Хүүхдүүдийн сургуулийн орчинг солих, өөрчлөх, шинээр сургууль сонгох /төлбөртэй эсхүл төлбөргүй/ тохиолдолд хүүхдүүдийн саналыг харгалзан талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэж байхаар тохиролцов. Талууд хүүхдүүдийн төрсөн өдрийн баяр, хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдөр болон бүх нийтийн амардаг шинэ жилийн баярыг аль болох хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг хүлээн зөвшөөрөв. 2.13. ***нь *** нарыг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөхийг ***Хүлээн зөвшөөрч, цаашид энэ талаар шаардах эрхгүй болохыг харилцан тохиролцов. Энэ гэрээний 2.13-т тохиролцсон ***н хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдсөн нөхцөл нь *** Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр *** нартай холбогдсон нэмэлт зардлыг ***с гаргуулахад үл хамаарна гэх нөхцөлөөр зохигч эвлэрснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нь***д улсаас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн **банкны ***дугаартай данс, тус дансанд хуримтлагдсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эх ***н нэр дээр шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, Ү-***эрхийн улсын бүртгэлийн дугаартай ***өрөө орон сууцны өмчлөх эрхээс хариуцагч ***татгалзаж, нэрээ хасуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авахыг, түүнчлэн орон сууцны өмчлөгч нь *** болон ***нар болохыг харилцан зөвшөөрч, тус орон сууцны өмчлөгчөөр *** нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авахыг *** хүлээн зөвшөөрч, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдсэн, ***тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг 2024 оны 08 сарын 02-ны өдөр ***н өмчлөлөөс бусдын өмчлөлд шилжүүлсэн талаар маргахгүй. Энэхүү орон сууцыг шүүхийн шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногт *** болон *** нар өөрийн өмчлөлд шилжүүлж авахыг *** хүлээн зөвшөөрч, *** өрөө орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 95,540,934.16 /энэ гэрээ байгуулах өдрийн байдлаар/ төгрөгийг *** хариуцан төлөх, "***улсын дугаартай автомашиныг ***н өмчлөлд үлдээх, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдсэн, *** м.кв талбайтай авто зогсоолыг ***н өмчлөлөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бусдын өмчлөлд шилжүүлсэн талаар талууд цаашид маргахгүй,*** улсын дугаартай автомашиныг 2024 оны 08 сарын 14-ны өдөр ***н өмчлөлөөс бусдын өмчлөлд шилжүүлсэн талаар талууд цаашид маргахгүй, гэр бүлийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн талаар цаашид хэзээ ч, хэдийд ч, ямар ч шалтгаанаар дахин маргахгүй талаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ