| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/04180/И |
| Дугаар | 192/ШШ2025/06507 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/06507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Эдаргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Л Э/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, өөрийн байранд байрлах “Н ө” ХК /РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух Ө овогт Б Б/РД: /-д холбогдох,
Орон сууц, автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ц.У, хариуцагч “Н ө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
(Хариуцагч Б.Бын гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Л.Энь хариуцагч “Н ө” ХК, Б.Бнарт холбогдуулан орон сууц, автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Л Энь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Н ө” ХК-тай захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 ширхэг автозогсоолын хамт захиалсан бөгөөд орон сууц болон автозогсоолын төлбөрийг өөрийн нөхөр Д.Оын “Н ө” ХК-тай 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Бараа солилцох гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 2 ширхэг цамхагт кранаар тооцож дуусгавар болгосон байдаг. Ингээд тус барилга ашиглалтад орж, иргэдийг байранд нь оруулж эхлэх үед орон сууц болон автозогсоолуудыг хүлээн авснаар өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. “Н ө” ХК нь барилгын төслөө иргэн Б.Бад шилжүүлснээр Б.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, *ы Б блок буюу *дүгээр байрыг улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад албан ёсоор оруулсан боловч өнөөдрийг хүртэл иргэн Л.Эд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа юм. Иргэн Л.Энь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн худалдан авсан орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулахаар эрх бүхий байгууллагад хандсан боловч Б.Бын нэр дээр *дүгээр байрны 20 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрх бүртгэлтэй байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй гэх хариуг өгсөн байдаг. Харин “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №279 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, , *ы *дүгээр байр нь банкны зээлийн барьцаанд бүртгэлгүй тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн байдаг болно. Гэтэл Б.Бнь *дүгээр байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг орон сууц, автозогсоолууд тус бүр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандаад байгаа бөгөөд үүнд иргэн Л.Эын эзэмшлийн орон сууц байгаа нь түүний хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх үр дагаврыг үүсгээд байна. Ийнхүү Б.Бнь “Н ө” ХК-иас тус барилгыг шилжүүлэн авахдаа төлбөр тооцоо бүрэн дууссан захиалагч, худалдан авагч нарын материалуудыг хүлээн авсан, улмаар тухайн айлуудад түлхүүрийг нь хүлээлгэн өгч, орон сууцанд нь оруулсан атлаа иргэдийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарлаж, чирэгдэл учруулсаар өдийг хүрлээ. Иргэдийн зүгээс өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Б.Баас шаардахад тэрээр “би та нартай гэрээ байгуулаагүй, гэрээ хийсэн “Н ө” ХК-иас гаргуулж аваарай”гэх хариуг өгч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүргээ биелүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “Н ө” ХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Н ө” ХК-тай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийг “Н ө” ХК-иас шаардахаар тус компани тус гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Б.Бад шилжүүлэн өгсөн гэдэг бол Б.Бнь иргэдтэй гэрээ хэлцэл байгуулаагүй тул “Н ө” ХК-тай учраа ол гэж марган, иргэдийг хохироосоор ирлээ. Эцэст нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин суугаа/ газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хариуцагч “Н ө” ХК-ийн оршин байгаа газрын шүүхэд хандаж байгаа болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, *ы Б блок буюу дүгээр байрны * тоот орон сууц болон №35 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгч нь Л.Э болохыг тогтоолгох, тус хаягт байршилтай 35 тоот байсныг шинэчлэн 20 гэж өөрчлөн дугаарласан тул 20 тоот автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтуудыг иргэн Л.Эд хүлээлгэн өгөхийг “Н ө” ХК болон иргэн Б.Бад даалгах тухай” гэжээ.
2. Хариуцагч “Н ө” ХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ө” ХК нь * барилгыг 2007 оноос барьж эхэлсэн. 2009 онд А блокийг барьж дуусаад, Б блок нь 20 хувьтай, С блок нь 30 хувьтай байсан. 2014 он гэхэд одоо маргааж байгаа барилгыг бүхэлд нь барьж дуусгасан. Гадна фасад, шил цонхыг бүхэлд нь хийсэн. Зөвхөн заслын ажил болон тодорхой хэмжээний нэмэлт материалын ажил үлдсэн байсан. Тухайн үед манай компани банкны зээлтэй байсан учраас надтай гэрээ хийсэн оршин суугч болон урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийн гэрээг К банд хүлээлгэж өгсөн. К бны заасны дагуу Б.Бгэдэг хүнд шилжүүлж өгсөн. Миний хувьд тухайн өдрөөс хойш Н ө ХХК-ийг захиран зарцуулах эрх дуусгавар болсон. Харин иргэн Л.Эын хувьд анх маргаан бүхий барилгыг барихад 2 ширхэг цамхагт кран нийлүүлээд, түүний оронд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, 62.27 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, 1 ширхэг авто зогсоолыг авахаар харилцсан тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд төлбөрөө бүрэн төлсөн гэдгийг манай компани зүгээс зөвшөөрч байна. Одоо байрандаа орсон. Байрандаа ороод 10-аад гаруй жил амьдарч байгаа. Байрны гэрчилгээний хувьд “Н ө” ХК-ийн эрхийг шилжүүлж авсан Б.Б захирал улсын комисст хүлээлгэж өгөөд, гэрээ байгуулсан хүмүүст байрны гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Миний хувьд барилгыг хүлээлгэж өгөх үед барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байсан. Улсын комисст хүлээлгэж өгөх үед бид үлдэгдэл ажлыг хамтран дуусгаад улсын комисст хүлээлгэж өгсөн. Улсын комисст хүлээлгэж өгөх үед гэрчилгээг иргэдийн нэр дээр гаргаж өгөх ёстой байхад Б.Б зөвхөн өөрийнхөө нэр дээр бүх гэрчилгээг гаргаж аваад өмнөх хийсэн гэрээ наадтай хамаагүй гэдэг байдлаар хариу өгсөн. Миний хувьд Б.Б гэдэг хүнийг огт танихгүй, ямар нэгэн хамааралгүй, зөвхөн банкны нэр заасан хүн учраас шилжүүлж өгсөн. Б.Б-д шилжүүлж өгөхөд гэрээ байгуулсан бүх хүмүүсийн гэрээг хамт хүлээлгэж өгсөн. Байрны гэрчилгээ гарсан үед тухайн гэрээний дагуу иргэдэд гэрчилгээг гаргаж өгөх ёстой байхад яагаад бүх гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргаж аваад надад хамаагүй гэсэн байдлаар хандаж байгааг би бас ойлгохгүй байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Бид нарын хувьд хийх ёстой ажлаа хийсэн. Б.Бад өргүй, иргэдийн хийсэн гэрээг хүлээлгэж өгсөн, ямар нэгэн өр төлбөр байхгүй. Харин одоо тухайн байранд амьдарч байгаа хүмүүс байрны гэрчилгээг гаргуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: “Н ө” ХК нь маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Бэлэглэлийн гэрээний дагуу Б.Бад шилжүүлсэн бөгөөд Б.Бнь дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг К бнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан, ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах үед Б.Бын зүгээс ямар ч орон сууцыг бусдад худалдан борлуулаагүй, бусадтай орон сууц худалдах-худалдан авах эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар миний өмчлөлд хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа болно. Маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг “Н ө” ХК-иас хүлээлгэн өгөхдөө орон сууц захиалгын болон орон сууи худалдах-худалдан авахтай холбоотой ямар нэгэн гэрээ, эрх зүйн баримт бичгийг надад хүлээлгэн өгөөгүй, миний зүгээс ийм төрлийн баримт бичгийг хүлээн аваагүй, ашиглалтад оруулсны дараа ямар орон сууцыг хүлээлгэн өгөх талаарх баримт, мэдээлэл огт байхгүй байсан ба уг дуусаагүй барилгыг анх хүлээн авахад барилгын суурь, өрлөгийн ажил л эхэлсэн байдалтай байсан ба уг дуусаагүй барилгыг К бнаас зээл авч, барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн.
К б дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.Бад холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь уг иргэний хэргийн маргаанд гуравдагч этгээдээр оролцож байна.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралтайгаар өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа нөхцөл байдал болон “Н ө” ХК нь уг дуусаагүй барилгыг шилжүүлснээр “К б”-наас авсан зээлийг хаалгасан талаарх үйл баримтыг тодруулах, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.
Нэхэмжлэгч Л.Энь “Н ө” ХК-ийн захирал Б.Гийн оршин суугаа хаягийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шүүхийн онцгой харьяаллыг зөрчсөн төдийгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхийн нутаг дэвсгэрийн ерөнхий харьяаллыг баримтлах бөгөөд хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөх шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхтэй холбогдсон шүүхийн онцгой харьяаллын маргаанд хамаарах тул тус хэрэг нь шүүхийн ерөнхий харьяаллаар бус шүүхийн онцгой харьяаллаар шийдвэрлэгдэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т “энэ хуулийн 14,15,16,19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үу.
3.1 Хариуцагч Б.Бшүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа “...Б.Бын зүгээс "Н ө” ХХК-иас тухайн үед Баянзүрх дүүргийн 6 хороо * хороолол, *тоот 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг шилжүүлж, хүлээж авахад “Н ө" ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлж аваагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т гэж заасны дагуу байхгүй, үйлдэгдээгүй баримтыг хариуцагчаас гаргах боломжгүй байгааг шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсэж байна. “Н ө” ХК нь “К б” ХХК-ийн өр төлбөртөө тухайн дуусаагүй барилгыг өгсөн талаарх үйл баримтууд байдаг бөгөөд энэ талаараа ч хариуцагч Б.Бад шүүх бичгээр гаргасан хариу тайлбартаа дурдсан.
“Н ө” ХК тухайн дуусаагүй барилгаа К бны 2 тэрбум төгрөгийн өрөнд тооцож шилжүүлж өгөөд миний хувьд К бнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч уг дуусаагүй барилгыг барьж дуусган банктай гэрээний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх шатанд байгаа төдийгүй “Н ө” ХК, К бнаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүрэг аливаа байдлаар надад шилжиж ирээгүй,
“Н ө” ХК тухайн дуусаагүй барилгыг банкны өрөнд тооцож бүхлээр нь шилжүүлж өгсний дараа би банкнаас зээлээр авч хөрөнгө оруулан барьж ашиглалтад оруулсан учир шударга өмчлөгч мөн бөгөөд “Н ө” ХК гэрээгээр, банкны өрөнд өгөх зэргээр нэг хөрөнгийг 2 удаа зарж борлуулж буй үйлдлүүд байх тул нэхэмжлэгч хохирлоо “Н ө” ХК-аас нэхэмжлэх нь зүйд нийцэх ба 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ү-* дугаар улсын бүртгэлд 2926 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 100 хувийн өмчлөгчөөр Б.Быг бүртгэсэн бүртгэл хэвээр байхад Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасныг зөрчиж маргаан бүхий 650.5 м.кв талбай бүхий барилгыг хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон үйл байдлыг авч үзэлгүйгээр иргэний өмчлөх эрхэд халдах шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу гэрээний харилцаа үүсээгүй, үүрэг үүсээгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Б.Бнь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдаагүй, орон сууцны төлбөр нэрээр бусдаас мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй төдийгүй бусдын өмчлөх эрхэд халдах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг Б.Бын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хуульд заасны дагуу хариуцагч талыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Бараа солилцох гэрээ, Хавсралт, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, “Н ө” ХК-ийн Тодорхойлолт, К б ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Хариу хүргүүлэх тухай, Тохилог өргөө СӨХ-ны Тодорхойлолт, “Н ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Тогтоолын хавсралт 1,2, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.19-ний өдрийн 25286 дугаар шүүгчийн захирамж, Автозогсоолын фото зураг, Тохилог өргөө СӨХ-ны Тодорхойлолт зэрэг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч “Н ө” ХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт Сансарын зураг, “Н ө” ХК-ийн “*”-ын Б Блок Орон сууцны барилгын Далд ажлын акт, “*”-ын Б Блок Орон сууцны барилгын Техникийн баримт бичиг, “*”-ын Б Блокийн Фото зургууд, 2022.02.15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, 2014.7 сарын Сансарын зураг, Ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын инженер, архитектурын сургууль-Реконстракшн төвийн Төмөр бетон бүтээцийн бетоны бат бэхийг шалгасан тухай, “Н ө” ХК-аас Б ХХК-д Шаардлага хүргүүлэх тухай, 2014.11.18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, “Н ө” ХК-ийн Бишрэлттрейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.М, “К” ХХК нарт Гэрээний тусгай нөхцөл, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б.Баас Хариу тайлбар, Нэмэлт тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай, “Н ө” ХК-ийн Тодорхойлолт, Гэрч асуусан тэмдэглэл, Б.Баас К бид гаргасан Хүсэлт, Б.Б, Н.Б нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Л.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Н ө” ХК-тай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, орон сууц болон автозогсоолын төлбөрийг миний нөхөр Д.Оын “Н ө” ХК-тай “Бараа солилцох гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 2 ширхэг цамхагт кранаар тооцож дуусгавар болгосон. “Н ө” ХК нь барилгын төслөө иргэн Б.Бад шилжүүлснээр Б.Бнь *дүгээр байрыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан боловч өнөөдрийг хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй. Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, *ы Б блок буюу *дүгээр байрны 08 тоот 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон тус хаягт байршилтай 20 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч “Н ө” ХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан. Үүнд: “...*ы барилгыг 2007 оноос барьж эхэлсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2007-2014 оны сансраас авсан фото зургийг гаргаж өгсөн. “Б” блок буюу *дүгээр байрыг Б.Бгэдэг хүнд гэрээгээр шилжүүлж өгсөн. Б.Бад шилжүүлж өгөхөд гэрээ байгуулсан бүх хүмүүсийн гэрээг хамт хүлээлгэж өгсөн. Б.Б гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлж, байрандаа ороод 10 гаруй жил амьдарч байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
4. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу гэрээний харилцаа үүсээгүй, үүрэг үүсээгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Б.Бнь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдаагүй, орон сууцны төлбөр нэрээр бусдаас мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй төдийгүй бусдын өмчлөх эрхэд халдах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй..” гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Н ө” ХК, иргэн Л.Энарын хооронд “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” бичгээр байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 6 хорооны нутаг дэвсгэр, “*” орон сууцны хорооллын Б блокийн 2 давхарт 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,300,000 төгрөг, нийт 143,221,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 1 ширхэг автозогсоолыг 28,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авахаар, “Н ө” ХК орон сууцыг 2015 оны эхний улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохирчээ. /хх-7/
5.2 Дээрх гэрээний үнийг төлөхөөр 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Н ө” ХК болон Д.О нар “Бараа солилцох гэрээ”-г бичгээр байгуулж, уг гэрээгээр Д.Оын өмчлөлийн иж бүрэн 2 ширхэг Цамхагт краныг “Н ө” ХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Н ө” ХК гэрээний хавсралтад заасан Баянзүрх дүүрэг, 6 хороо, “*”-ны Б блокийн 2 давхрын 62.27 м.кв талбай бүхий 8 тоотын 2 өрөө орон сууц, гражийн хамт А тал буюу Д.От шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд Д.О болон нэхэмжлэгч Л.Э нар гэр бүл болох нь тэдгээрийн Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх11-13/
5.3 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Л.Э төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, 2015 оноос гэрээний зүйл болох орон сууц, автозогсоолыг эзэмшилдээ хүлээн авч эзэмшиж, ашиглаж байгаа болох нь 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Бараа солилцох гэрээ”, “Тохилог өргөө” СӨХ-ны тодорхойлолт, “Н ө” ХК-ийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, *дүгээр байранд Орон сууцны гэрээ байгуулж орон сууцны 100 хувь төлбөр төлсөн тооцоо дуусгасан 19 иргэдийн жагсаалт мэдээлэл, *дүгээр байрны Автозогсоолын 100 хувь төлбөр тооцоо дуусгасан нийт 17 иргэдийн жагсаалт мэдээлэл, “Н ө” ХК-ийн 2018.12.17-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-14, 35-38, 171, 175, /
6. “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
7. Зохигчид маргаан бүхий орон сууц болон автозогсоолыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагч нараас орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй эсэх, хариуцагч Б.Б нэхэмжлэгчид орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй эсэх талаар маргасан.
8. Баянзүрх дүүрэг, * хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 650.5 м.кв талбай бүхий 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “Н ө” ХК-ийг 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-232/
9. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр хариуцагч “Н ө” ХК нь 2,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий хөрөнгийг хариуцагч Б.Бад хариу төлбөргүй шилжүүлж бэлэглэсэн, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өмчлөх эрх Б.Бад шилжин бүртгэгдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болж нэмэлт өөрчлөлт орсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна. /хх-230, 232, 119/
Мөн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/15558 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан Баянзүрх дүүрэг, 6 хорооны нутаг дэвсгэр, “*” орон сууцны хорооллын Б блокийн 2 давхарт 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны албан ёсны хаягийг Баянзүрх дүүрэг, *хаягт байршилтай орон сууц болохыг тодорхойлжээ. /хх-119/
10. Хариуцагч “Н ө” ХК болон хариуцагч Б.Бнарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр “Н ө” ХК-аас Баянзүрх дүүрэг, *тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч “Н ө” ХК-ийн төлөөлөгчийн “...К бны заасны дагуу Б.Бгэдэг хүнд шилжүүлж өгсөн. Байрны гэрчилгээний хувьд “Н ө” ХК-ийн эрхийг шилжүүлж авсан Б.Б захирал улсын комисст хүлээлгэж өгөөд, гэрээ байгуулсан хүмүүст байрны гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн.” гэх тайлбар, “Н ө” ХК-аас 2018.11.05-ны өдөр К бинд хүргүүлсэн Тодорхойлолт, 2022.01.05-ны өдөр “Бишрэлт пропертиз” ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг,
гэрч Н.Б шүүхэд “...*дүгээр байрны борлуулалтыг хариуцан ажиллаж байсан. 10 орчим жил өнгөрсөн байна. Тухайн үед айлуудын төлбөр тооцоог шалгаад оруулсан. Тусдаа автозогсоолын жагсаалт гэж байгаагүй. Шалгах явцад гэрээнүүдэд автозогсоол гэж гарч ирж байсан. Надад жагсаалтууд ирж, үйл ажиллагааг зохион байгуулсан. Төлбөр тооцоог нь шалгаад айлуудыг л оруулсан үйл баримт болсон. Таныг хараад таньж байна. Багцалж хэлэхэд маргааны хүмүүс бүгдээрээ тухайн үед асуудалгүйгээр байранд орсон. ...Төлбөрийг нь шалгаад оруулсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Б шүүхэд “...Б.Б манай хүргэн. Банк бол хариуцлагатай байгууллага, зүгээр хувь хүн эсхүл өөр байгууллага байсан бол чадахгүй байх байсан. Б.Быг дуудаад хийлгүүлсэн. Болзол нөхцлийг нь хүндэтгэж, хэн хэддүгээр тоотыг авсныг жагсаалтаар бидэнд өгсөн. Барилгыг барьж дуусмагц улсын комисст өгөөд гэрчилгээг нь олгоно гэх саналтай байсан. Гэтэл банк дампуураад, дампуурахаас гадна өөр удирдлагууд гарч ирсэн...” гэх мэдүүлгийг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай. /хх-14 ар тал, 229, 230, 237-242/
Түүнчлэн, “Н ө” ХК-ийн 2014.11.18-ны өдрийн “Б т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б...нарт “Гэрээний тусгай нөхцөл” албан бичгийн 3-т “Ү-*дугаарт бүртгэлтэй, 12 давхар орон сууцны дусаагүй барилгыг автозогсоолын хамт “Н ө” ХК нь гүйцэтгэгчээр БНБД-ийн дагуу чанартай сайн гүйцэтгэх” гээд “Н ө” ХК-ийн гүйцэтгэх захирал болон иргэн Б.Бнар гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх-231/
11. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж заасны дагуу “Н ө” ХК нь гэрээний зүйл буюу *дүгээр барилгыг бүхэлд нь Б.Бад шилжүүлснээр гэрээний шаардах эрх, үүрэг шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.
Үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны барилгын өмчлөгч бүхэлдээ өөрчлөгдсөн бөгөөд “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүрэг хариуцагч Б.Бад шилжсэн байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч Б.Баас шаардах эрхтэй байна.
12. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, *дүгээр байрны 08 тоот 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон тус хаягт байршилтай 20 тоот автозогсоолыг 2016 оноос хойш эзэмшилдээ авч, өнөөдрийг хүртэл амьдарч, ашиглалтын зардлыг төлдөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
13. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,084,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, “Н ө” ХК нараас 1,084,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, * тоот хаягт байршилтай, 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон тус хаягт байршилтай 20 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.Эыг тогтоож, тухайн орон сууц болон автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Л.Эын өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Б.Б, “Н ө” ХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,084,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, “Н ө” ХК нараас 1,084,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ