2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04788

 

2025 06 04   192/ШШ2025/04788

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, Е гудамж, Х төв байранд байрлах Х ХК /РД:2******7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, сансар ** гудамж, ** тоотод оршин суух Д-ийн Б /РД:ДЕ********3/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, рашаан, ** гудамж, **а тоотод оршин суух Ө-ын Б /РД:ДС******11/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,940,340.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д-ийн Б, Ө-ын Б нар нь Х-тай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10-9 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг байгуулан 26,300,000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 8,766,666.60 төгрөг, зээлийн хүүнд 4,370,745.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,947.68 төгрөгийг төлсөн. ХБанкны зүгээс зээлдэгч нарыг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг харилцагчийн утсаар мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 08 дугаар сарыг 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд эхэлсэн бөгөөд 2025 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд: 1. Хугацаа хэтэрсэн хоног: 235, 2. Зээлийн үлдэгдэл: 17,533,333.40 төгрөг, 3. Хүү: 2,315,513.75 төгрөг, 4. Нэмэгдүүлсэн хүү: 91,493.03 төгрөг, 5. Төлбөрийн нийт үлдэгдэл: 19,940,340.18 төгрөг, Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 19,940,340.18 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч тал ХБанк ХК-аас хариуцагч Д.Б, Ө.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,940,340.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХБанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А хариуцагч Д.Б нар харилцан тохиролцож доорх нөхцлийн дагуу эвлэрэлийн гэрээ байгуулав. 1. Хариуцагч Ө.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардалагаас татгалзаж байна. 2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгнөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардалагыг 18,440,340.18 төгрөг болгон бууруулж байна. 3. Нэхэмжлэлийн үнийн дүн 18,440,340.18 төгрөгийг доорх хуваарийн дагуу хариуцагч тал төлнө. Үүнд: 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,940,340.18 төгрөгийг төлнө. 1. Хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч талд төлнө. 2. Хариуцагч дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны хамтаар гаргуулан, шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлнэ. 3. Уг эвлэрэлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулна. 4. Эвлэрэлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Д.Б, Ө.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,940,340.18 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х банк ХК-иас нэхэмжлэлийн шаардлага болох 19,940,340.18 төгрөгний 1,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 18,440,340.18 төгрөгийг хариуцагч Д.Б төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,940,340.18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч Ө.Б-аас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК-иас нэхэмжлэлийн шаардлага болох 19,940,340.18 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 18,440,340.18 төгрөгийг хариуцагч Д.Б төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,940,340.18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөгийн 148,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 109,375 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 109,375 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ