| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/03908/И |
| Дугаар | 192/ШШ2025/05600 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/05600
2025 07 01 192/ШШ2025/05600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Нэхэмжлэлийн шаардлага: Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний төлбөрт 868,350,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 305,172,438 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хариуцагчийн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч *** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь ***-д холбогдуулан төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний төлбөрт 868,350,000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний төлбөрт 578,900,000.00 /таван зуун далан найман сая есөн зуун мянга/ төгрөг, алданги 289,450,000 /хоёр зуун наян есөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг нийт 868,350,000 /найман зуун жаран найман сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг ***иас гаргуулах тухай ***-тай 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн*** дугаар "Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ"-г байгуулсан байна. Тээврийн гэрээний 9.3-т тээвэрлүүлэгч нь тээврийн хөлсийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алдангийг тээвэрлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон.***-ийн зүгээс тээврийн гэрээ байгуулж, ***ийн эзэмшлийн 50 ширхэг "ачааны хагас вагон"-ыг гэрээний 31-д ачааны хаrас вагоны нэг хоногийн төлбөрийг 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөгөөр тооцохоор, мен гэрээний 36-т зааснаар хоногийн түрээсийн хугацааг хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд нэг вагоны хоногийн үндсэн түрээсийн төлбөр дээр нэмж тооцохоор зохицуулсан. Манай байгууллагаас ***-д 50 ширхэг тавцант вагон, 200 ш хүртэл хагас вагоныг тээвэрлэлтийн зориулалтаар ашигласан гэрээний үүргээ биелүүлэхгүй 578,900,000.00 /таван зуун далан найман сая есөн зуун мянга/ төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардаж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/120 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл*** нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулаад байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан ***дугаартай "Төмөр замын ачаа тээвэрлэх гэрээ"-ний 7 дугаар заалтуудыг тус тус үндэслэн 50 ширхэг тавцант вагон, 200 ш хүртэл хагас вагоныг тээвэрлэлтийн зориулалтаар ашигласан төлбөрт 578,900,000.00 /таван зуун далан найман сая есөн зуун мянга/ төгрөг, гэрээнд заасан алдангийг хоногоор тооцож үзэхэд гүйцэтгэх ёстой үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн холбогдох шаардлагад нийцүүлэн алданги 289,450,000 /хоёр зуун наян есөн сая дөрвен зуун тавин мянга/ төгрөг нийт 868,350,000 /найман зуун жаран найман сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг ***иас хуулийн дагуу гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний төлбөрт 578,900,000 төгрөг, алданги 289,450,000 төгрөг, нийт 868,350,000 төгрөгийг ***-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ***-иас манай "***-нд 50 ширхэг тавцант вагон, 200 ширхэг хүртэл хагас вагоныг тээвэрлэлтийн зориулалтаар ашигласан гэрээний үүргээ биелүүлэхгүй 578,900,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардаж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/120 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрсэн гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 22/209-209/44 дугаартай ***-ний 7.1-д "Төмөр замын ачаа тээврийн хөлс, төлбөрийг Тээвэрлэгчийн баталсан "Ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм", түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон мөрдөж байгаа түр дүрэмд заасны дагуу тооцож авах ба ажил, үйлчилгээний үнэ, хөлсийг тээвэрлүүлэгч тээвэрлэлт эхлэхээс өмнө урьдчилан төлсөн байна." 7.3- т "Тээвэрлүүлэгч нь тээврийн хөлсний урьдчилгаа болгож 2,000,000 /хоёр сая ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 5 хоногт багтаан ***-ны *** дансанд байршуулна. Ам.долларын ханшийг гэрээ байгуулсан өдрийн ***ханшаар тооцно." гэж тус тус засаан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний 7.3-т заасны дагуу тээвэрлэлт эхлэхээс өмнө тээврийн хөлсний урьдчилгаа болгон 1,000,000 /нэг сая ам.долларыг гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцож 3,165,730,000 /гурван тэр бум нэг зуун жаран таван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ***-ийн дансанд шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу тээвэрлүүлэгчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс тээвэрлэлтийн үнийг гэрээний 7.1-д заасан тарифаар суутган тооцохоор талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний хугацаанд нийт тээврийн төлбөрт 4,356,940,791 төгрөгийг манай компанийн зүгээс тээвэрлэгчид шилжүүлсэн, үүнээс 4,263,048,552.80 төгрөгийг тээвэрлэгч ***-ийн зүгээс холбогдох баримтад үндэслэн тээврийн төлбөрт суутган авсан байна. Манай компанийн зүгээс тээврийн хөлсний урьдчилгаа төлбөрт 93,892,238.62 төгрөгийн илүү төлөлт хийсэн байх бөгөөд талууд харилцан тохиролцож тооцоо нийлэх боломжгүй өнөөдрийг хүрсэн болно. Мөн гэрээ байгуулагдсаны дараа ***нас ***нд вагон хүлээлцэх актаар 50 ширхэг тавцант вагон хүлээлгэн өгсөн. *** -ийн зүгээс гэрээний 2.1-т заасан 200 ширхэг хагас вагоноор тээвэр явуулаагүй, харин 50 ширхэг тавцант вагоноор гэрээний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 50 ширхэг тавцанд вагон, 200 ширхэг вагоныг тээвэрлэлтийн зориулалтаар ашигласан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж манай компаниас төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. "Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ"-ний 1.4-т "Хэрэв Тээвэрлэгчийн өмчлөл, эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг Тээвэрлүүлэгч түрээслэх тохиолдолд Түрээсийн гэрээг тусдаа байгуулна." гэж заасан бөгөөд талууд түрээстэй холбоотой тусдаа гэрээ байгуулаагүй, мөн дээрх гэрээнд түрээсийн төлбөр тооцохоор тохиролцсон зүйл байхгүй тул нэхэмжлэгч түрээсийн телбер шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд *** нь ***-нд ачаа тээвэрлэх гэрээний төлбөрийн үлдэгдэлгүй учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн *** нь *** тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчийн дурдсан Чингэлтэй дүүрэг дэх хаяг манай компанид огт хамааралгүй учир Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хэргийн харьяалал зөрчсөн байх тул хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү. гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: "***-иас манай ***д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт энэ хүсэлтийг гаргаж байна. 1. *** гаргасан нэхэмлжлэх дээр дурьдсан түрээсийн төлбөртэй холбоотой төлбөр нь холбогдох гэрээ, төлбөрийн баримт, албан тоот зэрэг анхан шатны баримтууд байхгүй байна гэж үзээд 2022 оны 8 сарын 11-нээс 2022 оны 11 сарын 03-ны өдрийн хооронд ***ны талаас суутгаж авсан 142,500,000.007 (нэг зуун дөчин хоёр сая төгрөг) төлбөрийг эргүүлэн авах 2. 2022 оны 07 сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 сарын 13-ны өдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн ***-аас хүргүүлсэн 0809 тоот албан бичигт тусгагдсан 20,000$ (хорин мянган ам.доллар)-г ***-с нөхөн төлүүлэх 3. 2024 оны 3 сарын 14-ны 0301/24 тоот албан тоотоор тооцсон тулган баталгааны дагуу ***-ийн илүү төлөлт болох 93,892,238.627 (ерэн гурван сая найман зуун ерэн хоёр мянга хоёр зуун гучин найман төгрөг жаран хоёр мөнгө) - г ***-с нэхэмжлэн авах хүсэлтэй байна. Иймд хариуцагчаас нийт 305,172,438.62 төгрөгийг гаргуулах төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Илүү төлсөн зүйл байхгүй, төлөх ёстой вагон ашигласны төлбөр учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/120 дугаар албан бичиг, ***-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01/1169 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний хуулбар, ***-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, итгэмжлэл, ***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ***-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/28 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, ***ийн ачаа тээвэрлэлтийн түр тариф хэрэглэх дүрмийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн вагон хүлээлцэх актын хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн вагон хүлээлцэх актын хуулбар, ***-тай тооцох вагоны түрээсийн хоногийн хуулбар, ***-ийн вагон ачилт, буулгалт, хүлээлгэнд тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамжийн хуулбар, ***ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0004096 дугаар падааны хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хураамжийн баримтын хуулбар, ***-ийн *** экспортын ачилтын тайлангийн хуулбар, ***-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0020476, 0020477 дугаар хүлээлцсэн, буулгаж дууссан санамжийн хуулбар, ***ийн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0005033 дугаар хураамжийн баримтын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0004134 дугаар падааны хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020495 дугаар хүлээлцсэн, буулгаж дууссан санамжийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0005036 дугаар хураамжийн баримтын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0004152 дугаар падааны хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 005037 дугаар хураамжийн баримтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0021019, 0021020 дугаар хүлээлцсэн, буулгаж дууссан санамжийн хуулбар, ***-ийн Цогтцэций өртөөний хураамжийн тайлангийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0004185 дугаар падааны хуулбар, 2022 оны 12 сарын дунд тайлангийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0005042 дугаар хураамжийн баримтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0021048, 0021049 дугаар вагон ачилт, буулгалт, хүлээлгэнд тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамжийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0005049 дугаар хураамжийн баримтын хуулбар, 2022 оны 11-р сарын эхний 10 хоногийн тайлангийн хуулбар, тооцооны үлдэгдлиийн баталгааны хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, ***-тай 2022 онд хийсэн тээврийн тооцооны баримт, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн вагон хүлээн авах актын хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний хуулбар, ***ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8/922 дугаар албан бичгийн хуулбар, ***банкны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн баримтын хуулбар, ***-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0301/24 дугаар албан бичгийн хуулбар, хавсралтын хуулбарын хамт, ***-ийн Цогтцэций өртөөний орон нутгийн ачилтын тайлангийн хуулбар, ***-ийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0000063 дугаар замын хүснэгтийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0000091 дүгээр замын хүснэгтийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0021426, 00214127 дугаар вагон ачилт, буулгалт, хүлээлгэнд тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамжийн хуулбар, ***аас нэхэмжилсэн тооцооны ***ийн тээврийн болон вагон хангалтын үүсгэсэн тооцооны баримт, ***-аас ***д шилжүүлсэн мөнгөний жагсаалт, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын Олон улсын Төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, ***-ийн дүрмийн хуулбар, ***ын иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, ***-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 05/933 дугаар албан бичгийн хуулбар, ***-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0809 дугаар албан бичиг, ***-ийн тооцоо нийлсэн баримт, ***зарласан ханшийн лавлагаа, ***банкны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн цахим гүйлгээний баримт, ***банкны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн цахим гүйлгээний баримт, ***банкны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн цахим гүйлгээний баримт, ***банкны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн цахим гүйлгээний баримт, ***банкны ***ийн ***тоот дансны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуулга, ***банкны ***ийн ***тоот дансны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулга, ***банкны ***-ийн ***тоот дансны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулга, ***банкны "***-ийн *** тоот дансны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуулга, ***-ийн тээврийн хураангуй тооцооны баримт зэрэг баримтыг гарган өгөв.
Шүүгчийн захирамжаар ***-ийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005068 дугаар хураамжийн баримтын хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0004347 дугаар падааны хуулбар, ***-ийн Цогтцэций өртөөний орон нутгийн ачилтын 2023 оны 02 дугаар сарын тайлангийн хуулбар, ***-ийн Цогтцэций өртөөний 2023 оны 02 дугаар сарын тайлангийн хуулбар зэрэг баримтыг ирүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан 50 ширхэг тавцант вагоныг тээвэрлэлтийн зориулалтаар ашигласны төлбөрт 578,900,000 төгрөг, алданги 289,450,000 төгрөг нийт 868,350,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч *** нь нэхэмжлэгчид холбогдуулан вагон ашигласны төлбөрт илүү авсан төлбөр, вагоныг хугацаанд нь нийлүүлээгүйгээс ханшийн зөрүүний хохиролд нийт 305,172,438.62 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Хэрэгт авагдсан 2022 оны 07 сарын 28-ны өдрийн Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээг нэхэмжлэгч ***, хариуцагч*** нар байгуулж, гэрээнд талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан (хэргийн 8-12 дахь тал). Гэрээгээр тээвэрлэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн болох 200 ширхэг хүртэл хагас вагон, 50 ширхэг тавцант вагоныг ашиглан*** төмөр замын суурь бүтцээр дамжуулан ***аймгийн Зүүнбаян өртөө хүртэл тээвэрлүүлэгч ***ийн сар бүр 40,000 тонн чулуун нүүрсийг тээвэрлэх, ачаа тээврийн хөлс, төлбөрийг нэхэмжлэгчийн баталсан Ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм, гэрээний хавсралт №1-т тусгасан Тээвэрлэгчээс гарган өгсөн ачаатай болон ачаагүй тээврийн Үнийн тарифын дагуу урьдчилж төлөхөөр, хариуцагч тээврийн хөлсний урьдчилгаа болгож 2,000,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгчийн дансанд байршуулах гол нөхцөлийг тохирсон.
5. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зохигчийн хооронд байгуулагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээг эрх зүйн агуулгаар нь авч үзвэл Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэгчийн ачааг хүргэх боломжтой бөгөөд талуудын байгуулсан гэрээний хувьд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн тавцант вагоныг тээвэрлэлтэд ашигласан тул тээвэрлэлтийн гэрээ мөн. Харин талуудын хооронд вагоныг түрээсээр ашиглах харилцаа үүсээгүй.
6. Зохигч гэрээнд зааснаас 50 ширхэг тавцант вагоноор тээвэрлэлтийг хийсэн үйл баримт дээр маргадаггүй. Түүнчлэн хэрэгт авагдсан 2022 оны 08 сарын 05-ны өдөр болон 2022 оны 08 сарын 22-ны өдар нэхэмжлэгч 50 ширхэг тавцант вагоныг хариуцагчид хүлээлгэн өгч акт үйлдсэнээр тогтоогдлоо (шүүх хуралдааны тэмдэглэл, 172-175 дахь тал). Нэхэмжлэгч вагоныг хариуцагчид тухай бүр хүлээлгэн өгч хамгийн сүүлд 2023 оны 07 сарын 04-ний өдөр хариуцагч вагоныг акт үйлдэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, үүнээс хойш ямар нэг тээвэрлэлтийн үйл ажиллагааг явагдаагүй, гэрээ дуусгавар болсон байна (хэргийн 222-223 дахь тал).
7. Хариуцагч *** нь 2022 оны 08 сарын 01-ний өдөр 3,165,730,000 төгрөгийг Тээврийн урьдчилгаа *** гэсэн утгаар нэхэмжлэгчийн дансанд байршуулж 5 удаагийн гүйлгээгээр 4,356,940,791 төгрөгийг төлсөн байх ба зохигч уг үйл баримт дээр маргаагүй (хэргийн 165 дахь, 107-111 дэхь тал, шүүх хуралдааны тэмдэглэл). Мөн хариуцагч 50 ширхэг тавцант вагоноор 21 удаагийн тээвэрлэлтийг хийсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон (шүүх хуралдааны тэмдэглэл, хх-100).
8. Нэхэмжлэгч 2022 оны 11 сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 1 тавцант вагоныг хоногийн 50,000 төгрөгөөр тооцож нийт 50 ширхэг вагоныг ашигласны үлдэгдэл төлбөрт 578,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардаж байна. Хариуцагч вагон ашигласны төлбөрийг төлөх үүрэггүй, вагоныг түрээслээгүй, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, өмнө нь вагон ашигласны төлбөрт суутгуулсан нийт 236,392,239 (142,000,000+93,892,238 төгрөг) төгрөгийг үндэслэлгүй төлсөн хэмээн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон тул талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч вагон ашигласны төлбөрийг шаардах эрхтэй эсэх байна.
9. Талуудын байгуулсан Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний 7.1-д талууд нэхэмжлэгчийн баталсан Ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм, гэрээн; хавсаргасан Тээвэрлэгчээс гарган өгсөн ачаатай болон ачаагүй тээврийн Үнийн тарифын дагуу ачаа тээврийн хөлс, төлбөрийг тооцохоор тохирсон. ***-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 17-ны өдрийн А/28 дугаартай ***иглэлийн төмөр замын тээврийн түр тариф батлах тухай тушаалын хавсралт 17-д *** эзэмшлийн вагоноор хангасны хөлс вагон хоног тутмаас 50,000 төгрөг гэжээ (хэргийн 169-171 дэхь тал). Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан. Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээг нэхэмжлэгч тал урьдчилан боловсруулж, энэ төрлийн харилцаанд бусад этгээдтэй байгуулдаг гэрээ хэмээн тайлбарлаж байх ба тус гэрээнд үнийн тарифийг тодотгосон зохицуулалтыг ишилж зааж өгсөн нь тус гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээнд хамааруулахаар байна. Талууд байгуулсан гэрээндээ нэхэмжлэгчийн баталсан үнийн тариф буюу хавсралт №1 нь гэрээний нэг хэсэг хэмээн нэрлэн зааснаар түр тарифын журмын дагуу вагоныг ашигласны хоногийн хөлс 50,000 төгрөг гэх нөхцөл нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.4-т зааснаар гэрээний салшгүй хэсэг болсон байна. Уг стандарт нөхцөл бүхий гэрээний заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.3-т заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарахгүй тул гэрээний нөхцөл хүчин төгөлдөр. Иймд хариуцагч Төмөр замын ачаа тээвэрлэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан түр журамд заасан вагон ашигласны хөлсийг хоног тутамд 50,000 төгрөгөөр тооцож төлөх үүрэгтэй.
10. Вагоныг хүлээн авснаар хэдий хугацаанд багтаж нүүрсийг ачиж тээвэрлүүлэх, ачааг богино хугацаанд зохион байгуулж зорьсон газарт хүргэх нь хариуцагчийн эрсдэл бөгөөд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан вагоныг ашиглаж чадалгүй сул зогссон гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
11. Хариуцагч вагон ашигласны хөлс 578,900,000 төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас уг төлбөрийг шаардах эрхтэй. Иймд шүүх хариуцагчаас 578,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
12. Төмөр замаар ачаа тээвэрлүүлэх гэрээний 9.3-т тээвэрлүүлэгч нь тээврийн хөлсийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алдангийг тээвэрлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон (хэргийн 11 дэхь тал). Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба гэрээний 9.3 дахь хэсэг хуульд нийцсэн. Хариуцагч Төмөр замаар ачаа тээвэрлүүлэх гэрээний 7.3, 7.5-д заасан төлбөрийг 5 хоногийн өмнө шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгч алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр алдангид нийт 289,450,000 төгрөг шаардсан.
13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэжээ. Шүүх алдангийг 90 хувиар багасгаж, хариуцагчаас 28,945,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Учир нь Төмөр замаар ачаа тээвэрлүүлэх гэрээний 7.3, 7.5-д зааснаар тээврийн хөлс, төлбөрийг хариуцагч урьдчилан төлөх, 5 хоногийн өмнө нэхэмжлэгчийн дансанд байршуулах нөхцөлтэй байх ба нэхэмжлэгч төлбөрийг урьдчилж аван, гэрээнд хяналт тавих боломжтой байсан атал үүнийг хэрэгжүүлээгүй, мөн тавцант вагоныг 2023 оны 07 сарын 04-ний өдөр хүлээж авсан, үүнээс хойш 2024 оны 06 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт хэрэгт тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийг 90 хувь буюу 260,505,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ. Шүүх хугацаа хэтрүүлсний алдангид 28,945,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
14. Нэгтгэн дүгнэвэл шүүх үндсэн нэхэмжлэлээс 607,845,000 (578,900,000+28,945,000) төгрөгийг хангаж, үлдэх 260,505,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
15. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч вагон ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй байсан тул 236,392,239 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү төлсөн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгийг бусдад шилжүүлэхэд үүрэг үүсээгүй бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг. Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний үүрэг үүсч вагон ашигласны хөлсийг хариуцагч төлсөн, иймд хариуцагч 236,392,239 төгрөгийг шаардах эрхгүй.
16. Түүнчлэн нэхэмжлэгч вагоныг гэрээнд заасан хугацаанд нь нийлүүлээгүйгээс 2022 оны 08 сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөрт 1,000,000 ам.долларыг байршуулж, ханшийн зөрүүд 20,000 ам.доллар буюу 68,780,199.6 төгрөгийн хохирол учирсан хэмээн хариуцагч сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хэргийн 111 дүгээр талд авагдсан ***банкны дансны хуулгаас хариуцагч нь 2022 оны 08 сарын 01-ний өдөр 3,165,730,000 төгрөгийг Тээврийн урьдчилгаа вайрил инк ХХК гэсэн утгаар нэхэмжлэгчийн дансанд байршуулсан байх ба мөнгийг ам.доллараар бус Монгол төгрөгөөр шилжүүлсэн. Иймд гадаад валютын ханшийн зөрүү үүсээгүй. Эцэст нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 0809 дугаартай албан бичигт 20,000 ам.долларыг гэрээг цуцлах тохиолдолд хохирол хэмээн тодорхойлсон (хэргийн 83 дахь тал). Уг албан бичгээр гэрээ дуусгавар болоогүй, талууд Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээг үргэлжлүүлж, гэрээний дагуу хариуцагч нүүрсийг тээвэрлүүлсэн байна. Иймд хариуцагч талд 68,780,199.6 төгрөгийн хохирол учраагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17.. Шүүх үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,499,700 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,683,813 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 3,197,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч ***-аас 607,845,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***-д олгож, нэхэмжлэлээс 260,505,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,499,700 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,683,813 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ***-аас 3,197,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ