2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/05116

 

2025 06 13   192/ШШ2025/05116

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, Е гудамж, Х төв байранд байрлах Хбанк ХК /РД:2*******7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, шинэ  хотхон, **-р байр, ** тоотод оршин суух Л-ийн П /РД:УП*********6/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,194,231.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХБанк нь харилцагч Л-ийн П цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч туүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгуүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 42.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагуй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хусэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлапын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 сарын 01-ний өдөр 1480112176 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 17,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Банк Л.П-ын Х банкин дахь 50**********56 тоот дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 583,333.33 төгрөг, зээлийн хүүнд 421,567.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 299.18 төгрөгийг төлсөн. ХБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 12 сарыг 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд эхэлсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд: 1. Хугацаа хэтэрсэн хоног: 145, 2. Зээлийн үлдэгдэл: 16,916,666.67 төгрөг, 3. Хүү: 1,256,572.24 төгрөг, 4. Нэмэгдүүлсэн хүү: 20,992.33 төгрөг, 5. Төлбөрийн нийт үлдэгдэл: 18,194,231.24 төгрөг, Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 18,194,231.24 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Л.П миний бие Х банк ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 18,194,231 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 9 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үүнд: 1. 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2. 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 3. 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 4. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 5. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 6. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 7. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 8. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 9. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,194,231 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Л.П-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,194,231.24 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.П нэхэмжлэлийн шаардлага болох 18,194,231.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,194,231 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л.П нэхэмжлэлийн шаардлага болох 18,194,231.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,194,231 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,921 төгрөгийн 124,460.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.П-аас улсын тэмдэгтийн хураамжинд 124,460.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 124,460.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ