Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 2024/ШЦТ/346 |
Дугаар | 171/2024/0341/Э |
Огноо | 0000-00-00 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 171/2024/0341/Э
2024 07 29 2024/ШЦТ/346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ц.М-д холбогдох эрүүгийн 2425000000330 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Ц.М
Шүүгдэгч Ц.М нь “Н.Г” гэх фэйсбүүк хаягаас өвчтэй хүүхдийн зураг ашиглан, аав Н.М-н данс гэж Хаан банкны ********* тоот данстай хандив гуйсан хуурамч нийтлэлийг фэйсбүүк цахим орчинд байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,
1.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ч.Т-н “хурдан эдгээрэй” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
2.2022 оны 2 дугаар сарын 13-ны хохирогч Б.Б-н “huchtei baij hurdan idgeerei” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
3.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Х-н “hurdan edgeerei” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
4.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Э-н “*****************” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 20.260 төгрөгийг,
5.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч С.Г-н “setgeliin kandiv” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
6.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Д.О-н “х” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
7.2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хохирогч О.М-н “мөнхтэнгэр түргэн идгээрэй хүү минь” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
8.2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хохирогч О.Солонгын “edgeerei huchtei baigaarai” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
9.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.Содгэрэлийн “munhtenger” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 20.000 төгрөгийг,
10.2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хохирогч О.Б-н “сайхан залуу болно доо амжилт хүсье” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 15.000 төгрөгийг,
11.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ч.У-н “hurdan edgeerei” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 30.000 төгрөгийг,
12.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г.Б “эрүүл энхийг хүсье” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 20.000 төгрөгийг,
13.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г.Э “бүрэн эдгээрээрээ дүү минь, Э гэр” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 20.000 төгрөгийг,
14.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Д.Д “хурдан эдгээрэй 91915443” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 30.000 төгрөгийг,
15.2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч О.Х “turgen idgeerei” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг,
16.2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Э.Ж “хурдан эдгээрэй” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 50.000 төгрөгийг,
17.2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Г.Ү-н “hurdan edgeh boltugai” гэсэн утгаар Н.М-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 10.000 төгрөгийг, нийт 17 хүнд 295.260 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ц.М “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа зөвшөөрч байна, хохирол төлнө.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Ч.Т-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 04 цаг 36 минутад “хурдан эдгээрэй” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
хохирогч Б.Б-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 03 цаг 43 минутад “huchtei baij hurdan edgeerei” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138-139 дэх тал/,
хохирогч Б.Х-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 06 цаг 07 минутад “hurdan idgeerei” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал/,
хохирогч Б.Э-н фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 04 цаг 31 минутанд “Munkhzolboo enkhzolboo enkhbat ger bulees” гэх гүйлгээний утгатай 20.260 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
хохирогч С.Г-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 44 минутанд “setgeliin kandiv” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 225-226 дахь тал/,
хохирогч Д.О-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг 49 минутанд “х” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
хохирогч О.М-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 01 минутанд “мөнхтэнгэр түргэн идгээрэй хүү минь” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
хохирогч О.Солонгийн “..фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 20 минутанд “hurdan edgeerei huchtei baigaarai” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 176-177 дахь тал/,
хохирогч А.Содгэрэлийн “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг 59 минутад “munhtenger” гэх гүйлгээний утгатай 20.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал/,
хохирогч О.Б-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 22 цаг 54 минутанд “сайхан залуу болно доо амжилт хүсье” гэх гүйлгээний утгатай 15.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/,
хохирогч Ч.У-н “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 23 цаг 00 минутанд “hurdan idgeerei” гэх гүйлгээний утгатай 30.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
хохирогч Г.Б “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг 13 минутанд “эрүүл энхийг хүсье” гэх гүйлгээний утгатай 20.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг 4 дэх хавтаст хэргийн 185-186 дахь тал/,
хохирогч Г.Э “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг 58 минутанд “бүрэн эдгээрээрээ дүү минь Э гэр” гэх гүйлгээний утгатай 20.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
хохирогч Д.Д “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 04 цаг 28 минутанд “хурдан эдгээрэй 91915443” гэх гүйлгээний утгатай 30.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 162-163 дахь тал/,
хохирогч О.Х “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 06 цаг 40 минутанд “turven edgeerei” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 202-203 дахь тал/,
хохирогч Э.Ж “...фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 09 цаг 49 минутанд “huud ni eruul enhiig husie” гэх гүйлгээний утгатай 50.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
хохирогч Г.Ү-н “…фэйсбүүк үзэж байтал “Н.Г” гэх цахим фэйсбүүк хаягаас өвчтэй, бага насны хүүхдийн зураг байршуулж тусламж дэмжлэг, хандив гуйсан утгатай зар оруулаад аав М-н данс гэж Хаан банкны *********, ********** дугаарын дансуудыг байршуулсан байсан. Би Хаан банкны данс руу нь 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 42 минутад “hurdan idgeh boltugai” гэх гүйлгээний утгатай 10.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 165-166 дахь тал/,
гэрч Н.М-н “…Би Хаан банкны ********* тоот дансыг хоёр жилийн өмнө нээлгэж өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр намайг ШШГГ-ын 437 дугаар ангид хоригдож байхад манай найз эмэгтэй М миний эзэмшдэг Хаан банкны ********* тоот дансанд интернет банк нээлгэж, интернет банкны нэвтрэх нэр нууц үгийг авч үлдсэн. Би Хаан банкны ********** тоот дансыг огт мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/,
гэрч Н.Г-н “...М миний төрсөн дүү бөгөөд 1999 онд Ц.М-г төрсний дараа аав Цэнд, ээж Наранцацрал нар салаад би ээжтэйгээ хот руу ирээд Ц.М аавтай үлдсэн. Би Мтой холбоо барьдагтүй, холбоогүй байдаг.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Гэрч, хохирогч нарын Хаан банкны дансны хуулгууд /1 дэх хавтаст хэргийн 37-120, 161-210 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1-47, 88, 246 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 73, 121 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 14, 98, 148, 208 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 96-98, 223 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн Ц.М-гоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ц.М нь “Н.Г” гэх фэйсбүүк хаягаас өвчтэй хүүхдийн зураг ашиглан, аав Н.М-н данс гэж Хаан банкны ********* тоот данстай хандив гуйсан хуурамч нийтлэлийг фэйсбүүк цахим орчинд байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг дансаар 2022 оны 2 дугаар сарын 01-13-ны өдрийн хооронд нэр бүхий 17 хохирогчоос 295.260 төгрөг шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
шүүх хуралдааны үед өгсөн өөрийнх нь мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч нарын мэдүүлгүүд, тэдний дансны хуулга, гэрч Н.М-н “…Би Хаан банкны ********* тоот дансыг хоёр жилийн өмнө нээлгэж өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр намайг ШШГГ-ын 437 дугаар ангид хоригдож байхад манай найз эмэгтэй М миний эзэмшдэг Хаан банкны ********* тоот дансанд интернет банк нээлгэж, интернет банкны нэвтрэх нэр нууц үгийг авч үлдсэн. Би Хаан банкны ********** тоот дансыг огт мэдэхгүй байна.” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Ц.М-гийн хохирогч Ч.Төмөртогоо, Б.Батбаяр, Б.Хулан, Б.Энхбат, С.Ганчимэг, Д.Отгонбаяр, О.Мөнхтуул, О.Солонго, А.Содгэрэл, О.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Г.Баярсайхан, Г.Эрдэмбилэг, Д.Дэжидмаа, О.Хишигдаваа, Г.Үүрийнтуяа, Э.Жаргал нарын өмчлөх эрхийн эсрэг тэднийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагдах бөгөөд шүүгдэгч Ц.М-гийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.М-гийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.М-гийн дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгчийг “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
шүүх шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдлын хувьд ам бүл ганцаараа байдаг, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч Ц.М нь гэм буруутай үйлдлийнхээ улмаас нэр бүхий 17 хохирогчид учруулсан 295.260 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй болохоо ухамсарлаж, нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Олхон овогт Цэндийн Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ц.М-г шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.М-гоос 295.260 төгрөг гаргуулж,
хохирогч Ч.Төмөртогоод 10.000 төгрөг, Б.Батбаярт 10.000 төгрөг, Б.Хуланд 10.000 төгрөг, Б.Энхбатад 20.260 төгрөг, С.Ганчимэгт 10.000 төгрөг, Д.Отгонбаярт 10.000 төгрөг, О.Мөнхтуулд 10.000 төгрөг, О.Солонгод 10.000 төгрөг, А.Содгэрэлд 20.000 төгрөг, О.Бат-Эрдэнэд 15.000 төгрөг, Ч.Ундрамд 30.000 төгрөг, Г.Баярсайханд 20.000 төгрөг, Г.Эрдэмбилэгт 20.000 төгрөг, Д.Дэжидмаад 30.000 төгрөг, О.Хишигдаваад 10.000 төгрөг, Э.Жаргалд 50.000 төгрөг, Г.Үүрийнтуяад 10.000 төгрөг тус тус олгосугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ц.М-д торгох ял оногдуулсан, хохирогч нарт хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э