2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/06177

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Еркуланд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 10,220,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Еркулан нь үлдэх 21,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр 1,670,000 төгрөгөөр төлж барагдуулж, үлдэх 11,000,000 төгрөгийг бартераар буюу Турк улс руу 2 хүнийг 2026 оны 04 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хугацаанд аялуулах зардалд тооцуулах /1 хүний 5,500,000 төгрөг/, хэрвээ бартераар эвлэрсэн нөхцөл хангагдахгүй тохиолдолд 2026 оны 05 дугаар сард 11,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Еркуланаас 157,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Лхагвасүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.4 дэх хэсэг зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.ХИШИГБААТАР