| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/08959/И |
| Дугаар | 192/ШШ2025/06274 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/06274
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Монхор овогт Мягмарсүрэнгийн Ариунболд /регистрийн дугаар: *******/, Хангайчуул овогт Орсоогийн Бямбахүү /регистрийн дугаар: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин А.Буянзаяаг эх О.Бямбахүүгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Монхор овогт Ариунболдын Буянзаяа /регистрийн дугаар: *******/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Ариунболдоос тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг М.Ариунболдод, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.Бямбахүүд тус тус даалгасугай.
6.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар Хангайчуул овогт Орсоогийн Бямбахүү /регистрийн дугаар: *******/ нь төрөөс А.Буянзаяад олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өөрийн дансаар дамжуулан авах эрхтэй болохыг тогтоосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.Ариунболдод холбогдуулан гаргасан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрсдөдөө болон охин А.Буянзаяад ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч О.Бямбахүү, А.Сосорбурам, А.Хандармаа нар татгалзсан болохыг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ариунболдоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бямбахүүд олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР