| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03560/И |
| Дугаар | 192/ШШ2025/04932 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04932
2025 06 09 192/ШШ2025/04932
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **-р хороо, эрхи төв ** тоотод байрлах Б ХХК /РД:5*****6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, Х, ҮЭ-ийн гудамж, **-р байр, ** тоотод оршин суух О-ы Э /РД:УП*******5/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,444,137.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,
Хариуцагч О.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь О.Э-ын хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 02-нд №0**5 тоот зээлийн гэрээгээр 9,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 2.9-н хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч өнөөгийн байдлаар ямарч төлөлт төлөөгүй ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд О.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй ба удаа дараа элдэв шалтаг тоочиж худал хэлж зээлээ төлөлгүй өдий хүрч хохирбож байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнгийн задаргаа үндсэн зээл 9,800,000 төгрөг, хүү 9,829,425.12 төгрөг, алданги 9,814,712.56 төгрөг нийт 29,444,137.68 төгрөг гэжээ.
Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй О овогтой Э-д холбогдож 29,444,137.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт харилцан тохиролцож 12 сар буюу 1 жилийн хугацаанд 24,000,000 төгрөгийг 7-р дугаар сарын 20-ноос эхлүүлэн сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Нэхэмжлэгч тал нь 5,444,137.68 төгрөгөс татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь О.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,444,137.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 29,444,137.68 төгрөгийн 5,444,137.68 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24,000,000 төгрөгийг хариуцагч О.Э төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Э-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 29,444,137.68 төгрөгийн 5,444,137.68 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24,000,000 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэдалай төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 138,975 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 138,975 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ