Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01722

 

 

 

 

 

 

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч В- ХХК, Ц.А-, Д.С- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 024 707 745.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, С.Шинэбиш, хариуцагч В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В- ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г--тай зээлийн гэрээ байгуулж 872 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. В- ХХК-ийн зээлийг олгохдоо 2 хувааж, 2018 оны 10 сард 480 000 000 төгрөг, 2018 оны 12 сард 392 000 000 төгрөг, нийт 872 000 000 төгрөг олгосон байдаг. 2018 оны 10 сард олгосон 480 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд орон сууц, автомашин байсан. 2018 оны 10 сард Ц.А-, Д.С- нарын хувийн сууцыг банк 940 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Тухайн үнэлгээг Ц.А-, Д.С- нар хүлээн зөвшөөрч ипотекийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ипотекийн болон барьцааны гэрээ байгуулсан. Үүнд: 2018 оны 10 сарын 08-ны өдрийн ипотекийн гэрээгээр Ц.А-, Д.С- нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Богд жавзандамба гудамж, 916/3 тоот, 374 м.кв эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээр В- ХХК-ийн өмчлөлийн авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг барьцаалсан. Зээлдэгч В- ХХК нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрийг тооцоолж нэмэгдүүлсэн шаардлагаа гаргасан тул үндсэн төлбөр 743 764 705.90 төгрөг, хүү 266 260 375.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 682 664.82 төгрөг, хугацаа хэтэрсэн 486 хоног, нийт 1 024 707 745.93 төгрөг болсон байна. Иймд ЗГ1205141951 дугаар зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу уг зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас нийт 1 024 707 745.93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч В- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В- ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г--тай зээлийн гэрээ байгуулж, 872 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний барьцаанд Д.С-, Ц.А- нарын өмчлөлийн хувийн сууц, В- ХХК-ийн өмчлөлийн авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан. Г- ХХК нь анхнаасаа хууран мэхлэх замаар хэт өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгосон бөгөөд ямар төрлийн зориулалттай зээл олгосон, хүүний хувьд хэд байсан гэх зэрэг мэдээлэл байхгүй, бага хүүтэй урт хугацаатай болгож өгнө гэх зүйлийг ярьж байсан ч үүргээ огт биелүүлээгүй, 872 000 000 төгрөгийн зээлийг олгоогүй. Энэ тухай манай компаниас удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлэх, улмаар харилцан тохиролцож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгох зэрэг албан бичгийг хүргүүлж байсан. Г- нь зээлдэгч талаас гаргасан хүсэлтэд ямар нэг хариу өгөлгүй, хэт өндөр хүүгээр цааш зээлийн гэрээг үргэлжлүүлэх сонирхол илт байгаа нь харагддаг. Гэтэл манай зүгээс зээлийн гэрээг харилцан тохиролцож, талуудын хүсэл зоригийг илэрхийлэн байгуулсан гэж бодсон боловч ямар нэг шийдлийг хүлээн авахгүйгээр эрх ашгаа урьтал болгон шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ хэмээн заасныг дурьдах нь зүйтэй. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд тархаад буй өвчин, бүхий л албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Хүнд үед арилжааны банкууд харилцагчдаа бодох бус зөвхөн хэт өндөр хүү тооцон гаргаж мөнгө хүүлэн ард иргэдийг хохироож байгаад гомдолтой байна. Г- 872 000 000 төгрөгийн зээлийн гэрээний шийдвэр гаргасан атлаа бидэнд шилжүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул манай компаний үйл ажиллагаа доголдож алдагдал хүлээсэн учир зээлийг төлөх боломжгүй байдалд орсон. Зээлийн гэрээний дагуу авсан зээлээ бидний зүгээс хууль бусаар ашиглаагүй, санхүүжүүлэх ёстой зүйлдээ хөрөнгө оруулсан байхад ингэж хохироон эрх ашигаа урьдал болгож байгаад харамсаж байгаа тул нэхэмжлэгч Г--ны гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, бидэнд зээл олгохдоо барьцаа хөрөнгийн үнэлгээ 872 000 000 төгрөг болохгүй байна гэсэн. Анх 872 000 000 төгрөгийн зээлийг авахад барьцаа хөрөнгийг буюу Ц.А-, Д.С- нарын хөрөнгийг 10 хувьд нь тооцож авна гэж Г- надад болон Ц.А-, Д.С- нарт хэлсэн. Манайх журмын дагуу сар бүрийн төлөлтийг 4-5 сар тогтвортой хийсэн. Энэ хугацаанд 10 хувь буюу Ц.А-, Д.С- нарын төлбөрийг хангалттай хийгээд дууссан. Түүний дараагаар Ц.А-, Д.С- нарын эд хөрөнгийг барьцаанаас суллах хүсэлтийг өгч, удаа дараа Г--ны эдийн засагч болон захиралтай нь уулзсан. Цааш нь хүсэлтээ өгсөн байгаа гэдэг хариу өгөх хооронд манайх төлөлтөө хийсээр байсан. Гэтэл Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажил бүрэн зогссон. Одоог хүртэл ямар ч ажил байхгүй зогсож байна. Миний хувьд зээлийн хүүг нарийн тооцоо гаргасан зүйл байхгүй. Хүсэлт өгсөн мөчөөс хүүг 1,5 хувиар төлөхөд бэлэн байна бусдаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар В- ХХК-иас 1 024 707 745.93 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В- ХХК үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.А-, Д.С- нар /хоёр иргэний/-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж 91б/3 тоот хаягт байршилтай, 374 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, В- ХХК-ийн өмчлөлийн доорх авто тээврийн хэрэгслүүд зүтгүүр North Benz ND4260 0, улсын дугаар 3926 УБА, арлын дугаар LBZ446 DB8JA009170, зүтгүүр North Benz ND4260 0, улсын дугаар 4371 УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009168, зүтгүүр North Benz ND4260 0, улсын дугаар 4786 УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009172, зүтгүүр North Benz ND4260 0, улсын дугаар 4906 УБА, арлын дугаар LBZ446 DB1JA009169, зүтгүүр North Benz ND4260 0, улсын дугаар 4916 УБА, арлын дугаар LВ7А46 DBXJA009171, чиргүүл JIDONG ТР4269, улсын дугаар 4786 ТЧ, арлын дугаар LA9940591OANM1023, чиргүүл JIDONG ТР4269, улсын дугаар 4906 АЧ, арлын дугаар LA9940591GANM2553, чиргүүл JIDONG ТР4269, улсын дугаар 4371 ТЧ, арлын дугаар LA9940591OANM4326, чиргүүл JIDONG ТР4269, улсын дугаар 3928 ТЧ, арлын дутаар LA9940591GANM1104 чиргүүл JIDONG ТР4269, улсын дугаар 4916 ТЧ, арлын дугаар LA9940591GANM6314 зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Г- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 5 509 639.40 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5 351 689 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэргийн оролцогч нар болох Ц.А-, Д.С- нар нь өмгөөлөгч авсан байх ба өмгөөлөгч нь өвчтэй баримтыг өгч хүсэлт гаргасан байхад шүүх өмгөөлөгч авах эрхийг зөрчиж хурал хийжээ. Хариуцагч В- ХХК-ийн төлөөлөгч В.Батбаяр нь өмгөөлөгч авах хүсэлт гаргахад урьд өмнө нь өмгөөлөгч авах боломжтой байсан гэх үндэслэлээр өмгөөлөгчөөр хангагдах эрхийг зөрчиж хурал хийжээ. Зээлийн харилцаа явагдаж байх үед Г- ХХК-аас харилцагчаа хуурсан гэх асуудал гарч олон удаа албан бичгээр болон мессежээр гэрээний зөрчлийг дурьдаж гэрээг цуцлах санал гаргасан байдаг. Ийм маргаан болсон гэдгийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, ба энэ талаарх баримтууд нэхэмжлэгч талд байсан ба хариуцагч талд зарим баримт нь байхгүй байгаа юм байна. Хэрэв тухайн үед татгалзал хэрэгжвэл худалдан авсан техникээ худалдах замаар ковид гарахаас өмнө асуудал шийдвэрлэх боломжтой байсан. Хариуцагч тал Г--д ковид гарсантай холбогдуулан хүсэлтүүд гаргаж байжээ. Учир нь хариуцагч тал нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг ба ковидоос хамаарч нүүрс тээвэрлэлт зогссоноор орлогогүй болсон. Иймд ковидтэй холбоотой хүсэлт гаргасан өдрөөс хойшхи хүүний тооцооллыг өөрчлөн тооцох ёстой. Иймд хүсэлт гаргасан өдрөөс хойшхи хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Г- зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээг дахин сэргээн үргэлжлүүлэх зохицуулалт нэг талын биш хоёр талын оролцоо шаардана. Гэгэл Г- дангаараа цуцалсан гэрээг дангаараа сэргээж байгаад шаардлагаа нэмэгдүүлээд дахин цуцалсан. Иймд өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, өмгөөлөгчийг өвчин туссан актыг үнэлэхээс татгалзсан, ковидтой холбоотой хүсэлт гаргаж байсныг үгүйсгэсэн төдийгүй гэрээг цуцлаад, цуцалсан гэрээгээ дангаараа сэргээж байгаад нэхэмжлэлээ нэмэгдүүлээд дахин цуцалсан үйлдлийг хуульд нийцнэ гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч В- ХХК, Ц.А-, Д.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 858 392 879.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн нийт 1 024 707 745.93 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч В- ХХК нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагчаас нийт 1 024 707 745.93 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн бол хариуцагч В- ХХК нь зээлийн гэрээгээр хэт өндөр хүү тогтоосон, коронавируст халдвар /ковид-19/ цар тахал гарсантай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон нөхцөл байдлыг банк харгалзан үзээгүй гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч В- ХХК нь нэхэмжлэгч Г- ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК нь 872 000 000 төгрөгийг, жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч В- ХХК нь зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Г- ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 872 000 000 төгрөгийг хариуцагч В- ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 11-13, 29-30-р тал/ Мөн өдөр нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Ц.А-, Д.С- нартай ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Богд Жавзандамба гудамж 91б/3 тоот, 374 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 14-15-р тал/

 

Мөн нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч В- ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, тус компанийн өмчлөлийн North Benz ND4260 маркийн, 3926 УБА улсын дугаартай, LBZ446 DB8JA009170 арлын дугаартай, 4371 УБА улсын дугаартай, LBZ446DBXJA009168 арлын дугаартай, 4786 УБА улсын дугаартай, LBZ446DBIJA009172 арлын дугаартай, 4906 УБА улсын дугаартай, LBZ446DBIJA009169 арлын дугаартай, 4916 УБА улсын дугаартай, LВZ446DBXJA009171 арлын дугаар бүхий 5 ширхэг автомашин, JIDONG ТР4269 маркийн 4786 ТЧ улсын дугаартай, LA9940591GANM1023 арлын дугаартай, 4906 АЧ улсын дугаартай, LA9940591GANM2553 арлын дугаартай, 4371 ТЧ улсын дугаартай, LA9940591GANM4326 арлын дугаартай, 3928 ТЧ улсын дугаартай, LA9940591GANM1104 арлын дугаартай, 4916 ТЧ улсын дугаартай, LA9940591GANM6314 арлын дугаар бүхий 5 ширхэг автомашиныг тус тус барьцаалжээ. /хх-ийн 16-17-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.5-д хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. /хх-ийн 11-12-р тал

 

Хариуцагч В- ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй болох нь талуудын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 13, 31-р тал/. Зээлдэгч гэрээний дагуу эргэн төлөлтийн сөн, мөн банкнаас нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байх Г- 225 225.1 , үүргийг .

 

Хариуцагч татгалзалдаа зээлийн гэрээгээр хэт өндөр хүү тогтоосон, коронавируст халдвар /ковид-19/ цар тахал гарсантай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон гэх боловч нэхэмжлэгч Г- нь зээлийн хүүг банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүүнээс өндрөөр тогтоосон, мөн коронавируст халдвар /ковид-19/ цар тахал хариуцагч В- ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн, яаж нөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн хүүг багасгаж шийдвэрлэх үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч Г- ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэмэгдүүлсэн хүү 2 418 789.37 төгрөг, хүү 112 209 384.07 төгрөг, үндсэн зээл 743 764 705.90 төгрөг, нийт 858 392 879 төгрөг нэхэмжилсэн, улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлд нийт 1 024 707 745.93 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх- ийн 108-р тал/. Гэвч нэхэмжлэгч Г- ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г- ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын байгуулсан зээлийн гэрээ цуцлагдсан байх тул мөн хугацаанаас хойш хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг зээлдэгчид үүсэхгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагч В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч В- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 858 392 879 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 166 314 866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тээврийн хэрэгслийн арлын дугааруудыг буруу бичсэн мөн маргаанд хамаарах хуулийн заалтыг орхигдуулсан байгааг залруулах шаардлагатай.

 

Хариуцагч В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт ... давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1566 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийвэрлүүлэхээр 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн, шүүх хэргийг хүлээн авснаас 11 сар 6 хоногийн дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Дээрх хугацаанд хариуцагч нар нь өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах зэрэг үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 106, 182-185, 207-208, 222-225-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн ... гэсний дараа 225 дугаар зүйлийн 225.1, гэж, ... 1,024,707,745.93 ... гэснийг 858 392 879 гэж, ... олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 166 314 866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын ... арлын дугаар LBZ446DB1JA009169, гэснийг арлын дугаар LBZ446DBIJA009169 гэж, ... арлын дугаар LВ7А46DBXJA009171, гэснийг арлын дугаар LВZ446DBXJA009171, гэж, ... арлын дугаар LA9940591OANM1023, гэснийг арлын дугаар LA9940591GANM1023, гэж, ... арлын дугаар LA9940591OANM4326, гэснийг арлын дугаар LA9940591GANM4326, гэж,

3 дах заалтын ... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /5,281,489+70,200/ 5,351,689 ... гэснийг хариуцагч В- ХХК-иас 4 520 114 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч В- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 351 689 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Г.ДАВААДОРЖ