2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/06266

 

2025 08 13   192/ШШ2025/06266

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5,  өөрийн байранд байрлах Гбанк ХК /РД:2********7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ч гудамж, **р байр, ** тоотод оршин суух Ч-ийн А /РД:ИЭ********0/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, С /18135/, ** тоотод оршин суух Т ХХК /РД:26********3/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,746,197.11 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээний үүргийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г банк ХК нь хариуцагч Ч.А-аас 26,746,197.11 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч.А нь дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Г банк ХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Т ХХК, Ч.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,746,197.11 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээний үүргийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т ХХК, Ч.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г банк ХК нь Т ХХК, Ч.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 26,746,197.11 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээний үүргийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ