| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 2024/ШЦТ/362 |
| Дугаар | 171/2024/0352/Э |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 171/2024/0352/Э
2024 08 20 2024/ШЦТ/362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Х-д холбогдох эрүүгийн 2425000000392 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Ц.Х
Шүүгдэгч Ц.Х нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 03.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” буудлаас хохирогч Ц.А-н эзэмшлийн “Samsung A-55” /Самсунг А-55/ загварын гар утас, “Adidas” /Адидас/ брендын хар өнгөтэй пүүз, хар өнгийн оймс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.555.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Ц.Х дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн хавтаст хэргийн 55 дахь талд авагдсан “…Би М ахын найзуудтай буудалд архи хэтрүүлж хэрэглээд А ахын гар утас, гутлыг аваад гарчихсан байна. ...хэрэг учрал болсны дараа камерын бичлэг үзээд их гайхсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлгээс гадна,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” буудлын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-13 дахь тал/,
хохирогч Ц.А-н “...2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим...найз Г-н хамт “Хуримт” буудалд ороод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд Г М-г дуудаад М найз охинтойгоо, дараа нь М-н хуурай дүү Х гэх залуу, дараа нь О нар ирсэн. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд би өглөө Отай буудлын өрөөнд сэрээд гар утас, кет, оймсоо хайгаад олоогүй...хэд хоногийн дараа Г бид хоёр “буудлын камер шүүж үзье” гээд үзтэл 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03.00 цагийн үед Х буудлын өрөөнөөс утас, кет аваад гарч байгаа нь харагдаж байсан, дүрс бичлэгийг Х-д үзүүлэхэд “би таныг унтаж байх үед буудлын өрөөнөөс таны гар утас, кет, оймс авч гарсан минь үнэн” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 19, 21 дэх тал/,
гэрч Э.Ц-н “...Би “Хуримт” буудалд яваад очтол 304 тоотод О, А нар унтаж байсан, тэр хоёрыг сэрээгээд явах гэтэл А-ийн гутал, оймс, гар утас нь олдохгүй байсан. Маргааш нь А-ийг эрүүл болоход нь юу болсон талаар асуухад сайн санахгүй байсан, А-тэй буудалд цуг байсан найзууд руу нь залгаад “та нар миний дүүгийн гар утсыг төлж өг” гэтэл А-ийн найзууд буудлын камер шүүгээд “эгээ буудлын камерын дүрс бичлэгт Х гар утас, гутлыг нь авч гарч байна. гэсэн.” гэх /хавтаст хэргийн 23 дахь тал/,
гэрч Г.М-н “…2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...Х над руу залгаад “хаана байгаа юм, ах” гэхээр нь “...“Хуримт” буудалд байна” гэсэн чинь “дүү нь яваад очьё” гэсэн, бид нар архи, дарс уугаад би дөрвөн давхарт өрөөндөө ороод унтаад өгсөн. Маргааш орой нь “миний гутал хаана байгаа юм” гэж А асуусан, ...бөөндөө “Хуримт” буудалд камер шалгаж үзтэл Х буудлын өрөөнөөс гутал аваад гарч байгаа нь бичигдсэн байсан, Х-тэй уулзаад буудлын камерын бичлэгийг үзүүлтэл Х “ахаа би төлж өгнө” гэсэн.” гэх /хавтаст хэргийн 25 дахь тал/ мэдүүлгүүдийг,
мөн “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн TXY-OPX/9916 дугаартай; “...зах зээлийн үнэ цэнийг 1.555.000 /нэг сая таван зуун тавин таван мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30-35 дахь тал/,
Ц.Х-ээс “Adidas” брендын пүүзийг хүлээн авч, хохирогчид хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
иргэний нэхэмжлэгч О.О “Samsung A-55” загварын гар утсыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх Хтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Х “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,
мөрдөн байцаалтын явцад “Samsung A-55” загварын гар утас, “Adidas” брендын пүүзийг хохирогч хүлээн авсан нь хавтаст хэргийн 16, 41 дэх талуудад авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдсон тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин яваХ-даа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал;
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овогт Ц.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Х-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин яваХ-даа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Х-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э