| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/01106/И |
| Дугаар | 192/ШШ2025/06432 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/06432
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол ургийн овогт Б овогтой Э /РД......./, Хонгор ургийн овогт Б овогтой Б /РД:........../ нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.С, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Т нарыг эх Б.Эын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.С /15 настай/, Б.Т /11 настай/ нарыг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Боор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Б.Э, Б.Б нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дараах байдлаар хуваарилж, гишүүнд ногдох хэсгийг тооцож эвлэрснийг баталсугай.
3.1. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 15 дугаар байрны 15 тоот дахь 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 687 м.кв газар зэргээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Э татгалзсан.
3.2. Тоёота Харриер маркийн........ УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Бын өмчлөлд шилжүүлнэ.
3.3. Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороолол, 27 дугаар байрны 702 тоот хаягт байрлах 79.98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Эын эзэмшилд шилжүүлж, Б.Э уг орон сууцны “Худалдаа хөгжлийн банк” ХК-д төлөх зээлийн гэрээний төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, гэрээний хугацаа дуусахад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Б.Боос хүү Б.С, Б.Т нарт шилжүүлнэ.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Б.Э, Б.Б нар бие биедээ насанд хүрээгүй хүү Б.С, Б.Т нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан урьдчилсан арга хэмжээ авсан шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/12616, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/15876 тус тус захирамжийн биелэлт дуусгавар болохыг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА