| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 108/2018/0194/э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
Улсын яллагч Н.Пүрэвтогтох,
Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Э.Т-д холбогдох эрүүгийн 1710011580036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........ өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиарай хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .........., ........ ........ хамт ................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Э.Т-д /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Хүннү Молл” худалдааны төвийн орчим төв зам дээр иргэн Н.О маргалдан үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…би эргэж хартал Э.Т миний хүүхдийн гарыг мушгичихсан “чамайг алгадана шүү” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Тунгалагтуулд хандаж “би чиний хүүхдийг хэзээч алгадахгүй, чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл Т миний хүүг шууд алгадчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эргэж хараад Т-ын гар куртикнээс нь гараараа татахад Т миний үснээс зулгаасан ба бид хоёр ойролцоогоор 5 минут орчим машин дотор ноцолдсон. Т хэрэг гардаг өдөр миний үснээс зулгааж, надтай ноцолдож байх үедээ надад учирсан эдгээр гэмтлүүдийг бүгдийг нь учруулсан. ” гэжээ. /хх-9-10-р тал/
Гэрч Э.Золбадрах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Тухайн үед Тунгалагтуул манай эхнэрийн үснээс зулгааж байгаад гараараа хэд хэдэн удаа цохиж харагдсан...” гэжээ. /хх-75-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹66 тоот дүгнэлтэд: “…Н.О-ын биед тархи доргилт, зүүн хацар, хүзүү, зүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн шуунд цус хуралт, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-20-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, ял шалгах хуудас /хх-36/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-38-40/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-76-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Хүннү Молл” худалдааны төвийн орчим төв зам дээр иргэн Н.О-тай маргалдан улмаар биед нь тархи доргилт, зүүн хацар, хүзүү, зүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн шуунд цус хуралт, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹66 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т-ийн дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч Н.О нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.