Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 00025

 

                               Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,                                                                    

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би Г.Ганхуягийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, суралцсан хугацааны цалин 6660000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэргийн оролцогч нарын ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-г 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар Эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Г.Ганхуяг, хариуцагч Д.Батлут, түүний төлөөлөгч Б.Ганзориг нар дараахь нөхцөлийг зөвшөөрч эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг, 1-14-68 тоотод орших Г.Ганхуягт аймгийн Засаг даргын А/354 дугаар захирамжаар шийдвэрлэсэн 3 сарын цалинтай тэнцэх мөнгийг олгох /3300000 гурван сая гурван зуун мянган төгрөг/ шаардлагыг талууд зөвшөөрч, нэхэмжлэгч тал бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрэв.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Ганхуягийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзах замаар эвлэрэн хэлэлцсэн байна. Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2016/0023/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4, 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Г.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганхуягт олгосугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ