| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0214/э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
Улсын яллагч Г.Ганчимэг,
Шүүгдэгч Т.Түмэнцэнд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Төгөөгийн Түмэнцэндэд холбогдох эрүүгийн 1810006380275 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид Биеийн тамир спортын дарга ажилтай, ам бүл 2, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 33-32 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Төгөөгийн Түмэнцэнд /РД:МЮ92051311/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Т.Түмэнцэнд нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн авто зам дээр ариутгал хийж байсан иргэн Г.Санжаатай хураамжын төлбөр өгөхгүй гэх шалтганаар маргалдан “Хонда фит” маркийн автомашинаар чирж эрүүл мэндэд нь “дагзны хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Түмэнцэнд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Г.Санжаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед саарал өнгийн “Хонда” загварын машинтай эрэгтэй хүн ариутгалын цэг дээр ирж зогсоод ариутгал хийлгэчихээд бид нар тасалбар авдаггүй ажлаа тараад явж байна гэж хэлэхээр нь тасалбараа ав гээд гараа цонхоор нь машин дотор оруулах үед тухайн машины жолооч цонхоо хаагаад би тасалбар авдаггүй хүн гээд машинтайгаа огцом хөдлөөд явахад би машинд чирэгдээд газар унасан. ...Түмэнцэнд надад эмчилгээ болон хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэжээ. /хх-8-9, 43-р тал/
Гэрч С.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагаас 18 цагийн хооронд ХУД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин зам дээр Санжаатай хамт ариутгал хийж байхад “Хонда Фит” маркийн бор саарал өнгийн машинтай хүн ариутгал хийж байхад хураамжын мөнгө өөхгүй гэж маргалдсаны улмаас Санжааг баруун талынхаа цонхоор гарыг нь хавчаад 4-5 метр орчим явж чирч унагачихаад Санжааг унасаны дараа жаахан зогсож байгаад яваад өгсөн. Бид 2 нэг нь машинуудыг тойрч ариутгалын уусмал шүршдэг, нэг нь ариутгалын тасалбараа хурааж авдаг ажил хийдэг” гэжээ. /хх-16-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹3406 тоот дүгнэлтэд: “…Санжаагийн биед дагзны хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-20-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, ял шалгах хуудас /хх-29/, хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-40, 44-45/, хохиролчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Түмэнцэнд нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шувуун фабрикийн авто зам дээр ариутгал хийж байсан иргэн Г.Санжаатай хураамжын төлбөр өгөхгүй гэх шалтганаар маргалдан “Хонда фит” маркийн автомашинаар чирж эрүүл мэндэд нь “дагзны хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруусан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹3406 тоот дүгнэлт, хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-40, 44-45/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Түмэнцэндийн дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Т.Түмэнцэнд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Түмэнцэндэд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч Г.Санжаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.