Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 2231000990136 |
Дугаар | 2024/ДШМ/41 |
Огноо | 2024-05-06 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ДШМ/41
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Яллагдагч *******, *******
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/104 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, **************** индекстэй, ** хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, *****, дээд боловсролтой, **** *** ***** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ***, ***** **** ****** ***** ****** ****** албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, одоо ***** **** **** ***** ***** даргаар ажиллаж байгаа, ам бүл **, ****, **** хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын **-р баг, **-р хэсэг, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:***********/;
******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, *** настай, ***, дээд боловсролтой, *********************, ****** ***** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн *********************** ************************, ****** *********** ажилтай, ам бүл ** *****, ** ******хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг, *-р хэсэг, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:***************;
Яллагдагч ******* нь “нийтийн албан тушаалтан буюу ******************************* байхдаа 2021 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,697,874 дугаартай эмнэлгийн хуудас бичүүлж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 249,705 төгрөгийг авсан атлаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 320 дугаартай төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсэг зурж цалин олгохдоо өөртөө давуу байдал бий болгож, 619,414 төгрөгийн цалин давхардуулж илүү авсан,
Яллагдагч ******* нь “нийтийн албан тушаалтан буюу ************************************ ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,698,387 дугаартай эмнэлгийн хуудас бичүүлж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсан атлаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 320, дугаартай төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж цалин олгохдоо өөртөө давуу байдал бий болгож, 440.718 төгрөгийн цалин илүү авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №11 дугаартай эсэргүүцэлдээ:
...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх талаар:
Хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “***********” ХХК-ны 65 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******, ******* нар нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсан атлаа албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож ******* 828,040 төгрөг, ******* нь 785,406 төгрөгийн илүү цалин авсан гэж дүгнэлт гаргасан.
2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “***********” ХХК-ны 65 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн дахин дүгнэлт гаргах шаардлагатай гэх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 027 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* 619.414 төгрөг, ******* нь 440.718 төгрөгийн цалин илүү бодож авсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж үүрэг хүлээж шинжээчийн дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт...” нь нотлох баримтад хамаарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тооцохыг шийдвэрлэнэ.” гэж зааснаар шинжээч өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг шинжлэн судалж аль нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.
Харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.
Гэтэл шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр урьдаас нотлох баримтыг үнэлж эргэлзээтэй гэж шууд дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны агуулгыг зөрчиж илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.
Гэтэл шүүх хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн судалж, алиныг нь нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дүнд шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-т, 1.3-т заасныг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолгүйгээр мөрдөгч комиссар нь эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.14-т өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрэн сурвалжпах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх оа түүнийг хүлээн авсан мөрдөн шалгах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх” гэж зааснаар өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулахаар 2023 оны 04 дүгээр зарын 26-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 027 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч гаргасан дүгнэлттэй холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А/102 тоот өрөөнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргын зөвшөөрлөөр 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн даалгаврын дагуу мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.
Иймд *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/104 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 359 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байна гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдсэний дараа үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс танилцахад 359 дугаар тоот шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг нэг мөр хийгдээгүй дутуу байдлаар хийгдэж ирсэн. Тийм учраас шүүгчийн захирамжийг хангуулах ёстой гэсэн үүднээс өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, 2 асуудлыг хэлэлцсэн.
Нэгдүгээрт 027 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч гэх хүнийг гэрчээр асуухдаа хууль зөрчиж асуусан байна. Жанчив гэх мөрдөгч энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар нэгэн эрхгүй хүнээр мэдүүлэг авхуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна гэх агуулгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Шүүх хүсэлтийг хүлээж авч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамж гарсан. энэ хэргийг үзэхэд хэдийгээр хэрэгт байгаа нотлох баримтын агуулга руу орохгүй ч гэсэн урьдчилсан хэлэлцүүлэг зарлахад зайлшгүй яригдах ёстой, нотлох баримт шинжлэн судлахдаа биш, агуулгын хувьд тодорхой хэмжээний эргэлзээ гарч байна. Тухайлбал 4 дүгээр хавтаст хэргийн 143-171 дүгээр талд авагдсан үйлчлүүлэгч нараас гаргаж өгсөн нотлох баримтыг шинжээч өөрийн биеэр гаргаж өг гэсэн байдлаар энэ хоёр хүн нарийн байдлаар тайлбарлаж, нотлох баримтаа өгөөд ирж байхад шинжээчийн дүгнэлт дээр лист авсан гэдэг нь тогтоогдож байна. Ажилласан гэдэг нь тогтоогдох боломжгүй байна. Яагаад гэвэл нотлох баримтыг ирүүлээгүй гэдэг. Үүнтэй холбогдож гэх шинжээч эмчийг асуухаар над дээр материал ирээгүй учраас дүгнэлт үйлдэх боломжгүй гэж хэлдэг. Гэтэл бид нар юуг шаардаад байна гэхээр энэ хүмүүс тэтгэмж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь цахимаар ажилласан. Тийм учраас ажилласан цагийн цалингаа авсан. Лист бид нар өөрсдийн цалингаас өвчтэй байх хугацаандаа авах ёстой нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлөөд тэтгэмж авч байгаа. Нийгмийн даатгалын байгууллага манай байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ зүйлүүдийг тогтоож байж цаашлаад гэм буруутай эсэхийг гэм буруугийн шүүх хуралдаанд ярихад ач холбогдолтой байдал үүснэ. Энийг тогтоохгүйгээр шүүгчийн захирамжид заасан ажиллагаа дутуу хийгдэж ирсэн учраас шүүгчийн захирамжийг хангуулах нь зүйтэй байна. Тийм учраас хэвээр үлдээх байр суурьтай байна гэв.
Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ажилласан гэдгийг маань тодорхойлж өгөөч. Бид нар тухайн үед цар тахлын үе байсан. Бүх хүмүүс цахимаар ажиллаж байсан. Бид хоёр өвчтэй байх хугацаандаа зайлшгүй шаардлагаар байгууллагын үйл ажиллагааг таслахгүйн тулд цахимаар ажлаа хийж байсан. Хэрэв тухайн үед тэр ажлыг хийгээгүй байсан бол Шилэн дансны хууль гэх зэргээр арга хэмжээ авхуулах заалттай ажлуудыг хийдэг учраас ажилласан гэдгийг маань тодорхойлж өгнө үү. Ажилласныг маань тодорхойлоод өгвөл байгууллагаас авдаг мөнгийг аваагүй. Зөвхөн нийгмийн даатгалаас өгдөг мөнгийг авсан учраас цалингаа аваад ажиллах боломжтой юм байна гэж тухайн үед цалингаа авсан гэв.
Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд нягтлан бодогч гэдэг нь орлогын ажилтан байдаг учраас зайлшгүй тухайн үед 10 сар байсан, завсрын аудитын үе байсан. Зайлшгүй утасдаад байсан учраас сүүлийн 5 хоног танхимаар ажиллаж байсан. Өмнөх хугацаанд нөүтбүүкээ авч яваад тасралтгүй ажлаа явуулсан. Энэ хугацаанд ажлаа хийсэн учраас цалингаа аваад, ажил олгогчоос олгох ёстой тэтгэмжээ аваагүй гэв. Ажилласан гэдгийг минь нотолж өгөөч гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
2.Яллагдагч нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4, 6.5-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 97 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ.
Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.
5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/104 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/104 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Яллагдагч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ