Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Я.Г.Т-гд холбогдох эрүүгийн 1710005740175 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Мега тенки” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 4-59 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  Я.Г.Т-г /РД:...........

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Г.Т- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Кинг таур” хотхон руу өөрийн 69-37 УБЧ улсын дугаартай “Хонда ист” маркийн автомашинаар очиж 16 дугаар байрны граж буюу тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч үйлчлэгч Х.Норовсүрэнгийн хувцас солих өрөөнийхөө сейфенд байсан иргэн А.А гээгдүүлсэн байсан 101 ширхэг Япон улсын 10.000-тын мөнгөн дэвсгэрт /иен/ буюу 22.230.100 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Тухайн хүнээс гээгдүүлсэн зүйл гэдгийг сонгоод шагнал урамшуулал олгох байх гэж бодож авсан. Ороод авахад хувцасны шүүгээ онгорхой, хаалга татахад шууд онгойсон. Эвдэж авсан гэдийг ойлгохгүй байна.”  гэв.

ХохирогчА.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Наран дэлгүүрээр дамжиж гараад автомашины зогсоол дундуур алхаж яваад өөрийн машины хаалгыг онгойлгоод барьж явсан цүнхтэй эд зүйлсээ тавиад энгэртээ байсан ууттай Япон улсын иен мөнгөө байхгүй байгааг мэдээд ирсэн замаараа буцаад мөнгөө хайсан боловч олдоогүй. ...Японы улсын иен 10.000-тын дэвсгэртээр 101 ширхэг байсан ба Монгол мөнгөөр 22.230.100 төгрөг болж байсан. ...Сураг сонссон нэг үйлчлэгч эмэгтэй олоод шүүгээндээ хадгалчихсан байхад нь шүүгээний хаалгыг нь хүн эвдээд миний гээгдүүлсэн мөнгийг олсон эмэгтэйн шүүгээнээс хүн хулгайлсан байна гэж сонсогдсон. Тэгээд хулгай хийсэн хүн нь баригдаад миний бүх хохирол бүрэн барагдсан...” гэжээ. / хх-24 тал/

 

Гэрч Д.Даариймаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өрөө рүү ортол үйлчлэгч нар Норовсүрэн бөөн мөнгө олсон гэж яригдаж байсан. Сүүлд нь би Норовсүрэнгээс болсон асуудлын талаар асуухад сейфендээ хийсэн гэсэн. ...Таксинд явж байхад Цэцэнбилэг утсаар залгаж Норовоо эгчийн олсон мөнгөний эзэн нь сураад явж байна гэнэ. Урд СӨХийнхөн сураад сураглаад байна гэнэ. Цүнхтэй доллар байсан гэж байна гэсэн. ...Ингээд би охиндоо “Манай үйлчлэгч Норовоо машины зогсоол дээрээс мөнгө олсон гэсэн...” гэжээ./ хх-29 тал/

 

 Гэрч Б.Цэцэнбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Норовсүрэн эгч “Энэ мөнгийг би гэр рүүгээ аваад явбал хардагдана. Би шкафандаа хийгээд үлдээе” гээд сейфендээ хийгээд цоожилсон. ...Манай үйлчлэгч нар Норовоо эгчийн сейфийг ухаад олсон мөнгийг нь аваад явсан байна гэсэн. Өрөөний хаалгыг эвдээд сейфийг хөшиж онгойлгоод мөнгийг нь авсан байсан...” гэжээ. / хх-30 тал/

 

Гэрч Х.Норовсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би гадаа машины зогсоол дээрээс цагаан гялгар ууттай зүйл олсон. Аваад нохойн хоол хийх гэтэл дотор нь бор цаастай зүйл байсан. Бор цаастай зүйлийн гадна талаар 1 ширхэг бор өнгийн мөнгөн дэвсгэрт харагдсан. ...Би тэр эд зүйлийг цагаан өнгийн даавуунд боогоод гялгар цэнхэр уутанд хийгээд хувцасны сейфендээ хийгээд дээрээс нь ажлын хувцаснуудыг тавьсан. Сейфээ цоожлоод бүх үйлчлэгч нар гарсан. Түмэндэмбэрэл намайг ажил руу явж байхад утсаар “өрөөний хаалга эвдлээд хаясан байна” гэсэн. Би ирээд үзэхэд миний хувцасны сейфийг эвдээд давуунд боосон байсан гаднаас олсон ууттай мөнгө алга болсон байсан...” гэжээ. /хх-31 тал/

 

Гэрч Ц.Гүнжидмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Маргааш өглөө нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 30 минутад ажил дээрээ ирэхэд манай өрөөний хаалгыг эвдээд хулгай орчихсон байсан гэсэн. Тухайн үед би тоглож байна гэж бодсон. Тэгсэн Норовсүрэн эгчийн сейфенд байсан мөнгө алга болсон байсан...” гэжээ. /хх-33 тал/

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэн А.А гаргасан өргөдөл / хх 6 /, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-10 /, Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх12 /, Хохирлын  мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 15-17/, Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-45/, Ял шийтгэлийн хуудас /хх-56/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 44-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Кинг таур” хотхон руу өөрийн 69-37 УБЧ улсын дугаартай “Хонда ист” маркийн автомашинаар очиж, 16 дугаар байрны граж буюу тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч үйлчлэгч Х.Норовсүрэнгийн хувцас солих өрөөнийхөө сейфенд байсан иргэн А.А-ийн гээгдүүлсэн 101 ширхэг Япон улсын 10.000-тын мөнгөн дэвсгэрт /иен/ буюу 22.230.100 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ялах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр шунахайн сэдэлтээр хууль бусаар авч өөрийн болгох шууд санаатай үйлдлийг хэлдэг.

/ Хулгайн гэмт хэрэг нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшигч, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгодогоор тайлбарлагдана./

 

Гэтэл Г.Т-ын хувьд тухайн үед таксины үйлчилгээнд явж байхдаа Дайриймаагийн ярьснаас уг мөнгийг мэдснээр 16 дугаар байрны гадаа буцаж очин гражид буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн орж Х.Норовсүрэнгийн хувцас солих сейфийг эвдэж, Япон улсын мөнгөн дэвсгэртийг авсан үйлдэл нь Эрүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Харин дээрх гэмт хэргийн үйлдэхдээ автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашиглан, гэмт үйлдлээ түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, зөөж тээвэрлэх гэх мэт урьдчилан бэлтгэж ашигласан шинжгүй байх тул Г.Т-ын тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, хохирогч А.А/хх-22 /, гэрч А.Адилцэцэг /хх-27/, Д.Даариймаа /хх-29/, Б.Цэцэнбилэг /хх-30/, Ц.Гүнжидмаа /хх-32/ нарын мэдүүлгүүд, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т-д Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.