| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331000590034 |
| Дугаар | 2024/ДШМ/43 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ДШМ/43
О.Отгонбаяр, П.Мөнхсайхан, Ш.Гантөмөр,
Т.Эрдэнэбилэг нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгч О.Отгонбаяр
Түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, А.Мөнхбат
Шүүгдэгч П.Мөнхсайхан
Түүний өмгөөлөгч Б.Балжидмаа /цахим/
Шүүгдэгч Ш.Гантөмөрийн өмгөөлөгч Н.Мандах нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ш.Гантөмөр түүний өмгөөлөгч, шүүгдэгч П.Мөнхсайханы өмгөөлөгч, шүүгдэгч О.Отгонбаярын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор О.Отгонбаяр, П.Мөнхсайхан, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг нарт холбогдох эрүүгийн 2331000590034 дугаартай, ***************** индекстэй, * хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Жалайр овогт Очирхүүгийн Отгонбаяр, Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ний өдөр ********* аймгийн ******** суманд төрсөн, *** настай, ******, дээд боловсролтой, * мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг*************** дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай байсан, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, * дугаар баг, * дугаар хэсэг ** дүгээр байр, ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн гэх, /РД:***********/,
Боржигон овогт Пүрвээгийн Мөнхсайхан, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************** мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай байсан, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум * дугаар баг, * дугаар хэсэг ** дугаар байр, * тоотод оршин суух хаягтай. ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх /РД:*********/,
Олхонууд овогт Шаравын Гантөмөр, Монгол Улсын иргэн, *****оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***************** мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай, ам 5үл *, эхнэр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, * дугаар баг, * дугаар байр. ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, /РД:**************/,
Дэд овогт Тэрбишийн Эрдэнэбилэг, Монгол Улсын иргэн, ******* оны *** дүгээр сарын ***-ны өдөр Сүхбаатар аймаг ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй ****************** ажилтай байсан, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, * дугаар баг, * дугаар хэсэг, ** тоотод эршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн гэх, /РД: *******/,
2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн С.Үүртуяаг Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалтын Хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3 дахь хэсгийн 2.3.1 дэх хэсэгт “архи, дарс тус бурд 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, зай тамхи 250 граммаас илүүгүй...” -т заасныг зөрчиж, 44-77 СББ улсын дугаартай, ланд крузер 80 загварын тээврийн хэрэгслээр хязгаарлалт тогтоосон бараа тээвэрлэж явааг мэдсээр байж Гаалийн улсын байцаагч П.Мөнхсайханд хяналт шалгалт хийх үүргээ санаатай биелүүлээгүй буюу бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийх албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байх хууль бус үүрэг даалгавар өгч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус зохион байгуулсан.
Шүүгдэгч П.Мөнхсайхан нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.Үүртуяа нь 44-77 СББ улсын дугаартай ланд крузер 80 загварын тээврийн хэрэгслээр Консенкорво гэх нэршилтэй 20 хайрцаг буюу 240 ширхэг, Казакстан гэх нэршилтэй 4 хайрцаг буюу 24 ширхэг нийт 24 хайрцаг 264 шил согтууруулах ундааны зүйлийг тээвэрлэж явааг мэдсээр байж “ахлахын машин” гэж хэлэхэд гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ албан тушаалын байдпаа урвуулан ашиглаж албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр иргэн С.Үүртуяад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Ш.Гантөмөр нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр нь 00-24 СББ улсын дугаар бичсэн цаас өгч “архи ачиж гарна шүү, шалгалгүй гаргаарай” гэж хууль бус үүрэг даалгавар өгсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх Буудай чөлөөт бүс” ХХК-ийн “Буудай” дэлгүүрийн менежер М.Хосбаярт архи согтууруулах ундааны зүйлийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр 00-24 СББ улсын дугаартай Well fire маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл, барааг шалгах чиг үүргээ зориуд хэрэгжүүлэлгүй гаалийн улсын байцаагчийн шалгасан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулалгүй, тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийлгүй гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлж М.Хосбаярт давуу байдал бий болгосон.
Шүүгдэгч Т.Эрдэнэбилэг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн ******** дүгээр ангийн ахлах шалгагчаар ажиллаж байхдаа өөрийн ажил байдлын тодорхойлолтод зааснаар хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх Буудай чөлөөт бүс” ХХК-ийн “Буудай” дэлгүүрийн менежер М.Хосбаярын “...Ахаа одоо машин нь ирнэ, ганц удаа туслаад өгөөч...” гэж гуйсны хариуд архи согтууруулах ундааны зүйл тээвэрлэсэн 00-24 СББ улсын дугаартай Well fire маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр гаргахад шалгах чиг үүргээ зориуд хэрэгжүүлэлгүй гаалийн улсын байцаагчийн шалгасан тухай тэмдэглэл /нарийн хуудас/-д гаалийн байцаагчийн гарын үсэг зураагүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй байхад гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж М.Хосбаярт хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: О.Отгонбаяр, П.Мөнхсайхан, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Жалайр овогт Очирхүүгийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
Боржигон овогт Пүрвээгийн Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
Олхонууд овогт Шаравын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
Дэд овогт Тэрбишийн Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Очирхүүгийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6,000.000 / зургаан сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Пүрвээгийн Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400.000 /таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Шаравын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400.000 /таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Тэрбишийн Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400.000 / таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Отгонбаярын сэжигтнээр саатуулагдсан 2 хоногийг торгох ялаас хасаж тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаярын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх; шүүгдэгч П.Мөнхсайхан, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг нарт оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаяр, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг, П.Мөнхсайхан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулан,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаяр, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг, П.Мөнхсайхан нарын торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч О.Отгонбаяр, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг, П.Мөнхсайхан нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг, П.Мөнхсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 хайрцаг /360 ширхэг/ 1 литрийн “Жак данелс” виски, 11 хайрцаг /132 ширхэг/ 1 литрийн “Абсолют” архи согтууруулах ундааны зүйл /Сэлэнгэ аймгийн Тагнуулын газрын В1 давхарт байгаа/, Казакстан нэршилтэй 20 хайрцаг 240 ширхэг, Казакстан нэршилтэй 6 хайрцаг 24 ширхэг нийт 264 ширхэг архи согтууруулах ундааны зүйл /Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Гантөмөр түүний өмгөөлөгч Н.Мандах нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг Ш.Гантөмөр болон түүний өмгөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ш.Гантөмөрийн гэм буруугийн талаар /хх18/ шүүгдэгч Ш.Гантөмөр нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль болон ажлын байдлын тодорхойлолтод заасан хийх ёсгүй үйлдлийг хийж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Г аалийн чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаярын 00-24 СББ улсын дугаар бичсэн цаас өгч “архи ачиж гарна шүү, шалгалгүй гаргаарай” гэж хууль бус үүрэг даалгавар өгсний дагуу Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх буудай чөлөөт бүс” ХХК-ийн "Буудай” дэлгүүрийн менежер М.Хосбаярт архи согтууруулах ундааны зүйлийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр гаргахад 00-24 СББ улсын дугаартай \\^е11 Пге маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл, барааг шалгах чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүй гаалийн улсын байцаагчийн шалгасан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулалгүй, тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийлгүй гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлж М.Хосбаярт давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүх Ш.Гантөмөрийг М.Хосбаярт давуу байдал бий болгосон гэх боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч М.Хосбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд Ш.Гантөмөрийн өгсөн мэдүүлэгүүд зөрүүгүй, М.Хосбаяр гэх хүнийг огт танихгүй, ямар нэгэн байдлаар хамаарал бүхий этгээд биш, харилцан тохиролцсон үйл байдал байхгүй гэдгээ аль аль нь мэдүүлсэн төдийгүй Ш.Гантөмөр нь гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хөтөлбөргүй тогтоосон нотлох баримт авагдаагүй байхад үндэслэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага ногдуулсан нь эргэлзээтэй болсон.
Гэрч Б.Мөнгөндолгион 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Би бичлэг хараад болсон үйл явдлыг санаж байна. Хар өнгийн альфард маркийн автомашин шалгуулахгүй гараад явсныг хараад би энэ юун машин гарчихваа гэж Ш.Гантөмөр ахаас асуухад дэлгүүрийн машин гарч байгаа юм байна гэж хэлэхээр би тоогоогүй орхисон, гаалийн улсын байцаагчид шалгуулж нарийн хуудас тэмдэг даруулаагүй бол хилийн цэргийн алба хаагч Алтанбулаг чөлөөт бүсийн хашаанаас тухайн тээврийн хэрэгслийг гаргах эрхгүй” гэх.
Гэрч Д.Оюунсүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах шатны ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт “...Зогсохгүй гэсэн үгийг хэлсэн байх магадлалтай, яагаад гэвэл намайг тэр машиныг унаад орж гарахад бараг зогсоож шалгаад байдаггүй байсан юм” гэх.
Гэрч Л.Дармаабазарын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэгт “...Би тэр машиныг сайн харж чадаагүй, 00-24 СБА улсын дугаартай машины жолоочоос нарийн хуудас байна уу гэж асуухад дэлгүүрийн В зөвшөөрөлтэй машин гэж хэлсэн нь энэ 00-24 СББ улсын дугаартай хар өнгийн Альфард машин байсан. Би тэр үед ачаалалтай байсан учраас тэр машиныг шууд гаргахгүйгээр шалгаж нарийн хуудас шаардахад дэлгүүрийн машин гэж хэлээд В зөвшөөрөл гэсэн наалт цонх дээрээ тавьчихсан байсан учраас би гаргах болсон” гэх.
Хамаарал бүхий дээрх нотлох баримтуудаас үзэхэд 00-24 СББ улсын дугаартай хар өнгийн Альфард автомашин нь дэлгүүрийн автомашин болохоор шалгалгүй өмнө нь гаргаж байсан гэдгийг гэрч Д.Оюунсүрэн мэдүүлсэн, Ш.Гантөмөр тухайн автомашиныг орж ирэх үед байхгүй байсан, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гадаа маш хүйтэн -30 хэм байсан тул дулаацахаар дотогш орсон хойгуур тухайн автомашин шалгуулалгүй өнгөрсөн ба Б.Мөнгөндолгион хяналт тавьж шалгах бүрэн боломжтой байсан хэдий ч шалгаагүй, хилийн байцаагч нар гаалийн байцаагчаар шалгуулаагүй тохиолдолд хил нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй тул буцаад явуулна гэж тооцож шалгаагүй өнгөрсөн, хашааны хаалгаар гаргасан үйлдэлд Ш.Гантөмөр буруутай мэтээр үзсэн нь учир дутагдалтай төдийгүй гэрч Л.Дармаабазар мэдүүлэгтээ 00-24 СББ автомашин нь дэлгүүрийн машин В зөвшөөрөлтэй учир гаргах болсон гэж мэдүүлсэн ба Ш.Гантөмөр уг автомашин В зөвшөөрөл гэсэн наалтыг цонхон дээрээ наасан учраас Б.Мөнгөндолгионд дэлгүүрийн автомашин байсан талаар хэлж байсан үйл байдлыг яллах талын нотлох баримтаар үнэлж гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр шүүх Ш.Гантөмөрийг хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн автомашиныг шалгаагүй нэвтрүүлсэн гэж буруутгаж байгаа боловч хэрэгт энэ байдлыг тогтоосон баримтууд авагдаагүй, 00-24 СББ улсын дугаартай хар өнгийн Альфард автомашин нь Ш.Гантөмөрийг ажлын байран дээр байхгүй байхад явж өнгөрсөн, удирдлагаас өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаарх мөрдөн шалгах “ажиллагааны явцад Ш.Гантөмөрийн өгсөн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн, хуульд заасны дагуу яллагдагч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй учраас өөр ямар эх сурвалжаар дээрх яллагдагчийн мэдүүлэг нотлогдож тогтоогдсон эсэх нь шийтгэх тогтоолд бичигдээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, зүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны вцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, уг хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Ш.Гантөмөрт шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж гүйцэтгэгчээр тооцсон нь эргэлзээтэй төдийгүй О.Отгонбаяраас Ш.Гантөмөрт хууль бус үүрэг өгч гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гүйцэтгэсэн, шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, хамтран гүйцэтгэж уг хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн боловч Ш.Гантөмөрийн хувьд О.Отгонбаяраас өгсөн хууль бус үүргийг гүйцэтгээгүй, гүйцэтгэхээс татгалзсан, үйлдлээрээ нэгдэх санаа зорилго байгаагүй талаарх өөрийн хийсэн үйлдлээ тайлбарлаж маргасан, шүүх хурлын шатанд хэргийн оролцогчид зөрүүтэй байр суурь баримталж байсан, хууль бус үүргийг зөрчиж гүйцэтгэсэн эсэх үйл байдлын хувьд ч шалгаагүй үйл байдалд шууд гэмт хэрэгт бүлэглэж гүйцэтгэгчээр оролцсон гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ш.Гантөмөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч П.Мөнхсайханы өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/Ш11Ж18 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардан авч, эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэг: Хэргийн товч утга болон шийдвэрлэсэн байдал:
П.Мөнхсайханыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль болон ажил байдлын тодорхойлолтод заасан, хийх ёсгүй үйлдлийг хийж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 44-77 СББ улсын дугаартай Ландкуруйзер 80 загварын тээврийн хэрэгслээр 264 шил согтууруулах ундааны зүйлийг тээвэрлэн явааг мэдсээр байж “ахлахын машин” гэж хэлэхэд гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр иргэн С.Үүртуяад хууль бус давуу байдал бий болгосон гэж үзэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Хоёр: Хууль хэрэглээний үндэслэл:
“Хууль бус давуу байдал бий болгох” гэдгийг Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэжээ.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.
Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ, /ҮДШ-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтооп/
2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйл “Чиг үүргээ урвуулан ашиглах”
“Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ." гэж тус тус заажээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн “Хууль ёсны зарчим” 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасныг анхан шатны шүүх баримтлаагүй байна.
Харин хавтаст хэрэгт цугларсан дараах баримтуудыг судлан үзэхэд:
Гэрч С.Үүртуяагийн 2023 оны 01 дүгээр сарын 11-нйй өдөр өгсөн: “...Гаалийн хяналтын постон дээр ирээд машинаа шалгуулалгүй, машинаас бууж хилийн цэргийн ажилтанд нарийн хуудас буюу чөлөөт бүс рүү орсон бүртгэлийн хуудсаа өгөөд, зүс таньдаг эрэгтэй, эмэгтэй 2 гаалийн байцаагч байхаар нь би явлаа шүү гэж хэлээд хяналтын постноос гарч Аптанбулаг сумын төвд Цагдаагийн алба хаагч нарт саатуулагдсан.”, “...Уламбаяр эгч надад хэлсний дагуу очиж авсан. ...Би архийг хэнд хүлээлгэж өгөхийг мэдэхгүй, Уламбаяр эгч мэдэж байгаа” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 94-95-р хуу/,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрч С.Үүртуяагийн дахин өгсөн: “...Яг хэдэн шил, хэдэн хайрцаг архи авч гарч байгааг Отгонбаяр эгч мэдээгүй, Мөнхсайхан нь миний ард архи байгааг мэдсэн эсэхийг хэлж мэдэхгүй... шан харамж өгөх тухай асуудал яриагүй...” /1-р ХХ-ийн 96-98-р хуу/,
Гэрч С.Үүртуяагийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр дахин өгсөн: “...Отгонбаяр ахлахын 99492131 гэсэн утас руу ярьж “би архи аччихлаа, одоо яах бэ, яаж гарах бэ гэж асуусан юм” гэтэл Отгонбаяр эгч намайг “Пост дээр очоод ахлахын машин гэж хэлээд гараарай” гэж хэлсэн юм. “Пост дээр очиход Мөнхсайхан гэх байцаагч миний машиныг шалгасан ба би машинаасаа буухгүйгээр машиныхаа жолооч талын хаалгыг онгойлгоод Мөнхсайханд хандаж “ахлахын машин” гэж хэлсэн. Мөнхсайхан намайг “За машинаасаа буугаад ир, арын хаалгаа онгойлгочих” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 100-р хуу/,
Гэрч Б.Уламбаярын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би архийг бага багаар авч цуглуулсан учраас Үүртуяагийн машинд түр хугацаагаар л гуйж тавьсан юм..., ” гэсэн мэдүүлгүүд авагджээ. Дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас харахад П.Мөнхсайхан нь С.Үүртуяаг 264 шил архи тээвэрлэн явааг мэдсээр байж гэдгийг тогтоосон баримт огт байхгүй бөгөөд Д.Мөнхсайхан, С.Үүртуяа нар нь хоорондоо ямар нэг байдлаар урьдчилан харилцаа холбоо тогтоосон, хэн нэгэндээ амлалт өгсөн, С.Үүртуяад эдийн болон эдийн бус ямар давуу байдлыг бий болгосон нь тогтоогдоогүй байна.
Харин Анхан шатны шүүх П.Мөнхсайханыг гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд гэрч С.Үүртуяагийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны мэдүүлгийг үндэслэсэн хэдий ч дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт буюу С.Үүртуяагийн гэрчээр өгсөн бусад мэдүүлгүүд болон Б.Уламбаяр нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Гурав: П.Мөнхсайханы албан тушаалын тухайд:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №Б/82 тоот тушаалаар П.Мөнхсайхан нь тус албаны Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч”-ийн албан тушаалд томилогдсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/08 тоот Гаалийн Ерөнхий газрын даргын “Алба хаагчдыг ажилд түр томилох тухай’’ тушаалаар П.Мөнхсайханыг “Газрын тосны хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч” албан тушаалд томилсон байдаг. /1-р хх-ийн 203, 209-р хуу/
Гэвч шүүх П.Мөнхсайханы дээрх албан тушаалын байдалд дүгнэлт хийхдээ гагцхүү Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга М.Дамдинхоролын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж заажээ.
Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/08 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3, 49.1, 49.2 дахь заалтуудыг удирдлага болгосон байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно.” гэж заасан байхад Гаалийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтан П.Мөнхсайхан нарын хооронд ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, тухайн албан тушаалд ажиллах ажлын чиг үүрэг тодорхой бус байсан.
Харин П.Мөнхсайханы Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4 дэх хэсэгт Гаалийн улсын байцаагч нь “Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг, дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангарагаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийг гаалийн улсын байцаагчийн эрх авахад өргөнө.” гэж заасныг зөрчсөн, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл байна.
Иймд П.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Отгонбаярын өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2024 оны 01 сарын 24-ны өдрийн 18 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дараахь үндэслэлээр гаргаж байна.
1. Шүүгдэгч О.Отгонбаярыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэхь заалтаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн 2331000590034 дугаартай О.Отгонбаяр нарт холбогдох хэрэгт С.Үүртуяа, Хосбаяр нарын мэдүүлгүүдээр гэм буруутай нь тогтоогдож байгаа байдлаар шийтгэх тогтоолд бичигдсэн байдаг.
Гэтэл нарийн учрыг гаргавал: Үүртуяа архи ачиж яваад баригдсан гэх машинаа авахын тулд О.Отгонбаяртай уулзсан, Отгонбаяр архи гаргахыг хэлсэн мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгсөний дараа нөхөр Ганзоригийн нэр бичигдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй 44-47 дугаартай машинаа хүлээн авсан баримт үйлдсэн нь хэргийн материалд авагдсан.
2.Хэрэгт цугларсан гэрчүүдийг асуухдаа эрүүгийн хуулийн 21.5 заалтыг сануулахдаа шинэчилсэн өөрчлөлт орсон хуулийн заалтыг хэнд нь ч сануулаагүй, хохирогчийн мэдүүлэг авах бланк дээр гэрчийн эрх үүргийг сануулж, өөрчлөлт орсон хуулийн заалтыг бус хуучин хууль сануулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-р зүйлийн 1 хэсэгт ....мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ гэх заалт зөрчигдсөн байдаг. Гэрчүүдэд хүчингүй болсон хууль сануулан гэрчээр мэдүүлэг авсан.
Үүнийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт хүсэлт гаргаж гэрчүүдийн мэдүүлгийг хүчингүйд тооцож дахин мэдүүлэг авах хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж хариу өгсөн атлаа өөрчлөлт орсон хуулийг нуун далдалж мэдүүлгүүд дээр давхардуулан цаас нааж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Үүнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 17-р талд ....нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүх хууль зөрчсөн үйлдлийг хэрхэн үнэлж байгаа эсэх дээр ийм үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь харамсалтай байна. Процессийн ноцтой алдааг ийм байдлаар зөвтгөж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа гэсэн ойлголтыг өгч байгаа болно. Мөн хуулийн 16.15-р зүйлийн 2 хэсэгт.....Прокурор нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлнэ гэж хуульчилсан прокурор хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй хэн нэгнийг хууран мэхлэх гэсэн хандлага гаргаж байгаа нь харамсалтай байна. Үүнийг шүүх хаацалсан.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4-р зүйлийн 1 дэх хэсэгт ....яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал 2 хүнийг хооронд нь нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно гэж заалттай. Анхан шатны шүүх гэрч Хосбаяр, Оюунсүрэн нарын мэдүүлэг илт зөрүүтэй байхад түүнийг хэрхэн аль нь нотлох баримтын шаардлага хангаж шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй.
Гэрчээр мэдүүлэг өгсөн Уламбаяр / 101 тал, Хосбаяр, Үүртуяа/ 94тал, 96 тал, 99 талд / нар нь тус бүр гурав, гурван удаа мэдүүлэг өгсөн байдаг боловч мэдүүлэг болгон нь өөр байгааг анхаарч үзэхгүй үнэнийг олохын төлөө бус яллуулах гэсэн санаа байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Энэ хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүд нь эрүүгийн хуулийн 21.5 заасныг сануулахдаа шинэчилсэн өөрчлөлт орсон хуулийн заалтыг хэнд ч сануулаагүй дандаа хуучин хуулийн зүйл заалттай бланк дээр хууль сануулж гарын үсэг зурсан байдаг.
Үүртуяа, Уламбаяр, Хосбаяр нарын мэдүүлэг нь эхний мэдүүлгээ үгүйсгэсэн байдал үүсч байгаа нь эдгээр хүмүүсийг мэдүүлгээ өөрчлөхийг хэн нэгэн нь хатгасан, дарамталсан эсвэл зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр албадсан байдал, хэргийг зөвхөн албан тушаалтан нартай холбох гэсэн далд агуулга явагдаж байгаа мэтээр ойлгогдож байна.
П.Мөнхсайхантай холбоотой гэх хэргийн талаар 2023.1.11-ний өдөр ....үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон ... гэх үндэслэлээр 22.1-р зүйлийн 1-д зааснаар С.Үүртуяа, Б.Уламбаяр нарын мэдүүлгээр гэм буруутайд тооцсон. Гэтэл энэ хоёр гэрчийн мэдүүлгүүд хоорондоо авцалдаагүй, зөрүүтэй, маш их бүрхэг байдал үүсгэж байдаг.
Хэрэгт: 2023.1.11-ний өдөр Үүртуяа мэдүүлэхдээ ... 20 хайрцаг архи ачсан гаалийн хяналтын талбайд шалгуулаагүй миний таньдаг эрэгтэй эмэгтэй 2 байсан явлаа гэж хэлсэн С.Үүртуяа тэр бүсэд ажилладаг болох нь хэрэгт авагдсан мэдүүлгээр нотлогддог. Тиймээс тухайн бүсэд хяналтгүй нэвтэрдэг байдлаа ашигласан байдал шалгагдах ёстой.
2023.02.05-ны өдөр С.Үүртуяа мэдүүлэхдээ ... Уламбаяр эгчийн архийг чөлөөт бүсээс гаргасан, миний машиныг байцаагч Мөнхсайхан шалгасан архи ачина гэдгийг хэлсэн тоог хэлээгүй ... гэх зэрэг 3 удаа мэдүүлэг өгөхдөө 3 өөр зүйл ярьсан байна. -Гэрч Б.Уламбаяр 2023.01.11-ний мэдүүлэгтээ ... үнийн дүн, тооцолбор, үйл явцаа маш тодорхой ярьсан байдаг.
Үүртуяагийн машинд түр цуглуулж тавьсан болохоос Үүртуяаг гаргаад өг гэж хэлээгүй ... гэх мэдүүлэг.
Архи ачих үед миний бие байгаагүй, Үүртуяаг хамгаалах гэж миний архи гэж мэдүүлсэн ...2023.1.15-ны өдрийн Мөнхсайханы мэдүүлэгт ... манай гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үүртуяаг танина. Би асуухад байхгүй гэсэн, хаалгыг онгойлгож үзэхэд юм байгаагүй гэх мэдүүлэг.
- 2023.01.13-ны өдрийн Хяналтын камерийн бичлэгт ... Гаалийн ажилтан арын хаалгыг онгойлгож байна, хяналтын ажилтантай ярилцаж байна ... гэх бичлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Эдгээр нотлох баримтуудаар гаалийн ахлах байцаагч О.Отгонбаяр түүнд хамааралгүй, түүнийг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэл нотлон тогтоогдохгүй байна.
2. Гантөмөртэй холбоотой гэх хэргийн талаар 2022.11.29-ний өдөр Хосбаяр мэдүүлэхдээ ... 2022.11.29-ний 09 цагт жолооч Баянмөнх, Ганзам нартай уулзаж архи гаргахаар болсон. Хилийн цэргийн нарийн хуудсыг үүдэн дээр аваачиж өгсөн, гаалийн хяналт шалгалтаар ороогүй шууд гарсан.
2022.12.20-ны өдөр Хосбаяр ... 600 гэж амыг нь дагуулан зохиож ярьсан тагнуулын байцаагчид худлаа мэдүүлэг өгсөндөө харамсаж байна, дарамталсан ... гэх мэдүүлэг.
2023.02.5-ны өдөр Хосбаяр ... Оюунсүрэн ах машинаа шалгуулахгүй гарна шүү гэсэн. Би Отгонбаяртай огтоос уулзаагүй нарийн хуудсаа өгчихөөд гарч явахад Отгонбаяр гаднаас орж ирж байсан гэх мэдүүлгээс үзэхэд гэрчүүд яагаад бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлэхгүй мөрдөгч болгон дээр өөр өөрөөр мэдүүлж байгаа нь зөвхөн О.Отгонбаярыг хамаатуулах, түүнийг буруу болгох, оролцоотой мэтээр бусдад ойлгуулах гэсэн санаа байна уу гэсэн хардлагыг төрүүлж байдаг.
2022.11.30-ны өдөр Ч.Баянмөнх мэдүүлэхдээ. Алтанбулагт Хосбаяртай таарсан 20 хайрцаг архи гаргаад өгөөч гэж гуйсан архи ачсан чөлөөт бүсийн хяналт шалгалтын хэсэгт ирэхэд М.Хосбаяр шууд гар гэсэн гэх мэдүүлэг.
2023.02.06-ны өдөр ... үзлэг хийж байхад 00-24 дугаарын машин хажуугаар гарч өнгөрсөн. Үзлэг шалгалт хийгээгүй.
2023.05.10-ны өдөр Гантөмөр, Отгонбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаалт авсан тэмдэглэлд: Гантөмөр хариулт өгөхдөө.....шалгаарай, зөрчил илрүүл гэж тэр 2 машины дугаарыг бичиж өгсөн. Нарийн хуудсыг хараагүй, шалга гэсэн нь хууль бус гэж үзэхгүй гэх мэдүүлэг байдаг.
Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2023.05.10-ны өдрийн бичлэгт ... Хосбаяр цагт чөлөөт бүсийн хашаа руу орж байна. О.Отгонбаярын “Приус” маркийн машин 1030 цагт чөлөөт бүс рүү орж байна.
11 цаг 36 минутад 00-24 маркийн машин, тээврийн хэрэгслийн камерын тусгалд орж ирж байна гэсэн нь Отгонбаяр дэлгүүрт очиж нөлөөлсөн гэдгийг нотолж буй байдал биш билээ.
Энэ хэргийг маш дутуу дулимаг шалгасан нотолбол зохих байдлыг шалгаж тоогоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу 17-р хуудсанд..... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно. Учир нь :
1. Хэрэгт нэр нь гарч “Буудай” 2 дэлгүүрээс уг архийг ачуулсан гэдгийг нотлож чадаагүй. Тухайн дэлгүүрүүдийн тэр өдрийн камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлж, үзлэг хийлгүүлэх талаар 3 шатны прокурорт өмгөөлөгчийн зүгээс хүсэлт, гомдол гаргасан боловч үүнийг шалгаж тогтоогоогүй. Архи Алтанбулаг сумын хилээс хол зайтай Шуудан Холбооны үүдэнд баригдсан гэж яригддаг боловч түүнийг гэрчилсэн нэг ч гэрч байхгүй. Үнэхээр чөлөөт бүсээс архи авч гарсан уу? эсвэл гаргасан архиа ачиж явж баригдсан уу? гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох ёстой.
2.Үүртуяагийн мэдүүлгийг явсан маршрутыг огтоос шалгаагүй орхигдуулсан.
3.Мөн дээрхи 2 дэлгүүрт О.Отгонбаяр очсон, уулзсан гэдгийг шалгаж тогтоож чадаагүй.
4.Үүртуяа О.Отгонбаяртай өрөөнд нь уулзсан гэж мэдүүлдэг үүнийг нотолсон нотолгооны хэрэгсэл хэрэгт огтоос байхгүй ажлын байрны камерын бичлэгийг ч шалгасан , тогтоосон ажиллагаа огтоос хийгдээгүй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4-д зааснаар Үүртуяа, Уламбаяр хоёрыг, Хосбаяр, Оюунсүрэн хоёрыг тус бүр нүүрэлдүүлэн байцаалт аваагүй мэдүүлгийн зөрүүг арилгаагүй нотлох баримтыг шүүх үнэлж буй нь үндэслэлгүй болно.
6. Хууль сануулсаар байхад илтэд худал мэдүүлэг өгөөд байгаа гэрчүүдэд хариуцлага тооцохгүй өнгөрөөж байгаа нь хэргийг үнэн бодитой талаас шалгаж чадаагүй нөхцөл байдал юм.
Үүртуяа тухайн бүсэд хяналтгүй нэвтэрдэг байдлаа ашигласан нөхцөл байдал тогтоогдож байхад түүнийг шалгаагүй орхигдуулсан. Ийм ажиллагаануудыг огтоос хийгээгүй шалгаагүй байхад нотолбол зохих байдал тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь өрөөсгөл, учир дутагдалтай үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Энэ үйлдлүүд нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх заалтыг зөрчиж байгаа тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэх буцаах нь зүйтэй гэсэн үүднээс гомдол гаргаж байна.
Шүүх хэрэгт цугларсан хэргийн хүрэнд хэргийг шийдвэрлэх хэмжээ хязгаартай тул О.Отгонбаярын гэм буруутай нь тогтоогдож чадаагүй, хууль зөрчсөн гэрчийн мэдүүлгийг үндэс болгож байгаа нь боломгүй асуудал, хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй нь О.Отгонбаярын хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах боломжтой гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч О.Отгонбаярын өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч О.Отгонбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л хугацаанд болсон үйл баримтыг тогтвортой, нэг янзаар мэдүүлж байсан. Шүүх хуралдаанд ч өмнөхөөсөө эргэлзээгүй мэдүүлсэн. Үүнийг анхан шатны шүүх үгүйсгэж шийтгэх тогтоол дээр гэрч Үүртуяа, Хосбаяр, шүүгдэгч Гантөмөр нарын удаа дараагийн зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг гэм буруутайд тооцох гол үндэслэл, нотлох баримт болгож дурьдаад гэм буруутайд тооцсон. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг нь эргэлзээгүй үнэн зөв, мэдүүлгийн эх сурвалж тогтвортой байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бөгөөд тэдгээрт тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр нь тодорхой эргэлзээгүй, үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны зарчимд нийцэх байтал шийтгэх тогтоолд дээрх зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг гол болгож шийдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, хууль ёсны гэж үзсэн бол түүнийг үгүйсгэсэн шүүгдэгч, өмгөөлөгч нарын саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл шийтгэх тогтоолын тодорхой хэсэгт зайлшгүй байх ёстой байсан, авагдаагүй.
... Анхан шатны шүүх яллах, цагаатгах талыг аль алыг нь барьж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын өмгөөлөгчийн санал дүгнэлт, авагдсан нотлох баримтуудад бүхэлд нь дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шүүхийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү. Мөн бусад өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолтой танилцахад хэрэгсэхгүй болгож, цагаатгах санал гаргаж байгаа нь тухайн үлдэх ажиллагаа, шүүхийн ажиллагаа дутуу, бүрэн гүйцэт бодит хийгдээгүй гэдэг ойлголт урган гарч байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүлээн авах байх хууль зүйн дүгнэлтээ гарган өгч байна гэв.
Шүүгдэгч О.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би одоо хүртэл яг ямар зүйл хийснээ ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хурал болох гэж байхад олон нийтийн хэрэгсэл, сонин зэргээр энэ хэрэгт 4 хүн байхад ганцхан намайг О.Отгонбаяр гээд цоллоод удаа дараа 4-5 удаа ял авах гэж байна гэж бичүүлсэн. .... Намайг санаатайгаар хэн нэгэнд ингэж байгаад үнэхээр гомдолтой байна, өөр хэлэх зүйл байхгүй, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
..Шүүх нотлох баримтыг үндэслэж дүгнээд өөрийн дотоод итгэлээр дүгнээд шийдвэрээ гаргасан үндэслэл дээр хөндлөнгийн байр сууриас тухайн шийдвэр дээр ямар нэг байдлаар үнэлэлт өгөх нь надад эрх зүйн үүрэг байхгүй. Тиймээс шийтгэх тогтоол эргэлзээтэй байна гэдэг агуулгаар надад тайлбар хийх ямар ч шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой үйл баримт дээр тулгуурлаж гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гантөмөр түүний өмгөөлөгч, шүүгдэгч П.Мөнхсайханы өмгөөлөгч, шүүгдэгч О.Отгонбаярын өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр О.Отгонбаяр, П.Мөнхсайхан, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг нарт холбогдох эрүүгийн 2331000590034 дугаартай хэргийг бүхэлд нь хянавал:
2. Шүүгдэгч О.Отгонбаяр нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүсийн гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Гаалийн улсын байцаагч Ш.Гантөмөрт 00-24 СББ улсын дугаар бичсэн цаас өгч “архи ачиж гарна, шалгалгүй гаргаарай” гэж Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх Буудай чөлөөт бүс” ХХК-ийн “Буудай” дэлгүүрийн менежер М.Хосбаярын эзэмшлийн дугаартай 00-24 СББ улсын дугаартай автомашинаар 492 ширхэг архи согтууруулах ундааны зүйлийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж М.Хосбаярт давуу байдал бий болгож хууль бус үүрэг даалгавар өгсөн,
2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн С.Үүртуяаг 44-77 СББ улсын дугаартай, Ланд крузер 80 маркын тээврийн хэрэгслээр хязгаарлалт тогтоосон бараа тээвэрлэж явааг мэдсээр байж Гаалийн улсын байцаагч П.Мөнхсайханд албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байх хууль бус үүрэг даалгавар өгч С.Үүртуяад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн.
Шүүгдэгч Ш.Гантөмөр нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаярын 00-24 СББ улсын дугаар бичсэн цаас өгч “архи ачиж гарна шүү, шалгалгүй гаргаарай” гэж хууль бус үүрэг даалгавар өгсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 00-24 СББ улсын дугаартай 41 хайрцаг 492 шил архи ачсан Well fire маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж М.Хосбаярт давуу байдал бий болгосон.
Шүүгдэгч Т.Эрдэнэбилэг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагчаар ажиллаж байхдаа өөрийн ажил байдлын тодорхойлолтод зааснаар хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх Буудай чөлөөт бүс” ХХК-ийн “Буудай” дэлгүүрийн менежер М.Хосбаярын хүсэлтээр архи согтууруулах ундааны зүйл тээвэрлэсэн 00-24 СББ улсын дугаартай Well fire маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр гаргахад шалгах чиг үүргээ зориуд хэрэгжүүлэлгүй гаалийн улсын байцаагчийн шалгасан тухай тэмдэглэл /нарийн хуудас/-д гаалийн байцаагчийн гарын үсэг зураагүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй байхад гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж М.Хосбаярт хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан
-Гэрч Б.Уламбаярын 2023 оны 02 сарын 06-ны өдөр өгсөн “ ... Үүртуяаг би архи гаргаж өг гэж хэлээгүй ... Үүртуяа өөрөө л авч гараад баригдсан байсан...” гэсэн мэдүүлэг, 2023 оны 02 сарын 10-ны өдөр SRI shop дэлгүүр нь чөлөөт бүс хаах гээд архиа зөөж байсан учраас Үүрээд би тэр дэлгүүрийг зааж өгсөн. Угаасаа архины асуудлыг Үүртуяа тодорхой ярьсан байна лээ шүү дээ. Үүртуяа Отгонбаяр хоёрын хооронд ямар яриа гарсан талаар би мэдэхгүй...Үүртуяа цагдаад баригдаад миний архи гээд хэлчихсэн байхаар нь амьхандаа дүүгээ хамгаалаад миний гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, /1-р хх 107-108/
-Гэрч М.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “ ...2022 оны 11 сарын 29-ний өглөө дэлгүүрийн гадаа жолооч Ч.Баянмөнх, Ганзам нартай уулзаж архи гаргахаар болсон “Буудай” дэлгүүрийн агуулахаас 41 ширхэг хайрцаг архи, виски шууд авсан. .. гаалийн шалгалтаар ороогүй шууд гарсан... Отгонбаяртай албан ажлын холбоотой, архи гаргамаар байна гээд шууд санал тавьсан, зөвшөөрсөн... өглөө ажил дээр ирээд шууд уулзсан гаргах талаараа утсаар яриагүй. Намайг баригдсны дараа үдээс хойш Отгонбаяр 14.00 цагийн үед залгаад наад асуудлаа өөрөө шийдээрэй гэж хэлээд тасалсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 68-69/
-Гэрч Ч.Баянмөнхийн 2022 оны 11 сарын 30-ны өдөр өгсөн “... Алтанбулаг суманд явж байгаад М.Хосбаяртай таархад Чөлөөт бүсээс 20 хайрцаг архи гаргаад өгөөч гэж гуйсан. Чөлөөт бүс рүү ороод “Буудай” дэлгүүрийн складаас архи виски ачсан. Чөлөөт бүсийн гарах хэсгийн хяналт шалгалтын хэсэгт ирэхэд М.Хосбаяр шууд гараарай гэхээр нь шууд гараад явсан... 00-24 СБА дугаартай машинаар архи гаргасан эхнэрийн эзэмшлийн машин. ... шалгалт хийгээгүй хажуугаар нь шууд гараад явчих гэж Хосбаяр хэлсэн....” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 70-71/
-Шүүгдэгч Ш.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн “... хяналт шалгалтын цэг дээр тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийгээд байж байтал гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр дуудаад ...2 машины дугаар биччихсэн бичгийн цаасны тасархай /жижиг дөрвөлжин/ цаас өгөөд “ энэ 2 машин архи ачаад гарна гаргачихаарай, Буудай дэлгүүрийн архи байгаа юм.” гэж хэлэхээр нь би харья гэж хэлээд цаасан дээр байсан автомашины дугаарыг харахад 00-24 гэсэн машины дугаарыг санаж байна. ...тэгээд Отгонбаярын хууль бус өгсөн даалгаврыг биелүүлэхгүй санаатай асуудалтай архи ачсан машиныг шалгаж архи ачаагүй зөрчилгүй гэж өөрийн гаалийн улсын байцаагчийн тэмдэгийг дарахгүйгээр хяналт шалгалт хийх цэгээс хол байхаар цайндаа орж цай уучихаад гараад ирэхэд тэр машин гараад явчихсан байсан. О.Отгонбаяр надад 2 машины дугаар бичиж өгснөөс хойш 30-40 орчим минутын дараа ... Отгонбаяр надад “нөгөө машин чинь хилийн тагнуулаас саатуулчихсан, баригдсан байна” гэж хэлэхээр нь би намайг цай ууж байхад гарсан байна гэж мэдсэн... Отгонбаяр надад хууль бус үүрэг даалгавар өгсөн. Гэхдээ би О.Отгонбаярыг хууль бус үүрэг даалгавар өглөө гэж удирдлагуудад мэдэгдсэн тохиолдолд Отгонбаяр нь шууд удирдах ахлах албан тушаалтай болохоор ажлаар шахаж дарамтлах байх гэж бодоод ... мэдэгдэж чадаагүй. ..гэхдээ би хууль бус даалгаврыг нь биелүүлэхгүйг хичээж цайндаа орж өөрийн тамга тэмдгээ дарахаас зайлсхийсэн юм...” гэсэн мэдүүлэг /2р хх-ийн 120-121/,
-Мөн 2023 оны 02 сарын 06-ны өдөр өгсөн “ .... намайг шалгалт хийж байхад 0024 улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний хажуугаар гарч өнгөрсөн. Би энэ машины дугаарыг О.Отгонбаяр бичиж өгсөн болохоор тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхгүйгээр явуулсан...” гэсэн /2р хх-ийн 126-127/ мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бусад баримтуудаар,
-Гэрч С.Үүртуяагийн 2023 оны 02 сарын 05-ны өдөр өгсөн “...би өөрөө ахлах байцаагч Отгонбаяртай уулзаад ... хэдэн шил архи гаргаж авмаар байна... гэж хэлсэн юм. Миний гуйлтыг зөвшөөрөөд “за за” гэсэн юм гэсэн мэдүүлэг, 2023 оны 02 сарын 08-ны өдөр өгсөн “...Би анх цагдаад мэдүүлэг өгөхдөө асуудлыг үнэн зөвөөр яриагүй... 01 сарын 11-ний өдөр би өөрөө өдөр цайны цагийн дараа чөлөөт бүс дээр очоод Отгонбаяр ахлахтай уулзаад “... ахлахаа одоо чөлөөт бүс хаах гэж байгаа юм уу юу болж байгаа юм бол ...” гэж асуусан юм. Гэтэл Отгонбаяр өөрөө надад хандаж “чөлөөт бүс хаах гэж байна хүмүүс 1 шил архийг 1000 төгрөгөөр гаргаж байна чамд ч гэсэн хэдэн төгрөг хаа юм бэ дээ архи гаргаач гэсэн. Тэгэхээр нь би Отгонбаяр ахлахаас хаанаас архи ачих юм бэ? гэхэд Уламбаяр мэдэж байгаа уулз машины чинь дугаар хэд юм бэ гэхээр нь би өөрийн унаж явсан Ланд 80 машины 44-77 СББ гэсэн дугаарыг Отгонбаяр эгчид хэлэхэд Отгонбаяр эгч нэг ноорог цаасан дээр миний машины дугаарыг бичиж авсан... архиа ачуулаад хяналтын пост руу очихын өмнө өөрийн дугаараас Отгонбаярын 99492131 утас руу ярьж ... одоо яах вэ? гэж асуусан. Отгонбаяр эгч намайг пост дээр очоод ахлахын машин гэж хэлээд гараарай гэж хэлсэн юм. Үүний дагуу би архи ачсан машинаа унаад пост дээр очиход Мөнхсайхан гэх байцаагч миний машиныг шалгасан ба би машинаас буухгүйгээр жолооч талын цонхоо онгойлгоод Мөнхсайханд хандаж “...ахлахын машин...” гэж хэлсэн юм. Гэтэл Мөнхсайхан намайг машинаасаа буугаад арын хаалгаа онгойлгочих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад арын хаалгаа онгойлгож үзүүлчихээд гараад явсан... 44-77 СББ улсын дугаартай тоёото ланд-80 маркын машин нь манай нөхрийнх би тухайн үед эзэмшиж байсан....” гэсэн мэдүүлэг, /1-р хх 97-100/,
-Гэрч Ч.Мөнхзолбоогийн 2023 оны 01 сарын 12-ны өдөр өгсөн “ ... Хилийн цэргийн анги Чөлөөт бүсийн орох гарах чиглэлд нийтдээ 5 алба хаагч өглөөний 09-18 цагийн хооронд ажилладаг. Бусад чөлөөт цагт чөлөөт бүсийн хамгаалалтын ажлыг зохион байгуулна... Чөлөөт бүсээр үйлчлүүлээд гарч байгаа иргэдийн авч яваа бараа бүтээгдэхүүнд хяналт тавих чиг үүрэг байхгүй. Энэ асуудал нь гаалийн байгууллагын чиг үүрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл Хил хамгаалах байгууллагын алба хаагч нь тээврийн хэрэгслийн хяналтын хуудсанд гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчийн тэмдэг дарагдсан тохиолдолд Чөлөөт бүсээс гаргах асуудал яригдана. Хяналтын хуудсанд тэмдэг дарагдаагүй бол гаалийн хяналтанд оруулж, баталгаажсан гаалийн байцаагчийн тэмдгийг үндэслэн гаргасан. Гаалийн улсын байцаагч тухайн тээврийн хэрэгслийг шалгаж зөрчилгүй тохиолдолд хяналтын хуудас дээр тэмдэг дардаг. Энэ тэмдгийг үндэслэн чөлөөт бүсээс манай алба хаагчид тээврийн хэрэгслийг гаргадаг...” гэсэн мэдүүлэг, / 1-р хх 199-120/
-Гэрч Л.Дармаабазарын 2023 оны 05 сарын 08-ны өдөр өгсөн “... Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Алтанбулаг чөлөөт бүсийн гарах хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан... Гаалийн эрэгтэй байцаагч уг машины жолоочтой цонхоор нь ярилцаад зогсож байхыг харсан... Харин цаана нь гаалийн ахлах байцаагч О.Отгонбаяр нь хараад зогсож байсан. Би В зөвшөөрөл цонх дээрээ тавьчихсан болохоор нь дэлгүүрийн машин байна гэж ойлгоод жагсаалт тулгаж хараагүй гаргасан. Т.Эрдэнэбилэг заагаад тэр машиныг гааль шалгаад нарийн хуудсыг нь би авчихсан байгаа ирэхээр нь гаргаарай гэж хэлсэн. 00-24 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочоос нарийн хуудас байна уу гэж асуухад дэлгүүрийн В зөвшөөрөлтэй машин гэж хэлсэн болохоор нь гаргасан. / 3-р хх-ийн 148-149/ гэсэн мэдүүлэг,
-Гэрч Р.Өлзийбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... 00-24 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь В зөвшөөрөл авч байгаагүй, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл байна. Дээрх өдрийн 0024 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нарийн хуудас манай байгууллагад гаалийн байгууллагаас өгөөгүй, гаалийн ахлах байцаагч О.Отгонбаяр нарийн хуудсыг нь өөртөө авчхаад өгөхгүй байгаа гэсэн. Уг нь манай байгууллагын архивт хадгалагдах ёстой баримт юм...” гэсэн мэдүүлгүүд /2 дугаар хх-ийн 104-105 дугаар хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
3.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.
Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан.
4.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалтын Хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3 дахь хэсэгт зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхийн эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтэрүүлнэ, 2.3.1 дэх хэсэгт “архи, дарс тус бурд 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, зай тамхи 250 граммаас илүүгүй...” бараа нэвтэрүүлэхийг хориглосон.
Гэтэл иргэн М.Хосбаяр, С.Үүртуяа нар нь тухай хэмжээнээс илүү хэмжээний архи согтууруулах ундааны зүйлийг Алтанбулаг чөлөөт бүсээс гаргах хууль бус үйлдлийг Гаалийн ахлах улсын байцаагчаар ажиллаж байсан О.Отгонбаяр мэдсээр байж өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар гаалийн улсын байцаагч Ш.Гантөмөр, П.Мөнхсайхан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, иргэдийн хууль журамд заасан хэмжээнээс илүү бараа буюу согтууруулах ундааны зүйл нэвтүүлэх үйлдлийг нь буюу шалгалт хийхгүйгээр чөлөөт бүсээс гаргах талаар хууль бус үүрэг даалгавар өгсөн, гаалийн ахлах улсын байцаагчийн өгсөн даалгавар нь хууль бус гэдгийг мэдсээр байж, П.Мөнхсайхан нь гаалийн хяналт шалгалтыг хийсэн мэт дүр үзүүлэх, Ш.Гантөмөр нь шалгалтыг зориуд хийгээгүй, Хил хамгаалах байгууллагын алба хаагч Т.Эрдэнэбилэг нь гаалиар шалгагдаагүй тээврийн хэрэгслийн хяналтын хуудсанд гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчийн тэмдэг дарагдаагүй гэдгийг мэдсээр байж Чөлөөт бүсээс нэвтэрүүлсэн буюу албан тушаалтан хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас иргэн М.Хосбаяр, С.Үүртуяа нарт хязгаарлан хэмжээнээс илүү согтууруулах ундааны зүйлийг Чөлөөт бүсээр нэвтэрүүлэх давуу байдал олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж үзлээ.
5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, зарим гэрчийн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүтэй байхад нүүрэлдүүлэн мэдүүлэг аваагүй, шүүхээс гэрчүүдийн зөрүүтэй өгсөн мэдүүлгийн хэрхэн үнэлж байгаа талаар тогтоолд дурьдаагүй, хэрэгт хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж маргадаг.
Хэрэгт гэрч С.Үүртуяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн ба эхний өгсөн мэдүүлгээ хэргийг нуух замаар худлаа мэдүүлэг өгсөн тухай дараагийнхаа мэдүүлэгт тайлбарласан байх тул гэрч С.Үүртуяагийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин гэрч М.Хосбаяр нь эхний өгсөн мэдүүлгээр “ шүүгдэгч О.Отгонбаяртай архи согтууруулах ундааны зүйлийг гаалийн шалгалт хийлгэхгүйгээр нэвтрүүлэх талаар тохирсон“ гэдэг бол дараагийн өгсөн мэдүүлэгтээ “О.Отгонбаяртай уулзаагүй ярилцаагүй... хилийн албаны ажилтанаас гуйсан гэж” мэдүүлгээ өөрчилсөн боловч энэ мэдүүлэг нь шүүгдэгч Ш.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “... Намайг гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийж байх хугацаанд 00-24 СББ дугаартай тээврийн хэрэгсэл миний хажуугаар гарч өнгөрсөн. Би энэ машины улсын дугаарыг О.Отгонбаяр бичиж өгсөн дугаар болохоор тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийлгүй явуулсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-н 126-127 дугаар хуудас /,
Гэрч Б.Мөнгөндолгионы 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ...Алтанбулаг чөлөөт бүс дэх гаалийн хэсэгт “хяналт шалгалт” хийх чиг үүрэгтэйгээр ажиллах хуваарьтай байсан... Надад үзүүлсэн бичлэгийг харлаа. Би бичлэг хараад болсон явдлыг санаж байна. Хар өнгийн альфард маркийн автомашин шалгуулахгүй гараад явсныг хараад би энэ юун машин гарчихваа? гэж Ш.Гантөмөр ахаас асуухад “Энэ дэлгүүрийн машин гарч байгаа юм байна” гэж хэлэхээр нь би тоогоогүй орхисон. ...Гаалийн улсын байцаагчид шалгуулж нарийн хуудас дээр тэмдэг даруулаагүй бол Хилийн цэргийн алба хаагч Алтанбулаг чөлөөт бүсийн хашаанаас тухайн тээврийн хэрэгслийг гаргах эрхгүй, гаалийн улсын байцаагчаар шалгуулахаар буцаах ёстой гэтэл дээрх бичлэг дээрээс харахад Хилийн цэргийн алба хаагчид нарийн хуудас өгч байгаа нь харагдахгүй, шууд гаргаж байгаа харагдаж байна. Уг нь гаалийн улсын байцаагчид шалгуулахгүй өнгөрсөн машиныг Хилийн цэргийн алба хаагч нар буцаачихдаг болохоор авто машинууд очерлож зогсож байгаад шалгуулаад гардаг юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 23-26 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгээр иргэн М.Хосбаярт давуу байдал олгоогүй гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч П.Мөнхсайханы өмгөөлөгч П.Мөнхсайханыг гаалийн улсын байцаагчийн албан тушаалд түр томилсон атлаа 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл албан тушаалын тодорхойлолт нь батлагдаагүй, тухайн албан тушаалд ажиллах ажлын чиг үүрэг тодорхой бус байсан түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж маргадаг боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Мөнхсайхан нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Гаалийн ерөнхий газрын тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, гаалийн улсын хяналтын байцаагчаар томилогдож улмаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Алтанбулаг чөлөөт бүсэд хуваарилагдан ажиллаж байсан байх ба гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн С.Үүртуяад давуу байдал олгосон гэж үзнэ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хуулийг тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж маргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна.” гэж заасны дагуу мөрдөгчөөс гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх тухай хуулийг сануулжээ.
Гэтэл мөрдөгчөөс гэрч нарт мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх тухай хуулийг сануулахдаа дээрхи хуулийн өөрчлөлт оруулсан хэсгийг танилцуулаагүй байгааг өмгөөлөгч нараас хүчингүй хуулийг гэрч нарт сануулсан гэж маргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 хэсэг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан ба тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсгийг танилцуулаагүй нь мөрдөгчийн алдаа боловч тухайн хууль нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гэрчид хууль сануулаагүй гэж үзэхгүй тул мөрдөгчөөс гэрчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
7. Шүүгдэгч О.Отгонбаяр нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, шүүгдэгч П.Мөнхсайхан, Ш.Гантөмөр, Т.Эрдэнэбилэг нар нь хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудын агуулга зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцэхүйц хэмжээнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,
1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН