| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 192/2025/05404/И |
| Дугаар | 192/ШШ2025/06267 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/06267
2025 08 13 192/ШШ2025/06267
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 52,493,491 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сард 2,093,491 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 25,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 25,400,000 төгрөгөөр нэхэмжлэгч “К банк” ХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 420,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 210,208.5 төгрөг, хариуцагчаас 210,208.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан ший НГАЛ