2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/06364

 

2025 08 19   192/ШШ2025/06364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол, **-р байр, ** тоотод оршин суух Х-ийн Т /РД:УИ******9/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** хэсэг, маршал таун, **-р байр, ** тоотод оршин суух Ч-ын Б /РД:ВИ*******9/-д холбогдох,

 

129,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б/ШТҮД 0***7/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: X.Т миний бие Ч.Б-тэй дараах хоёр гэрээг байгуулсан болно. Үүнд: 1. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1880 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь Тоуоtа Сrоwn маркийн автомашин, гэрээний үнэ нь 43,000,000 төгрөг, уг төлбөрийг 2024.12.25-ны дотор дотор буюу гэрээг байгуулсанаас хойш 1 сарын дараа төлөхөөр тохиролцсон. 2. Мөн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1881 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь Тоуоtа Аlphard маркын маркийн автомашин, гэрээний үнэ нь 43,000,000 төгрөг, уг төлбөрийг 2025.01.25-ны дотор буюу гэрээг байгуулсанаас хойш 2 сарын дараа төлөхөөр тохиролцсон. Миний бие Ч.Б-өд 2024.11.28-ны өдөр Тоуоtа Сrоwn болон Тоуоtа Аlphard маркын 2 автомашинаа хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш Ч.Б-ийн 99****9 дугаар руу залгаж, мэссэж бичиж байсан, мөн В-ка гэсэн фэйсбүүк рүү чатаар холбогдож автомашиныхаа төлбөрийг авмаар байна гэдгээ удаа дараа илэрхийлэх бүрт удахгүй өгнө, уучлаарай ажил бүтэж байгаа зэргээр худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. 2024.11.28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээ биелүүлээгүй бөгөөд нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй болно. Иймд Ч.Б-тэй байгуулсан бүртгэлийн дугаар 1**0, 1**1 бүхий тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн биелэлтийг, алдангийн хамт дараах байдлаар гаргуулахаар шаардаж байна. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Тоуоtа Сrоwn маркийн автомашины үндсэн үнэ 43,000,000 төгрөгийг, гэрээнд тохирсон хоног хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцвол 25,800,000 төгрөгийг байх бөгөөд Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн алданги 21,500,000 төгрөг буюу нийт 64,500,000 төгрөгийг, Мөн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Тоуоtа Аlphard маркийн автомашины 43,000,000 төгрөгийг, гэрээнд тохирсон хоног хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцвол 25,800,000 төгрөгийг байх бөгөөд Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн алданги 21,500,000 төгрөг буюу нийт 64,500,000 төгрөгийг, Нийт 129,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: X.Т нь Ч. Б-тэй 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1880 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь Тоуоtа Сrоwn маркийн автомашин, гэрээний үнэ нь 43,000,000 төгрөг, уг төлбөрийг 2024.12.25-ны дотор дотор буюу гэрээг байгуулснаас хойш 1 сарын дараа төлөхөөр тохиролцсон. Мөн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1881 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь Тоуоtа Аlphard маркын маркийн автомашин, гэрээний үнэ нь 43,000,000 төгрөг, уг төлбөрийг 2025.01.25-ны дотор буюу гэрээг байгуулснаас хойш 2 сарын дараа төлөхөөр тохиролцож, 2024.11.28-ны өдөр Тоуоtа Сrоwn болон Тоуоtа Аlphard маркын 2 автомашинаа хүлээлгэж өгсөн. Төлнөө л гэдэг ямар ч мөнгө өгөөгүй. Аль аль машиных нь төлбөр алдангийн хамт 64,500,000 төгрөг болж байгаа ба нийт 129,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1**1, 1**0 бүртгэлийн дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, оршин суугаа хаягийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ..Ч.Б-тэй байгуулсан бүртгэлийн дугаар 1**0, 1**1 бүхий тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн биелэлтийг, алдангийн хамт дараах байдлаар гаргуулахаар шаардаж байна. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Тоуоtа Сrоwn маркийн автомашины үндсэн үнэ 43,000,000 төгрөгийг, гэрээнд тохирсон хоног хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцвол 25,800,000 төгрөгийг байх бөгөөд Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн алданги 21,500,000 төгрөг буюу нийт 64,500,000 төгрөгийг, Мөн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Тоуоtа Аlphard маркийн автомашины 43,000,000 төгрөгийг, гэрээнд тохирсон хоног хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцвол 25,800,000 төгрөгийг байх бөгөөд Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн алданги 21,500,000 төгрөг буюу нийт 64,500,000 төгрөгийг, Нийт 129,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 1880 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоуоtа Сrоwn маркийн автомашиныг 43,000,000 төгрөгөөр, уг төлбөрийг 2024.12.25-ны дотор төлөхөөр, мөн өдөр дахин ижил төрлийн гэрээ байгуулж, Тоуоtа Аlphard маркын маркийн автомашиныг 43,000,000 төгрөгөөр, уг төлбөрийг 2025.01.25-ны дотор буюу гэрээг байгуулснаас хойш 2 сарын дараа төлөхөөр тус тус тохиролцжээ. /хэргийн 4-7 дугаар тал/

Нэхэмжлэгч Х.Т нь Ч.Б-д 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Тоуоtа Сrоwn болон Тоуоtа Аlphard маркын 2 автомашинаа хүлээлгэж өгсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.

Хариуцагч Ч.Б нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд шүүхэд эвлэрлийн гэрээ гэх гарчиг бүхий ..Нэхэмжлэгч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 129,000,000 төгрөгийн 29,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 100,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Б төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 30-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 35,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 35,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов .. гээд хариуцагч Ч.Б гарын үсэг зурсан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн гар утасны дугаар болон гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хэргийг хэлэлцэх хуралдаандаа ирээгүй байна.

 

4. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзэв.

Улмаар нэхэмжлэгч ...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Тоуоtа Сrоwn маркийн автомашины үндсэн үнэ 43,000,000 төгрөгийг, алданги 21,500,000 төгрөг буюу нийт 64,500,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Тоуоtа Аlphard маркийн автомашины 43,000,000 төгрөгийг, алданги 21,500,000 төгрөг буюу нийт 64,500,000 төгрөгийг, нийт 129,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилнэ... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ. Учир нь :

Нэгдүгээрт хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2025-05-12-ны өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

Хоёрдугаарт: Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2025-05-12-ны өдрөөр огноолсон ..эвлэрлийн гэрээ.. гэх баримтыг шүүхэд ирүүлсэн ба тухайн бичиг нь 100,000,000 төгрөгийг хариуцагч 3 хуваан төлөх агуулгатай байгаа нь автомашины төлбөрийг төлөөгүй болохыг илэрхийлж байна. Нэхэмжлэгч тухайн эвлэрлийг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлдэг.

Алдангийн тухайд талуудын байгуулсан гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт ...гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тал нь хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д зааснаар алдангид гэрээ тус бүрд 21,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймээс худалдагч тал нь худалдах худалдан авах гэрээний нийтдээ 129,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 802,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д  олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д тус тус зааснаар хариуцагч Ч.Б-өөс 129,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Т-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-өөс 802,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ